antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2012 11 comments

Өргөдлийг нь өгүүлдэг өршөөлгүй ял

нийтлэсэн Admin

 

Алдарт “Загалмайлсан эцэг” кинонд  сөргөлдөн тэмцэлдэгч мафийн  бүлэглэлүүд хэн нэгнийг замаасаа зайлуулах, ажил хэргээ гүйцэлдүүлэхийн  тулд  “Түүнд татгалзах аргагүй санал тавина” гэсэн ажил хэрэгч юм шиг хэрнээ араасаа аймшиг, сүйрэл дагуулсан  тулган шаардалтаар бүхнийг зохицуулдгийг үзүүлдэг. “Татгалзах эрхгүй санал” сонссон ямар ч  хүчтэй  мафийн толгойлогч, нөлөө бүхий улстөрчдийн амьдрал жинхэнэ  гамшиг, аймшиг бол­соор эцэстээ туйлын гунигтай байдлаар төгсөцгөөдөг.  80 жилийн өмнөх Америкийн бодит амьдралыг үзүүлсэн энэ киноны үйл явдал өдгөө Монголд давтагдаад байх шиг санагдана. Америкаас ялгаатай нь “Татгалзах боломжгүй санал” сонссон одоо цагийн Монголын улстөрчид, дарга, захирлууд аймшигтай сүр­дүүлэг занал биш, эелдэг хэрнээ маргаашийнх нь амьдрал, хувь заяаг үнс нурам болгож  ч мэдэх тулган шаардлагын улмаас ажлаас халагдах өргөдлөө “сайн дураар”-аа өгөхөөс өөр гарцгүй болоод  байгаа  нь л юм.

2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан “Шинэчлэлийн Засгийн газар”-ын 150 хоногийн ажлын үр дүнг монголчууд удахгүй дүгнэж цэгнэнэ. Эдийн засаг хэрхэн тэлэв, ард түмний амьжиргаа яаж дээшлэв. Улаанбаатарын утаа аль хэр багасав гээд үзүүлэлт бүрээр дүгнэгдэх л байх. Харин өнгөрсөн хугацаанд улстөрийн өндөр албан тушаалтай  зургаа, долоон хүн “сайн дураар” албанаасаа чө­лөөлөгдөх өргөдлөө өгсөн. Удах­гүй тэднийг залгамжлах  тэр л хэмжээний албан тушаалтнууд  огцрох өргөдлөө өргөн мэдүүлж болзошгүй  байгаа нь ихээхэн сонирхолтойн дээр, учир би­түүлэг энэ үйл явдлыг сайтар магадлууштай санагдана.

“Сайн дураар”-аа огцрох өргөдлөө өгдөг сэжигтэй үйлдлийг Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж 2012 оны  есдүгээр сарын 10-нд УИХ-ын дарга З.Энхболдод  халагдах өргөдлөө өргөн барьснаар  эхэлжээ. Л.Пүрэвдорж дарга 2009  оны нэгдүгээр сарын 9-нд Монголбанкны ерөнхийлөгч болоход инфляци 32 хувьтай, Монгол Улсын  гадаад валютын нөөц 657 саяхан ам доллар байж. Харин  “сайн дураар” ажлаасаа огцроход нь инфляци 15.1 хувь,  гадаад валютын нөөц 2909.7 сая ам долларт хүрсэн байж. Монголбанкны ажлын  хамгийн гол хоёр үзүүлэлт Л.Пүрэвдорж даргын үед ингэж л өссөн харагдаж байна.

Тэгэхээр Л.Пүрэвдорж дарга “өөрийн хүсэлтээр” огцрох хүсэлтээ өргөн барих  ажлын  хариуцлага алдсан ноцтой алдаа, хариуцлага хүлээх ёс зүйн үндэслэл харагдахгүй байна. Аль эсвэл Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж улсын Төв банкны эрх мэдлийг гартаа атгаж суухдаа ирээдүйн амьдралдаа санаа зовох зүйлгүйгээр хөрөнгө мөнгөний асуудлаа нэг мөр шийдчихээд “За одоо болъё. Шунал хэтэрвэл шулам болдог” хэмээн  чимээгүйхэн өргөдлөө өгч, хоёр яс бүтэн салсан юм болов уу. Халагдах өргөдлөө хал балгүйхэн өгөөд чимээ тасардаг энэ үйлдлийг хууль хяналт, тагнуулын байгууллагууд сайтар нарийвчлан судалж, нэг мөр цэгцлэхгүй бол  улс эх орондоо шударгаар хөдөлмөрлөсөн төрийн өндөр тушаалын албан хаагч хэлмэгдэх, аль эсвэл түмний хөрөнгө, төрийн эрх мэдлээр тоглосон гэмт этгээдүүд  ял завших өнгөлөн далдлалт болсоор байх магадлалтай юм.

УИХ-ын сонгуулийг анх удаа автомат системээр будлиангүй явуулсан хэмээн магтагдаж байсан СЕХ-ны дарга Н.Лувсанжав,  голчтой шударга гэгдэн ихэд үнэлэгддэг Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа нар 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдөр “өөрийн хүсэлтээр” албанаас  чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн нь жирийн иргэдийг байтугай, УИХ-ын гишүүд, сайд дарга нарыг хүртэл ангайтал нь гайхшируулсан билээ. Тэдний талаар сайн, муу хэл ам дагалдалгүй асуудал тэгсгээд замхарсан. Ямартай ч Монголын нэртэй сэхээтэн, алдарт удирдаач Намсрайжав агсны хүү Н.Лувсанжавыг аль ч нам хүчинд тэнцвэртэй ханддаг, жинхэнэ төрийн мэргэшсэн албан хаагч байсныг  хүмүүс хэзээ хойно одоо л ам уралдан магтацгааж байгаа.

Өөрөөсөө өөр дайсангүй шахам бодь амгалан түүнд чухам ямар гээчийн “Татгалзах аргагүй санал”-ыг тулган хүлээлгэснээр албанаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өргөн барихаас өөр аргагүй байдалд хүрсэн юм бол.

Дөрвөн жил УИХ-ын Тамгын газрын даргаар ажилласан Ц.Шаравдорж дарга 2012 оны 10 дугаар сарын 30-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга З.Энхболдод  өргөн мэдүүлснийг сонссон төрийн ордны уяхан сэтгэлтэй хүүхнүүдээс нулимс унагасан нь цөөнгүй.

Харин өргөдлөө өгөхийн урьд өдөр нь Ц.Шаравдорж дарга “Эдэнтэй ингэж заваарахгүй. Хэцүү юм байна” гээд явж байсныг харсан хүмүүс нэлээд бий. Түүнд чухам ямархуу хэцүү тулгалт, шахалт ирснийг нь Ц.Шаравдорж дарга тэсвэрлэсэнгүй вэ. Чухам юу тохиолдов оо.

Ц.Шаравдорж дарга өргөдлөө өгсний маргааш нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд  “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхон мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Г.Ганбат, Г.Уянга, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт баахан загнуулсан Ц.Орхон дарга маргааш нь л “өөрийн хүсэлтээр” албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өргөн барина лээ. 2010 оны тавдугаар сарын 26-нд “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан Ц.Орхон захирал ямар гээч айхтар тулган шаардлагатай нүүр тулж, тэсвэрлэж чадалгүй ажлаа өгчихөв дөө. Уг нь ирэх жил тав дахь онгоцоо  хүлээн авч  “МИАТ” ХК-ийн ирээдүйн төлөө эрч хүчтэй ажиллах итгэл  дүүрэн л явсан дарга юмсан.

Тэгвэл Монголын улстөрд өөрийн орон зай, эрх мэдэл, сүр хүчийг омголон залуу нас, цочмог ширүүн үйлдэл бүрээрээ хүлээн зөвшөөрүүлсэн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх 11 дүгээр сарын 2-нд УИХ-ын гишүүний бүрэн эрхээс “өөрийн хүсэлтээр” татгалзаж байгаагаа УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн нь улстөр гэгч амтат бялууны цаана ямархуу хатуу ширүүн тэмцэл өрнөж байдгийг нотлох хамгийн тодорхой баримт болоод байна.

“Нам нэрээ сольсноор сонгуульд ялагдвал хар толгойгоороо хариуцлага хүлээх”  эр хүний хатуухан үгэндээ У.Хүрэлсүх гишүүн хүрэх нь энэ үү, аль эсвэл “татгалзах  аргагүй санал”-ыг хэн нэгнээс хүлээн авч, наашаа ч үгүй цаашаа ч үгүй байдалд орчихсон нь энэ юм болов уу. Ямартай ч У.Хүрэлсүх гишүүнийг хэр баргийн “Татгалзах боломжгүй санал”-аас айж хулчийгаад УИХ-ын эрхэм гишүүний бүрэн эрхээс татгалзах “жижиг гар” биш гэдгийг монголчууд  их багагүй мэднэ.

Дарга  нар маань дараа дараагаар өргөдлөө өөрсдөө барьж гүйгээд байдаг нь “ариун явдал” уу  нүгэл хилэнцээсээ  нуугдсан булхайтай “өөрийн хүсэлт” үү. Ямар ч гэсэн энд нэг “но” байх л учиртай.

“Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (November 05, 2012 10:09:46 am )

    өргөдлөө өгөөд гарч байгаа нь их юм ажилаа хийж чаддаггүй нөхдүүд

  • Anonymous (November 05, 2012 10:25:02 am )

    xox ni gedeg ym

  • Anonymous (November 05, 2012 10:33:18 am )

    ГАЙМААРАА

  • Anonymous (November 05, 2012 11:23:08 am )

    ajilaa hiij chadahgui nobshnuud zailsan ni deeree

  • Anonymous (November 05, 2012 11:26:18 am )

    ODOO SHALGAAD SHOROND N YAVUUL.YAGAAD ALBAN TUSHAALIIN NAIMAA HIIJ BGA YUM SHIG ZUND N ORHIOD BN.

  • Anonymous (November 05, 2012 2:32:33 pm )

    dajgui l sonsogdoj baina purevdorjiig ajlaa sain hiisen gedegt ergelzej baina shuu. $-n hansh ymar aimaar osvoo ain heden bank dampuuravaa ain.shalgah hunii neg de

  • Anonymous (November 05, 2012 5:26:51 pm )

    TURD BAIGAA HOG SHAARUUD UURSDUU UHAMSARAARAA ZAILJ CHADAHGUI BOL HOHI NI L BIZDEE

  • Anonymous (November 06, 2012 11:46:08 am )

    avilga avah zam ni haagdaad ireheer tom dargiin suudal ashiggui bolj baigaa um. tegeed bas bi orogdoloo ogoe harin namaig bitgii shalgaarai gesen tohirootoi l garch baigaa biz dee.

  • Anonymous (November 06, 2012 7:21:36 pm )

    elbegdorj estoi nowsh umdaa

  • Anonymous (November 06, 2012 9:47:51 pm )

    GOE BN SHTE. TSAASHID CH BAS ZONDOO NOHODUUD OOROOO ;L YBNA DAA HE HE

  • Anonymous (November 08, 2012 5:50:28 pm )

    ene nuhduud idsen uusniig ni delgene geheer l uuriin medelgyi urgudluu ugdug umaa..audit oruulna geheer l ter

antalya rent a car