antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2012 5 comments

Эдгээр барилгуудыг хэзээ нураах гэж байна Э.Бат-Үүл даргаа?

нийтлэсэн Admin

Хотын улс төрч удирдахаар зовлонтой л юм байна хэмээн МАН-ын нэгэн томоохон эрхэм хэлж байсан удаатай. Үнэхээр ч улс төржөөд, тэрийг ингэнэ, энийг ч ингэнэ гэж ярихаас хийж байгаа ажил нь ярьж байгаагаасаа хэд дахин доогуур байх юм. Уг нь Э.Бат-Үүл дарга нийслэлд гарч ирсэнээр богино хугацаанд олон зүйл өөрчлөгдөх байх хэмээн олон хүн найдаж байсан биз. Гэвч энэ гордлого талаар болж буйг ганцхан жишээ дээр авч үзье.

Э.Бат-Үүл анх Хотын дарга болохдоо индэр дээрээс олон сайхан үг хэлж байв. Хамгийн гоё нь Улаанбаатартаа амгалан тайван амьдрах ёстой гэсэн.

Жаахан хол явахаар санагдаад байдаг тийм сайхан хотод амьдардаг болно гэж хэлснийг санаж байна. Үнэндээ амар тайван амьдрах эрхийг минь барилгын компаниудын чанаргүй барилга булаачихаж. Үүнийг сүүлийн хоёр сарын хугацаанд ямар ч их мэдрэв дээ. Бас дээрээс нь Улаанбаатарын усны ундарга дээр гүрийсээр байгаад босгочихсон барилгууд өнөө хэр нь сүндэрлэж л байна.

Бас л бидний амар тайван амьдрах эрхийг минь булаасан хэрэг. Эцэстээ эзэнгүй барилга ч олшров. Хотын шинэ удирдлагуудаас юуны учир “нуугдсан” нь тодорхой. Хотын дарга энэ мэт барилгуудыг нурааж, заримынх нь барилгын ажлыг зогсоож байгаа. Харин зураг дээр байгаа зөвшөөрөлгүй, бас гүрийсээр байгаад барьчихсан зөрчилтэй барилгуудыг хэзээ нураах вэ? Хийж эхэлснийг нь харсан, одоо үргэлжлүүлэхийг нь үзэхийг нийслэлчүүд хүсч байна шүү дээ.

Нэг ажлаа хийж бас дуусгаж амжаагүй байхад өчигдөр бас нэгэн барилгын газрыг хүчингүй болгочихлоо. Энэ нь нөгөөх нураах барилгын тоонд “Тэмүүлэнбаатар” компанийн барьсан 61 дүгээр байрны залгаа орон сууц. Аягүй бол барилгын ч нураагаагүй байж газрыг нь хүчингүй болгочихоод дараа нь өөр хүнд газрыг нь өгчихвий дээ…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (October 31, 2012 1:07:32 pm )

    ХЭЛСЭН АМАНДАА ЗААВАЛ ХҮРЭХ ХЭРГТЭЙ

  • Anonymous (October 31, 2012 1:11:23 pm )

    Xunii ene ix xurungiig ustgaj yax gej bgaa yum bol oo ene estoi teneg ataarxuu cuirel bnoo

  • Anonymous (October 31, 2012 1:12:21 pm )

    YAG UNEN SAIN TORGOOD UURSDUU ANXNAAS XUULI DUREMEE CHANGA ZUB GARGAX XEREGTEI

  • Anonymous (October 31, 2012 2:18:31 pm )

    he he he

  • Anonymous (November 01, 2012 7:34:47 am )

    Zuvshoorolgui barilgiig nuraasnaas uls huraan avaad duudlaga hudaldaand oruulah heregtei. Mongol ulsiin l hurungu mungo gedgiig martaj bolohgui.

antalya rent a car