Японы их сумогийн 70 дахь их аварга Харумафүжи өнгөрөгч Мягмар гаригийн орой нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Япончуудын сонсох дуртай нэгэн сайхан дууг тун ч сайхан дуулжээ. Японы орон нутгийн тойргийн барилдаан энэ долоо хоногт өндөрлөж ихэнх дэвжээд маань 11-р сарын тэмцээн зохиогдох Кюүшиү арлын Фукуока хотод байрлаад байгаа. Харин Харумафүжи Ёкозунагийн хувьд шинэ их аваргын үүднээс эрэлт ихтэй байгаа сурагтай. Энд тэндхийн дайллага цайллага, телевизийн шоу нэвтрүүлгээс өгсүүлээд бэлтгэлдээ өмнөх шигээ анхаарч чадахгүй байгаа нь лав. Харин энэ хооронд Ёкозуна Хакухогийн хувьд өрсөлдөгч их аваргатай болсон тул бэлтгэлдээ тун шаргуу оржээ. Хамгийн сүүлд болсон үзүүлэх барилдаанд тэд хоорондоо 9 удаа тулж барилдахад Хакухо аварга 6 удаа, Харумафүжи аварга 3 удаа ялсан байна. Нутгийн 2 аваргынхаа араас шил даран гишгэж яваа Озэки Какуриүгийн хувьд ч бэлтгэлээ тун сайн базааж байна. Хамгийн сүүлд өөрийн хэцүү өрсөлдөгчдийн нэг болох Озэки Кисеносатотай 23 удаа тулж барилдаад 15-д нь ялсан байна. Тэгэхээр ирэх 11-р сарын тэмцээн тун сонирхолтой өрнөх нь ойлгомжтой юм. Би та бүхэндээ Банзүкэ зарлагдсаны дараагаар урьдчилан таамагаа хүргэх болно. Банзүкэ ирэх даваа гаригт буюу 10-р сарын 29-ний өдөр албан ёсоор зарлагдана.Ингээд Харумафүжи Их аваргынхаа дуулсан дууг хүлээн авна уу?
zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 30, 2012 7:20:32 pm )
UGAASAA L MONGOL XVN BVR AVYASTAI CHADVARTAI CHADALTAI TR DUNDAA GOVI.ALTAIHAN
-
Anonymous (October 30, 2012 8:58:45 pm )
дуучин юм аа
-
Anonymous (October 31, 2012 3:24:20 am )
дуучин юм бишүү их гоё дуулах шиг санагдалаа кккк япончуудад өөрсөндөн ямар бдийн бол гэхээс
-
Anonymous (October 31, 2012 9:33:51 am )
mundag hvn shv.ugaasaa mongolchuud bvgd mundag l daa
-
Anonymous (November 01, 2012 5:35:47 pm )
Japanii karaoke-nii companias zohiogchiin erhiin MOSCAP niigemlegees Mongol duunii karaoke ajilluulah zuvshuurul hussen gene lee. Gadaadiinhan ingej Mongol duug sonirhoj zohiogchiin erhiig hundelj baihad manai karaokenuud bolimoor yumaa hunii yumaar huudegnej bayjaad
-
Anonymous (November 02, 2012 11:13:12 am )
хөөрхөн юм бэ
хэд ч сонсчив
6 Comments