Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Багануурын нүүрсний уурхайд очихдоо “Нийслэлийн иргэдэд хямд нүүрс нийлүүлнэ. Гэхдээ гологдол ихтэй, нунтаг нүүрс биш, шигшсэн дунд болон том ширхэгтэй нүүрс нийлүүлэх болно” гэж хэллээ. Ийм чанарлаг нүүрсийг эрс хямд үнээр иргэдэд өгөх болсон шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрийг харин эсэргүүцэх хүмүүс гарч ирсэн нь бүгдээрээ МАН-ынхан байх аж. Эсэргүүцэж буй шалтгаанаа тэд хоёр юмаар тайлбарлаж байна.
Нэгдүгээрт Багануурын нүүрс шаардлага хангадаггүй гэнэ. Үүнийгээ намынхаа харьяаны ганц хоёр телевизээр ихэд ярив. Ярьж байгаа хэдэн хүн нь бүгдээрээ нийслэлийн гэр хорооллуудад намынхаа сурталчилгааг хийхээс өөр ажил хийдэггүй хэсгийн ахлагч нэртэй хэдэн эмэгтэй. Мөн тэдний ярьж буй хоёр дахь шалтгаан нь нүүрсийг дүүрэг рүү, дүүргээсээ хороо руу, хорооноосоо хэсэг рүү гэсэн дамжлагаар тараах нь бидэнд дааж давшгүй их ажил болно гэж хэлцгээв.
Намынхаа дарга нарын шахалтаар ийм юм ярьж зогсоо тэдэнд барих хариу бэлэн байна. Нэгдүгээрт Багануурын нүүрс муу гэж хэн хэлэв, та нарт. Монгол Улсын нүүрсний жилийн хэрэгцээ 4.9 сая тонн байдгийн 70-75 хувийг энэ уурхайгаас хангаж ирсэн. Үүний 800 мянган тонныг жижиг хэрэглэгчид буюу нийслэлийн гэр хорооллынхон хэрэглэж ирсэн юм шүү дээ. Өчнөөн олон жил хэрэглэж ирсэн нүүрсээ өнөөдөр муу гэж ард түмэн яриад эхлэв үү. Ардын намын ухуулагч та нар яриад байна уу. Хоёр дахь шалтгаан нь байна. Түгээхэд их хүндрэл гарна гэж. Үнэн нүүр царайг чинь хэлье. Энэ удаагийн нүүрс түгээлтээс та нарт юу ч наалдахгүйд гол нь байгаа юм. Хэсгийн ахлагч нэртэй, хороонд ирж буй юм бүхнийг намынхаа гишүүд дэмжигсэд, санал өгдөг хүмүүст тараадаг, үлдсэнийг нь үнэ нэмэн зарж гаршсан хүмүүс бол та нар. Үүнийг чинь ардчиллынхан мэддэг болохоор түгээлтийн явцад ямар нэгэн байдлаар үнийн нэмэгдэл үүсч болзошгүй гэж үзээд нүүрсний мөнгө тушаасан банкны баримтаар нүүрс олгох болсон. Энэ нь эдгээр ухуулаг буюу хорооны хэсгийн ахлагч нарын уурыг хүргэж, амташсан нөхдийнхөө сэтгэлгээн дээр намынхан нь тоглолт хийж байгаа йь тэр. Маш хямд нүүрс нийслэлийн гэр хорооллынхонд очихын эсрэг дуугараад байгаа нөхдийн үнэн нүүр царай ердөө энэ.
Ард түмэнд дулаан өвөлжихийн туйлын хүслэн байгаа. Тэдэнд хямд нүүрс амин хэрэгтэй. 250 мянган төгрөг байгаа портер нуүрсийг Н.Алтанхуяг 100 мянган төгрөгөөр өгье гэлээ. Дөрвөн кг-аар савласан нүүрсийг 1800 төгрөгөөр зардаг байсныг өнөөдрөөс эхлээд 40 кг-аар савлаад 3200 төгрөгөөр заръя гэлээ. Энэ одоо муу зүйл үү. Засгаас хийж хэрэгжүүлж буй хамгийн муу ажил уу. МАН-ынхан эсэргүүцээд байгаа нь энэхүү үнийн эрс бууралт, ард түмнээ гэсэн Засгийн газрын бодлогоос болж нам нь орон нутгийн сонгуулиар дахин ялагдчих вий гэсэн айдас. Үүнээс өөр юу ч биш. Утааг улам ихэсгэх нь гэж дуугарч буй МАН-ынхан байна лээ. Тэгээд хөлдөөд үх гэж байгаа юм уу, гэр хороололд буй 126 мянган өрх айлыг. Тэгж ярих юм бол утаа багасгадаг зуухыг МАН-ынхан ямар бизнес болгочихоод байгаа билээ. Наад зах нь Баянзүрхийн МАН-ынхан дамлаад зарчихсан нь илэрч эхнээсээ шоронд явсан. Эсвэл энэ намынхан нүүрс битгий түл. Өнөө хаймран дугуйгаа, үхсэн нохойгоо, резинэн саваа, эсгий туурга, хог новшнуудаа шатаа, хордуул гэж байгаа юм уу. МАН хямд нүүрсээр хүртэл улс төр хийхээ боль. Н.Алтанхуягийн Засгийн газраас арай өөр муухайг нь олж харж зүх.
МАН-ынхан бол өчигдөрхөн улс орны удирдагчид байсан хүмүүс. Өчигдөр энэ улсыг удирдаж байхдаа тэд Багануурын уурхайгаас нэг тонн нь 27 мянган төгрөгөөр гарч байгаа нүүрсийг 250 мянган төгрөгөөр дамлаж байсныг зогсоочихгүй яасан юм. Өнөөдрийн Засгийн газар шиг өдөр бүр 28 вагон нүүрсийг Амгалан, Толгойт өртөөн дээр буулгаад 40 кг-ын шуудайд савлаад хороод руу тээвэрлүүлэхгүй яасан юм.
Улаанбаатарт 26 вагон нүүрс өдөр бүр буухад түүнийг 552 хүн шуудайлж, 200 хүн ачиж, 92 хүн амыг нь үдэж, 176 портер машинаар таван удаа рейс хийж, 176 цэгээр 44100 шуудай нүүрс борлуулагдах юм билээ. Ингэснээр 1600 хүн өдрийн 20 мянган төгрөгийн ажлын байраар хангагдана. Нүүрсний үнийн энүүхэн зохицуулалт дээр энэ хэрийн ажлын байр бий болгочих хэрийн оюун ухаан, сэтгэл зүтгэл МАН-ынханд байсан юм уу. Байгаагүй болохоор л өнөөдөр засгийн сэнтийгээс арчуулчихаад байгаа биз дээ. Хэрэглэгчдэд хүргэхдээ хог, хаягдал тээвэрлэж аваачихгүйн тулд мөргөцөг бүрийн үүдэнд орчин үеийн технологиор хийгдсэн шигших төхөөрөмжүүдийг Бельги улсаас авчирч байрлуулаад иргэдэд нүүрс нэртэй хог очдог байсныг зогсоож эхлээд байна. Нүүрс тээвэрлэж дамладаг, үнэ хөөрөгддөг байсан хувийн тэрэгнүүдэд хяналт тавиад эхэллээ. Энэ бүх ажлыг Засгийн эрх барьж байх 20 жилийн хугацаанд МАН-ынхан хийвэл хийх л байсан шүү дээ. Ийм л ажлуудыг ард түмэн хүлээж байсан. Нэг тонн нүүрсийг 250 мянгаар бус 80 мянган төгрөгөөр авах нь ард түмний хүсэл байсан. Дөрвөн кг нүүрсийг 1800 төгрөгөөр бус 40 кг нүүрсийг 3200 төгрөгөөр авах нь ард түмний хүсэл байсан. Үүнийг хэн ч ойлгоно. Ийм эерэг үйлсийн эсрэг дуугарахаасаа ич, МАН-ынхаан. Дахин хэлье, МАН-ынхан хийж болох л байсан ажлууд. Гэвч ганцхан АН-ынхан л гарч ирээд иргэдэд зориулж 338 мянган тонн нүүрсийг Багануураас бэлтгэх юм билээ. Иргэд энэ хугацаанд хямд түлшээр тасрахгүйг хэлж байна. Энэ Засгийн газрын үед ард түмнийг хохироосон үйл ажиллагаа түлшин дээр дахин гарахгүйг, Багануурын уурхайгаас эхлэн таслан зогсоож байгааг ард түмэн харлаа. Энэ удаад нүүрсний үнийг шийдээд залгуулаад утааны асуудалдаа ханцуй шамлан орохоо Ерөнхий сайд бас мэдэгдсэн. Энэ бүхэн ард түмний л хүсч мөрөөдөж байсан ажлууд юм.
П.ХАШЧУЛУУН
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 29, 2012 10:35:22 am )
yag tiim maniinahn uursnuul bolj baibal yuun ter ard tvmen muusain nobshnuud mongold ted yuruusuu herggui nam
-
Anonymous (October 29, 2012 11:01:26 am )
Bayar hurgeye sain niitlel bolson bna
-
Anonymous (October 29, 2012 11:47:01 am )
yag l bodoj baisniig mini bichjee. MAN garuud bygd change yyd
-
Anonymous (October 29, 2012 11:48:14 am )
Ajilgui ni ajiltai8 orlogotoi zuuhandaa tulshtei baihaas iluu yana gej. Ard tumen eniig l husee biz dee
-
Anonymous (October 29, 2012 12:37:03 pm )
Багануурын нүүрс хөө,тортог ихтэй гээд гэр хорооллынхон бараг авдаггүй тийм хэмжээтэй нүүрс 1500 төгрөгөөр л зардаг шүү дээ. Харин ерөнхий сайд маань үнийг нь өсгөчихлөө дөө.Налайх, алаг толгойн нүүрс бол өөр шүү
-
Anonymous (October 29, 2012 12:41:34 pm )
Хар хөө тортог ихтэй,амархан үүрч хог болдог ийм нүүрсээ үнийг нь нэмсэнээс болж ард иргэд бид хэцүүдлээ дээ. Амьдралаас тасархай удирдлагатай байх ямар байдгыг хараад л үлдэх шив дээ. Одоо налайх, алаг толгойн нүүрс хаданд гарна даа.Хүйтэн болж байдаг.
-
Anonymous (October 29, 2012 12:48:08 pm )
Таны энэ буруу шийдвэр байсныг амьдрал өөрөө харуулна. Наад шуудайлсан нүүрс чинь эзэндээ хүрэхээс өмнө шуудайн дотроо хар хөө болсон байх болно харж байгаарай. Харин налайх,алаг толгойн нүүрсийг ингэж журамласан бол зөв байх байсан юм даа.Гэр хороололд байдаг нэг зөвлөхтэй болбол яасан юм ерөнхий сайдаа.
-
Anonymous (October 29, 2012 2:37:12 pm )
ууг нь зөв хэрэгжүүлж чадвал овоол ард иргэдийнхээ амьдралд ойрхон зүйл хийж байна. Энэ нүүрсний үнэ арай хэрээс хэтэрч байна. Үнийг нь бодитоор бууруулж өгөөрэй. Хар, шар алтан дээр суусан Монголчууд арай ч дээ.
-
Anonymous (October 29, 2012 2:57:24 pm )
ALTANHUYGAA demjij bn URAGSHAAAAAAAAAAAAAAAAAAA
-
Anonymous (October 29, 2012 7:07:32 pm )
ардчилалаынхан юм хийхээр ухлээ наад ардын намынхан чинь энд элдэв юм бичиж байгаа гарууд тэр налайх алаг толгойгоо дуртай унээрээ аваад тул бусад нь багануураа тулэг та нарын ардын намынхны утаагуй зуух гэж тосвоос хэдэн тэрбумаар нь монго аваад шахаж байгаа зуухнууд чинь утааг залгиад гадагшаа гарагдаггуй юмуу битгий шаацгаа утаагуй тулшээр ханган гээд 4жил боллоо хаа байна тэнэгуудээ
-
Anonymous (October 29, 2012 8:50:53 pm )
hjmd nuurs tulmeer b.
11 Comments