
Батлагдсан хуулиа үг үсгээр нь засчихдаг сайд нартай, дандаа дээр суусаар байгаад хууль дүрмээсээ илүү гишгиж амиа борлуулж ирсэн хувьсгалч МАН-ынхны ихэмсэг тоомсоргүйг нь ашиглаад хуулийг нь харуулж байгаад тэднийг бүлэг мүлэггүй болгож дөнгөлөө. Хөөрхийс, “Хууль гууль болжээ” гээд л эсэргүүцэлгүй яахав. Хууль нь тэдний үед “алт” байсан ч юм шиг. Гэнэт хуулиа санасан МАН-ынхан гудамжинд жагсаад л зулзаган лидерүүдийнх нь нэг нь жагсаалыг сонирхогч дундаас нэг хөгшнийг татаж гаргаад “Зангиа, мангиад зүүгээд их болоо шив дээ…” гээд загнах юм. Өмнө нь тэр хөгшнийг зангиа зүүгээд ирвэл гайгүй тушаал өгөх гэж байсан юм шиг.
Шинэчлэлийн Засгийн газрын “хоёрдугаар ээлжийнхэн” ерөнхийдөө хоолондоо ороод дуусч байх шиг байна. Харин одоо ямар бодлого, чиг хандлагаар явахаа олигтой тайлбарлаад өгөх л үлдээд байх шиг. Гэхдээ л цөөнгүй хүмүүс “хоёр”, “гурав” дугаар ээлжинд багталгүй үлдэв бололтой. Тэднийг яах вэ гэсэн асуудал гарах нь мэдээж. Ингээд л “Төрийн нарийн бичгийн даргаас эхлүүлээд албад, агентлагийн дарга нарын статусыг “улс төрийн” болгох санаа эрх баригчдад төрөв үү дээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, цэргүүд бүгд л тэнд багтах юм уу даа. Яахав “архаг”-уудыг ”төрөл арилжуулах” гэсэн санаа л гэж бодоод өнгөрөхөөс.
Уул шугамандаа эрх барьсан намынхан бүгд л сонгуулийн дараа хуучин эрх баригчдаасаа албан тушаалуудыг нь булаан авна гэсэн бөөн бужигнаан болох нээ. Монголын бараг бүх хүн л ямар нэгэн албан тушаалд суух боломж тодорч байна, харав уу. Тийм болохоор гайгүй шиг намыг дагаад зүтгээд бай. Тэр хооронд “шинэчлэгчид” шинэчлэх юмгүй болох вий. Шархүү би ч улаан туг бариад гүйхэд яагаад болохгүй гэж?
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 29, 2012 9:57:39 am )
МАН хэмээх луйварчадын байгуулагын МОНГОЛ төрд үлдээсэн гай улбаа
өнөөг хүртэл тасрахгүй байна энэ гай гажуу хуулаар нь үргэлжэлсээр өнөөдөр өөрөсдийг нь их хуралд бүлэггүй болгож орхилоо Өөөрийн хийсэн өөрт өөдөөн чидсэн чулуу толгойд гэж энэ хэнд гомдох вэ ман ийхаан өөртөөн гомод
Ц нЯМДОРОЖДОО ГОМОД ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛОГСОНДООН ГОМОД -
Anonymous (October 29, 2012 10:07:32 am )
IH.HURAL.ZASGIIN GAZAR UDAAN ORSHIN TOGTOJ CHADAHGUI ENE NOVSHNUUD UDAHGUI GUDAMJIND JAGSAAL HIIH GEED TER UED NI HUMUUS TOOHGUI GUILAG GUIH BIZ
-
Anonymous (October 30, 2012 9:27:31 am )
Odoo haraad baihad MAN ni arai nuruutai yum shig bna aa , Bid ug ni ene udaad AN-iig demjsen yum san. Ene yamdiin said nariin hiij bgaag haraad gutarchlaa
-
Anonymous (October 30, 2012 8:06:29 pm )
ман намд ээлж ирсэн байхаа
-
Anonymous (November 03, 2012 6:29:30 pm )
Bi ardchilalig demjsendee haramsch baina Tsaashid uldsen nasandaa ardchilald sanal uguhgui Bas ur huuhdedee ch zahij bgaa Buun shunaliin huudiinuud
-
Anonymous (November 03, 2012 6:34:08 pm )
БАРИЛГА БАЙШИН ЦУГЛУУЛЖ АВАХ СОНИРХОЛТОЙ АМЬТАД Л БХ ШИВ БУСДЫН ХИЙСНИЙГ ДЭЭРЭМДЭЭД ЭМНЭЛЭГ БАЙСАН Ч БУЛААГААД ЮУ ГЭНЭВ ЭНХ ЦАГТ ЭМНЭЛЭГ АРД ТУМЭНДЭЭ УЙЛЧЛЭХ ЕСТОЙ ЮМ БИШ УУ АРД ТУМНЭЭС ЭМНЭЛЭГ БУЛААХААСАА ИЧЭЭЧ АЯГУЙ Л БОЛ ТЭР ЭМНЭЛГИЙН БАЙРЫГ ЦААШ НЬ ЗАРАХААСАА Ч СИЙХГУЙ НОХДУУД БАЙНА
6 Comments