Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараа өнөө орой маш чухал хуулийн төслийг УИХ-д өргөн барих тухай яриа Төрийн ордонд дуулдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан УИХ-ын дарга З.Энхболдод улс төрийн нөхцөл байдлыг өөрчлөх, АН, МАН-ын маргааныг цэгцэлж, төрийн ажлыг урагш ахиулах нэгэн чухал хуулийн төслийг өргөн барилаа. Энэ нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв.
Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнд үүссэн нөхцөл байдлыг харгалзан Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болохын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай эдгээр хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгийг Тамгын газрын дарга төсөл өргөн барих үеэрээ онцолжээ. Ямартай ч уг хуулиудад өөрчлөлт оруулснаар УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд бүлэгтэй болох асуудал цэгцрэх юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 5 зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн 5 зүйлтэй бөгөөд эдгээр төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн асуудал тусгасан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан УИХ-ын даргад танилцуулжээ. Тухайлбал, УИХ-д 8 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийг УИХ-ын даргад 24 цагийн дотор өргөн мэдүүлэх заалтыг өөрчилж, тодорхой хугацааны хязгаарлалтгүй болгох, нам эвслийн бүлэг тодорхой асуудлаар завсарлага авах хугацаанд хязгаар тогтоох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороо тус тус хэлэлцдэг байх, Засгийн газрын гишүүн өөрийн хяналт тавьдаг байнгын хорооныхоо гишүүн байхтай холбоотой асуудлыг зохицуулах зэрэг намуудын зөвшилцсөн бүхий л асуудлыг хуулийн төслүүдэд тусгасан гэв.

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийн гол агуулга юу вэ?
-Нэгд, Монгол Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор, хоёрт, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэдэг үүднээс төслүүдийг өргөн барилаа. Тодорхой хэмжээний хүндрэлүүд гараад байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа хуулийн төсөл санаачилж УИХ-ын даргад өргөн барьж байгаа юм. Эдгээр хуулиар гол зохицуулах зүйл нь УИХ-д суудалтай, наймаас дээш суудал авсан нам, эвслүүд бүлэгтэй болох асуудлыг шийднэ. Үүнтэй холбоотойгоор өмнөх хуулийн зохицуулалтаар хүндрэлтэй байсан зөрчилдөөнүүдийг арилгаж, хуулийг илүү боловсронгуй болгож байгаа гэж ойлгож болно. Хоёр дахь нь өмнө нь нам, эвслийн бүлгүүд хуралдаанаас хугацаагүй завсарлага авдаг байсан. Энэ байдал нь улс орны чухал асуудлуудаар УИХ-аас шийдвэр гаргахад тодорхой гацаа, хүндрэл үүсгэдэг, улс төрийн янз бүрийн үл ойлголцол үүсгэдэг байсан. Энэ хүндрэл бэрхшээл, гацааг арилгах үүднээс завсарлагыг хугацаатай болгох төсөл барилаа.
-Ямар хугацаа тавьсан бэ?
-Эхний удаа ажлын таван өдрөөр завсарлага авч болно. Шаардлагатай гэж үзвэл нам, эвслийн хүсэлтээр хуралдаан даргалагч ажлын гурван өдрөөр нэмж сунгаж болохоор зохицуулж байгаа. УИХ бол байнгын ажиллагаатай, тасралтгүй ажилладаг байгууллага байх ёстой. Үндсэн хуулийн зарчим нь ч тийм. Парламентат ёсны өнгөрсөн 20-иод жилийн түүхэнд УИХ-ыг тойрсон янз бүрийн бэрхшээл байсан. Үүнийг даван туулахад өргөн барьсан хуулийн төсөл томоохон алхам болж чадах байх гэж харж байгаа.
-Байнгын хороодын гишүүдийн тоог бас зохицуулахаар болсон юм уу?
-УИХ-ын нэг гишүүн олон байнгын хороонд харьяалагддагийг больё, цөөлье гэлээ. Засгийн газрын гишүүд нэг л байнгын хороонд харьяалагдана. Тэр байнгын хороо нь тухайн яаманд нь хяналт тавьдаг байнгын хороо байж болохгүй гэж орууллаа. Тухайлбал, Хууль зүйн сайд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн байж болохгүй гэсэн үг. “Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн болчихлоо. УИХ –аас Засгийн газраа хянах боломжгүй болчихлоо” гэсэн яриа гардаг. Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, Засгийн газраа УИХ нь хянах ёстой гэдэг зарчим эдгээр хуулийг баталснаар тодорхой хэмжээнд шийдвэрлэгдэж дэвшилттэй алхам болох болов уу гэж харж байгаа. Ийм агуулгатай хуулиудын төслийг өргөн барилаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 28, 2012 12:25:05 pm )
МАН ИЙН ЛУЙВАРХЧАД БҮЛЭГТЭЙ БОЛДОГ НЬ ӨӨРТ НЬ Л АШГАТАЙБОЛХООС АРД ТҮМЭНД АШГАГҮЙ
МОНГОЛ ХААД ӨРГӨӨ ГЭРИЙХЭЭ БОСГОНД БҮДЭРСЭН БОСГОН ДЭЭР ГЭШЭГСЭН ХҮНИЙГ
ХЭНЧ БАЙ ЯЛГАЛГҮЙ ЦААЗЛАХ ХУУЛТАЙ БАЙСАН ГЭДЭГ ОДОО ХҮРТЭЛ МОНГОЛЧУУД БОСОГ ДАРАЖ СУУХИЙГ ЦЭЭРЭЛДЭГ ГЭТЭЛ МАН ИЙН ЛУЙВАРЧАН ХУЛГАЙЧ НАР ТӨРИЙН
ИХ ӨРГӨӨНИЙ БОСОГИЙГ ДАРАЖ ХЭД ХОНОГ ТУХЛАН СУУЛАА ЭНЭ БОЛ АРД ТҮМНИЙГ МОНГОЛ ТӨРИЙГ ДОРОМЖОЛОЖ БАЙГАА ДОРОМЖЛОЛ МӨН -
Anonymous (October 28, 2012 2:04:37 pm )
Яааг үнэн.
-
Anonymous (October 28, 2012 3:26:08 pm )
ERT DEER UED BID TEGDEG BLAA GJ YRIHAASA ODOO ZALHAASAI.
-
Anonymous (October 28, 2012 4:13:04 pm )
Төрийн эргэлт хийсэн МАН-ын луйварчдыг цааазал !
Төрийн эргэлт хийсэн МАН-ын луйварчдыг цааазал !
Төрийн эргэлт хийсэн МАН-ын луйварчдыг цааазал ! -
Anonymous (October 28, 2012 4:38:53 pm )
ODOO ED NAR AJIL YAVUULAHGUI EE HEREGTEI HEREGGUI YUMAA YARIAD BAAHAN DUVCHIGNUNU TEGEED AN-II NER HUNDIIG UNAGAJ UURSDUU DARAAGIIN SONGUULIAR GARNA GEDGEE L TOOZOOLJ BGA, MEDEJ YADAAD BH YU BNA UMHIIRSUN DOTORTOI NOVSHNUUD UURSDUU L TURIIN TOLGOID ZALARCH IDEJ UUJ BAIVAL, ULS ORON ARD TUMEN ED NART TUI CH HAMAAGUI.
-
Anonymous (October 28, 2012 9:04:01 pm )
ene hotsrogdol, doroitliin buugnurliig bur hurdan taraagaachee!!!
-
Anonymous (October 28, 2012 9:29:34 pm )
БАГШ НАРЫН ЦАЛИН МӨНГӨНИЙ НЭМЭГДЛИЙГ БОЛИУЛНА ГЭЖ БАЙСНАА ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ ДӨХӨНГҮҮТ БУЦААГААД ОЛГОХООР БОЛЖ БАЙДАГ.ИЛТ ОЛОН ТҮМНИЙ ДУРГҮЙЦЛИЙГ ТӨРҮҮЛЭХ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙСНАА ИЭРИЙГЭЭ ЭРГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ЭВ НЭГДЛИЙГ ЭРХЭМЛЭГЧ БОЛЖ ЖҮЖИГЛЭДЭГ ИЙМЭРХҮҮ ЭХНЭЭСЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ЗАВААН БҮХЭН ЭЦСИЙН ДҮНГ ӨӨРСДӨДӨӨ АШИГТАЙ БАЙЛГАХААР ТООЦОЖ БАЙНА. ҮҮНИЙГ БОХИР УЛС ТӨР ГЭДЭГГ ЮМ ДАА.
-
Anonymous (October 29, 2012 4:18:06 am )
MANIIHANIIG HAALGA DARJ SUUJ BAIHAD N JINHEN JAGSAH EOSTOI BAISIIMDAA TEDNII ESREG!!!!!ODOO ZABSARLAGA GEED AJIL HIILGEHGUI!!!ENE BAIDALIIG ODOOL SONGOSON HODOONIIH N OILGOH BAIH DAA!!!!
-
Anonymous (October 30, 2012 11:30:00 am )
9911-тэй дугаар зарна. Утас-93133784
-
Anonymous (October 30, 2012 12:57:01 pm )
Энэ сэтгэгдэл бичсэн нөхөр ядаж зөв бичдэг болчихоод томроосой.Тархиндаа сумтай сургуульд суугаагүй байхаа их мэдэгч чинь…
-
Anonymous (October 30, 2012 1:01:37 pm )
Болж бүтэхгүй байгаа зүйлийг өөрчлөхийн тулд тэмцэгч нар бүгд л хууль зөрчдөг шүү дээ. 90 оны хувьсгал, иргэний хөдөлгөөнийхөний жагсаал, цуглаан гэх мэт. АН бусдын үгийг сонсохгүй дэндүү муйхараар дайрч байхад тэр үйлдлийг нь ингэж байж л зогсоолоо шүү дээ.Олонхи нь цөөнхийн үгийг сонсож зөвшилцөөд явах ёстой.
-
Anonymous (October 30, 2012 1:04:58 pm )
Улс төрийн соёл,ноён нуруу,хүн чанар, зан заншил, хууль дүрэм бүгдийг нь хослуулж байж улс эх орныг авч явна шүү ардчилагчидаа. Та нарт бодох юм их байна. 4 жилийн дараа энэ янзаараа байвал улс төрөөс бүрмөсөн алга болж мэдэх юм.
12 Comments