antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2011 Comments are off

УИХ-ын гишүүн О.Чулуунбат “Голдман Сакс”-аас 3 сая ам доллар хахуульд авсан хэрэгт сэжиглэгдэж байна

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн О.Чулуунбат “Зоос” банкыг дампуурахад “Олон-Овоот”-ын төсөл нөлөөлсөн. Үүний ард хувийн компани байна гэсэн үг. Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн зөвшөөрөл аваад 95-ыг нь “Зоос” банканд олгосон. Бусад оронд ийм тохиолдолд Төв банк тус банкнаас барьцаа авч, түүнийг зах зээлд борлуулж орлогоор нь төсвийн зарлагыг нөхдөг. Гэтэл манайх энэ зарчмыг баримталсангүй. Тэр ч бүү хэл лицензийг нь өөр компани руу шилжүүлсэн. Тэгэхээр төсвийн мөнгө хоёр жилийн хугацаанд хувийн компанид ашиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн 60 тэрбум төгрөгөөр хувийн компанийг санхүүжүүллээ. Тиймээс Засгийн газар лицензийг ил гаргаж, иргэдийн мөнгийг төлөх учиртай, Энэ бол хууль зөрчсөн хэрэг. “Олон-Овоот” алтны уурхай ашигтай ажиллаж байгаа. Хуулиараа бол уурхайг зарах ёстой. 100 тэрбум төгрөгийг эргэж төлөхийн тулд уурхайг зах зээлд гаргая гэсэн шаардлага тавьж байгаа. Тун их оронч сайхан санаачлага. Гэвч үүний цаана асар том мөнгөний ашиг сонирхол эргэлдэж байгаа хэмээн учир мэдэх улс тайлбарлаж байх юм.

“Зоос”-ыг  дампууруулах ажилд  О.Чулуунбат ч оролцжээ

УИХ-ын гишүүн О.Чулуунбат сүүлийн үед гэв гэнэт их л идэвхитэй болж, Зоос банкны төлөө санаа тавьж эхэлсэн нь нарийн учиртай гэж хардах хүмүүс ч цөөнгүй байна. Монголбанкны экс ерөнхийлөгч “Олон Овоотын алтны ордод өгсөн зээл “Зоос” банкийг дампууруулсан” гэж мэдэгдэв. Ингээд хэлчихээр ард түмэн үнэмшихээс яахав. Гэхдээ яагаад Олон Овоотын алтны ордын зээл нь Зоос банкийг дампууруулсан юм бол гэдэг асуудал зайлшгүй сөхөгдөж гарч ирж байна.  “Зоос” банкнаас Олон Овоотын ордод олгосон зээл нь банкнаас нэг этгээдэд олгох хэмжээг хэтрүүлж олгосон зээл байсан нь өнөөдөр тогтоогдоод байгаа. Монголбанкны журмаар “Банк нь нэг этгээдэд өөрийн хөрөнгөнийхөө 20 хувиас хэтрүүлэхгүй зээл олгох учиртай”. Хэрэв илүү олгосон бол түүнийг нь банкны алдагдал болгох ёстой аж. Тэгтэл “Зоос” банк нь Олон Овоотын алтны ордод буюу “Монгол газар” ХХК-д энэ журмаа зөрчөөд 2006, 2007 онуудад нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосн байжээ. Ийнхүү “Зоос” банк журмаа ноцтой зөрчиж байхад Монголбанк, түүний Ерөнхийлөгч О.Чулуунбат  таг чиг, юу ч болоогүй юм шиг нүдээ аниад сууж байсан байх юм. Өөрөөрхэлбэл “Зоос” банкны энэ дампууралд Монголбанкны экс ерөнхийлөгч О.Чулуунбат ч эсэн хариуцлага хүоээх учиртай болж таарч байна. Ц.Мянганбаяр ухаантай, зальтайдаа  ч банкуудыг  маллаж, их хэмжээний мөнгө зээл нэрээр авч байсан юм биш. Харин Монгол банкны экс Ерөнхийлөгчтэй өвөр түрийндээ орохоос буцахгүй найз нөхөд байсны хүчээр их хэмжээний зээл салгаж аваад байсан байх нь.

Алга болсон зээлийн барьцаа ба Монгол банкны Ерөнхийлөгчийн наймаа

Энэ хууль бус явдал үргэлжилсээр, Ц.Мянганбаяр ханаж цадахыг мэдэхгүй өр тавьсаар… Түүнд их хэмжээний мөнгө зээлсэн банк дампуурах дээрээ тулж, 2009 оны 7-р сараас “Зоос” банкны удирдлагыг түүний хувь нийлүүлэгч Европын сэргээн босголтын банк хэрэгжүүлэхээр болов. Удалгүй “Зоос”-оос Олон Овоотын алтны ордод хэтрүүлээд олгочихсон зээлийн хэмжээ тодорхой болж, тэднийг цочирдуулсан байна. Тэр үед Ц.Мянганбаяр өр, ширээ аль хэдийн Жаст группт буюу “Олон Овоот гоулд” ХХК-д шилжүүлчихсэн байсан байна. Ном журмаа барьдаг Европын сэргээн босголтын банкныхан хэтрүүлж  олгосон зээлийг эргэн төлүүлэх шаардлага тавьж, төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг нь зарах шийдвэр гаргажээ. Гэвч  Олон Овоотын алтны ордод журам зөрчиж олгосон тэр их хэмжээний зээл нь ямар ч барьцаагүйгээр олгогдсон нь тодорхой болжээ.  Зоос банкнаас барьцаагүй зээл авч, “Анод” банкинд Олон овоотын лицензыг барьцаалж, эцэст нь өнөөх лицензээ “Анод”-аас авсан Ц.Мянганбаяр “Голдман сакс компаниас дахин зээл авсан нь тогтоож. Хамгийн хачирхалтай нь энэхүү зээлийг авахад Монгол банкны экс ерөнхийлөгч О.Чулуунбат зуучилсан. Тэр ч бүү хэл зуучлалынхаа хөлсөнд 3 сая ам доллар хахуульд авсан гэдэг явган яриа өнөөдөр хаа сайгүй тархаад байна.  “Анод” 30 тэрбум, “Зоос” 40 гаруй тэрбум төгрөг зээлсэн хэрнээ яагаад барьцаа хөрөнгийг нь зүгээр л суллаж өгөв гэсэн асуулт зайлшгүй гарч ирэх нь тодорхой. Энэ асуултад учир мэдэх улс “ Гадны компани барьцаа авч байж л зээл олгох учраас Олон Овоотын ордын бүх лиценз, хөрөнгүүдийг дотоодын банкуудаасаа суллаж, “Голдман сакс” компанид өгөх том эрх мэдэл зөвхөн О.Чулуунбатад л  байсан” хэмээн хариулж байгаа юм.

Зогсолтгүй эргэх “Зоос” банкны дампуурал
Аргаа барсан Европын сэргээн босголтын банк нь Олон Овоотын ордод олгосон зээлийг хэмжээ нь хэтэрсэн, тэгээд барьцаагүй тул алдагдал болгохоос өөр аргагүй байдалд хүрч, тус зээлийг хариуцаж байгаа “Олон Овоот гоулд” ХХК-д “Та нар энэ улирлын баланс гарахаас өмнө буюу 9-р сарын 30-ны дотор багтааж Олон Овоотын алтны ордын лицензүүд, хөрөнгийг “Зоос” банкны барьцаанд авчир” гэдэг шаардлага тавьсан байна.  “Олон Овоот гоулд” ХХК нь “Голдмэн сакс” компанийн удирдлагуудад хандаж,  нөхцөл байдлаа тайлбарлан, тус ордын лиценз, хөрөнгүүдийг банкуудын дундын барьцаанд тавихгүй бол “Зоос” банк дамуурна.  Тэгээд ч та нар зээл төлөгдөөгүй байхад барьцааг нь авсан чинь хууль бус” гэж мэдэгдсэн байна. Хуулийн дагуу аливаа нэг лиценз, тусгай зөвшөөрлийг зөвхөн дотоодын банк, санхүүгийн байгууллага, аж ахуй нэгжид барьцаанд таих учиртай. Тэгээд ч зээлийн барьцаанд байсан хөрөнгийг дахин барьцаалах ёсгүй учраас “Олон овоот” ХХК-ныхан хуулийн байгууллагад хандаж,  тэдний лиценз барьцаалсан үйлдлийг нь хууль бусаар хийснийг нь олж тогтоолгоод, барьцаанаас нь суллуулж авчээ. Гэвч бүх зүйл оройтсон байлаа. Европын сэргээн босголт банкны тогтоосон 9-р сарын 30-ны дотор амжиж барьцаа хөрөнгөө суллуулж авч чадсангүй. Дүрэм, журмыг ягштал мөрддөг Европын сэргээн босголт банкны хувьд Монголын нэг банк дампуурах эсэх нь падлий ч байсангүй.  Олон Овоотын ордод олгосон зээлийг банкны алдагдал болгон балансаа гаргав. “Зоос” банкны 2009 оны 3-р улирлын хасах дүнтэй  баланс сонин хэвлэл дээр гармагц тус банкнаас харилцагчид мөнгөө татаж эхэлжээ. “Зогсолтгүй эргэх хүч” хэмээн өөрсдийгөө рекламддаг байсан “Зоос” банкны санхүүгийн байдал зогсолтүй уруудаж эхэллээ.  Нэгэнт харилцлагчид мөнгөө татаж эхэлсэн учраас Монголбанк яарч сандран   “Зоос”-ыг татан буулгаж, оронд нь Төрийн банкийг байгуулав. Нэг лицензээс болж бүхэл бүтэн нэг банк думпуурсан түүх ердөө  энэ. Хэрвээ тухайн үед О.Чулуунбат банкуудад тавих хяналтаа сайжруулсан бол, ядаж л Олон овоотын лицензийг олон шазарт барьцаанд тавих боломж олгоогүй бол, “Голдман сакс”-т барьцаанд тавиагүй бол “Зоос” дампуурахгүй байлаа. Гэвч галт тэрэг хөдөлсөн хойно тэрбээр эх орончийн дүр эсгэж байна. Нөгөө талаар түүнд багагүйшан харамж өгч байсан гадны компанийнхан Монгол банкны экс Ерөнхийлөгчийг шахаж шаардаж эхэлсэн байж болзошгүй хэмээн хардаж байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг АТГ-т шалгуулна
УИХ-ын гишүүн О.Чулуунбатад эрүүгийн хэрэг үүсгэж, мань эр их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудалд холбогдоод удаж байгаа. Түүнтэй холбогдох эрүүгийн хэрэг нэг мөр шийдэгдээгүй байхад дахин АТГ-т түүнийг өгч шалгуулахаар болж байх шиг байна. Дээр дурьсан “Зоос” банкны дампууралтай холбоотой хэрэг. Мөн  “Голдман сакс”-аас авсан гэх  3 сая ам долларын асуудлыг хуулийн  байгууллагаар нягтлан шалгуулах хүсэлтэй хүмүүс нэг  бус байгаа аж. “Зоос”-оос мөнгө авсан Ц.Мянганбаяр, “Зоос”-ын эзэн Ц.Батбаяр нар хоёулаа О.Чулуунбатын үй зайгүй найзууд.  МИАТ-ын онгоцонд архидаж, хамт мөрийтэй тоглож, наргиж цэнгэдэг андууд нь. Тиймээс зээл авах, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх бүхий л ажлыг О.Чулуунбат тэдний дэмжлэгтэйгээр тун хялбархан хийж, дундаас нь шан харамж авсан хэмээн хардаж байгаа юм. Эрүүгийн цагдаагийнхан О.Чулуунбатыг олон жил шалгасан ч айж хулчийгаад олигтой юм гаргаж ирээгүй, хэргийг нь хав дарсаар байгаа. Харин Авлигатай тэмцэх газар энэ хэргийг хэрхэн шийдэхийг цаг хугацаа л харуулах байх даа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car