antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2011 Comments are off

Оюу толгойн баримтууд олон түмэнд дэлгэгдэв

нийтлэсэн Admin

Оюу толгой гэж юу вэ Сангийн сайд С.Баярцогт өчигдөр сүүлийн үед олны дунд шуугиан тариад байгаа Оюу толгойтой холбоотой өөрт байгаа гэрээ, УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг сэтгүүлчдэд үнэгүй бэлэглэв. Түүний хэлснээр энэ баримтууд Монголын Засгийн газарт байгаа Оюу толгойтой холбоотой бүх баримт бичиг.

Өөр Оюу толгойтой холбоотой нэг ч хуудас цаас Засгийн газарт байхгүй. Үүгээрээ тэрээр Засгийн газарт Оюу толгойтой хамааралтай ямар нэгэн нууц байхгүйг баталж байгаа аж.

Мөн Сангийн сайд олны дунд яригдаад байгаа Засгийн газар гэрээ хэрэгжүүлэхгүй байгаа гэсэн зарим улстөрчдийн “гүтгэлэгт” хариу өгөөд зогссонгүй, Оюу толгойд эзэмших “гайхамшигт 34 хувь” ямар учиртайг сэтгүүлчдэд дэлгэрэнгүй тайлбарлав.
Түүний үзэж буйгаар одоогийн гэрээнд засч залруулах зүйл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ үйлдвэрээ барьж, үйлдвэрлэлээ эхлээгүй байхад гэрээг яаран өөрчлөх нь хэн хэндээ ашиггүй. Таван тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол монголчуудад өмнө нь зүүдэлж байгаагүй их мөнгө. Энэ хэмжээний мөнгө өөрөө орж ирсэн нь эдийн засгийн хувьд чухал үзүүлэлт. Гэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой. Учир нь дэлхийн уул уурхайн гурав дахь том компани Рио Тинто Монголд хөрөнгө оруулна гэдэг нь Монголын бизнес, улстөрийн орчин аж ахуй эрхлэхэд таатай орчин бүрдсэн гэдгийг дэлхийд үнэгүй сурталчилж өгнө.
Уриалан дуудна. Бид уул уурхайгаа ашиглахад ганц хоёр компани бус хэдэн арван том компани шаардлагатай. Түүнийг дагалдах хэдэн арван санхүүгийн акулууд, хэдэн зуун мянган ажлын байр бий болно. Одоогийн байдлаар Оюу толгойд хөрөнгө оруулагч нар 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулчихаад байгаа бөгөөд монголчуудад 700 сая ам.долларын бараа үйлчилгээ санал болгосон байна. Одоогоор барилга байгууламжийн 50 хувийг гүйцэтгэсэн гэнэ. Уурхайн олборлолт 2013 оноос эхэлнэ.
Үнэгүй авсан 34 хувь үнэтэй болсон тухай
Засгийн газар Оюу толгойн 34 хувийг үнэгүй авсан тухай зарласан. Үүнийг зарим улстөрч, эдийн засагчид үнэтэйгээ барахгүй өндөр хүүтэй авсан тухай ухуулж байгаа. Энэ бүхэнд эрхэм сайд дараахь хариултыг өгч байгаа юм. Айвенхоу майнз компани хуулийн дагуу хайгуулын лицензийг өөрийн болгож авсан. Одоогийн мөрдөж байгаа хуулиар хайгуулын лиценз эзэмшигч компани хайгуул хийгээд юм олохгүй бол хохь нь болоод хоцорно. Айвенхоу майнз зөвхөн хайгуулдаа нэг тэрбум ам. доллар зарцуулсан аж. Гэхдээ түүнийг бүтэн аз ивээсэнгүй. Гэнэт том ордыг илрүүлчихсэн чинь монголчууд хуулиа өөрчлөөд, тус ордод “стратегийн” гэсэн нэр зүүгээд 34 хувийг авах болж. Хайсан ордын 34 хувийг эзэмшихийн тулд монголчууд хайгуул хийхэд гарсан зардлын 34 хувь буюу 340 сая ам.доллар төлөх учиртай. Жижиг ордын наймаа хийж гаршсан канад эр том ордоо алдахыг хүссэнгүй. Аргагүй эрхэнд хайсан талбайн эзэмшлийнхээ 34 хувийг үнэгүй өгсөн. Ингээд монголчууд тус ордын 34 хувийг эзэмших эрхтэй болсон. Орд маань өөрөө мөнгө болж ногоорохгүй. Түүнээс ашиг олоход барилга байгууламж, машин техник түүнийг ажиллуулах хүний нөөц гээд эхний ээлжид таван тэрбум ногоон шаардлагатай. Хайгуулын зардалд нэгч мөнгө төлөөгүй. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх нь зайлшгүй. Энэ нь 1.7 тэрбум ам.доллар. Засгийн газрын зарласан үнэгүй авсан гэдэг нь үнэ орсон лизензийн 34 хувь болох 340 сая ам.доллар. Энэ тус компанийн 34 хувийг эзэмших эрх нээнэ. Одоогийн бидний төлөх ёстой болоод байгаа 1.7 тэрбум ам.доллар нь үнэд орсон зэсийг ухаж гаргахад шаардлагатай мөнгө гэнэ.
Хялбар санхүүжилт буюу давуу эрхийн хувьцаа
Оюу толгойг ашиглах мөнгийг хэн ч гаргаж болно. Дэлхий даяар ам.доллар шиг их юм байхгүй. Тэр тусмаа ашигтай төсөл рүү бол ам.доллар хурдан гүйж ирдэг дэвсгэрт байхгүй. Гэхдээ тэр их мөнгөний хүүгээр хэмжигдэнэ. Хөрөнгө оруулалтыг банкны зээлээр, хувьцаа гаргах замаар босгох боломжтой. Гэхдээ манай 34 хувийн л тухай яриа болохоос айлын тал яаж гаргах нь бидэнд сонин 1.7 тэрбум ам.доллар гэдэг бол одоохондоо манайд их мөнгө. Хэдэн жилийн дараа бол задгай мөнгө болох магадлалтай. Ямарч тохиолдолд бид түүнийгээ гаргах нь зайлшгүй. Одоогийн зээл авах нь ашигтай. Учир нь өнөөгийн нэг ам.доллар ирээдүйн 10, магадгүй 20 ам.доллартай тэнцэнэ. Төлөх цагт бидний зээлийн тоо хэвээр байх боловч, тэр цагт доллар олох боломж их болно. Жишээлбэл бид өнөөдөр арван ам.доллар нэг хүнээс зээлж болно. Өнөөдөр энэ мөнгөөр 10 талх авч чадна.
Жилийн Дараа арван ам.доллараа л төлнө. Гэтэл тэр цагт арван ам.доллараар таван талх авна. Нэг тонн зэс арван мянган ам.доллар байхад авсан зээлээ бид 20 мянган ам.доллар болсон үед нь төлнө. Бидний авсан зээлийн тоон хэмжээ хэвээрээ байна. Харин бид нэг тонн зэсийн оронд ирээдүйд өрөө төлөхдөө хагас тонн зэс өгөхөд л хангалттай. Хэдхэн сарын өмнө давуу эрхийн хувьцааг илрүүлсэн хэдэн баатар тодорсон. Нэр усыг нь л давуу эрхийн хувьцаа гэсэн болохоос тэр нь үнэн хэрэгтээ хувьцаагаар барьцаалсан зээл. Хэн нэгэн мөнгөтэй хүнээс ашигтай хувьцааг санал болгож зээл авна. Үйлдвэр ашиглалтад ормогц түүнд зээлсэн мөнгөө хүүтэй буцаагаад төлчихнө. Үйлдвэр ашиглалтад орохгүй дампуурвал зээлсэн хүн хохь нь болно. Манайхаас нэг ч мөнгө гарахгүй. Нэгэнт нийгэмд Засгийн газрын эсэргүүцэгчдийн отрядь буруу ойлголт өгсөн тул Засгийн газар буулт хийхээс өөр арга байгаагүй гэнэ.

Х.Баттөгс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car