antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2012 20 comments

Дорнодод мөнгө тараасныг мартах уу?

нийтлэсэн Admin
Сонгуулийг өнгө, мөнгөний сонгууль болгож, иргэдийн сонголтыг луйвардсан гэх маргаан үүссэн тойргуудын нэг нь Дорнод. Энэ аймгаас сонгогдсон Н.Номтойбаяр улстөрд шинэ хүн боловч түрийвчний зузаанаараа намдаа нэр нүүр олж, сайдын сэнтийд амархан залраад зогсохгүй их хуралд нэр дэвших эрх өвөртөлсөн. Гэрлийн хурдаар дээшилсэн МАН-ын мөнгөлөг залуусын нэг. Гэхдээ энд түүний хөрөнгө мөнгөний тухай ярих гэсэнгүй, харин сонгуулийн үеэр хууль зөрчсөн талаар нь өнөө хэр дорнодчууд гомдол гаргаж, зохиох байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж буйг сануулах гэж байна.

Дорнод аймгийн Эрдэнэ, Цагаан-Уул, Цагаан-Овоо, Халхгол зэрэг сумын нэр бүхий иргэд МАН-аас нэр дэвшсэн Н.Номтойбаяр сонгуулийн өмнөхөн 335 хүнд тус бүр нэг сая төгрөгийн авлига өгснийг илчилсэн билээ. Ингэхдээ “Иргэдэд хувьцааны төлбөр олгох” гэдэг нэрээр халхавчилж, зургадугаар сарын 25-ны өдөр бэлнээр өгчээ. Хачирхалтай нь ийм мөнгө олгох тушаалыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Сангийн сайд аснууд гаргасан байдаг. Чухам ямар шалгуурт нийцсэн болоод тэдгээр 335 хүн нэг сая төгрөг бэлнээр авсныг бүү мэд. УИХ, Засгийн газрын төвшинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор шийдвэрлэсэн нэг сая төгрөгөө гурав хувааж, үлдэгдлийг нь ч өгч чадахгүй байхад тийнхүү нэг дор саяыг өвөртөлчихдөг нь сонирхол татна.

Энэ баримтыг дэлгэж хэвлэлийн бага хурал хийлгэсэн иргэд үүнийг “авлига” гэж үзэж байгаагаа нуугаагүй. Тэгэхээр тойрогтоо сая саяар нь мөнгө тараасан МАН-ын эрхэм гишүүний хууль зөрчсөн асуудлыг зүгээр орхихгүй байх.

Үүнээс гадна Н.Номтойбаярын хамгаалагчаар ажиллаж байсан залуу түүнийг авлига өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгдээд маргааш нь хил даваад явчихсан тохиолдол анхаарал татна. Шинэхэн гишүүний “МАК” компани монгол хүний ажлын байранд 1400 гаруй хятад ажилчин ажиллуулсныхаа төлбөрт төлөх ёстой байсан 4.7 тэрбум төгрөгийг төлөхгүй байгаа тухай мэдээлэл ч чих дэлсдэг. Уг нь энэ мөнгө ажлын байрны төлбөр. Тиймээс холбогдох байгууллагууд түүнд хууль сануулсан байх гэдэгт итгэж сууна.

Дорнод аймагт сонгуулийн үеэр мөнгө тараасан хэмээн хэл аманд өртөөд байгаа Н.Номтойбаяр одоо их хурлын гишүүн. Тангараг өргөж, “дархан эрх”-ээ баталгаажуулчихсан.  Гэхдээ Сонгуулийн хуульд мөнгө тараахыг хориглож, хэрэв ийм зөрчил гаргасан бол хариуцлага тооцох тухай тодорхой заалт бий. Хууль зөрчөөд их хуралд сонгогдсон бол тангараг өргөсөн байлаа ч хариуцлага нэхэх нь зүй ёсных.

Үүнийг зөвхөн дорнодчууд биш нийт монголчуудын эрх ашиг шаардана. Үе үеийн сонгуулийн дараа бид өнгө мөнгөний тухай ярьж, сонголт маань хэрхэн үнэгүйдсэн талаар ярьдаг. Харин олон жилийн яриаг энэ удаагийн сонгуулиар зогсоохоор шийдэж Сонгуулийн хуулийг баталсан шүү дээ. Тиймээс хуулиа хэрэгжүүлье. Хууль зөрчсөн хүмүүст төрийн төмөр нүүрийг харуулж, хуулийн дор амьдрах ёстойг нь сануулъя.

Эс бөгөөс өнгө мөнгөний сонгуулиас хэзээ ч салж чадахгүй. Сонголтоо луйвардуулсныхаа дараа “саналаа мөнгөөр арилждаг” гэж баалуулаад харамсаж суусан хэвээр үлдэнэ. Үүнийг та хүсэх үү?

С.ТУЛГА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
news.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (October 26, 2012 2:04:51 pm )

    Номтойбаяраа чи их мөнгөтэй хүн гэсэн Хажуудах энэ жаахан охинд туслаач.хэдэн зуун саяаар нь эдлээд л байгаа юм дуулдах юм өвчинд шаналж байгаа Цолмон охинд туслаач гуйя.

  • Anonymous (October 26, 2012 2:12:32 pm )

    эх орноо худалдаж олсон мөнгө————-төрийг бас худалдаж авдаг их эдээ—дорнодын долдой нарт мөнгөтэй л хүн байвал толгойгоо ч хамаагүй өгдөг гарууд шүү дээ ——————-буриад зонгууд урваач шарваач гэж үнэн юмаа

  • Anonymous (October 26, 2012 2:39:04 pm )

    Manaihnii neg muu zurshil ni sain yawaa negniige dandaa l muuldag tehde bas AN-iin yawuulga.

  • Anonymous (October 26, 2012 2:46:18 pm )

    Энд ямар буриадууд хамаатай юм. Үгээ бодож гарга

  • Anonymous (October 26, 2012 2:49:26 pm )

    Ene saltaagaa zahirch chadahgui batsaan niit irgediig tuluulj huuli batalj bna geher l gaihaad bdgin

  • Anonymous (October 26, 2012 3:02:08 pm )

    Nomtoibayr gishuunee ta ene joohon ohind tuslaach daraa buyn bolno shuu

  • Anonymous (October 26, 2012 3:10:01 pm )

    URVAACH ZALHUU DORNOD iinhon SANALAA mungoor ogson bol hohi chin, odoo uhsendee gonginood bgaa yum

  • Anonymous (October 26, 2012 4:25:45 pm )

    Dornodiin teneguud hohi ni

  • Anonymous (October 26, 2012 4:27:30 pm )

    Dornodiinhon Xomxoibayartaigaa amar saihan jargaarai malnuudaa

  • Anonymous (October 26, 2012 4:50:31 pm )

    дорнодыхон малнууд гэнэ үү…хаха суга гичийнүүд юугаа мэдэж хуцаад байгаамбэ

  • Anonymous (October 26, 2012 4:57:13 pm )

    Vneheer mungu chini bagtaj shingehgvi, ta vrj barahgvi bgaa uym bol ene ohind tuslaj mongoliinhoo neg zaluu ger bvld az jargal hairlaach.

  • Anonymous (October 26, 2012 6:14:58 pm )

    номтойбаяраа энэ бяцхан охинд туслаач дээ. Баян хүнд бол 500 сая төгрөг юу ч биш биз дээ. Ядаж тэр 100 саяыг нь өгч туслаач. Охины гэр бүлийн өмнөөс гуйя.

  • Anonymous (October 27, 2012 2:03:26 am )

    DORNOTIIHON TENEG HUMUUS TSUS NI OIRTSON YU CH OILGOHGUI MUNGU ARHI BAIVAL TEGEED BOLNO NOHOIBAYRAASA MUNGU AVAAD HUUHEN ZAHIALAAD BAIVAL TEGEED L BOLNO ULS GEJ YU BAIDGIIG MEDEHGUI HUMUUS

  • Anonymous (October 27, 2012 12:10:19 pm )

    БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ХУУЛЬ ГАРГААД ЯАХ ЮМ ХУУЛЬ ХЭРЭГЖЭХГҮЙ БАЙДАГ НЬ ҮНЭН ЮМ БОЛ
    ХУУЛААР ЯААХ ЮМ ИХ ХУРАЛЫН ЛУЙВАРЧАН ГЭШҮҮДИЙГ БУУДАН АЛИЙ ХУУЛЬ ГЭЖ БАЙХГҮЙ ЮМ ЧИНЬ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЧ НАРИЙГ УСТГАЖ ЖЭНХЭН ШУДРАГ ХЭРЭГЖДЭГ ХУУЛТАЙ БОЛИЙ ШУДРАГ ЁСНИЙ ХУВСГАЛИЙГ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОДОГ ЛУЙВАРЧАД БОЛСОН ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ЦӨӨНХИЙН ЭСРЭГ ХАТУУ ШЭРҮҮН АМЬ НАСТАЙ НЬ ТООССОН ХҮНЛҮҮ НЬ ЧЭГЭЛСЭН ТЭМЦЭЛ ХИЙЕЭЭ НЭГ НЭГЭЭР НЬ УСТГИЙ

  • Anonymous (October 27, 2012 4:31:06 pm )

    Mungu ugmur bvl uursduu uguchee bugd horgoloo tooloh bj muu teneguud mini dornodiinhon ta nariig bodvol bid eh ornoo hamgaalj baildaj yvsan baatarlag humuus harin muu sain gulugnud ta nar bol eh ornoo hayad malaa tuugad baruun tiishee zugtsan novshnud sh de odo bolhoor dornodiinhon teneg boldog ymu huts ta naraar heniig songoho zaalgahgui za yu .

  • Anonymous (October 27, 2012 6:04:35 pm )

    Яамны эрх мэдлээ ашиглаж 50000 төгрөгийн хоолны талон тарааж сонгуульд санал худалдаж авсан хүн шүү дээ.Дархан цаазтай газарт баавгайг 2 бамбарууштай нь алчихаад залуу хүний зугаа гэж ярьдаг амьтан даа.

  • Anonymous (October 27, 2012 8:54:07 pm )

    gol ni darkhaniihand say togrogiig ogson hayang shalga darkhanii gazriig zarj bayajsan gedeg yum bilee nomtoi bayar bol utsan huuheldei bhada uchraa medehgui mangar batsaan

  • Anonymous (October 27, 2012 9:32:54 pm )

    Tegvel ter uedee garahgui temtsehgui yasan yum boloo INEEDTEI DRAM HIIH yum bugdeeree AN MAN geed bugd hervee HOVCH AVGAI NAR shig bie bienee ingej helehdee tulsan bol tuhain uedee helj yrij hatuu zogsohgui negniigee tegeheer l DUURAIH yum ymar CORY PASTE yum shig HAHAHHAHAHAHA KKKKKKK

  • Anonymous (October 28, 2012 11:42:48 am )

    Nomtoibayaraa dornodchuudad amlasan amlaltaa heregjvvlne gedegt itgej bn 9 cayin bairaa olon zaluu ger bvld barij ogoorei daraagin conguul hurtel yaj ajillahaa haruulaarai mongoteid n bish zaluu hunih n huvid congoson yum ta chadnaa aja aja amjilt

  • Anonymous (October 29, 2012 10:25:54 am )

    НОМТОЙ БАЯРЫГ ТАТНА,ХУУЛЬ ЗҮЙТ ТӨРИЙН ШУДАРГА АЖИЛЛАЖ БУЙГ БИД ХАНА ГЭЖ ИТГЭЖ БАЙГАА

antalya rent a car