antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2012 9 comments

Ерөнхий сайдад 50 тэрбум төгрөг юу ч биш гэнэ

нийтлэсэн Admin
 Хэдэн өдрийн өмнөөс л чуулганыг хуралдуулах хэрэгтэй, төрийн ажил цалгардууллаа хэмээн АН-ынхан хоолойгоо сөөтөл хашгирсан. Ийнхүү хүсэн хүлээсэн чуулган эхлэх гэтэл АН- ынхан чуулганы хуралдаандаа орж ирэхгүй удав. Чуулган эхлэх товоос хойш бүтэн цагийн дараа гишүүд суудалдаа заларч гишүүдийн 42 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр байнгын хороодын санал дүгнэлтийг “бөөндөж” танилцууллаа. Хэлэлцүүлгийн шатанд УИХ- ын гишүүн Су.Батболд хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг чухалчлан хөндсөн.

Ингэхдээ сайдтай аймгийн хөрөнгө оруулалт сайдгүй аймгуудынхаас хэд дахин илүү байгааг шүүмжилж сайд нарыг хариулт өгөхийг шаардав.
Тодруулбал, Архангай аймгаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр сонгогдсон бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Баянхонгор аймгаас сонгогдсон. Ирэх жил Архангай аймагт 42 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсвийн хуульд төлөвлөсөн бол Баянхонгор аймагт 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөгджээ.

Мөн Су.Батболд гишүүний асуултад Сангийн сайд “Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг Сангийн яам хариуцахаа больж, Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжсэн. Тиймээс Сангийн яамны хувьд хөрөнгө оруулалтын дотоод бүтцийг тохироод явж байгаа. Хөрөнгө оруулалтыг тусгахдаа объект барих бэлтгэл нь бүрэн хангагдсан шаардлагыг харгалзаж үзсэн. Бэлтгэл хангагдаагүй хөрөнгө оруулалтыг хойшлуулсан” гэлээ.

Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Ирэх жил нийт 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс 300 нь шинээр барих объект. Харин 100 нь өмнө эхлүүлсэн объектод хамаарах хөрөнгө оруулалт” хэмээн товчхон тайлбарыг өгөв. Ийнхүү гишүүд асуулт асууж чуулган үргэлжилсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд Ерөнхий сайдад хандан жижиг дунд үйлдвэрийн талаар Монгол Ардын Намын гишүүдийн өргөн барьсан хуулийн талаар тодруулсан боловч Ерөнхий сайд маань асуултаа ойлгосонгүй юу, мэдэн будилсан уу тэс өөр зүйл яриад явчихав.

Ингэхдээ УИХ- аас авах гэж зүтгээд байгаа 50 тэрбум тргрөгөө юунд зарцуулах гэж буй талаараа цухас дурдлаа. Тэрбээр “50 тэобум төгрөгийг хүүхдийн цэцэрлэг барих, явган хүний зам барих гээд зарцуулах олон зүйл байна. Цааш хийх ажлаа хэлээд байвал их олон. Яс юман дээр 50 тэрбум төгрөг юу ч биш шүү дээ” хэмээн ам алдав. Ийнхүү чуулганы хуралдаан багш нарт олгох тэтгэмжийг ямар шалтгааны улмаас танасан тухай үргэлжиллээ.

Үүнийг Сангийн сайд тайлбарлахдаа “Анх Боловсролын тухай багц хуулийн төсөл өмнөх УИХ-аар хэлэлцэх шатанд 3.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардаж байсан. Энэ нь алслагдсан бүсэд багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготойгоор тавигдсан эх үүсвэр. Гэвч хууль батлагдах шатанд боловсролын салбарыг нийтэд нь хамарсан.

Хуулийг ирэх жилээс хэрэгжүүлж эхэлснээр төсөвт 160 орчим тэрбум төгрөг суулгах шаардлагатай ч ийм хэмжээний эх үүсвэрийг төсөвт суулгах бололцоогүй. Тийм учраас үе шаттайгаар авч үзье. Хуулийг хэрэгжүүлэх хугацааг 2014 оноос эхлүүлье. Ингэхдээ алслагдсан сум суурин газрын багш нарыг хамруулъя гэсэн санал боловсрогдоод явж байгаа. Эхний ээлжинд нийт 13 тэрбум төгрөг шаардана” гэлээ.

Д.Мягмарсүрэн
Эх сурвалж: “Монголын Үнэн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (October 25, 2012 4:15:19 pm )

    энэ мунгинасан ерөнхий сайдаа огцруулаач ямаа гэхээр тэмээ яриад зүүдээ ярих гээд хулгайгаа гэгчээр л байх юм ийм ч ерөнхий сайдтай байх гэж яаж бид цаашид сайхан амьдралд хүрэх юм бэ алтанхуягт тавин тэрбэм мөнгө биш л байхдаа чацарганаа ханиадны үеэр улсад өндөр үнээр шахаад л албан тушаалаа ах дүү найз нөхдөөрөө хүрээлүүлээд л ингээд энд тухлаг байна гэж бодож байгаа юм байхдаа ардчиллынханд энэ хүнээс өөр ерөнхи й сайд х ийчих ол игт ой хүн алга уу т эр намын дарга ямар хамаатай юм бэ түүнээс чинь илүү ард түмний амьдрал хэцүүдлээ

  • Anonymous (October 25, 2012 4:37:15 pm )

    Ih shinechlel hiihed 50 terbum yu ch bish shuu dee harin ch bur iluu ih heregtei

  • Anonymous (October 25, 2012 5:27:19 pm )

    Yah gej yum hiih gesen hvniig muuldag bna aa.Ene zasgiin gazar chini uurchlult shinechleliig harin ch dajgvi ehelj bna .Urmiin vgeer demjitsgeenee mongolchuudaa… Amjilt hvsie Altanhuyag erunhii saidaa.Tanai zasgiin gazar ih yum hiij chadna aa…Luibarchidiig zailuulaaad ard tvmnee yadaj honogiin hoolnii mungu haanaas oloh uu gej bodohoorgvi amidruulaaraa…

  • Anonymous (October 25, 2012 5:46:16 pm )

    ENE BALAI YM SHIG ERUNHII SAID SHIG YMAA ARDCHILSAN NAMIIN ERHEMVVD SOLIH HEREGTEI BATTULGA ERUNHII SAID BOLBOL BI DEMJIJ MAGADGUI. TERNEES BISH IIM YWTSGUI ERUNHII SAID MANAI NAMD HEREGGUI.YM HIIHEE GEHED N HEN CH ITGEHGUI BNA IIN BALAI GARAAR ERUNHII SAID HIILGEH HEREG ALGOO BOLIH HEREGTEI

  • Anonymous (October 25, 2012 7:30:57 pm )

    Алтанхуягийг дэмжиж байгаа шүү. Харин жижиг дунд үйлдвэрийн зээлийн баталгааны тухай хуулийг ийм маягаар өнгөрөөж болохгүй шүү Ерөнхий сайд аа. Бидэнд төрийн дэмжлэг маш их хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг жижиг дунд үйлдвэрлэл рүү оруулж болох ч монголд үйлдвэрлэсэн бүтээгдхүүний орлого монголдоо үлдвэл зүгээр байх юмсан даа.

  • Anonymous (October 25, 2012 7:46:34 pm )

    Алтанхуяг дарга ер нь яаж яваад ерөнхий сайд боловоо. намын дарга л ерөнхий сайд байхаа болих хэрэгтэй

  • Anonymous (October 25, 2012 7:49:26 pm )

    ALTANHUYAGIIG DEMJIJ BNAAAA. AN gej JIJIG VANT ULSUUDAAS BURDSEN NAMIIG ENE HVNEES UUR HVN AVCH YAVJ CHADAHGUI, TENEGVVDEE

  • Anonymous (October 25, 2012 10:17:56 pm )

    ENE NEG TENEG GONGINOSON GOMO DUUTAI YUM YAJ ULSIIG UDIRDAH YUM BE. YDAJ BAIHAD AVGAIGAA SOLISON IIM YUMNUUD ARD TUMNEE HAIRLAH YEDNII TULUU AJILLAH SETGEL BAIHUU

  • Anonymous (October 26, 2012 12:27:29 pm )

    mongol ulsiig suitgej baigaa muu luivarchin

antalya rent a car