Өнгөрсөн сарын 3-ны өдөр хичээлээ тараад гэртээ харьж явсан 12 настай Есүгэн охин краны машинд даруулж амь насаа алдсан билээ. Харин өнөөдөр Есүгэн охины аав Батсайхан ерөнхийлөгчтэй уулзаж өөрийн захиаг хүргүүллээ. Энэ захианд хууль бус үйлдлийг зогсоож хариуцлага, хяналтыг нэмгэдүүлж “Монгол хүний амь нас үнэ цэнэтэй байхыг хуульчлан баталгаажуулж өгөхийг” хүссэн билээ.
Батсайхан охины аав: Миний охин багаасаа л тэмцэгч охин байсан. Энэ нь миний охины өдрийн тэмдэглэл, бичсэн шүлгүүдээс нь харагддаг. Тиймээс би охиныхоо шударга, энэрэнгүй нийгмийг бүтээх тэмцэлийг охиноо өнгөрсөний дараа ч үргэлжлүүлнэ. Тиймээс хүүхдүүдэд туслах зорилготой “Есүгэн” нэртэй сан байгуулсан. Бас үндэсний цэцэрлэгт хүрээлэнд охиныхоо хөшөөг босгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Хамгийн чухал нь өнөөдөр монголд амьдарч байгаа хэний ч амьд явах баталгаа байхгүй байгаа учир үүнийг анхаарч хуулиудад өөрчлөлт оруулж дахиж хэзээ ч ийм санамсаргүй аваар гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүслээ.

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: ” Өмнө нь барилгын болон бусад салбарт хүний амь нас эрсэдсэн олон тохиолдол гарч байсан. Гэхдээ үүнийг байдаг аваар осол мэтээр хүлээн авч байсан. Харин кранд дарагдсан Есүгэн, тэнгис кино театрын барилгын төмөрт дарагдсан залуугийн хэргээс хойш барилгын салбар дахь энэ аваар осолд анхаарлаа хандуулж эхэлсэн. Тиймээс барилгын болон бусад салбарт анхаарлаа хандуулан авааргүй ажиллах нөхцөл боломжоор хангах хэрэгтэй. Мөн эргээд биелүүлээгүй тохиолдолд шаардлага хүргүүлээд л орхидоггүй, хариуцлага тооцдог алдаа дутагдлыг арилгадаг байх хэрэгтэйг анхаарууллаа. Барилгын асуудал яригдаж байгаа нь зөвхөн барилга дээр ажиллаж байгаа ажилчдын биш гадуур нь явж байгаа энгийн иргэдийн ч аюулгүй байдлын асуудал учир анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн зүгээс есдүгээр сарын 3-ныг “Есүгэний нэрэмжит өдөр” болгож энэ эмгэнэлт өдрийг санаж байх хэрэгтэй” гэсэн санал гаргалаа.

Энэ саналыг тэнд байсан Есүгэн охины аав, УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл болсон Л.Эрдэнэчимэг гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, НИТХ-ын дарга Э.Бат-Үүл нар дэмжиж байлаа. Тиймээс есдүгээр сарын 3-ны өдрийг Есүгэн охины дурсгалыг хүндэтгэх, барилгын салбарын аюулгүй ажиллагааг хангах талаар анхаарах, монгол хүний амь насыг үнэ цэнэтэй байлгах өдөр болгохыг дэмжлээ.
Дээрх аймшигтай ослууд гарсанаас хойш монголын иргэд “Үндсэн хуулинд заагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хаана байна, үүнийг төр засгийн зүгээс хэрхэн хангаж байна” гэдэг дээр анхаарлаа хандуулдаг болсон. Тиймээс иргэдийн энэ анхаарлыг сулруулахгүй байх, үүн дээр тулгуурлан хуулиндаа өөрчлөлт оруулж ард иргэдийн аюулгүй байдалд хандсан, дахиж хэзээ ч ийм эмгэнэлт зүйл гарахгүй байх нөхцөлөөр хангаж өгөх хэрэгтэйг холбогдох албаныхан анхааран ажиллахыг санууллаа.

Холбоотой мэдээ
-
Anonymous (October 24, 2012 5:34:15 pm )
zow demjij bna hoshoo bosgohiig buur ch ih demjij bna
-
Anonymous (October 24, 2012 5:40:47 pm )
Тэгээд нөхөн олговроо ахиухан өгөөч ядарсан энэ гэр бүлд Тэр барилгыг нь дуудлагаар зараад мөнгийг эдэнд өг. Тэр хөөрхөн онин эцэг эхдээ хэдэн тэрбумаар ч үнэлэгдэхгүй нандин эрдэнэ байсан байна. Ингэвэл шудрага болно.
-
Anonymous (October 24, 2012 5:53:22 pm )
ter barilgiig huraaj duudlaga hudaldaand oruulaad sand n mungiig n oh heregtei.
-
Anonymous (October 24, 2012 6:52:05 pm )
наад өдөр мөдөр чинь үнэндээ хэнд ч хэрэггүй үнэндээ наад авилга хээл хахууль, баячуудын нүдэнд ядуус нохой шиг харагддаг болсон үед хууль л чанга байх ёстой , наад зөвшөөрөлгүй барилгуудаа нураах хэрэгтэй, авилгачдаа шоронд нь хатаах хэрэгтэй тэгэж байж энэ хөөрхөн охины амь насаар юуг харуулж юуг илчилж байгаа нь жинхэнэ утгаар нь харагдана.
Тэрнээс биш худал өнөө маргааш аргацаасан юманд бүү хуурт монгочууд
угаасаа юмыг амархан мардтаг хүмүүс. -
Anonymous (October 24, 2012 7:51:54 pm )
barilgyn companias 10 terbum tugrug nehemjilj garguulj ug, mongol hunii ami nas ungui baih uchirgui
-
Anonymous (October 24, 2012 9:18:33 pm )
10 nastai Barhas huu tegeed huuhed bishuu tee. Sogtuu joloochid dairagdaad nas barsan. Sogtuu jolooch 3 jiliin l yal avsan shdee. Bodooch. Dursgaliig hundetgeh udur baij bolohoos neremjit udur gej baihgui bhoo. Yasan hamuursan tolgoitoi humuus baidgiin
-
Anonymous (October 25, 2012 8:26:09 am )
zuw zuw. barilgiig ulsiin orligo bolgoj Esugen sand oruulah heregtei. Ene etseg ni mongogui hun bish harin ih zaluu setgelgeetei zaluu baidag.Ohinii eej ni ch mundag huuhen baidag. Ed bol zugeer mongo nehemjlehde gol bish hunii ami une tsene huuli hariutslagiin toloo temtseh humuus.Ene barilgiin tsaad ezen ni Hurelsuhed tsohiulsan Bayarsaihan gishuunii barilga baisan. Ter bayarsaihan medegdel hiigeechee. Gishuun bolgon medeltei bolgon hun alaad l barilga bariad baidag bol yu boloh ve? Uih gishuu Bayarsaihaniig uuchlalt guihiig shaardaj bn.
-
Anonymous (October 25, 2012 8:28:28 am )
Yag barilgiin ezen hen be?yamar shiitgel nogduulsan be? il tod nevtruuleg hiimeer yuma.
-
Anonymous (October 25, 2012 8:32:19 am )
haramsaltai hereg bolson ene ene avch baigaa arga hemjee ni arai bas bish bainaa
-
Anonymous (October 25, 2012 8:33:07 am )
Barilgiin ezen UIHiin gishuun Bayarsaihan gesen.Ter huneer uuchlalt guilgaya. Companias mongo nehemjilj sand ni uguh heregtei. ene etseg eh ni bol nileen mongotei humuus shde. ed nar mongonii toloo bish hunii ami hariutslagiin toloo temtsej chadah humuus gedegt itgej bn. Ta buhnii bodol zuw bolohoor ersdeld orj boloh olon huniig awraarai gej husie
-
Anonymous (October 25, 2012 9:37:03 am )
Барилгыг нь дуудлага худалдааагаар зараад мөнгийг санд өгнө гэдэг саналыг дэмжиж байна.хайран амь
-
Anonymous (October 25, 2012 1:31:28 pm )
ohin butsaj bosoj irehguigees hoish myangan hudlaa neremjit udur bii bolgood yahav dee
-
Anonymous (October 25, 2012 3:43:55 pm )
Manai erunhiilugch ingej l hoshgirno doo. Baatar tsol uguugui ni yamai. Harin barilgyn orlogyg sand handivlaj genetiin osloor burhan boloochdyn ar geriinhenii amidrald tuslsmj uzuulj baga ch gesen setgel sanaany demjleg ugch baival zugeer baih shuu. Hushuu, neremjit udur hend tustai yum. Sotsializmyg shuumjilj tatgalzchihaad tuuniihee surgamj, surtlaar yavaad baigaa ni shinechlegdsen, ardchillagdsan erunhiilugch mun uu.
-
Anonymous (October 28, 2012 10:10:00 pm )
manaihan neremjit odriig yagad bolgoy gd bgag n neg l oilgohgui erguuteed bh shig.hamgiin gol jil buriin ene odor barilgiin salbart ter dundaa huuli zaaltad ymar ahits dewshil garaw,hichneen huuli bus zyiliig taslaw gd dugnej tsegneh tsaashlaad dahij iim haramsaltai zuil dawtagduulahguin tuld iim odortei boloy gd bgan bishu.ygad boldgui yum ene ohin haluun ami biy setgeleeree manai ene busarmag niigmiin bulhiag gargaj haruullaashdee…bi ene aawiig mash uh demjij bn.sand tani chadah buhneere nemer oruulmaar baina.tanid bolon ger buliihend tani gun emgenel ilerhiiley !!
-
Anonymous (October 28, 2012 10:14:04 pm )
hereggui baahan nohoi mohoinii hoshoo barij bhaar ygad iim nundag ohinii hoshoog bosgoj bolohgui gj! demjij bn.iim zuiliig odoo hiih ystoi
-
Anonymous (November 09, 2012 1:13:00 am )
Huurhii ohinii dursgaliig hundetgej nehen sanaj hundetgel uzuulj baih uureg ene niigem turd bii. Bid eniig demjij tuslah n zuv. Bi lav ohinoo ingej haramsaltai aimshigtai hargis aldval yag l ingej uhen uhtlee temcene. Ene tur niigem hiisen bulaigaa tuluh heregtei geed l dairna. Ene aaviin ger buliin tumen zuv!!!!
-
Anonymous (November 13, 2012 10:23:35 pm )
Ter barilgiig undeseer n nuraaj hayah heregtei!¨!bas ter barilgiin Kompanii uil ajillagaag zogsooj tsaashid hezee ch barilgiin salbart uil ajillagaa yavuulahaargui boltol n !Ter barilgiin kompanias mungu nehemjilj Esugen ohinii husej muruuduj baisan uilsiig n tsaashid urgeljluuleh Esugen sand oruulah n mash zuv sanaa baina !
17 Comments