
Коммунист ба дарангуйлагч орнуудад л Засгийн эрхнээс буусан хүчин улс орноо түйвээж, үймээн самуун дэгдээдэг. Гэхдээ сүүлийн үед ядуу буурай орнууд ч үймээн самуунаас зайлсхийхийн тулд ардчилсан сонгуулийг эрхэмлэж байна. Ардчилсан сонгууль гэдэг нь намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж нэр дэвшигчдээрээ дамжуулан олонхийн санал авахыг хэлдэг. Гэтэл өнөөдөр Монголд явагдсан ардчилсан сонгуульд хоёр дахь удаагаа сөрөг хүчин болсон МАН үр дүнг нь эсэргүүцсээр байна.
1996 онд энэ нам түүхэндээ анх удаагаа сөрөг хүчин болж байсан. Тухайн үедээ тус намынхан хуулийн хүрээнд УИХ-ыг хэдэн сараар гацааж байсан гэдэг. Харин өнөөдрийнх шиг Төрийн ордныг хэрүүлийнхээ талбар болгож, төрийн сэнтий гэдэг УИХ-ын хаалга үүдийг таглаж, хэвтэж байсангүй. Төрийн ордон түүний сэнтий болсон УИХ-ын чуулганы танхимыг монголчууд сүлд мэт тахиж ирсээр өнөөг хүрсэн.
Шинэчлэлийн Засгийн газар Төрийн ордонд жирийн иргэдээ чөлөөтэй нэвтрүүлэх шийдвэр гаргасан нь монголчуудын таашаалыг хүлээж байна. Энэ нь монголчуудын зүрх сэтгэлд төрт ёсны үзэл нэвт шингэснийг харуулна. Гэтэл МАН, үнэн хэрэгтээ МАН-ын албан тушаалаасаа салсан цөөн удирдах албан тушаалтнууд төрийн үйл ажиллагааг намынхаа, улмаар ард түмний нэрийг барин тасалдуулахыг оролдоно.
Сонирхолтой нь АН энэ бүхнийг хараагүй, сонсоогүй мэт сууж байгаа нь нийгмийн гайхашралыг төрүүлж байна. Болж буй үйл явцаас харахад улстөрийн гацаа нь эцэг эх нь хэрэлдээд хэн нэг нь хүүхдүүдээ гадаа хөөж гаргаад хаалгаа дараад хэвтчихсэнтэй агаар нэгэн мэт. Эрх баригчид аргаа ядаад ээлжит бус чуулган зарлаж байна. Тэр нь ч аргагүй юм. Хахир өвөл ойртож байна. Хөгшид, хүүхэд тэтгэвэр тэтгэмжээ нэхэж байна.
Энэ цаг мөчид Засгийн газар өдөр, шөнөгүй ажиллах шаардлагатай. Харамсалтай нь Засгийн газрын эрх мэдлээс хэтэрсэн олон асуудлыг УИХ шийдэхгүй гацчихлаа. 2000 онд МАН үнэмлэхүй олонхийн суудал авсан байдаг. Тухайн үед УИХ- ын гишүүн Л.Гүндалай “ганцаардсан чоно” шиг тэмцэж байсан. Гэхдээ тэрээр чуулган дээр лоозон барихаас илүү тэмцэл өрнүүлж байгаагүй.
Түүнийхээ шанд “Ганц худаг’’-т хүртэл хоригдож байсан түүхтэй. Тэрээр чуулганы ажиллагааг тасалдуулахыг оролдоогүй. Зөвхөн үг хэлэх эрхээ л нэхэж байсныхаа төлөө л дээрх хатуу гэсгээлийг хүртсэн гэдэг. Гэтэл өнөөдөр төрийн ажиллагааг гацаагаад зогсохгүй, Төрийн ордноо түймээж байгаа МАН-ынханд тооцох хариуцлага байдаггүй нь гайхалтай. Эрхэм гишүүд сард сая шахам төгрөгний цалин хангамж хүртдэг.
Дээр нь хууль санаачилсан, хөдөө салхилсан, гадаадад гангарсан, ганц нэг найздаа ажил олгосон гээд тоочиж барамгүй хөнгөлөлт, дэмжлэг төрөөс хүртдэг. Тэдэнд орон сууц, эмчилгээний зардал, хүүхдийн сургалт, өргөмжлөл хүртээх нь ердийн үзэгдэл. Харин монголчуудын 70 хувь нь орон сууцтай болохыг мөрөөдсөөр энэ насаа элээж байна. УИХ гэдэг бол нийгмийн амьжиргааны жолоог атгадаг ганц хөдөлгөгч хүч.
Тэд ажлаа хийхгүй бол гэр оронгүй 70 хувийн иргэд дээр нэмэгдэж үлдсэн 30 хувь нь гудамжинд гарах нигууртай. Жирийн иргэн би ажлаасаа хоцорсны төлөө удирдлагаасаа баахан банга хүртэхээс гадна цалингаараа торгуулдаг шийтгэлтэй. Гэтэл нэг cap ажлаагүй МАН-аас УИХ- д сонгогдсон гишүүд цалин хангамжаа бүрэн эдлээд зогсохгүй өрөөндөө байсан буйдан, кофегоо чуулганы танхимын хаалгыг дарж хэвтсэн газар руугаа зөөлгөж, Төрийн ордны үйлчилгээний ажилчдыг тамлаж байна.
Сонирхолтой нь тэд энэ бүхнийгээ ардчилал хэмээн лоозогноод зогсохгүй төр түмнийхээ төлөө ариун үйлс хийж байна гэж сурталчилна. Хэдхэн дарга ажилгүй болсны төлөө хэдэн арван гишүүд нь намрын сэрүү орсон цагаар орон гэр, ахуй амьдралаа орхин нийслэлд ирж жагсч байгаа нь бүр ч сонин санагдана. Тэдэнд үр хүүхэд, хань ижлээс илүүтэйгээр энхрий хайрт намынх нь дарга нар чухал үнэлэгддэг бололтой юм.
Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалыг харвал МАН-ынхан цэцэг өргөх гэж Сүхийн хөшөөнд ирдэг байсан бол өнөөдөр төр засгаа хараах гэж ирдэг болсон мэт. Учир нь жагсаалд МАН-ын одоо цагт төрийн эрх барьж буй бүх эрхмүүд, тэднийг ил, далд дэмждэг оюутны байгуулага, багш, эмч гээд төрийн албаныхан явж байх юм. МоАХ-ныхон 1990 онд энэ талбайг эзэгнэхдээ эрх баригч харалган нам, эх орон ард түмнээ доройтуулсныг л шүүмжилж байсан.
Эрхт төрөө сэргээж, эзэн Чингисээ магтан дуулахыг уриалж байлаа. Тэдний хамгийн том эсэргүүцэл нь Төрийн ордноо нар зөв тойрон гороолох байлаа. Гэтэл улстөрийн хувьд төлөвшсөн ууган хүчний акулууд хэмээн өөрсдийгөө сайрхдаг МАН-ынхан Төрийн ордонд чуулганы хуралдааныг барьцаалж байгаа нь арга ядсан үйлдэл байв. Улс төр цаашид улам бүр сонирхолтой үйл явдлаар үргэлжлэх бололтой.
О.Ууганжаргал
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 24, 2012 5:06:10 pm )
ene suult ni boliogui yum uu
-
Anonymous (October 24, 2012 6:14:23 pm )
suudlaa olohgui bol sandal bgaaad hereggui
ajlaa ehleegui baij ingej bga uls yaj tor udurdah yum bol doo -
Anonymous (October 24, 2012 6:35:12 pm )
Mongol uls maani neg l bishee. Livan, Sir shig bolchih viidee. Bie bienee barij shorond hiij, hagaraltsaj baina. Neg l bish. Ev negdeltei baih heregtei.
-
Anonymous (October 25, 2012 1:35:36 am )
xaxa yamar ichdeggui yum be bolildoo
-
Anonymous (October 25, 2012 4:52:23 pm )
ene ardchilsan nam dendej bna aaturiig arai l bish bolgoj bna aa
-
Anonymous (October 26, 2012 1:15:09 am )
MAN hezee dampuurna ter tsagt mongolchuudin amidral sergeh zamdaa orno MAN hvchirheg bga tsagt mongolchuud elgeeree hevtseer baih bolno Iim ch baisan Iim ch bga Iim ch baih bolno hoishid Halamjiin bodlogoor mongolchuudig ustgah hyatad bodlogin damjlaga baaz ni MAN mon Nyamdorjiig hyatadin tagnuul gej shuugij bgaad chimeegvi bolson Ene bol sanamsargvi uym bish
-
Anonymous (October 26, 2012 1:26:59 am )
Nogooteigvvr niigemd mash ih uym emh zambraagaa aldsanig ta bid harj bga Gazar shoroo alt zes gadaadad zarah ene ter bol joohon hereg MAN ene olon jil bolohod vvniig zasah gej huruugaa ch hodolgoogvi Tednii hiideg ajil bol yaduu ard tvmnii setgel zvi deer togloh Bagsh narin 36 sartai tentseh uramshuulal AN haslaa geh met Vnen hereg deeree ter mongiig ni olgoe geheer dansig ni hooslood hayasan baih jisheetei Ulsad baihgvi mongiig ajlaa avaad 3 sar bolj bga AN haanaasaa gargaj ogoh ve Zam hariltsaa ded bvtets bankni hvv buuruulah zorilgoor oruulj irj bga 5 terbum dollarin fond gargah gej oruulj ireheer elii balai uym yariad baih jisheetei Bid 70 jiliin hugatsaatai avsan 10 terbumin tal bn 70 jil bvteen baiguulalt hiisen zah zeel ni shingeeh vv ch geh shig Yanaa taminee Yaj ingej yarij chadaj bnaa Ter veiin mashini vne odoogiin 1 shil arhini vnetei baisan uym malnuudaa Sereech Dandaa aragshaa bish haaya ch gesen uragshaa harj amidraach MAN-haan
7 Comments