antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 22, 2012 4 comments

Монголчууд газрын ховор элементээ олборлохыг хүлээгсэд нүд цавчилгүй харж сууна, хилийн цаадтай…

нийтлэсэн Admin
Технологийн энэ эрин зуунд газрын ховор элемент гэх металл нь ус, агаар мэт чухал зүйлд зүй ёсоор тооцогддог. Өндөр хөгжилтэй улс орнууд энэхүү элементийн эрэлд мордож, үнэ нь өссөөр л байгаа. Ядаж байхад дэлхийн нийт хэрэглээний 95 хувийг дангаараа нийлүүлдэг БНХАУ экспортлохоос татгалзсан нь эл бүтээгдэхүүний үнийг хаданд гарахад үнэлж баршгүй нэмэр болсон гээд хэлчихэд буруудахгүй.

Нэгэнт гол нийлүүлэгч нь гол импортлогчоосоо татгалзчихаар газрын ховор элементийн эрэлд үйлдвэрлэгчид мордох нь зүй ёсны хэрэг. Чухам энэ үед манай улсын газрын ховор элемент бусдын хараанд өртөх нь тэр. Манайхан ч газрын ховор элементээ гадагш худалдах сонирхолтой байгаа нь нууц биш. Гэхдээ улс орны эдийн засагт томоохон ашиг авчирч мэдэх энэхүү бизнес эргээд ямар хор хөнөөл дагуулж болох талаар бодохгүй, хөнгөн хуумгай хандаж болохгүй.

Газрын ховор элементийг ашиггүй гэж хэлж болохгүй. Харин ч эсрэгээрээ маш их ашигтай. Гэвч асар их ашиг сонирхлыг дагасан нэгэнт Монголд ороод ирчихвэл зогсоох, буцаах боломжгүй болно. Улангасал гэдэг л энэ байх гэхээр улайран дайрах ашиг сонирхол зөвхөн монголчуудаар зогсохгүй дэлхий нийтэд бий гэсэн үг л дээ. Эхлэхийн өмнө газрын ховор элементийн талаар цухас дурдъя. Дэлхий дайдын сонирхлыг татсан газрын ховор элемент гээч нь орчин үеийн гэх тодотголтой электроникийн үндсэн түүхий эд. Электрон техник өндөр хөгжсөн орнуудыг энэ элементгүйгээр төсөөлөхөд бэрх аж. Ер нь газрын ховор гэгдэх 15 элемент байдаг бөгөөд байгаль дээр элементүүд ихэнх тохиолдолд хамтдаа байх боловч бас 15-уулаа нэг дор байна гэж байхгүй.

Товчхондоо үелэх системийн доороосоо хоёр дахь эгнээ буюу лантаны эгнээнд байрласан элементүүдийг л газрын ховор элемент гэдэг юм байна. Энэхүү 15 элементийг нээх гэж Европын том суут эрдэмтэд хоёр зууны турш 113 жил судалж байж нээсэн гэх бөгөөд нэг нь нөгөөгөөсөө олддог энэхүү гайхалтай элементүүдийн ашиг тус их ч буруу ашиглавал гай гамшиг нь зүйрлэх аргагүй гэж мэргэжилтнүүд хэлдэг юм байна лээ. Үнэхээр газрын ховор элементийн олборлолтонд дэлхий нийтийн сонирхол бий. Дээр өгүүлсэн, Хятад улс дэлхийн нийт хэрэглээний 95 хувийг дангаараа гаргадаг гэж… Тодруулбал, 1980-аад оны үеэс газрын ховор элементийг олборлож эхэлжээ. Сонирхуулахад тархац өндөртэй гэдэг молибденээс тав дахин их тархацтай байдаг гэж байгаа. Энгийн хар тугалганаас 10 дахин их. Өөрөөр хэлбэл дэлхий дээр их бий гэсэн үг. Тэр бүү хэл хүний биед ч байдаг. Хүсвэл гудамжныхаа шорооноос ч ялгаж авч болно. Гэхдээ маш бага хэмжээгээр. Энгийн нөөцгүй буюу оксид нь байхгүй газар хэдэн мянган тонноос ганц хоёр кг-ыг л олборлоно гэсэн үг л дээ. Харин оксидтой газраа том хэмжээний тархацтай. Нэг үгээр хэлбэл элбэг тархацтай ч маш бага хэмжээгээр байдаг эд юм байна.

За тэгээд 1980-аад оны үест Хятадын Өвөр Монголын Баян овоогийн Бугат сумын нутагт маш их нөөц бүхий том орд илрүүлжээ, оксидийн. Уг нь бол газар тариалангийн бүс нутаг байсан юм билээ. Яг тэнд газрын ховор элементийн дэлгэмэл тархацтай ордыг нээсэн нь өнөөгийн эмгэнэлийн эхлэл бол ох юм гэж хэн саналаа. Ямартай л өмнөдийн их удирдагч Дянь Ся Пин “Манай Зүүн хойд Азид нефть байхгүй ч газрын ховор элемент байдаг.” гэж сайрхаж байхав.

Ер нь бол манай улс газрын ховор элементийн нөөцтэй гэж сайрхаад байх хэрэггүй. Алт мөнгөний орд нээсэн шиг хөөрөлхөх шаардлагагүй. Алмаз шиг айхтар эд гэж баясах хэрэггүй гэсэн үг. Хаа сайгүй л байдаг тэр хэрээр юм болгонд л хэрэглэгддэг эд юм бил ээ. Га бидний өдөр тутмын хэрэглээ болчихоод буй гар утасны зай, жижиг батерейнуудад ч ордог. Хамгийн гол нь хаа сайгүй байдаг зүйл ч хэн дуртай нь олборлодоггүй. Учир нь хор хөнөөл ихтэй учраас олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг юм байна. Өөрөөр хэлбэл газрын ховор элементийг ялгаж авахын тулд маш хүчтэй химийн шингэн бодис хэрэглэдэг бөгөөд ялгаж авах процесст цацраг идэвх ялгардаг. Түүнчлэн агаарт уурших уур нь хүний биед сөргөөр нөлөөлөх хорт хавдар үүсгэгчүүдийг үүсгэдэг ажээ.

Статистикаас харвал дэлхийн нийт хэрэглээ 125 мянган тонноор хэмжигддэг бөгөөд үүний 120 мянган тонныг нь Хятад улс нийлүүлдэг байсан гэсэн үг л дээ. Хятадуудын олборлох арга нь гар арга. Жирийн тариачиндаа шилтэй уусмал өгөөд л гүйцээ. Өнөөх нь томоохон торхонд устай шороо хийж өнөө шингэнээсээ хэдхэн дуслыг дусаана. Тэгээд ялгарсан тунадасыг нь шүүж аваад улсдаа тушаах маягаар ажил явагддаг байсан юм билээ. Үнэндээ ч 100-хан төгрөгөөр зарах цамц, 200-хан төгрөгөөр зарах оймс хийчихдэг улс шүү дээ, хятадууд. Амьдрахын тулд хөдөлмөрлөх ёстойг мах ясандаа тултал мэддэг. Өнөөдөр дэлхийг хятадууд л тэжээж байна гээд хэлчихэд буруудамгүй ажилсаг ард түмэн. Энгийн технологийг заагаад өгчихөд гялалзуулчих нь хэр биз. Тэгээд улсад кг-ыг нь 4-10 ам.доллараар худалдчихдаг гэж байгаа. Улс нь иргэдийнхээ гар аргаар авсан бодисыг баяжуулаад дэлхийн зах зээлд худалдчихдаг. Пенициллины шилтэйг өгсөн ч аргаа олоод хоолоо олж иддэг улс, хятадууд.

Их ч олон жил идсэн байгаа юм. Харин одоо бол эл наймаа үндсэндээ зогссон. Аймшигтай их орлогынх нь үр дүнд Өвөр Монголын Баян овоо сумын нутагт 170 сая тонн онц хортой хаягдлан овоо босчихсон. Өдгөө эргүүлээд тэр овоог устгаж янзлах зардал нь олсон орлогоосоо хэдэн зуун саяар даваад явчихсан байдалтай л байж байна. Нэгэн эрдэмтний хэлсэнчлэн чухам л оготнын чинээ орлогын төлөө зааны чинээ зарлага гаргаснаа хожим ухаарсан хэрэг.
Манай улсын Дорноговийн Алтанбулаг сумын нутагт Лүгийн гол, Улаанбаатарын алслагдмал дүүрэг Налайхын наахан талд… Тодруулбал, хэдэн жилийн өмнө оюутны хот босгоно гэж төлөвлөөд байсан газар газрын ховор элементийн орд илэрсэн. Америкчууд хайгуул хийгээд газрын ховор элементийн нөөц байгааг илрүүлчихсэн юм байна лээ л дээ, сүүлд сонсох нь ээ. Одоо олборлолт хийх тухай ид яригдаж байгаа. Мэдээж маш нууц түвшинд. Хэрвээ олборлолт эхэлчихвэл нийслэл хэцүүднэ. Юун утаа, юун тоос гэдэг л болох байх. Харин дараагийн нөөц нь Мушгиа худаг. Яг Олон овоотын уурхайн хажууд гэсэн үг л дээ. Алтны магнат гэгддэг Мянганбаяр яагаад алтны өндөр нөөцтэй газраа зарчихав гэж гайхаад байсан нь газрын ховор элементтэй холбоотойгоор алтны ордоос олох ашгаас хэд дахин өндөр үнээр зарчихсан юм байна лээ. Үнэндээ ч ашиг л олж байвал адилхан гэдэг зарчмаар ажилладаг хүн гэж боддог юм, түүнийг…

Хувийн амьдрал нь ч, компанийн үйл ажиллагаа явуулж байгаа нь ч тэр. Тэгээд ч дэлхийн хэмжээний компанийг хулхидсан нөхөрт хэдэн төгрөг л олж байвал эгэл түмэн хамаагүй байдаг юм байгаа биз. Тодруулбал, мань эр Катерпиллээс лизингээр баахан юм авчихаад, өдөр шөнөгүй өнөөдөхөөр нь техник үйлчилгээ ч хийлгүй ажиллуулж эвдчихээд танай тоног төхөөрөмж муу юм байна. Өөрсдөө татаж аваарай гээд хаячихсан удаатай. Үр дүнд нь тэд монголчуудад итгэхээ больсон. Өмнө нь 100 хувь лизингээр бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлдэг байсан бол одоо 40 хувийн урьдчилгаа нэхнэ, эс бөгөөс орд газрынхаа лицензийг барьцаал гэдэг болсон тухай уул уурхайн салбарынхан ярьдаг. Нэг ёсондоо бусдадаа гай болсон нөхөр л дөө. Угаасаа газрын ховор элементийн судалгаа Монголд их эртнээс эхэлсэн гэх юм билээ. Социализмын үед орос, чехүүд судалгаа хийж байсан бөгөөд тэр хэрээр судалгааны материалууд түгээмэл байдаг гэж ойлгож болно. Тэр үеийн судалгаанд их байдаг. Лүгийн гол, Халзан бүргэдэй, Мушгиа хад, Хэнтийн Атираатын нурууны Утайн давааны орчим газар оросууд их судалгаа явуулсан байдаг юм.

Гэхдээ тэр үед хүн олныг үл хайхран ашиг олзонд улайрах ойлголт бага байсан. Өнөөдрийнх шиг хятад аргаар олборлоно гэсэн ойлголт хүн төрөлхтөнд байгаагүй юм. Харин одоо бол эвгүй, шууд нэвтэрнэ. Эхэлбэл зогсоох боломжгүйгээр урагшилна, хурдтайгаар…Нинжа нар уулыг хулгана мэт нүхэлж байхад, юунд итгэж арай
ч гэж бодох юм бэ. Гэхдээ нинжанууд сайндаа биш ядуудаа, өдрийнхөө хоолны хойноос үхэн хатан зүтгэдэг гэдгийг мартаж болохгүй. Хятадуудын хэрэглэдэг бодис Монголын нинжагийн гарт орлоо л бол алхам газар ч үлдээхгүй, атга элсийг ч ухаад шүүгээд тунгаачихна. Тийм биш гэж үү. Бодис нь бэлэн, ялгаруулдаг мэргэжилтэн болох хятадууд нь ч бэлэн. Гагцхүү Монгол хэзээ олборлож эхлэх нь вэ гээд анаад сууж байна, цаана чинь…

Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг л Монголд ховор элементийн олборлолт нэг л эхэлбэл харх тарж байгаа шиг нийт нутгийг минь бүрхэнэ. Энийг нь Япон дээд хэмжээгээр дэмжиж, санхүүжүүлнэ. Тэртээ тэргүй өнөөдөр Хятад, Японы харьцаа эвгүйдчихсэн. Хятадын Засгийн газар нэг грамм газрын ховор элементийг ч Японы компанид бүү өг гээд тогтоол гаргачихсан, худалдааныхаа харилцааг хаачихсан байгаа юм чинь. Нөгөөтэйгүүр Японд ашигт малтмал үгүй. Тус улсын эдийн засаг үйлдвэрлэл дээр зогсдог. Газрын ховор элементгүйгээр юу ч хийж чадахгүй гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй л байх. Хатуухан хэлчихэд эдийн засаг нь оршин тогтнох уу эсвэл гэдэг дээрээ тулна.

Дэлхийн байдал нэг иймэрхүү байх үед манай эрхэм эрх мэдэлтнүүд доорх үйлдлийг хийсэн байгаа юм. Тодруулбал, 2010 оны 11 дүгээр сарын 19-нд “Toshiba” Монголын “MN-FCC компанитай газрын ховор элементийг боловсруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр уран болон газрын ховор элементийг боловсруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх ажлыг хамтран гүйцэтгэхээ баталсан аж. Энэ тухай www.asahi.com цахим худаснаа “Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихээр дулааны, цөмийн, нарны эрчим хүчний тогтолцоог сайжруулахад туслахаа амлаад, түүнд шаардагдах газрын ховор элементийн тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд боловсруулах тал дээр ч хамтран ажиллана” хэмээн бичсэн байдаг. Уг Санамж бичигт Японы Ерөнхий Сайд НаотоКан болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар гарын үсэг зурсан. Харин үүнээс гурав хоногийн дараа тухайн үеийн Гадаад хэргийн сайд Г.Занданшатар очиж баталгаажуулсан гарын үсэг зурсан байдаг юм билээ. MN-FCC компанийн тухайд 2010 оны есдүгээр сард байгуулагдсан.

Өөрөөр хэлбэл дээрх Санамж бичигт гарын үсэг зурахаас 49 хоногийн өмнө. Төлөөлөгч нь Дүгэрсүрэнгийн Дашдорж гэгч. Гадаад хэргийн яамны тусгай төлөөлөгч, цөмийн хаягдал булшлах асуудал хөндөгдөх” үеэр нэр нь гараад байсан А.Ундраагийн нөхөр. Одоо ч энэ асуудал нууц байдлаар үргэлжилсээр байгаа тухай эх сурвалж өгүүлсэн. Түүнээс гадна дээр нэр дурдагдсан Алтайн ноён оргилын нэг, Ховдын Халзан бүргэдэй уулыг ухаж өрөмдөөд л байгаа сураг дуулдсан. Вьетнамд амьдардаг, Канадын ирпантэй экс Ерөнхийлөгч П.Очирбатын нэр холбоотой явах юм билээ. Эргэн сануулахад Хурцыг сулласны дараа Германы Канцлер Монголд айлчлахдаа Вьетнамаар дайраад ирсэн нь энгийн нэг тохиолдол биш гэж хардах үндэслэл хангалттай бий. Герман бол Японы дараа ордог, технологийн үйлдвэрлэлээрээ…

Харин газрын ховор элементийн нөөцөөрөө Вьетнам, Монгол хоёр толгой цохидог. Нэгэнтээ дэлхийн банк, Монгол Улс газрын ховор элементийн нөөцөөрөө олох цэвэр ашгийн доод хэмжээ 10 тэрбум ам.доллар гэж мэдэгдсэн удаатай. Сайхан л тоо… Гэхдээ хүсээд байхаар олз биш. Алт амины гарзтай гэдэг шиг газрын ховор элементийг зөв ашиглахгүй л бол амь байтугайгийн гарзтай. Нэг цаг үеийн хэсэг хүн хохироод дуусах асуудал биш. Хэдэн үеэрээ хохирох эрсдэлтэй. Хэрэвзээ олборлох дээрээ тулбал, маш хүчтэй, төрийн хяналтанд, нарийн техник технологиор олборлох ёстой. Өвөр Монгол шиг сул тавибал юу ч үлдэхгүй. Эцэст нь дахин сануулахад Монгол хэзээ олборлолтоо эхлэх бол гэж хүлээсэн бүхэл бүтэн арми бодис юутайгаа чих тавин, нүд цавчилгүй харуулдаж суугаа шүү, урд хилийн цаадтай…

З.Урансүх

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 22, 2012 1:59:10 pm )

    Õîâäûí Ìÿíãàä ñóìûí Õàëçàí á¿ðãýäýéä õîâîð ýëåìåíòèéí îëáîðëîëò ýõýë÷èõñýí.Óñûã íü Õîâä ãîëîîñ 纺æ áàéãàà,óäàõã¿é Õàð óñ íóóðàíä ÷ íºëººëºõ áàéõ.Õîâäîä Ìýðãýæëèéí õÿíàëòûí ãàçàð,áàéãàëü îð÷íû ãàçàð áàéäàãã¿é áàéõàà?

  • Anonymous (October 22, 2012 2:10:52 pm )

    Õîâäûí çàñàã Íÿìäàâààãèéí ë õèéñýí àæèë ø¿¿ äýý,ºíãºðñºí æèë Õàð óñ íóóðûíõàà çàãàñûã õÿòàäóóäàä öºëì¿¿ëýõ ãýðýý õèé÷èõñýí áàéñàí äàà.Õàðèí íóóð Õàìãààëàëòûí çàõèðãàà ë áàðèóëààã¿é áàéõ

  • Anonymous (October 23, 2012 7:24:07 am )

    hatanbulagiin lugiin goliin roiond polishiingeilogiin ekspidets haiguuli hiigeed duusgasan shuudee mun umnu goviin mandal ovoogiin olon ovootiin ord bna

  • Anonymous (October 23, 2012 12:56:36 pm )

    бүгдийг ил болгож хяналт шалгалтаа өндөржүүлэх нь чухал

antalya rent a car