
ТЕГ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдэж, прокурорын байгууллагад шилжүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс эргэн татах асуудал яригдах юм.
Уг хэрэгт Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нараас гадна тэдний туслах Ш.Чинбат, Я.Баттогтох нарыг шалгаж байгаа юм.
Учир нь Тариалан сумын нэг хот айлын арван иргэн дээрх залуусыг 100, 100 мянган төгрөг тараасан гэх баримтыг хуулийн байгууллагад авчирч өгснөөр Ш.Чинбат, Я.Баттогтох нарыг сонгууль будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм
Хэргийг сануулбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сурталчилгааны үеэр “21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно” хэмээн ярьж явсан гэнэ. Энэ нь мэдээж Сонгуулийн хууль зөрчиж байгаа. Мөн Өмнөговь сумын Ардын намын байранд хотоос аваачсан оюутнуудыг цуглуулж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах нь тус бүр 150.000 төгрөг тараагаад МАН-ын төлөө ажиллахыг хүсчээ.
Мөн Улаангом сумын иргэн Б.Цэгээгийн гэрт Б.Чойжилсүрэнгийн туслах Н.Ариунтуяа орж, гэрийг чинь түрээсэлж сонгуулийн штаб байгуулъя” гэхэд айлын эзэгтэй зөвшөөрөөгүй юм байна. Гэтэл Н.Ариунтуяа “Чойжилсүрэн гишүүнийг дэмжээрэй” гэж хэлээд 100 мянган төгрөг өгөхөд нь айлын эзэгтэй цагдаа дууджээ.
Түүнчлэн Тариалан сумын Бургастай багийн Сүүжийн зост гэдэг газарт зусч байгаа нэр бүхий 12 айлын арваар нь орж гэрийг нь түрээслэх нэрээр 100 мянган төгрөг өгөхдөө Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэнгийн нэрийг дугуйлахыг давхар сануулаад явсан байна. Үүнд нь дургүйцсэн иргэд сонгуулийн хэсгийн хороонд гомдол гаргасны дагуу АН-ынхан баримтжуулж байжээ.
Б.Чимэг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 22, 2012 11:33:59 am )
AH sain ..MAH bulaigaa delguuleh gd l ulairaad bh um
1 Comment