antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2012 4 comments

Агаар бохирдуулж байгаа Хятадын “Ганган анд”компанийн эзэн даварч гүйцлээ

нийтлэсэн Admin
Барилга барьж буй компаниудтай тэмцэл хийж буй хотын дарга  Э.Бат-Үүл иргэдээс “юко” үнэлгээ нэгэнт авчихаад байгаа. Тэгвэл хотын байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэн үйл ажиллагаа явуулж буй Т.Билигт даргын үед олгогдсон хууль бус зөвшөөрлүүдийг цуцлах цаг нэгэнт иржээ. Байгаль орчны сайдаар багахан ч гэсэн хугацаанд ажилласан Д.Цогтбаатар арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх гээд амжилгүй суудлаа өгсөн. Тэгвэл түүний эхлүүлсэн ажлыг Үүл дарга дуусгах нь зүйн хэрэг биз ээ. Цэвэр усны ундарга болсон Туул голыг бохирдуулж байгаа Арьс ширний үйлдвэрүүдээс гадна Нийслэлийн агаарын бохирдолд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа бас нэгэн компани байна.

Энэ бол Нийслэлийн Сонгино Хайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Ганган анд” нэртэй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани хуванцар сав бутлах үйл ажиллагаа явуулж байгаа нь агаарыг маш ихээр бохирдуулж байна. Өвөл зунгүй үйл ажиллагаа явуулах тус компанийг өнгөн талаас нь харвал ногоон зоорины зөвшөөрөлтэй хашаанд байрлах боловч үнэн хэрэгтээ бол хуванцар сав хайлуулах, бутлах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэр ч бүү хэл, тус газрын ойр орчмоор явахад элдэв төрлийн хорт бодис үнэртдэг, хажуугаар удаан хугацаанд алхвал толгой эргэж дотор муухайрдаг талаар ойр хавийн иргэд мэдээлэл өгч байна.

Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани Нийслэлийн СХД-ийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж эхлээд даруй дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд хяналтын байцаагч болон бусад албаныхан юу ч хэлж чадахгүй байсаар үйл ажиллагаа нь явагдсаар байдаг аж. Хуванцар сав болон лаазыг хайлуулж, бутлах энэ үйлдвэр нь ихэвчлэн ямар нэгэн зүйл, мөн лааз, хуванцар савтай ирсэн шуудайнуудыг бөөгнүүлж шатаадгаас үүдэн ийнхүү агаар, орчныг бохирдуулж байдаг юм. Агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээг багасгаж, элдэв төрлийн химийн хорт бодисуудаар хордуулсан жишээ тус дүүргийн нутаг дэвсгэрт маш олон байдгийг иргэд хэлж байгаа бөгөөд ил тодоор үйл ажиллагаа явуулж байгаа нь дээрх “Ганган анд” ХХК юм.

Энэ хавийн газарт хоёрдогч түүхийн эд худалдан авдаг газар маш олон байдаг. Энд ажиллагсад болон эргэн тойрны хүмүүс өдөр бүр, тэр дундаа өвлийн хүйтэнд маш эвгүй үнэр байнга ханхалдаг талаар хэлж байгаа юм. Харин тус компанийн хятад эзэн хуулиас дээгүүр гишгэсэн том толгойтой нэгэн бөгөөд шаардлага тавьсан иргэд болох 50 гаруй ядуу монголыг ажлын байраар хангаж, хоногийн хоолтой байлгаж байгаад нь баярлах хэрэгтэй гэж томордог байна. Хожим нь ажиллаж байгаа тэрхүү 50 гаруй хүн нь эмчилгээндээ мөнгөө хүргэж дийлэхгүй хордсон байх вий гэсэн болгоомжлолыг ч одооноос бий болгож байхад гэмгүй биз ээ.

Мөн үүний хажуугаар хачирхалтай нэгэн зүйл гэвэл, СХД-ийн удирдлагууд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ганган анд” компанийг найдвартай, тустай, олонд ээлтэй компаниар өргөмжилсөн байгаа юм. Монгол улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлийн агаарыг хордуулж байгаа энэ компани яахаараа бидэнд ээлтэй газар болон шалгарсныг Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд тайлбарлах байлгүй дээ. Татвар төлөгчдийн мөнгөнөөс утааг бууруулах ажилд олон тэрбумаар нь мөнгө хаядаг хэрнээ Хятадын ийм том толгойтой компаниудыг болиулж дийлэхгүй байсаар байх уу? Харц ардуудыг болохоор зуух яндангаа сольж нүүрс түлэхгүй байх шийдвэр гаргаад, төрийн зүгээс ташуурдаад байдаг хэрнээ харийн хүний компанийг яах гээд байлгаад байдгийг мэдэхгүй ч Үүл дарга төрийн төмөр нударгыг агаар, ус бохирдуулж байгаа Сонгинохайрхан дүүрэгт голдуу үйл ажиллагаа явуулдаг компаниудад харуулах байлгүй дээ.

Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 19, 2012 4:35:21 pm )

    зайлуулаач ээ.

  • Anonymous (October 19, 2012 6:51:45 pm )

    gol ni sain zugeer am yariagaar bish barimtjuulaad Yyl dargiin sonort hurgesen baihad haaj l taaraa

  • Anonymous (October 20, 2012 2:45:28 am )

    hi all. manaixan odoonoos l zov medeellee xiij exelj bna daa. ene met zuiluuded ”deedsiin” anxaarliig xandtal ni ilruulj bichix xeregtei baigaa yum. Ene medeeg bichsen xind gej xelexed xyataduudiin agaar boxirduulj baigaa uildver CXD t ailuudiin salxinii deer xar laak xailuuldag gazar baigaa tuuniig ochij uz. Bas ajilchdiin erxiig zorchdor xyatad ezedtei oedliin bolon nexemliin uildveruudtei zaaxan taniltsaad bichvel sain baina. amjilt

  • Anonymous (October 21, 2012 8:06:45 am )

    pivar cab xeegui dee xortoi shyy dee zogcoogoochee teriig gadnaac xemd xudalddaad avna iim yildver xeregui uurcnuu xortoi bolood l mgl xailuulj baixgui yu

antalya rent a car