-УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туул
Монголын толгой баячуудын нэг гэгдэх Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгийн гэргий Э.Туул хөл хүнд болжээ. Гадаадад хоёр ч чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, өндөр боловсролтой түүнийг тив алгасч, Парис Хилтонтой хамт шоудсан хэмээн нэг хэсэг хэвлэлээр шуугисан. Баячуудын гэргий нарын хувцасны “каталоги”-ийг өөрийнхөө зургаар чимдэг болоод удаж буй Э.Туул хатагтайн аав, ээж дипломатч байсан учир тэрбээр 20-оод жил хилийн чинадад амьдарчээ. Ингэхдээ эдийн засаг, бизнесийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
УИХ-ын 2012 оны сонгуулиар Орхон аймагт нэр дэвшиж, сонгогдсон О.Содбилэгийн гэр бүл ямартай ч бүл нэмэх нь.
– Их аваргийн гэргий Г.Тамир
Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн хайрт гэргий Г.Тамир өдгөө бие давхар ажээ. Хэсэг хугацаанд тусдаа амьдарж үзэн, өнгөрсөн жилээс хамтын амьдралаа эргэн нэгтгэсэн хосууд ийнхүү 3 дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байна. Хосууд хаа сайгүй хөтлөлцөн явж,аливаа урлаг соёлын арга хэмжээг алгасалгүй хамтдаа байгаагаас үзвэл эвтэй найртай байгаа бололтой.Саяхан цагдаагийн байгуулгийн үүдийг татаж эхнэрээ зодсон хэрэгт холбогдоод байсан ч энэ талаарх мэдээлэл худлаа бололтой.
– Дуурийн дуучин Ө.Уянга
Хэдэр ааштай алдартай хөгжмийн зохиолчид тоогдсон дуучин бол Дуурь бүжгийн эрдмийн театрын Ө.Уянга.Өөрийн хоолойн авъяас чадлын хүчээр нэр алдрын оргилд хүрч чадсан түүний хувийн амьдрал тийм таатай бус. Хайр дурлалын асуудлаараа дуулиан шуугиан тарьж нэг хэсэгтээ л хэвлэлийн бай болоод байсан дуучин бүсгүйн ээлжит амрагаар Б.Баатархүү гэх дуучин залуу тодроод байгаа юм. Түүний хайрын ханхүү нь өөрөөс нь арав гаруй насаар дүү, Улаанбаатар чуулгат ажилладаг аж.Сонирхуулахад дуучин бүсгүй бие давхар болжээ. Саяхны нэгэн арга хэмжээ нь дээр хэвлийн хэсгээрээ дэргэвэр бариу цагаан даашинз өмссөж, гэдсээ нуух гэж оролдсон ч тэрбээр олны нүдэнд өртөж чадсан юм.
– “Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа
“Шинэ үе” продакшны залуу жүжигчин Б.Отгонтуяа өөрөөсөө дүү залуутай гэр бүлийн амьдрал зохиогоод удаж байгаа билээ. Түүнийг жижигхэн биендээ баймгүй авьяаслаг жүжигчин гэдэгт эргэлзэх хүн үгүй билээ. Өөрийг нь өвчсөн мэт дуурайсан дэггүй хүүтэй. Тэгвэл тун удахгүй бяцхан хүүгээ дүүтэй болгохоор зэхэж эхэлжээ. Дайчин бүсгүй маань хэдий бие давхар ч хамтлагийнхаа тоглолтод оролцсоор л байна.
-Залуу дуучин Э.Чулуунчимэг
Өөрийн хүслээр биш, бусдын шахалтаар МУГЖ Т.Баясгалангийн дууг дуулснаар дуучин Э.Чулуунчимэг гэх бүсгүй олон нийтийн анхаарлыг татсан. Бусдыг хуулбарлагч хэмээх шүүмжлэлд өртсөн ч дуучин бүсгүй өөрийнхөө чадлыг уран бүтээлээрээ баталсан билээ. Сүүлийн үед дуучин Э.Чулуунчимэг хувийн амьдралдаа ихээхэн анхаарах болсон бөгөөд хөл хүнд болсон байна. Бага зэрэг гэдэс нь цүндийснээс үзэхэд дуучин бүсгүй маань зургаан сарын дараа гэхэд үрийн зулай үнэрлэх бололтой.
Халхын сайхан бүсгүйгээр тогоогоо бариулж байгаа азтай залууг Болд гэдэг бөгөөд мөн л нийтийн дууны “бүтээгдэхүүн” ажээ. Эртнээс нөхөрлөсөн хос хамтран амьдраад жилийн нүүр үзэж байгаа ажээ.
-Н.Түвшинбаяр аваргын гэргий Б.Оюунбилэг
Даруу төлөв, ухаалаг зан төрхөөр аваргын зангараг харуулж буй Н.Түвшинбаярын гэргий Б.Оюунбилэг хөл хүнд болжээ. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпийн татамид аваргыг давж аварга болсноор монгол түмний хайр хүндэтгэл хүлээсэн аварга маань хоёр нуган үртэй. Том хүү Манлай нь хоёр нас долоон сартай, бага хүү Мандах нь нэг ойтой юм. Харин өдгөө хосууд гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр хүлээж байна.
Монголчуудын олимпийн түүхэнд анхны хос медальтан болсон аваргын амжилтын хамгийн том бэлэг нь эхийнхээ хэвлийд бойжиж буй бяцхан үр нь биз ээ.
– Мисс Г.Оюунгэрэл
Тайзны техник, дизайнерийн санаа, стильт дүр төрхийг илэрхийлэх тал дээр мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн, орчин үеийн монголын загварын ертөнцийн нүүрцарай болсон супер модель Г.Оюунгэрэл бие давхар болжээ. Тэрээр УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү Бадрахын хүүхдийг тээж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн одоогоор Б.Бадрахтай хамтран амьдарч байгаа гэнэ.
Мисс Г.Оюунгэрэл өмнө нь МУ-ын ерөнхий сайд асан С.Баяр, Эко констракшны захирал Нямдаваа нартай нэр холбогдож байсан юм.
-Театрын “цагаан хун” буюу балетчин Б.Саруул
Үзэгчдийн хайртай хун ирэх улиралд тайзнаа бүжихгүй нь. Учир нь театрын хун хөл хүнд болжээ. Саяхан театрын шинэ хун хэмээн нэрлэж байсан балерина Б.Саруул өдгөө үзэгчдийн хайртай хун, чадварлаг бүжигчин болж, шинэ үеийн залуу “од” хэмээн нэрлэгдэх болсон.
Түүний нөхөр дурлалт бүсгүйнхээ тоглосон балет бүрийг алгасалгүй үздэг бөгөөд тэд тун удахгүй үрийн зулай үнэрлэх нь. Хосууддаа баяр хүргэж, аз жаргал хүсье.
– Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа
Олимпийн мөнгөн медальт гавъяат тамирчин О.Гүндэгмаа Лондонгийн олимтод явахынхаа өмнөхөн хүүгээ дүүтэй болгох санаатай байгаа талаараа ярилцлага өгч байсан. Тэгвэл гавъяатын гэр бүл удахгүй бүл нэмэхнээ. Тэмцээн уралдаанаасаа түр амс хийж, гэр бүлдээ анхаарлаа хандуулж буй хосууд гадаадад амарч байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй Цагаанаа гавъяат бүл нэмэх гэж байгаадаа тун баяртай байгаа бөгөөд өдөр болгон эхнэртээ хамгийн сайхан цэцэгсийг бэлэглэж байгаа гэнэлээ.
Эх орныхоо нэрийг тив дэлхийн олон тэмцээнд өндөрт өргөж яваа тамирчин хосынхоо гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе.
– Загвар өмсөгч С.Төгсөө
Монголын олны танил сайхан бүсгүйчүүдийн нэг загвар өмсөгч С.Төгсөө хөл хүнд болсон тухайгаа өөрийн “Facebook” хуудасдаа бичжээ. Тэрбээр энэхүү баярт мэдээгээ “Миний дотор сахиусан тэнгэр байна” хэмээн бичсэн нь олон хүний хайрыг хүргэж байгаа байх. Нийслэлийн Лаборатори Нэгдүгээр сургуулийг дүүргэж, МУИС-д боловсрол эзэмшсэн С.Төгсөө одоо найз залаагийн хамт Солонгос улсад сурч байгаа. Тэрбээр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч бөгөөд одоо ХБНГУ-ын “IZAIO models” агентлагт гэрээгээр ажиллаж байгаа аж. С.Төгсөөгийн хайртай залуу, удахгүй мэндлэх үрийнх нь эцэг Их Засаг их сургуулийг дүүргэсэн, мөн л загвар өмсөгч Эрдэнэцогт гэх залуу юм. Энэ хосын тухай нэгэн романтик мэдээг дуулгахад Эрдэнэцогт гэрлэх саналаа хамт нисэх онгоцон дотор явж байхдаа, нэг ёсоор газраас тасарсан байхдаа С.Төгсөөд тавьсан гэдэг. Хоёул ижил сонирхолтой загвар өмсөгч энэ хос дуучин Ч.Цэлмүүний “Хайр амлаач” дууны клипэнд хослон тоглож, “Космополитан” сэтгүүлийн хуудсыг чимж байсан юм.
– Дуучин Ч.Цэлмүүн
Дуулахаа болиод кинонд тоглож, сурталчилгаагаар мөнгө олдог болсон дуучин Ч.Цэлмүүн саяхан нижгэр хурим хийж, бизнесмэн нөхрөөрөө гайхуулаад авсан. Хааяахан ганц нэг арга хэмжээнд оролцож, олны нүдийг хужирлахаас өөр гавьтай зүйл хийхгүй байгаа Ч.Цэлмүүн хөл хүнд болсон гэнэ.
Тиймээс эрүүл мэнддээ ихэд анхаарч, байгалийн сайханд амарч тухлахыг илүүд үзсэн бөгөөд нөхөр Н.Алтанхайрхан нь ч бизнесийн ажлаа орхиод эхнэрээ эрхлүүлж яваа аж. Аз жаргалтай гэр бүлийн эзэгтэй, адтай хүүхдүүдийн ээж болохоор яарсан дуучин бүсгүй өнгөрсөн жилээс эхлэн урлагийн ертөнцөө умартсан нь нууц биш.
– Модель Б.Сайнаа
Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиол Монголын сонгодог урлагийн томоохон бүтээлийг дэлгэцнээ амилуулж гол дүрд нь тоголсон “Эра модель” агентлагийн загвар өмсөгч Б.Сайнаа энэхүү дүрээр олонд танигдсан. Тэрээр загвар үзүүлэхээс гадна шаггүй жүжигчин гэдгээ дэлгэцийн урлагт хоёр ч гол дүрд тоглож чансаагаа харуулаад авсан. Найруулагчид нь түүхэн зохиолыг орчин үеийн үйл явдалтай хослуулан залуусын хайр сэтгэлийн талаар өгүүлэх уг кинонд нэлээд шалгаруулалт хийсний эцэст Б.Сайнааг гол дүрд нь сонгож Сайнаа ч итгэлийн алдахгүй, нүүр хувирал, сэтгэл хөдлөл, гол дүрийн онцлогийг гаргаж тус кинонд тулгуур болж өгсөн гэдэг. Цаанаа л нүдэнд дулаахан, даруухан гэж түүнийг найз нөхөд нь сайшаадаг байсан бол тэгвэл даруухан, хөөрхөн бүсгүй хэдийн ээж болохоор шинэ хүлээж суугаа аж. Угаас Монголжингоо төрхтэй Б.Сайнаа дөнгөж 20 гарч яваа залуухан бүсгүйн сонголт нь энэ үл таних залуу. Өөрөөс нь нэлээд оворжуу харагдах энэ залуу жирэмсэн эхнэрийнхээ хажууд хээв нэг тамхийг угсруулж байсан шүү. Тэгвэл сайхан хосууд “Номин талст” хамтлагийн тоглолтонд гар гараасаа хөтлөлцөн ирж манай дуранд өртсөн юм. Залуухан хосууддаа аз жаргал хүсье.
– Жүжигчин Туул
Хошин урлагийнхан дундаа ур чадвар, менежментээрээ эрхгүй ялгардаг “Шинэ үе” продакшныхан бүл нэмэх гэж байна. Тус хамтлагийн захирал Бооёогийн эхнэр булган сүүлтэй байж хамтлагийнхаа жүжигчин охидыг араасаа дагуулжээ. Тодруулбал, хамтлагийн гишүүн н.Мөнхтуяа, Д.Оюунтуул нар удахгүй ээж болох аж. Ихэвчлэн эрх, танхи охины дүрийг бүтээдэг жүжигчин Мөнхтуяа шинэ хүнээ догдлон хүлээж байгаа гэнэ. Түүнчлэн энэ зун 25 дугаар суваг телевизийн бүтээл “Ханилснаас илүү амраг” олон ангит хүүхэдтэй ганц бие ээжийн дүрийг бүтээсэн жүжигчин Д.Оюунтуул эх хүний зовлон, жаргалыг ийнхүү мэдэрсэн бөгөөд тун удахгүй ийнхүү өөрөө ээж болох нь.
Б.Дэжид
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 19, 2012 5:36:01 pm )
Cerjeedee hel hyndtei bolsond bauar hyrge. hvvtei boooroi. amjilt hvsee.heltsiin hamt olnoos. deerh oddoos dutgh yu b.na.
-
Anonymous (October 19, 2012 5:37:25 pm )
Serjeedee khul khundtei bolsond ni bayar khvrgey. Khvvtei bolooroi. Kheltsiin khamt olnoos. Deerkh oddoos dutakh yu bna.
-
Anonymous (October 19, 2012 8:08:18 pm )
bvgded ni sain saixniig xvsieee
-
Anonymous (October 20, 2012 4:08:18 pm )
uynga yanhan tegedynen ym yy kkkk
harsan bolgontoigoo zawhairch yawdag hyyhendee naadah chin
hewleld yarihdaa neg shan enhiin tsagaan tagtaa -
Anonymous (October 20, 2012 8:26:34 pm )
Tyvshinbayariin gergiigees busad ni hend yamar hamaatai yum. Mongoliin maani baharhal bolson avargiin maani yr udam nemegdeh gej baigaad bayarlaj baina.
-
Anonymous (October 21, 2012 9:49:50 am )
монголын үрс олон болтугай
-
απολύμανση (September 08, 2013 11:33:23 am )
672295 323883Hi, in the event you want to get higher rankings, you need to take a look at the plugin I left in my link, it will ***ist. 804372
8 Comments