antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2012 1 comment

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг 3.2 тэрбумаар “хамгаална”

нийтлэсэн Admin

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ. Сангийн яам,

Ерөнхийлөгчийн тамгын газартай зөвшилцөн үйл ажиллагааны чиглэлд 11.4 тэрбум төгрөг ирэх онд төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн ирэх жилийн төсөв энэ жилийнхээс  6.4 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин нэмэгдсэн байна. Харин ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн хамгаалалтын зардлыг тусгаагүй болохыг тодотгож, 3.2 тэрбумыг нэмж тусгах саналыг С.Баярцогт гишүүн танилцуулсан юм. Тухайлбал, СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид төрийн хамгаалалтад ордог. Тэгтэл энэ болон бусад урсгал зардлыг СЕХ огт тооцоолоогүй учраас зардлыг оруулж ирсэн байна.

СЕХ-ны хөрөнгө оруулалтын зардалд 116 саяыг нэмж тусгах саналыг   гишүүн Р.Бурмаа гаргасан ч дэмжигдсэнгүй. Тэрбээр 70 сая төгрөгөөр  засварын зөөврийн төхөөрөмж,  46 сая төгрөгөөр  архивын  тоног төхөөрөмж авах шаардлагатай хэмээн үзсэн юм. Гэвч төсөв багцлах үед хэлээгүй хэмээн хаслаа.

УИХ-ын ирэх оны төсвийн төслийг УИХ-ын төсвийн хязгаарт багтаан шийдвэрлэж, Сангийн яаманд хүргүүлсэн атал УИХ-ын тухай хуулийн 42-2-дугаар зүйлийн 42-2-4 дэх хэсэгт “Засгийн газар, УИХ-ын төсвийн төслийг улсын төсвийн төсөлд бүрэн тусган УИХ-д өргөн мэдүүлж батлуулна” гэсэн заалтыг зөрчиж, УИХ-аас батлуулсан хөрөнгө оруулалтын төсвийг 701,4 сая төгрөгөөр бууруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн аж. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаан “Хөрөнгө оруулалт дээр дэлгэрэнгүй тайлбар өгч чадахгүй. Зайлшгүй хараат бус байдлыг нь хангах ёстой төрийн институцүүдтэй нэг бүрчлэн тохирч зардлыг нь төсөвлөсөн” гэв. Харин УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “2013 оны төсөвт УИХ-ын хөрөнгө оруулалтаас 701.4 сая төгрөг хасч оруулж ирсэн. Зарчмын хувьд УИХ-ын төсвийн төслийг улсын төсвийн төсөлд бүрэн тусган оруулж ирсний дараа хасах асуудал яригдах учиртай” хэмээлээ.

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 18, 2012 12:04:55 pm )

    Pizda ene heden luivarchdiig bidnii munguur tetgej tejeej hamgaalj bgag harahar bur uur hureed yawchih yuma

antalya rent a car