Хамгийн том баян, бас хамгийн том луйварчин гэгддэг түүний үйлдэл, хэлсэн үг болгон шатрын нүүдэл шиг сонин байдаг. Учир нь тэрбээр монголын хүнсний зах зээлийн бүрэн эзэмшиж байгаа хүн. Талх чихэр, Мах импекс гээд л манай хүнсний томоохон гэх компаниуд бүгд тэрний мэдэлд байдаг. Түүнийг яагаад луйварчин хэмээн цоллосон нь учиртай. Тэрбээр Марио Фузогийн “Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлионегийн “Женко пура” компанийн нэртэй адил нэртэй компаниа 90-ээд оны дунд vед vvсгэн байгуулж, Баянгол зочид буудал, Max импэкс, Талх чихэр компани зэрэг олон газрыг хувьчилж авсан байдаг. 1998 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсноор “Женко” Баттулга тэр хоёрын салж хагацашгvй нөхөрлөл эхэлжээ. Тэр хоёрын хамгийн анхны томоохон наймаа нь тэр vедээ айхавтар дуулиан болоод өнгөрсөн 17 чингэлэг спиртийн хэрэг байсан юм. Х.Баттулгын тэр vед амжуулсан өөр нэг томоохон луйвар бол биржийн луйврын аргаар дээд ангиллын “Баянгол” зочид буудлыг эзэмшсэн явдал. Тухайн vед Монголын хөрөнгийн биржээр “Баянгол” зочид буудлын хувьцааны багцыг худалдаж байсан бөгөөд Х.Баттулга Биржийн захирал Н.Золжаргалд их хэмжээний хахууль төлснөөр “Баянгол” зочид буудлын хувьцааг арилжаа эхлэхээс 10 минутын өмнө тусгайлан, Баттулгад өрсөлдөөнгvйгээр 44-хөн сая төгрөгөөр зарсан байдаг. Ингээд олон юм нуршилгүйгээр Монгол улсын гавьяат тамирчин, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга чухам хэн болохыг Үнэнийг илчлэх “Чухал сонжоо” булангаараа харцгаая. Гэхдээ тэрбээр монголын спортод ялангуяа жүдо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олимпийн аварга хүртэл төрүүлсэн хүн билээ. Х.Баттулга 3 дугаар сарын 3-нд төрсөн. Загасны орд
Х.Баттулга хийхээсээ бодох нь их
Х.Баттулгын болон түүний ордныхоны зан араншин нууцлагдмал, эсрэг тэсрэг. Байнга өөртэйгөө зөрчилдөж байдаг. Гэвчиг азтай хувь заяатай, цэцэн мэргэн. Асар зөн билэгтэй. Хоёрдмол хувь хүн. Эсрэг тэсрэг зан араншингаасаа болж байнга сэтгэлийн зовлон, уйтгар гуниг, санаа зовниж явдаг. Мөрөөдөмтгий, соргог, мэдрэмтгий. Гэвч хийхээсээ бодох нь их. Тэдэнд дорно дахины мэргэд болон буддын шашинтны ямар нэгэн зүйл оршиж байдаг. Бүх насаараа өөрөө өөрийгөө ойлгох ” би хэн бэ?” гэх асуултанд хариулахыг оролддог бөгөөд энэ нь амьдалын нууцлагдмал тал түүнийг хөтөлж явдагтай холбоотой юм. Тэгсэн мөртлөө бусад хүмүүсийг маш сайн ойлгож мэдэрдэг бүр хүн бүрийг шүү. Маш тэвчээртэй.Тэд хүмүүсийг нэвт хардаг. Тэдэнд хүмүүс нууцаа дэлгэдэг. Энэхүү ордод ихээхэн уран бүтээлч, авьяаслаг жүжигчид төрдөг. Тэдэнд биеэ тоох зан бусдыг атгах санаа байдаггүй. Бүр эд хөрөнгө ч тэднийг татахгүй. Эд хөрөнгөөс илүү сэтгэлийг үнэлнэ. Тэд баяжих гэж улайрдаггүй гэвч саятан шиг амьдрахыг хүсдэг. Энэ бол түүний үзэл. Тэд нар эмзэг, амархан шархаддаг, аймхай, байнга эргэлздэг хүмүүс юм. Зан араншин нь байнга өөрчлөгдөж мөн сэтгэлийн дарамтанд орохдоо хурдан. Ганцаараа амьдрахыг илүүд үздэг.
Тэр урьдчилан юмыг харах чадвартай
Хэрэв тэр уурлабал ёжлонгуй, хорон үгтэй болдог. Загас энэ ертөнцийг ягаан өнгөтэйгөөр харахыг хүсэн төрдөг. Гэтэл амьдрал түүний төсөөлөлөөс өөр тул ихэд урам нь хугарч ганцаар байх, даянч, бясалгалч болдог байна. Тэд бодит амьдралыг мэдэхгүй биш мэднэ гагцхүү муу муухай талыг нь харахгүйг хичээж өөрийн бодож олсон ертөнцдөө амьдрахыг илүүд үздэг. Загасанд дээшээ сэлэх эсвэл уруугаа сэлэх гэсэн 2 сонголт бий. Тэд авъяасаар хэзээ ч дутагддаггүй. Зарим Загас ихээхэн хийрхүү, уцаартай. Тэдний энерги нь өдөр ч шөнө ч өөрийг нь амраадаггүй. Энэ байдлаасаа болж өөрийгөө тамирдуулдаг. Иймэрхүү Загас нь янз бүрийн төсөл төлөвлөгөө зохиож, олон ажил эхэлдэг боловч эцсийн дүнд нэгийг ч дуусгадаггүй бөгөөд бүгдийг маргааш болгон хойшлуулсаар байдаг. Өөрөө өөртөө биш орчлон ертөнцөд захирагдах учиртай гэж ойлгоно. Тэдний дундаас жинхэнэ гайхамшигтай ур чадвартай, ой санамж сайтай хүмүүс төрдөг бөгөөд аливаа юмыг урьдчилан харж зөгнөх чадвартай.
Нулимсаа нуух гэж инээдэг
Түүний зан ааш хэцүү. Тэд шүүмжлэлийг огт хүлээж авахгүй. Загаснуудын дундаас жинхэнэ гүн мэдлэгтэй сэтгэл санаа нь ариун тунгалаг хүмүүс төрдөг боловч цөөхөн. Энэ нь өөртэйгөө ажиллахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байдагтай холбоотой. Харамсалтай нь түүнд сэтгэлийн тэнхээ маш бага. Тэдний зан аашийг яг тийм гэж тодорхойлох хэцүү, бүх юм нь хэлбэлзсэн байдалтай тул заримдаа Загасны үйлдэл санаа бодол ойлгогдохгүй. Бүх байдал нь зэрэглээ мэт. Гэвч тэд өөрсдийнхөө тухай бодож байгаагаасаа илүү хүчтэй илүү мэргэн ухаантай хүмүүс билээ. Өөрийн энергийн ихэнхийг тэд хамаатан садан, найз нөхдийн проблемийг шийдэхэд зарцуулдаг. Загас хэзээч өөрийгөө бөөцийлдэггүй. Тэдэнд өрөвч сэтгэл хүчтэй хөгжсөн байдаг бөгөөд хэн нэгэн ядарсан хүний хажуугаар хээв нэг өнгөрөхгүй. Загасны ордод төрөгсөд усанд маш дуртайгаас гадна согтууруулах ундааг байж болох нормоос хэтрүүлэн хэрэглэх хандлагатай. Тэдний нууц зэвсэг бол – хошин элэглэл. Тэд нулимсаа нуух гэж инээдэг.
Тэр эмэгтэйчүүдийг чихээрээ хайрлаж дурладагийг хэзээ ч мартдаггүй хүн
Тэр сэтгэлийн нарийн мэдрэмжтэй, сэжэглэнгүй айхтар ухаантай. Зөн совин нь зүй тогтлоос /логик/ илүү хөгжсөн. Далдыг харах мэдрэмж нь бусдыг алмайруулдаг. Аятай тухтай тохилог орчинд дуртай бөгөөд өглөгч, зочломтгой боловч байнга уйтгарлаж байдаг. Ой тогтоомж сайтай, шинжлэх ухаанд авъяастай. Энэ ордны ихэнх эрчүүд үүнийг ойлгодоггүй нь харамсалтай. Тэд ирээдүйн амьдралынхаа төлөө тэмцэж чаддаггүй. Эмэгтэйчүүдтэй харьцахдаа шийдэмгий бус байдаг учир нь гологдохоос айдаг. Түүний дотоод ертөнц эргэлзээ болон сэтгэл зовсон байдлаар дүүрэн. Гэхдээ түүний айдас нь ямар ч үндэслэлгүй учир нь тэр их мэдрэмтгий, зөөлөн, уян ялдам. Түүний мэдрэмтгий зан нь эмэгтэйчүүдийг сэргээж мөн тэдэнд таашаал өгдөг. Х.Баттулга болон түүний ордны эрчүүд яриагаараа эмэгтэйчүүдийг гайхалтай уярааж чаддаг, эмэгтэйчүүд нь чихээрээ хайрлаж дурладагийг тэр хэзээ ч мартдаггүй хүн шүү. Ялалтаа найз нөхөдтэйгөө ч хуваалцах дургүй, эзэмдсэн хайр сэтгэлээ ганцаараа эдлэх нь түүнд жаргал.
Загасны ордын эрэгтэйчүүд амархан гомддог
Гэрлэлт нь түүнд онцгой шаардлагагүй, түүнд эхнэр, хүүхэд хэрэггүй. Хэрвээ гэрлэхээр болбол сайтар бодож тунгаана. Хэрвээ тэр ажил эрхлэвэл түүний оюун ухаан болон зөн билиг нь түүнд амжилт ба алдар нэр авчирна. Гэхдээ хэрвээ 25 нас хүртлээ өөрийнхөө авъяасыг олж чадаагүй бол ирээдүй нь тийм ч сайхан биш байна. Энэ ордны ихэнх нь өөрсдийгөө боломжийн амьдарч байна гэж үздэг. Түүнд хэрэгтэй юм бүхэн нь байгаа – талх, дарс ба түүний мөрөөдлүүд. Тэр хүний нууцыг задалдаггүй, хүний хэрэгт ч хошуу дүрдэггүй. Зовлон жаргалаа хуваалцах гэж ах дүүс, найз нөхөд, хөршүүд нь хүртэл түүнрүү ирдэг. Учир нь хүний үгийг сонсож чаддаг. Бусдын зовлон зүдгүүр, проблемийг сэтгэлдээ их ойр тусган авдаг тул санаа сэтгэлийн шаналалтай байдаг. Сэтгэлээ онгойлгож биеэ суллах нь чухал. Загас эрэгтэй амархан гомддог. Түүнийг бүгд дэмждэг үнэлдэг гэдгийг байнга ойлгуулах шаардлагатай. Хааяа тэрээр ганцаараа байж тайвширч, янз бүрийн проблемноосоо ангижрах хэрэгтэй байдаг тул тэрээр дуугаа хураадаг. Гэхдээ ихэнх тохиолдолд биеээ барьж чаддаг, уур нь амархан гардаг. Түүнийг хуурах амаргүй тэр бүгдийг нэвт хардаг. Тэр гоо сайхныг мэдэрч биширч чаддаг учир гоё хөл хараад магтаж магадгүй. Та үүнд юм санах хэрэггүй. Шагналд нь халамжит нөхөр, романтик амраг, санаа нийлсэн найзтай болох болно.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 16, 2012 5:39:00 pm )
xm eniig beltgesen hun hun ooroosoo icheesei.iim hachin yum hiij yadag bnaa
-
Anonymous (October 16, 2012 6:07:10 pm )
neree bichih chini yasan yum be? Uuriiguu gutaachihlaa daa, bicheech guai.
-
Anonymous (October 16, 2012 6:26:32 pm )
ene odoo yu ve soliorch uguh yumaa
-
Anonymous (October 16, 2012 6:53:22 pm )
ULUN USSUN HUN HICHNEEN GEDES NI TSADSANCH SETGEL NI HOVDOG GEDES NI ULUN BAIDAG H.BATTULGA BOL TIIM L HUN
-
Anonymous (October 16, 2012 7:31:27 pm )
khulgaich luivarchin deeremjin tagjiisan baagii Udakhgui chamaig khosoo sugaluulakhiig kharna aa
-
Anonymous (October 16, 2012 7:49:36 pm )
Lalar minee chamaig bodwol hiisen ymtai heleh vgtee shuu malaaa
-
Anonymous (October 16, 2012 7:51:09 pm )
Chii omhii zulzaga
-
Anonymous (October 16, 2012 7:52:39 pm )
Bi ene hunii toloo aamiaa ognoo
-
Anonymous (October 16, 2012 8:28:19 pm )
Ene mongol chin erguu teneg setguulchideer duuree yu dee,yum uz nud tailaa,tegeed ireheer yu bichih sanaa chin turnuu,,,
-
Anonymous (October 16, 2012 8:43:07 pm )
iimerhuu yum bichij baih gejdee ichij uhmeer yum hiioj chagsan baihad chi yadag yum ene odoo bas l neg setguulch ayatai yum in bichsen baihdaa ineetei yum buur arga aa barchih yumaa chamaig bodohod hiisen yumtai hiij ch baigaa hun shuu MONGOL HUNII BAS NEG MUUHAI ZAN ICHEE ODOO OOROOR HARDAG TSAG BOLCHIHSON HOTSRODSON MONGOL SETGUULCH MIN
-
Anonymous (October 16, 2012 11:09:30 pm )
Гүндалай анх УИХ-д бие даан өрсөлдөж ялж, УИХ-ын гишүүн болсон юм. Тэгэхэд одоогийн АН гуйж гуйж өөрийн намдаа авч байсанг АРД ТҮМЭН мартаагүй бна. Гүндалй УИХ-ын гишүүн байхдаа ХҮҮХДИЙН МӨНГИЙГ санаачилж байсан гэдгийг МАНАЙ АРД ТҮМЭН үүнийг мартаагүй байгаа. ГҮНДАЛАЙ төрсөн нутаг Хөвсгөлийгөө ХЯТАДЫН хөл гар болгочихгүйгээр аваад явж чадахыг бид мэдэж байна. Гүндалай танд амжилтыг хүсэн ерөөе. Хөвсгөл нутагт минь ХЯтадын Хужаагийн гар хөлийг битгий давруулаарай. Хөвсгөл нутгийн засаг дарга болж Хөвсгөлчүүд биднийхээ нь төлөө их юм хийхийг хүсч байна.
-
Anonymous (October 16, 2012 11:43:25 pm )
ene odoo yu ve, zurxai umuu xaashaa um be
-
Anonymous (October 17, 2012 3:27:49 am )
ZA BATTULGA-G LAB LUIVARCHIN GEJ SONSOOGUI YUM BNA, SHUUD L UNSHIHAAS DURGUI HURCHLEE
-
Anonymous (October 17, 2012 8:52:58 am )
зочин
бичих гэсэн утга нь зөв юм. энэ хүнийг дэмждэг шүү. бизнес сэтгэлгээ сайтай. -
Anonymous (October 17, 2012 10:23:02 am )
uuruu 17 chinglegee xeldeg yum bna llee gexdee ene arxichinguudiin exnii xor shyy dee ix l xyn xordoj amdarlan cyidcen baix odoo buyan xiix bailgui dee arxind arga xemjee avax geed baidag bolcon bna llee
-
Anonymous (October 17, 2012 10:43:37 am )
Баттулга ху нар шиг 14 тэрбум төгрөг улсын банкнаас цуслаагүй. Үхэрсүх шиг луйврын мөнгөөр намдаа машин өгөөгүй. Дондог шиг хүнээс мөнгө луйвардаагүй.
Ху нар шиг санхүүгийн зохицуулах хорооны даргыг алаагүй -
Anonymous (October 17, 2012 12:55:12 pm )
ENIIG BICHSEN SETGUULCH YU BICHEED DEMIIREED BGAA T1 BEE . YAG YU ILERHIILEH GD BGAAN UM BOLDOO SETGUULCH GJ NER AVSAN HOOSON TOLGOITNUUD HOV JIB BICHIHEES UUR ZUIL BICHIJ CHADAHGUI OYUN N HOOSOSRSON T1 UUD MUNGU UGCHVUL YU CH BICHIJ HUNIIG HORLOJ MEDEH NUHDUUD. ENE HUNII SAIN TALIIG OLJ BICHEEJ ALDAJ ONODOGGUI HUN GJ HAA BH BILEE
-
Anonymous (October 17, 2012 1:34:38 pm )
яадийн хувхай хужаа нарт өгсөнөөс 1 ч гэсэн монгол иргэн хагарталаа баяжиг. чадаж байгаа юманд арга байхгүй
-
Anonymous (October 18, 2012 12:17:20 am )
MCS-iin eeljit nairuulga l bna. Odjargal ooroo olon zelmuun osoon hun dee. setgelgee ni odoo ch gsn heveeree gdg ni endees haragdaj bna
19 Comments