Улс төрийн хүлээлгийн танхимд албан тушаал хүлээн гиюүрч суугаа эрхмүүдийн нэг нь УИХ-ын экс гишүүн Л.Гүндалай.
Төрсөн нутагтаа сонгуульд өрсөлдсөн ч парламентын босго давж чадалгүй хашааны гадна үлдсэн тэрбээр Засгийн газарт багтаж Эрүүл мэндийн сайд болох чин хүсэлтэй байсан гэнэ. Гэвч нам нь түүнийг тоосонгүй. Наана байгаа улсаа яая гэж байхад хэмээгээд хялайж ч харалгүй үлдээсэнд сэтгэл жаахан гонсгор байгаа бололтой. Гэхдээ түүнд найдах зүйл бас байгаа. Удахгүй болох орон нутгийн сонгуульд орж улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын суудалд тухлах хүсэлтэйгээ нэг биш хүнд нуулгүй хэлэхэд гэсэн тодотголтойгоор шивнээд амжсан байдаг юм. Харин үүнийгээ илээр хэлэхээ больчихсон байна билээ. Уг нь сонгуулийн дараа аймгийнхаа намын хороог шинэчилнэ, өөрчилнө гэж баахан бужигнуулаад авсан. Энэ үедээ Засагт багтах сонирхлоо илэрхийлээгүй ч Засаг дарга болсон ч яахав маягийн үг унагаад авсан байдаг юм. Гэвч эхний хүсэлт талаар болсноос ч тэр үү элдэв зүйл ярихаа больчихсон байна билээ. Юу хийж байна даа гэсэн энгийн асуултад Тэр зуураа, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд зөөж, цаг гарвал ном уншаад л жаргаж сууна аа” хэмээдэг болж.
Энэ нөхрийг монголчууд 2000 оноос хойш мэддэг болсон. Тодруулбал, 2000 онд Хөвсгөлөөс УИХ-д бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан цагаас нь. Үүнээс хойш УИХ-д гурвантаа сонгогдож төрийн жолоо атгалцаад авсан. Германд хүний их эмч мэргэжил эзэмшиж, хувиараа бизнес хийж чамгүй амжилт олсноороо тэрбээр бахархдаг. Ард түмний нам байгуулж хэсэгтээ л улстөржин шоудаж байлаа. Гэвч Ард түмний нам нийгэмд байр сууриа эзэлж чадалгүй сураг алдарсан. Харин Л.Гүндалай Ардчилсан намд урваж байж улс төрийн тавцанд үлдэж чадсан. Гэвч тэрбээр тийм ч мундаг улстөрч байсангүй. Үргэлж л тулга тойрсон хэрүүл хийж, ангийнхныхаа дургүйг хүргэдэг нэгэн байлаа. Чуулганы танхимд нударга зөрүүлэх, уриа лоозон барьж гүйх түүний энэ араншин бусдад таалагдах гэсэн шоу мэтээр харагдаад өнгөрсөн. Үргэлж л ямар нэг этгээд авир гаргаж бусдыгаа бухимдуулж суудаг Гүндалайн авах сайн чанар хүмүүсийн хов живийг юман чинээнд тоодоггүй. “Би доллар биш учраас бусдад таалагдах албагүй” хэмээн өөрийнхөөрөө зүтгэнэ.
Монголын төрд Гүндалайгийн оруулсан хувь нэмэр гэхээр тодорхой зүйл санаанд ордоггүй. Эмч мэргэжилтэй болохоор нь Эрүүл мэндийн сайд болгож үзсэн. Гэтэл эрүүл мэндийн салбарыг өөд татах нь бүү хэл, өөрийн бизнесийг урагшлуулах урхи болгон ашигласан нь илчлэгдэж Авлигатай тэмцэх газрын хаалга татаж улмаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэх эрсдэлтэй нэг биш тулгараад авсан. Албан тушаалаа ашиглаж төрийн өмч, хөрөнгө завшсан хэмээн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав, 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар гэм буруутай нь нотлогдсоныг хуулийн байгууллага тогтоосон ч тэрбээр Өршөөлийн хуульд хамрагдах хүсэлт гаргаж ялаас мултарч дөнгөсөн. Тойрогтоо хааяа нэг үзэгдэж, талх тарианы хэд гурван төгрөг шидэхээс өөр зүйл хийгээгүй гишүүндээ итгэл алдарсан нутгийн олон энэ удаа өнжөөх шийдвэр гаргасан ч экс гишүүн Их хуралд болдоггүй юм бол аймагт ноён сууна хэмээн зүтгэж магадгүй л сураг байна билээ. Ардчилсан намд талтай хөвсгөлчүүд түүнд Засаг даргын суудал өгч мэдэх юм. Тэгээд ч АН засаг барьж, өөрийн хүмүүсээ мэргэжилтэй, мэргэжилгүй хамаагүй албан тушаалд зүтгүүлж байгаа болохоор Л.Гүндалайд ч хонгилын үзүүрт гэрэл харагдаж буй биз. Гэхдээ хөвсгөлчүүд ямар сонголт хийхийг таашгүй. “Нутгийн унаган хүү нь та нарыгаа мартахгүй, Хөвсгөл нутгаа хөгжүүлээд өгнө” гэсэн амлалтаа 12 жил биелүүлээгүйг нь сануулж ч мэднэ.
Б.Ганаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 15, 2012 10:33:40 am )
Манай нутгийнхан Гүндалайгаар Хөвсгөлчүүдийг тоглуулахгүй,яагаад гэвэл эмэгтэйчүүд,ээж нарыг зоддог хүн энэ нутагт тохирохгүй,ёстой хэрэггүй холоо явж үзээрэй
-
Anonymous (October 15, 2012 10:36:00 am )
Gundalaig HUVSGUL-iin zasag dargaar huleej avahgui baihaa.Odoo uur gazar uls tur hiivel yah bol gehees huvsguld nemergui gesen
-
Anonymous (October 15, 2012 10:37:10 am )
gundalai zailaa
-
Anonymous (October 15, 2012 10:39:48 am )
Гэхдээ монголын газар шороон дээр монгол хүн жаргахыг бид лав үзэхгүй ирээдүй хойч үе маань ч үзэхгүй болов уу гэж айж байна. Гадаадад монгол хүний нэр хүнд амь нас нохойноос дор болсон шүү дээ. Эх орноороо бахархана эзэн чингэсээрээ бахархана гээд л хэдэн зохиолын дуучид нь улаан хацарлаад орилоод байх юм. Бүх зүйл үнэхээр харамсмаар гутармаар үргэлжилж байна шүү дээ. Ардчилсан нам засгын эрх аваад арай дээрдэж л байна. Гэхдээ МАН аас ялгаагүй нь албан тушаал хээл хахуулыг өөрсдийн өмч мэт үзэн хувиарлаж л байна ш дээ. Над мэтийн шудрага хүмүүс өнгөрсөн 20 жилийг гайхаад л өнгөрөөсөн одоо хэдэн төгрөг олохын тулд ардчилалын хэн нэг даргын бөгсийг долоож хэдэн төгрөг олж амьидрана гэвэл юуны ялгаа байна аа. Худал хэлж хулгай хийж худлаа дольдигонож чаддаггүй монгол хүмүүс байсаар л байгаа. Тэд энд тэнд чимээгүй л амьдарч байна гадаад дотоодод.. Ардчилал ялсан гээд шудрага өрсөлдөөнөөр ажлын байр, ажлын захиалгыг нээлттэй тендэрээр явуулах хэрэгтэй ш дээ. Тэрнээс биш Алтанхуягыг танихуу, Лу Болдыг танихуу энгэмээр байна тэгмээр байна гэвэл ардчилын зарчим бишэш дээ. Жишээ нь нэг байгууллын хэлтсийн даргуудыг халаад одоо энэ суудал дээр энхболдын хүн сууна энэ нь алтанхуягынх гэх мэтээр нэрлээд хүлээгээд сууж байна гэнэ. Би ч гэсэн дарга болмоор л байна ш дээ. Бүгд л юм хиймээр байна. Гэхдээ хэн нэгнийг гуйж аргалж биш өрсөлдөж уралдаж тендэр авч, ажилд орж амьдармаар байна. Хулгай хийж худлаа инээгээгүй 20 жил яваад одоо тэгж чадахгүй. Хүмүүс бүгд худалч хулгайч болсийнмуу хайшаа юм. Танилуудаасаа нэг албан очихоор нь цалин хэд вэ гэхээр нэг их шалихгүй гээд байх юм. Тэгээд яанадаа чи гэхээр удахгүй баяжсан байх юм. Тэгээд унжуурга сайтай ажлд орсон гээд байхым. Хулгай хийх боломжтой ажилд ороод боловсон хулгай хийж өөрөөсөө, үнэнээс уравлаа гэж хэлэх төрийн албан хаагч монгол хүн энэ хэдэн зуун мянган хүн дотор алгуу таминь.
-
Anonymous (October 15, 2012 11:05:38 am )
ҮНЭН ГЭВЭЛ ГҮНДАЛАЙ БОЛ ЭХ ОРОНЧ ХҮН ЯМАРЧ ГЭСЭН МАН ИЙН ЛУЙВАРЧАН НАРААС ДЭЭР ХҮН
-
Anonymous (October 15, 2012 11:10:22 am )
одоогийн засаг махан толгой цэрэнжаваас хамаагүй илүү шүү, АН төр барьж байгаа энэ үед Хөвсгөлийг харин ч сайн хөгжүүлж магадгүй
-
Anonymous (October 15, 2012 12:03:44 pm )
Ter hvnd aldaa onoo baij bolnoo Yamar ch gelee humsaa nuusan muur met gadnaa saihan nuruutai toriin tvshee dvr esgeed tsaaguuraa bvh muu muuhaig hiideg baliar ulsuudin hajuud Gvndalai dalai shigee tsever hvn Bodol ni zov hvn Sereglen hvn Iljig modon nudargandaa hairtai gegcheer MAN-haa neg gvzee gargaj ireed l deerelhvvlj suuh biz hovsgolchvvd Tegehgvi geed ch Hovsgoliin ardvchilsan namd bolovson hvchin baihgvi Dandaa tsoonhiin tald songuuli ogch hogjloo hoishluuldag sonin uls shvv manai hovsgolchvvd
-
Anonymous (October 15, 2012 12:25:18 pm )
за боль доо гүндалайгаар нутгаа тегж бужигнуулчихаад юу бодор суух юм бе үгүй шүү харин ч өөр боловсоролтой чадвартай, сэтгэлтэй залуучууд вогон вогоноор байхад гүндалайгаар дутэж гене
-
Anonymous (October 15, 2012 1:04:30 pm )
ta nar minee eruullilig hamgaalah yamiig uamar bolgodniig buu martaaraa buun shynal unendee emsh bish emiin syrgyyld syrch baigaad tugsuugyi suld ne diplom hydaldaj absan baihaa namaig tugsuhud l lab abaagui bsan ter hun alj chadah hun bish 4 jild aimgiig hydaldaad dyysgana shuu
-
Anonymous (October 15, 2012 1:33:44 pm )
Гүндалай засаг дарга болоосой
-
Anonymous (October 16, 2012 12:08:00 pm )
estoi hudal yrij chaddag edniihend tiim bolobsroltoi huuhed baigaagui harin zalitai hun 12 jild yu ch hiigeegui 100 km zamiig ch engeleegui mash zalitai yrid hiisen herguudiig ni an elbegee shalguulaachee yun zasag darga odoo hebsgelchuud togluulahgui shuu dee
-
Anonymous (October 16, 2012 3:06:43 pm )
Gvn dalai saihan er hvn shvv
-
Anonymous (October 16, 2012 11:06:45 pm )
Гүндалай анх УИХ-д бие даан өрсөлдөж ялж, УИХ-ын гишүүн болсон юм. Тэгэхэд одоогийн АН гуйж гуйж өөрийн намдаа авч байсанг АРД ТҮМЭН мартаагүй бна. Гүндалй УИХ-ын гишүүн байхдаа ХҮҮХДИЙН МӨНГИЙГ санаачилж байсан гэдгийг МАНАЙ АРД ТҮМЭН үүнийг мартаагүй байгаа. ГҮНДАЛАЙ төрсөн нутаг Хөвсгөлийгөө ХЯТАДЫН хөл гар болгочихгүйгээр аваад явж чадахыг бид мэдэж байна. Гүндалай танд амжилтыг хүсэн ерөөе. Хөвсгөл нутагт минь ХЯтадын Хужаагийн гар хөлийг битгий давруулаарай. Хөвсгөл нутгийн засаг дарга болж Хөвсгөлчүүд биднийхээ нь төлөө их юм хийхийг хүсч байна.
-
Anonymous (October 17, 2012 3:14:23 pm )
manai huvsgulchuud gundalaigaar dutahgui ter teneg nutagt maahi irj gai boloh bii dee
-
Anonymous (October 17, 2012 3:16:05 pm )
12jil hurald suugaad huvsguld tanii oruulsan huvi nemer ehe geed uzuuleh baitugai heleh ch ug alga
-
Anonymous (October 17, 2012 6:14:30 pm )
Unuugiin AN Gundalaig arai ch mertehgui blgui.Bie daaj IHd songogdoj garch ireed ANiig hen ch bish bolchihson bhad tuhain ued MAHN gedeg nertei bsan odoogiin MANiig yaj luivar hiij bsaniig il bolgoj ANiin ner hundiig herhen uud n tatsaniig martah yosgui shuu.Ter ued Bymbadarj,Lundeejantsan nar ene huniig yaj ch barij avah geeed ynz buriin zuil hiij bsaniig Mongolchuud bid martah uchirgui.12 jil IHd suusan turshlagatai huneer nutgiinhaa ZasagDargaar tavichihsan bhad ene hun ih zuiliig hiij chadn gej bodoj bna.
-
Anonymous (October 18, 2012 12:39:06 am )
gundalai dongio sedvanchig hun chanargui davaasuren eg er ni hen ymbe harin enhamgalan chini hanilgaatai haa ochij hajuudaha uud ni tatdag hun odoo zasag dargaar ih hurliin gishuudees iluu ner hundtei olnii hundleliig huleeh negl hun bii daanch ter uhej bsan uls turluu oroh durgui ym shig ter hen gej bdoj bna
-
Anonymous (October 18, 2012 11:25:21 am )
gundalai ta zailah boloogui yu
18 Comments