antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2012 7 comments

Нохойн мах л биш шүү

нийтлэсэн Admin

Өчигдөрхөн телевиз үзэж суухдаа өөрийнхөө чихэнд итгэхгүй мэдээлэл олж сонслоо. Учрыг тайлбарлавал, том жижиг хоолны газруудад гудамжинд тэнэж явсан нохойг алж зардаг байсан бүлэг гэмт хэрэгтнүүдийг илрүүлсэн тухай байсан юм.

Тэдгээр нөхдүүд энэ ажлаа нэлээд удаан хийж байгаа бөгөөд айлын хашаа, гадуур тэнэж байгаа нохойг алаад цайны газруудад зарахад нөгөөдүүл нь дуртайяа худалдан авдаг талаар хэнэггүй ярьж байлаа.

Тэгэхээр цөөхөн хэдэн монголчууд бид “магнаг болсон” малын махаа ч биш хаа хамаагүй тэнэж, олдсон хог хаягдлаар өдөр, оройн “зоог” барьдаг нохойн махаар хооллодог нь тодорхой байна. Энэ асуудлыг хэвлэлийнхэн дэлгэж тавьдаг ч араас нь шаргуу явж, асуудлыг чухалчилж арга хэмжээ авсан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан байгууллага байсан эсэхийг би лав дуулаагүй. Тийм учраас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажилд нэлээдгүй ахиц гаргаж байгаа О.Магнай даргад “хов” хүргэмээр санагдлаа.

Магнай дарга аа, монголчуудын эрх ашиг хоолны талаар бас хөндөгдөж байна. Гэртээ хоолоо хийгээд идэж болох ч өдрийн ажилдаа түүртсэн, өглөө гараад орой ордог ажилтай бидэн шиг хүмүүст өдрийн цайгаа хажууханд байрлах хоолны газарт орж идэх тохиолдол бишгүй олон гардаг гэдэгтэй уншигч та санал нийлэх биз. Ер нь нохойн махандаа ч гол биш барилга байшингийн булан тохой, орц хонгилд байрладаг том жижиг цайны газар, ресторанд хэрэглэгчийн эрх ашиг, хэрэглэгч хаан гэдэг үг хэрэгжихээ болиод удаж байгаа.

Тэнгэрт тулсан үнэ хэлчихээд тавагны ёроолд хэдхэн ногоо хийгээд урд авчраад чулуудчихаад хялалзаж, цэхэлзэх үйлчлэгчийн “урлаг” хаа, сайгүй цэцэглэсэн байна шүү дээ. Ерөөсөө л ходоодоор бизнес хийж, хэдэн төгрөг олж байвал амттай чанартай хоолоор түргэн шуурхай үйлчилж, үйлчлүүлж байгаа хүмүүсээ хүндэтгэх соёл “мартагдсан дууль” болчихоод байгаа олон газар байдгийг надаар хэлүүлэх юун. Үйлчилгээ сайтай, инээж ханиасан үнэтэй ресторан, солонгос, хятад хоолны газарт тэр болгон орж хооллоод байх чадалгүй нийгмийн олонхи болсон давхаргынхан хатуухан хэлэхэд хоёр алхаад тааралддаг хоолны газарт нохойн махаар хийсэн “зоог” идэж, нохойноос дорд үзэгдэх болжээ.

Учраа олохгүй мунгинасан үйлчлэгч хэзээ сайхан зан гаргаж хоолыг нь дөхүүлэхийг хүлээж, ааштай тогоочийн хольж хутгасан хоолыг амтгүй гэж хэлэх эрхгүй идэх нь энэ нийгмийн ердийн үзэгдэл шиг болсоор удаж байгааг таны сонорт хүргэе. Даварсан нөхдүүдэд даруулга хэрэгтэй байна. Норм, стандарт тогтоож, хоолны газрын үйлчилгээ явуулах хэм хэмжээг тогтоож болохгүй юу. Ангилал, зэрэглэл гэж зүйл байдаг эсэхийг бид хэнээс асуух вэ. Магадгүй Мэргэжлийн хяналтаас асуу гэсэн хариулт өгөх байх. Гэвч ахиухан мөнгө авсан байцаагчид асуудлыг аргалаад өнгөрдөг нь нууц биш учраас тэднээс асуулаа гээд “Арга хэмжээ авч байгаа. Торгууль ногдуулсан” гэсэн алдарт хариултыг нь сонсоно.

50,100 мянгаар торголоо гээд хэзээ ч алдаа дутагддаа засахгүй. Үнэ төсөрхөн олдсон “нохойн махтай” хоолоо өндөр үнээр зарж хоёр, гурав нугалж ашиг олж байгаа тэдэнд багахан торгууль тоглоом шиг санагдах нь мэдээж. Ходоодоо хогоор дүүргэж байгаа хөөрхий монголчуудын эрх ашгийг танай байгууллага хамгаалах хэрэгтэй байна даа. Ёстой л хөл ихтэй газрын хөөрхийлөлтэй үйлчилгээнд чирэгдэж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалмаар байна, Магнай дарга аа.

Амттай, амтгүй, өндөр үнэтэй байсан ч хамаагүй өвс ногоогоор хооллосон монгол малынхаа махыг л идмээр байна. Нохойн мах эрүүл мэндэд сайн хэмээн гадныхан ихээр иддэг гэж сонсч байсан. Гэхдээ хашааны урдуур сүлжилдэж, хаягдал хоолоор голоо зогоож байгаа нохойн мах л биш шүү, бурхан минь. 200,300-ийн хятад сироп найруулчихаад “жүүс” гэж зардаг нөхдүүдэд арга хэмжээ авч байгаа гэж дуулсан. Одоо нохойн махаар хоол хийчихээд хонь, үхрийн махан гуляш гэж зарж байгаа нөхдүүдийн тусгай зөвшөөрөлтэй нь яримаар байна, даргаа.

Б.Өнөртогтох


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (October 13, 2012 12:15:34 pm )

    ter buleg humuus barigdsan gesen ted naraas haana niiluuldgiig ni tamlaj baigaad ch gesen bugdiig ni heluuleh heregtei hevlel medeeleleer alban yosoor medeeleh heregtei shuu muu tiirenguudiig heleh ch ug alga

  • Anonymous (October 13, 2012 3:37:41 pm )

    Төмөр зам руу явдаг замын баруун талд байдаг Монгол хуушуур гэдэг газар маш заваан, хоол нь амтгүй дээр нь ааш муутай хүмүүс ажилладаг юм байна лээ. Шал өмхий алчуураар ширээг арчсан болоод явчихаар нь цэвэрхэн алчуураар дахин арчихыг хүссэн чинь үйлчлэгч нь уурлаж байна, кассчин нь тоосонгүй. Хэл ам болж байж ширээгээ арчуулаад хоолоо авлаа. Ямар ч амтгүй тэр хоолыг кетчупаар нь даруулж байж идсэн. Биднийг иймэрхүү хэл ам хийсэн чинь тогооч нар нь ажлаа хаян хаян гүйж ирж хараад л. Яаруу явсан болохоор ходоод руугаа жаахан юм хийчих санаатай тийшээ орсон маань маш буруу болсон. Амтгүй хоол, бохир заваан байдлын талаархи шүүмжлэл бол эд нарын хувьд цэлмэг өдөр цахилгаан цахихтай адил болсон байна.

  • Anonymous (October 13, 2012 10:11:50 pm )

    ter MONGOL HUUSHUUR gedegt chin nohoin mah hiiluuldeg baisan baina shuudee.

  • Anonymous (October 15, 2012 12:06:26 am )

    Vogzaliin ariin lion gd restran noxoin maxaar xooloo xiidg bx aimar amtgv xooltoi yum bile dr n ter zoogchiix n aashtaig gyalaisn aimshgin matar naasan

  • Anonymous (October 15, 2012 5:38:56 am )

    odoo uilchilgee hoolnii amt chanar muu hoolnii gazriig haah hurtel arga hemjee avah ni zuiteish de. hun uilchiluuldeg gedgiig martdag yum uu haashaa yum ve?

  • Anonymous (October 15, 2012 11:05:20 am )

    pizda yumaa lalar hyanalt shalgalt bhgui uhsen lalaruud mahnii uniig huurguduud tegeed daanch tiim bhaa zarim lalriin guanz mah unetei bhad hyamdhan mah ih tei hool hiigeed bsan yum. nohoinii mah ideed yahav muudahgui l bh gehdee nohoin mah idtelee malgui boltsiimuu bodooroi nowsh

  • Anonymous (October 16, 2012 12:19:25 pm )

    за юун сүртэй юм бэ, тэрнээс долоон дор юм идэж байж.

antalya rent a car