УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр МАН-ын гишүүдэд 20
мянган төгрөг гаргаж харуулаад “Энэ юу вэ” гэсэн асуултын хариуг “нэхлээ”. Хэн ч хаанаас ч харсан 20 мянган төгрөг байна гээд хэлчих зүйлийг яагаад асуусан юм бол гэж гайхах хүн гарч магадгүй. Гэхдээ мэдээж хэрэг ямар нэгэн учир шалтгаантай болоод л зарим нэгэнд л олддоггүй, зарим нэгэнд нь бол бүр түрийвчиндээ хийхээс ч тээршаадаг энэ “том” мөнгийг “амьд”-аар нь харуулж асуулт өдсөн хэрэг.
20 мянган төгрөг бол хэрэгтэй хүндээ чамгүй мөнгө, гэхдээ мөнгө бол бүтээн байгуулалтыг бий болгодоггүй, мөнгө ярихаас илүү хөрөнгө оруулалтыг хэрхэн зөв зарцуулах вэ гэдгийг сануулах үүднээс Н.Батбаяр 20 мянган төгрөгөөр жишээ авч тайлбарлалаа.
А.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 12, 2012 4:30:05 pm )
ҮНЭН Л ЮМ ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ,20000 ТӨГРӨГ ҮЗҮҮЛСЭНИЙГ ГАЙХУУЛСАН ГЭЖ БИЧИХ НЬ ХЭР ЗӨВ БЭ,
-
Anonymous (October 13, 2012 4:51:05 am )
Ard tumend zov medeelel tugeex ni zov. Ene met shaldar buldar yum bichix ni olshirch. Zarim setguulchid ni buur ooriinxoo uzel bodliig tulgaad bolson yabdliig ooriinxooroo tailbarlaj bichx yum Ene ni manaix shig xaalttai medeeleltei orond ix xaltai setguul zui yum
2 Comments