antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2011 Comments are off

Мэргэн буучид Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

нийтлэсэн Admin

Хийн бууны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-23-нд Кувейтийн нийслэл хотноо боллоо. Азийн 33 орны 350 гаруй мэргэн бууч өрсөлдсөн тус тэмцээн зөвхөн 10 метрийн зайн хийн гар буу болон урт бууны дасгалд эрэгтэй, эмэгтэй төрөлд насанд хүрэгч, залуучууд, өсвөрийн гэсэн ангиллаар аваргуудыг тодруулсан юм. Монголын баг тамирчдын тухайд Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлага дор 10 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос эрэгтэйчүүдийн залуучуудын ангилалд хийн гар бууны дасгалд багаараа хүрэл медаль хүртжээ. Г.Буянбаатар, Ш.Буянзаяа, Г.Алтанбагана нар энэ дасгалд онч мэргэн сорьсноос урьдчилсан дасгалд Г.Буянбаатар 544 оноогоор тавдугаарт, Ш.Буянзаяа 543 оноогоор долдугаарт, Г.Алтанбагана 527 оноогоор 13 дугаар байрт бичигджээ. Энэ дасгалд Энэтхэгийн тамирчид нийлбэр 1665 оноогоор тэргүүлж, Тайландын баг 1631 оноотой хоёрдугаар байрт бичигдсэн бол Монголын мэргэн буучид нийлбэр 1614 оноо авснаар хүрэл медаль хүртсэн байна.

Харин хувийн амжилтаар шигшээ наймд шалгарсан Ш.Буянзаяа шигшээ буудлагад 97,4 оноо авснаар нийт 640,4 оноогоор хувийн дүнгээр тавдугаар байрт бичигдсэн бол Г.Буянбаатар шигшээд 90,2 оноо авч, нийлбэр 634,2 оноотой долдугаар байрт шалгарчээ.


С.Цэлмэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car