antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2012 11 comments

О.Магнай дарга аа, “АПУ”-д анхааруулж хэлээд ойлгосонгүй, одоо тусгай зөвшөөрөлтэй нь “тулаач”

нийтлэсэн Admin

ШӨХТГ-ын дарга О.Магнай энэ сарын  дөрөвний өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж согтууруулах ундаа үйлдвэрлэгчидтэй хатуу тэмцэхээ мэдэгдсэн. Тэрбээр тус хэвлэлийн хурлынхаа үеэр “Өмнө нь архи, пиво үйлдвэрлэгчид хууль зөрчсөн тохиолдолд 250 мянгаар торгоод л өнгөрдөг байсан. Одоо бол тэгж зөөлөн хандахгүй. Архи, пивоны ил болон далд реклам явуулсан, согтууруулах ундаа сурталчилсан ямар ч байгууллагыг торгож болох хамгийн дээд хэмжээгээр торгоод, тусгай зөвшөөрлийг нь хураах хүртэл арга хэмжээ авна. Одоо архи, пиво үйлдвэрлэгчид далд реклам маш их явуулдаг. Далд рекламанд хэн ч хууртахаа больсон. Энэний ард архи байна, пиво байна гэж хүмүүс бүгд мэддэг. Тийм болохоор ямар нэгэн байдлаар ил болон далд реклам явуулахаа болих хэрэгтэй. Энэ журмыг тав хоногийн дараагаас буюу энэ сарын 9-нөөс эхлэн хэрэгжүүлж эхлэнэ. Энэ өдрөөс хойш хот болон хөдөө орон нутагт архи, пиво рекламдсан ямар ч самбар, сурталчилгаа олны нүдэнд харагдах ёсгүй” хэмээн ярьсан юм. Түүний энэ захирамж шийдвэр зарим газруудад маш том анхааруулга болж чадсан бололтой. Харин зарим нэг ТОМ компаний хувьд ёстой нөгөө нэг чихээр нь ороод нэг чихээр нь гарна гэдэг л болох шиг боллоо. Үүний тод бөгөөд том жишээ бол өнөөх л эрх ямба нь хэрээс хэтэрсэн АПУ компани юм. Тус компаний хувьд сүүлийн үед бараг телевизийн суваг бүхнээр “Нийслэл” пиво болон шинэ үйлдвэрийнхээ рекламыг явуулж байгаа. Өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр ч уг реклам бүр их “идэвхижээ юү” гэлтэй бүр дамтамж нь ихэссэн харагдана лээ. Тухайлбал нэг нэвтрүүлгийн дундуур гарах нэг рекламны багцад уг реклам гурван удаа гарав. Ийнхүү хуулийг гууль болгосон эрхээ мэддэг ч үүргээ ухамсарладаггүй энэ том компанийг яавал зохилтой вэ. “АПУ”-гын хувьд Хан-Уул дүүргийн шүүхийг “худалдаад авчихсан” нь аль эрт олны нүдэнд ил болсон. Харин ШӨХТГ-ыг одоохондоо арай ч “атгачихаагүй” байлтай. Ямартаа ч ШӨХТГ-ын дарга О.Магнай “Энэ сарын 9-нөөс эхлэн миний нүдэнд нэг ширхэг архи, пиво үйлдвэрлэгчийн ил болон далд реклам харагдсан тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй нь ярина” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр энэ удаад ШӨХТГ-аас АПУ компанид алганы амт үзүүлэх үү, аль эсвэл толгойг нь илээд өнгөрөх үү гэдгийг харах л үлдлээ.
Г.Мөрөн www.uls.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (October 11, 2012 10:33:06 am )

    apu bolon xuviin xor nairuuldag gazariig xaax xeregtei mgl chuud arxi uux coulgui shyy dee

  • Anonymous (October 11, 2012 10:42:35 am )

    ГБАТХҮҮ ГЭЖ АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨРСӨН ЛУЙВАРЧИН МОНГОЛЧУУДАД ДАНДАА ХАР МӨРТЭЙ БИЗНЕС ХИЙЖ БАЙХ ЮМАА БОГДЫН МУЗЕЙН ГАЗРЫГ БАС ДЭЭРЭМДЭНЭ ЭНЭ ХҮНД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМУУ ЦЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ХТЭМҮҮЖИН САЙДАА

  • Anonymous (October 11, 2012 11:34:14 am )

    nogoo chengis arhiig hyjaad hiilgedeg em bilee s,,teged hyjaa spirt,,ey n bal byram

  • Anonymous (October 11, 2012 11:35:58 am )

    byzaraar mongo olood,,elbegdorjiig deeshni tatsan blhoor nogoodoh ni hariy barij bhgvu ey,,byzartangyyd orou deer mini olnooroo bh tysam bidnii amidral vadyyrchbna shvv de

  • Anonymous (October 11, 2012 11:48:24 am )

    harj l baiv

  • Anonymous (October 11, 2012 11:54:17 am )

    22 tsagaas hoish bolno geed huulid bgaa biz dee.22 tsagaas hoish garaa bailgui dee.Arhi hunii bied hortoich bil uu tm sanamj oruulaarai gesen oruulsan l haragdsan daa

  • Anonymous (October 11, 2012 12:10:14 pm )

    ЖӨВШӨӨРӨЛИЙГ НЬ ХУРАА ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛ

  • Anonymous (October 11, 2012 1:13:29 pm )

    uhaantai tsarai byy gargatsgaa. Arhinii esreg surtal uhuulga, reklamyg sain hiihees bish APU bnuu hen negnii zuvshuurliig huraasnaar yu shiideh yum beeeeeeee. Hudlaa yum hiisen ner zyyh gesen teneg gar. Ene bichij bgaa n henii gar hul ve

  • Anonymous (October 11, 2012 2:25:33 pm )

    solongos, avstrali. enetheg, taivani, singapuriin ih deed surguuliudiin elselt ywagdaj baina utas 70110503 95161006 91148232 89011011

  • Anonymous (October 11, 2012 5:47:50 pm )

    zuv APU olon jil hujaa spirteer olon huniig horduulsan zuvshuuruliig ni huraa MAGNAI chi chadnaa amijilt husie

  • Anonymous (October 11, 2012 7:16:27 pm )

    apu olon jil hulhi yum ih hiisendee hujaa spirteer l odoo hyrtel arhi hiij l baigaa shyydee

antalya rent a car