antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2012 4 comments

Хонхэрээдийн Энхбат: Монгол төр буудаж тогтоол гүйцэтгэдэг байсан үеийн хамгийн сүүлийн амьд гарсан хүн нь би

нийтлэсэн Admin

“Даяар монгол”, “Хөх монгол” бүлгэмүүдийг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан зохиолч Б.Энхбат чанга дэглэмтэй 415 дугаар хорих ангид хүн амины хэргээр ял эдэлж байна. Тэрээр биднийг уулзахаар очиход хөх өнгийн бэлтгэлийн хувцастай,  хүзүүндээ хас тэмдэг бүхий зүүлт, гартаа спорт загварын бугуйн цаг зүүсэн харагдав.  Шоронгийн хатуу ширүүн нөхцөлд хөл нь муудаж, бам чийгт шүд нь унасан байлаа. Гяндангаас бууж ирээд бага зэрэг махалсан бололтой. Ингээд түүнтэй уулзсанаа уншигчдадаа хүргэе.

-Таны бие гайгүй юу. Дэглэм буураад энд иржээ дээ. Гянданд хэдэн жил хоригдов оо?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэл чинь таван үе шаттай. Таван үеийн хамгийн хатуу чанга нь гяндан.

Олон жил шоронгоор явсан хоригд­лууд бол гяндан явахын оронд замдаа боогоод үхчихье л гэдэг юм. Хэр баргийн аавын хүү даваад гардаг юм биш ээ. Эрүүл мэндийн хувьд гайгүй ээ. Харин шүд байхгүй дээ. Талх идэж байхад шүд талхтай хамт л хоолой руу ороод явчихна шүү дээ. Ер нь гяндан хэцүү. Гянданд суугаад гарч ирээд жил хэртэй мөлхөнө шүү. Жингийн алдагдалд ороод бие нь тааруу­хан гарч ирдэг. Би гянданд таван жил болоод дэглэм буурч энд ирсэн.

-Энд хоол унд ямар байх юм?

-Гяндангаас доош дэглэмтэй шоронгууд бол яг эрх чөлөөтэй хүмүүсийн хэрэглэдэг калоритой хоол идэж байгаа шүү дээ. Гянданд бол үүнээс бага 2400 калоритой л хоол иддэг. Ер нь 1924 оны МАХН-ын  гуравдугаар бүгд хурлын мате­риалыг үзэх юм бол Монголын шоронг хагас өлсгөлөн байлгах тухай ярьсан байдаг. Тэр хурал дээр  хоригдлуудыг хагас өлсгөлөн байдалтай байлгаж байна гэж хүмүүс хэлжээ. Гэтэл  Насанбат гэж хүн “Зүгээр, зүгээр,  хагас өлсгөлөн байна гэдэг бол шийтгэлийн нэг хэлбэр” гэж хэлсэн байдаг юм. Одоо бол хоол ундны асуудал байхгүй л дээ.

ХЭЗЭЭ АВЧ ГАРАХ БОЛ ГЭЖ ХӨЛИЙН ЧИМЭЭ ЧАГНААД…

-Гянданг давж гарна гэдэг сэтгэл санааны хатуужил шаард­лагатай байдаг болов уу?

-Сэтгэлийн хат их шаардана. Гяндангийн дээд шат нь дээдийн  өрөө гэж бий. Ялын дээд хэмжээ авсан хүн орно. Надтай цуг дээд хэмжээ авсан нэг хүн бас очсон. Тэр хүн буудуулсан. Дээдийн өрөөнд  “Намайг хэзээ авч гарах бол” гэж бодон хөлийн чимээ чагнаж хэвтэж байгаад гарснаас хойш ахиж нэг ч хүн буудуулаагүй. Надаас хойш дээд хэмжээ авсан хүмүүс бүгд амьд гарсан. Би нэг юманд баярладаг юм. Монгол төр буудаж тогтоол гүйцэтгэж байсан үеийн хамгийн сүүлийн амьд гарсан хүн нь би. Манай улс чинь жилд 20-30 хүн  цаазаар авдаг. Одоо бол байчих­сан шүү дээ. Хэзээ авч гарч буудах бол гэж чимээ чагнаж хүлээх, гучин жилийн ялтай ч тэртэй тэргүй  амьд гарна гэж бодох хоёрт их ялгаа бий. Энэ бол их сонин мэдрэмж байдаг юм билээ. Хүний амьдрал гэдэг сонин. Намайг дээдийн өрөөнд ороход нэг залуу хэлж байсан.  “Энхбат ахаа олимп үзээд л буудуулах  юмсан” гэж хэлсэн. Би тэр үед “Буудуулахын хооронд олимп үзсэн ч яалаа, байсан ч яалаа” гэж бодож байлаа. Гэтэл бид бүгд олимп үзсэн. Бид хэд чинь Түвшинбаяр алт авахад бүгд уйлц­гаасан. Тэгэхэд нөгөө залуу “За за, одоо буудуулахад харамсах юм алгаа” гэсэн юм. Хөөрхий бурхан болчихсон л доо.

-Цаазын ял авчихаад  дээдийн өрөөнд байхад юу бодогдох юм?

-Аймшигтай. Би бас нэг сонин юм хэлье л дээ. Хэдийгээр  уулзалт байхгүй ч гэсэн долоо хоног бүр илгээмж оруулдаг байсан л даа.  Аав нь зураач, ээж нь төрийн гавьяа шагналтай хүний хүү надтай байлаа. Нэрийг нь хэлээд яахав. Тэр хүний эхнэр хүүхэд, ээж нь  эргэж ирээд илгээмж өгөхөөр уурла­даг. “Яах гэж надад илгээмж явуулаад, эргэж ирээд байгаа юм” гэж. Би нэг удаа асуулаа. “Яагаад чи ингэж уурлаад байдаг юм” гэхэд тэр “Би  нэг өдөр буудуулна. Нөгөө хэд маань илгээмж оруулах гээд ирдэг. Нэг л өдөр “байхгүй ээ” гээд илгээмжийг нь буцаавал ээж ухаан алдаад унана, эхнэр орилж уйлаад сүйд болно. Одооноос хөндий­рүүлж байсан нь дээр” гэж хэлсэн. Хүн гэдэг чинь ийм л байдаг юм байна. Би бас нэг сонин юм анзаар­сан. Хамгийн сүүлийн шат буюу Ерөнхийлөгчид хандаад дуусчихсан байсан хүнд  ээжийнх нь зурвасыг оруулж ирсэн. “Ээж нь Алтан овоо руу явж хүүгээ гуйх гэж байна. Эхнэр нь Хөвсгөл рүү явж бөөд очиж амь гуйх гэж байна” гэж бичсэн байсан.

-Амь хэлтрэхэд юу бодогдож байв?

-Намайг амь хэлтэрч хорин тавин жилийн ял авчихаад байхад эмэгтэйчүүдийн өрөөнөөс “жиргээ” орж ирсэн. Жиргээ гэдэг чинь захиа шүү дээ. Тэр захианд “Энхбат ахаа өрөөсөн оймсоо ч болох нь ээ өгөөч” гэсэн байлаа. Дээдийн өрөөнд бүх сайн муу энерги   цуглардаг. Айдас, түгшүүр, сэтгэл шулуудал дээд цэгтээ хүрнэ гэсэн үг. Ялын дээд хэмжээ авчихаад амьд өршөөгдөнө гэдэг эхээс дахин төрж байгаатай адил. Тийм учраас дээд хэмжээ авсан хэрэгтний хувцас хунараас авах дуртай хүмүүс байдаг юм.

-Итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг гэдэг…

-Тиймээ, сүүлчийн найдвар нь газар шороо, бөө хоёр байж дээ. Ахыг нь дээдийн өрөөнөөс шөнө авч гарсан. Углааш хальтираад газар дээр хөл хүрэхэд хоёр нүднээс нулимс аяндаа асгардаг юм билээ.

-Гяндангаас бууж ирсэн хэрэгтэн тордлого авах гэж уддаг юм биш үү?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс намайг гяндангаас буулгах гэж прокурор, шүүхэд хүртэл хандсан. Уг нь бол би арьс яс болчихсон, хөлөөрөө ороод хөндлөн гарч ирэх ёстой байсан байх.

-Таныг магадланд оруулах­гүй байх сонирхол хэнд бай­сан юм бэ?

-Би маш олон хүнийг хятад цустай гэж зарладаг байсан. Намайг энд байх зуур хятад цустай олон хүн албан тушаалд хүрлээ шүү дээ. Тэр хүмүүсийн нөлөө орсон гэж боддог. Монгол цусгүй ч ард түмний төлөө ажилладаг хүмүүс рүү дайрч байгаагүй. Харин харь гүрний бодлогыг дэмждэг албан тушаалтантай үргэлж тулж байсан. Хятад цустай хүмүүсийн бүлэглэл бүх шатанд бий. Бие биенээ ил далд дэмжихдээ гаргуун.

-Шоронд ял эдэлж байгаа ялтнууд буруугаа бусдаас нэхдэг. Хэн нэгний өмнөөс ял авчихсан юм шиг ярьцгаадаг?

-Би буруутай. Миний ажиглаж байгаагаар олон залуус тохирсон ял авч чадаагүй байдаг. Тийм учраас гомдолтой байдаг болов уу. Өөрийнхөө хийсэн хэрэгт тохир­сон ял авдаг цөөхөн ялтан байдаг. Тэднийг шүүх цагдаа, ялтнууд ч хүлээн зөвшөөрдөг. Би сая гянданд нэг залуутай таарсан. “Соц” нийг­мийн үеэс долоон удаа хутганы хэргээр шоронд орсон байдаг. Сая л гэхэд хүн амины хэргээр хорин жилийн ял аваад орж ирсэн. Тэр залуу “Би хорин жилийн хорих ял авна” гэж мэдэж байсан юм билээ.

-Шоронд хүлээн зөвшөөрөгд­сөн ялтан гэж байх уу?

-Жолооч хүн ямар үед тайван явдаг вэ гэвэл дүрмээ ягштал баримталсан үед алдаа гарга­даггүй. Түүнтэй адилхан шоронд ч өөрийн дүрэм, дэг жаяг үйлчилдэг. Тэр дүрмээр явахгүй бол нөгөө ертөнц ойрхон байдаг юм. Шорон бол шорон шүү дээ.

АМЬД ЯВАХ ЯАХ ВЭ, АМЬДРАХ САЙХАН ШҮҮ

-Амьд байх сайхан юм даа гэж бодогдов уу…

-Амьд байхаас илүү амьдрах сайхан юм даа. Амьд байх ч яахав. Хаана ч амьд явж болно. Амьдрах нь сайхан юм даа.

-Ном зохиол их бичиж байна уу?

-“Хүн гүрнээс өмнөх үеийн мон­голчуудын түүх” гэсэн ном бичиж байна. Уран бүтээл их хийж байгаа. Хүн гүрний өмнөх үеийн түүх их бага судлагдсан юм билээ.

-Та цаазаар авах ялыг байх­гүй болгосныг юу гэж боддог вэ?

-Үндсэн хууль, Эрүүгийн хуульд цаазаар авах ял байгаа шүү дээ. Ерөнхийлөгч ганцхан тохиолдолд  цаазаар авах ялаас өршөөдөг. Тэр нь Ерөнхийлөгчид хандаж өргөдөл бичсэн тохиолдолд хянаж үзээд цаазын ялаас өршөөх шийдвэр гаргадаг. Түүнээс биш нэгэнт цаазын ял хуульд байгаа цагт шүүхийн шийдвэрээр цаазын ял сонсч л байгаа шүү дээ.

-“Намайг төрийн тэргүүн байх хугацаанд цаазын ял гүйцэт­гэгдэхгүй” гэж Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ…

-Нэг сонин юм хэлэхэд дээд хэмжээ авсан хүмүүсийн зарим нь өршөөл гуйдаггүй. Зарим нь хийсэн хэрэгтээ зохих ялаа аваад хүлээн зөвшөөрнө гэдэг шиг амь гуйдаг­гүй. Зарим нь амь гуйдаг. Би өөрөө тусгай байранд байсан болохоор  олон хүнийг мэднэ  л дээ.

-Ингэхэд та өршөөл гуйсан уу?

-Амь гуйгаагүй. Би өнөөдрийг хүртэл  есөн удаа дэглэм бууруулах гэж прокурорт бичиг явуулсан. Тэгэхэд надад ийм хариу өгч бай­гаа юм. “Таны дэглэм бууруулах асуудлыг хуульд нийцэж байгаа эсэхийг холбогдох байгууллагаас асууя” гэсэн хариу ирсэн. Монгол Улсын прокурорын газар хуульд нийцэж байгаа эсэхийг өөр ямар газраас асуудаг байнаа гэж бодсон.

Тэгээд намайг таван жил гян­данд хоригдож ял эдлээд таван сар тав хоног дутуу байхад проку­ророос надад “Дахин нэг жилээр ял эдлэх хугацааг чинь хойш­лууллаа” гэсэн бичиг ирсэн. Давж заалдъя гэхээр  болохгүй гэсэн. Учир нь  өмгөөлөгчгүй учраас давж заалдах боломжгүй гэдэг.

-Та яагаад өмгөөлөгч авдаг­гүй юм?

-Өмгөөлөгчтэй байсан. Өм­гөөлөгч маань талийгаач болчих­сон л доо.

-Өөр өмгөөлөгч авч болдоггүй хэрэг үү?

-Би гянданд байхдаа хорь гаруй удаа өмгөөлөгч авах гэж хүсэлт гаргалаа. Гэтэл өнөөдрийг хүртэл өмгөөлөгчгүй л явна. Миний хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөн байцаагчид эрүүгийн хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болгосон гэсэн. Надад бол танилцуулаагүй. Яахаараа миний хэрэг дээр байсан мөрдөн байцаагчийг хууль зөрчсөнийг надад хэлдэггүй юм гэж хүртэл асууж байсан.

Үргэлжлэл бий

Д.МӨНГӨНДАЛАЙ, Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 10, 2012 12:29:25 pm )

    en neeh t1 ee tiim l hujaad uzen yaddag um bol hujaag alahgui mgl bur huuhed alcan erguu

  • Anonymous (October 10, 2012 1:24:29 pm )

    ta ard tumnii hairtai huu

  • Anonymous (October 10, 2012 2:23:33 pm )

    Ohinoo hujaa zaluu daguulaad irengvvt n uurandaa hujaa zaluug buudsan Jinhene vndesherheg hvn dee

  • Anonymous (October 10, 2012 8:56:32 pm )

    Давж заалдана энэ тэр гээд юу яриад байгаан бол доо

antalya rent a car