antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 9, 2012 9 comments

Хувийн эмнэлгүүд жирэмсэн эхчүүдээр бизнес хийж байна

нийтлэсэн Admin

Баригдсан байшин болгоны буланд PC тоглоомын газар, буудал, баар байрладаг хэмээн шүүмжилдэг ч зөвшөөрөлтэй,

зөвшөөрөлгүй нь мэдэгдэхгүй хувийн эмнэлгүүд олноор байдгийг тэр болгон хөндөж ярьдаггүй. Тэр олон хувийн эмнэлгүүдэд үр хөндөлт, хуурамч онош, залилан мэхлэх ажиллагаа цэцэглэн хөгжиж байсан нь олон удаагийн үйлдэл, муу муухай зүйлээр илэрсэн. Саяхан л гэхэд мэргэжлийн хяналтынхан шалгалт хийхэд хуудуутай үйлдэл олон гарч, зарим нэгийг нь торгоод өнгөрөхөөс хэтрээгүй. Улсын эмнэлэгт дугаарлахаас цөхөрсөн хэсэг нь үнэ өндөр байгааг нь үл харгалзан хувийн эмнэлэгт үзүүлэх болсон нь эмчийн сургууль төгссөн, ахиухан мөнгөтэй хүмүүсийн бизнес болж цэцэглэсэн. Үнэ өртөг “тэнгэрт хадсан” ч үзүүлж байгаа үйлчилгээ нь “жул” эмэгтэйчүүдийн эмнэлгийн асуудлыг энэ удаад хөндлөө.

Хувийн эмнэлгийн ихэнхи нь эмэгтэйчүүдийн эмнэлэг болон шүдний эмнэлэг байдаг. Нэг үеэ бодоход нийгэм хөгжиж тэр хэрээр ээж болох бүсгүйчүүд маань хүссэн мөнгийг нь төлөөд ч хамаагүй үр хүүхдээ эрүүл саруул бойжуулахад анхаарч, жирэмсэн болсон цагаасаа эмчийн хяналтад ордог болсон. Төрөлт ихсэхийн хэрээр төрөх эмнэлгийн үзлэг оношилгоо оочерт дарагдаж, ачааллаа дийлэхээ болиод байгаа. Харин энэ байдлыг овжин ашиглаж чадсан эрхмүүд хувийн эмнэлгийнхээ үйлчилгээнд эхийн ургийг 3D, 4D-гээр үзэх буюу оношлох үйлчилгээг нэмжээ. Гаднаа 3D-ээр үзэж оношилно гэсэн хаяг өлгөсөн ч ороод үзүүлэхэд энгийн эхо оношилгоо хийгээд өнгөтөөр үзсэн хэмээн мөнгө нэхдэг бизнес хувийн эмнэлгүүдэд их байдаг талаар нэг танил маань ярилаа. Энгийн эхонд эхийн ураг, доторхи гажиг, буруу хөгжил мэдэгдэхгүй бөгөөд үнэ хямд байдаг. Харин өнгөт эход дотор эрхтний өвчлөл, ургийн гажиг, хүйс нь бүгд харагддаг учраас төрөх эхчүүд ихээр үзүүлдэг нь тэдний бизнес санааг хэрэгжүүлэхэд “том өгөөш” болсон нь мэдээж. Учир мэдэхгүй хэсэг нь өнгөтөөр үзүүлчихлээ гээд дуугүйхэн гардаг бол нөгөө хэсэг нь хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулах, ургийн гажиг байгаа эсэхийг мэдэх хүсэлтэй байгаагаа хэлж хэл ам таталдаг байна. Харин өнөөх нь эмч нь “Одоохондоо нууц байсан нь дээр. Хүүхдийнхээ хүйсийг мэдэх ямар хэрэг байна” гэж хэлсэн байгаа юм. Бараг л худалч хүнд хүйсийг нь эрт мэдэх нь муу гэх ухааны юм ярьж аргалж өнгөрүүлсэн гэдгийг танил маань хэлж байсан юм. 3D оношилгоонд үзүүлж чадаагүй 30 гаруй мянган төгрөг төлчихөөд гарсан тэрбээр санал гомдлоо Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн ч таны хүсэлтийг хүлээж авлаа гэхээс оор дорвитой алхам хийгээгүй ажээ.

Эмнэлгийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлж, авах төлбөрөө ч авчихдаг бол хэл ам татлаад явахгүй байсан болов уу. Гэвч нүглийн нүдийг гурилаар хуурсан, эмчилгээ оношилгоо үзүүлж байгаа нэр зүүсэн булан тохой бүрт байрлах хувийн эмнэлгүүдэд стандарт тогтоож, анхааралдаа авах цаг болсон бололтой. Хугацаа нь дууссан тариа хийж эмчлүүлэгчдээ хохироосон, хулгайгаар үр хөндөлт хийж хүний аминд хүрэх шахсан, хуурамч шинжилгээний бичиг хийж өгөөд мөнгө авдаг гээд сайнаасаа саарыг илүү дуулгадаг зориулалтын бус байранд байрлах эмэгтэйчүүдийн эмнэлгүүд жирэмсэн эхчүүдээр бизнес хийж байгааг салбар хариуцсан сайдууд нь анхаарч, гэнэтийн шалгалт хийж гэм бурууг нь тогтоовол ямар вэ. Нэг хүний гомдол, санал бус нэлээд хэсэг хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ асуудлыг анхаарлын гадуур орхиж боломгүй санагдлаа.

Б.Өнөртогтох

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (October 09, 2012 10:16:33 am )

    Ер нь манай эмнэлгүүд хүнийг гэхээсээ илүү орлогоо л хардаг шүүдээ. Ихэнх хувийн эмнэлгүүд үр хөндөлт хийж л ашиг олдог юм шиг байналээ. Сайн шалгаж болохгүйг нь хаах хэрэгтэй.

  • Anonymous (October 09, 2012 11:34:11 am )

    Улсын эмнэлэгийн эмч нь тэндвүзүүлээрэй гээд зааж өгөөд явуулдаг бизнес бий болсон бна лээ. СХД 10 буудалд бдг эмнэлэгийн эмч л лав намайг тэгэдвявуулж бсн. Хэлснээр нь бхгүй бол уурлаж загнаад л ,жирэмсэн болж хүүхэд гаргана гэдэг тэгээд улсын эмнэлэгээр явнэ гэдэг шийтгэл л гэсэн үг. Бие өвдөөд очиход очер дууссан, номер ав гэнэ. Хэрэв хүндхэн өвчтэй бол эмнэлэгийн үүдэнд номергүй гээл үхэхэд хэн ч тоохгүй.ямар ч хэрэггүй цахим карт шахна,утсаар номер авах ямар ч боломжгүй,учир нь хэзээ ч утсаа авахгүй. Ажил эхлэнгүүт өрөө өрөөгөөрөө хэсээд цай кофе эргүүлээд ьэнээд явчина эсвэл хамаатнуудаа дагуулаад эмч нарын өрөөгөөр ород хүмүүс бухимдуулаад алга болно. За арай гэж эмч дээрээ оронгуут зовлогийн туйл болсон ааштай эмч нар ,биенп гараа ч хүргэхгүй байж карт дүүртэл худлаа бичнэ. Тэгээд юм асуувал хариулах чгүй хялав зэхэв гэнэ,арай дээр нь загнана. Зарим нь очерлоод сууж бх зуур цайны цаг гээд алга болно . Харинч цагтаа цайндаа орно шүү. Харин цагтаа гарч ирэхгүй. Тэгээд цайнаасаа гарч ирээд зарим эмч нарын ажлын цаг дуусна. Өрөө өрөөгөөрөө хэсэжж шопинг хийнэ. Худлаа ярина,хүн үзэж бгаа хэрнээ давхар утсаар ярина. Их чадвартай ., улсын эмнэлэг ийм байхад зурагтаар яриад байдаг урьдчилн сэргийлэх гэдэг үг хэзээ ч хэрэгжихгүй .хэрэв урьдчилан сэргийлж үзүүлбэл зүгээр байж юугаа хийж яваан гэж загнуулах биз. Улсын эмнэлэг ийм бхд хэдэн төгрөгөө бариад хувийн эмнэлэгт очих нь зөв шд. Ядаж мөнгийг н авах гэх бгаа болохоор хойно урд гараад гүйгээд бдг юм. Эмч нарийнх сайхан ааштайг яав.хэрэв тэр эмч улсын эмнэлэгт бх местэн дээрээ бсн бол ч ярвайгаад дугарахгүй л дээ. Хэргэээр иргэдтэй иймэрхүү харьцаж хувийнхаа эмнэлэг рүү явуулах бодлого барьдаг ч байж магадгүй. Монголд Өвчин л тусахгүй юмсан.

  • Anonymous (October 09, 2012 3:20:35 pm )

    Huviin emnelgin une taripin talaar tor uls bdg bol anhaarah bolsoon. arai dendej bga shu de. 3D n yuch bdgim hedeer ch uzuuleh yostoim buu meddee. Yugi n yaj harj ogch une taripaa ondor avah yum. Yam tamga n anhaarch boldguim u?

  • Anonymous (October 09, 2012 3:48:34 pm )

    Unen unen

  • Anonymous (October 09, 2012 4:39:33 pm )

    dornotiin torohiin emch nar denduu hariutslagagui bn
    hunee sain toruulj chadahgui bj neg l ih hun zagnasn hunii owdood shanalaad hewtej bhd hun uzeheesee iluu hajuud shoolj bg yum shig ineej hohrood yum yariad boon boonooroo suuj bdg denduu yos surtahuun gedeg yum bhgui. huuhdiin amind ch hurchiheed ehiig ni biygui bolgochihood teriigee huniig buruutgana yrni ene torohiin asuudal deer uls oron anhaaral tawibal zohino.

  • Anonymous (October 09, 2012 6:57:04 pm )

    Эмэгтэйчүүдийн мундаг эмч л гэсэн /Батсүх/ би ч мундагийг нь мэдрээгүй. Охиноороо үзүүлчихээд 30,000 төгрөг аваад байгаа юм даа. Тэр охин нь гэж өөрөөс нь илүү аашны тулам.Тэр одоо хүн загнадаг аавынхаа аашийг л сурсан байна лээ.

  • Anonymous (October 09, 2012 7:57:52 pm )

    UNEN SHUU, ODOO UYED YUND CH ITGEHED BERH BOLOOD BNA. BUGD L YUMIG MONGO BOLGOJ HARDAG, IHER HUUHED BOL EHOD HARAH UNE NI 2 DAHIN NEMEGDENE GEECH. BAS TOROH DOHSON BH TUSMAA UNE NEMDEG INEEDTEI UNE TOLBOR MANAIHAAS OOR HAANA CH BHGUI BHOO. BAGSH NAR NI HUNEE UZEHEES NAANA UNEE HEL GEJ ZAADAG YUMUU HAASHAA YUM. ARAI L DENDUU MONGO HOOSON HUMUUS BDAG YAH ARGAGUI EHO HARDAG EMEGTEICHUUDIIN EMCH NAR SHUU.

  • Anonymous (October 09, 2012 9:21:45 pm )

    ter batsuhd bas manai eej sn emch gej duulaad 30000 tug tuluud uzuuleh gsn chini ohin ni uzed aashilj zagnaad,bichij ugsun em tarianiha zaavriig buruu heleed gargasan.eej maani ymr aasht emch ve bolii yavii gd l yavsandaa.hunii mungu shulj amidrah shan l bdgiin bhda huurhii.ternii zaavrar em taria 2 g ni davhar hiilgesen bol jinhene ayult yum boloh bsan bnale

  • Anonymous (October 10, 2012 7:10:28 pm )

    Duurgiin emnelgiin ECHO deer suuj bgaa emch n haritsaa muutai deeree bolowsrol nimgen, ocher gej tamtaggui bolohoor gaigui huwiin emnelegt uzuuldeg. Tsag ch hemnen, ireeduin huuhded min heregtei zuwlolgoog hangalttai sain ugdog bolohoor bi huwiin emnelegt handdag. Zuw emnelgee oloogui ta azgui um.. Bi tulson mungondoo hangalttai hugatsaand [1tsag] heregtei zuwlolgoogoo awaad setgel hanamjiin batalgaa 100%tai gardag. Zuw huwiin emnelegee haij ol. Gants neghen muu emnelguudees bolj shudarga hudolmoroor mungo olj bgaa huwiin emnelgiig hawtgairuulan muulj bolohgui sanagdana

antalya rent a car