antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2011 1 comment

Э.Цасчихэрийн хууль бус ажилд БХБЯ-ныхан ч оролцжээ

нийтлэсэн Admin

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт холбогдох хэргийг АТГ-аас дахин шалгаж буй. Үүнтэй холбоотойгоор Э.Цасчихэрийн үйлдсэн гэх хууль бус үйлдлүүдийгүргэлжлүүлэн хүргэж байна. Засаг ноён иймэрхүү хэл амнаас эмээсэн үү яасан, «Мөнхжим» ХХК-ийн охин компани болох «Мөнхжим-Өргөө» ХХК-иа нууж, хөрөнгө орлогоо худал мэдүүлээд АТГ-ынхныг маллачихаад сууж байгаа.

Харин засаг ноёныхоо энэ ажилд аймгийн Иргэдийн хурлын дарга Д.Батсайхан, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Норовсамбуу нараас эхлээд л хамтардаг аж. Бид өмнөх дугаартаа Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр өөрийн «Мөнхжим», Мөнхжим-Өргөө» гэх хоёр компаниараа дамжуулан орон нутагтаа хийгдэх бүтээн байгуулалтын тендерүүдийг хүч түрэмгийлэн булаан авдаг талаар хүргэж байсан.

Тэгвэл энэ удаа Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр 24 айлын орон сууц барих нэрээр «Мөнхжим-Өргөө» ХХК-иараа дамжуулан 500 орчим сая төгрөгийг хэрхэн «угаасан» талаар өгүүлье.

2007 онд «Мөнхжим-Өргөө» ХХК Увс аймгийн Улаангом суманд төрийн албан хаагчдын таван давхар 24 айлын орон сууцны барилга барих гэрээ хийжээ. Тэрүүхэндээ тендер нэртэй 476.7 сая төгрөгөөр зураг төсөл хийсэн байна. Э.Цасчихэр даргын «Мөнхжим-Өргөө» ХХК гурван давхар барилгаас дээш барилга барих зөвшөөрөлгүй учраас «Ундарга констракшн» ХХК, «Арвижихуй-Ус» ХХК-тай хамтарч барихаар тохирч.

Э.Цасчихэрийн толгойлсон барилгын компаниуд таван давхар барилга барихаар гэрээ хийсэн ч бүтэн нэг давхрыг нь «хуваагаад идчихсэн» байна. Ингэснээр Э.Цасчихэрийн луйврын шинжтэй үйлдэл хэтэрхий улайм цайм болжээ. Өөрөөр хэлбэл таван давхар барих барилгыг дөрвөн давхар болгож барьчихаад бүтэн нэг давхрынх нь мөнгийг шамшигдуулсан гэсэн үг.

Уг нь ямар ч барилгын энгийн нэг мэргэжилтэн 450 сая төгрөгөөр 24 айлын орон сууцыг өлхөөн барьчихаж дөнгөнө гэдэг юм билээ. Гэтэл Э.Цасчихэр 476 сая төгрөгөөр барина гэж төлөвлөчихөөд дөрвөн давхар хүргээд мөнгө дууссан гээд гүрийчихэж. Э.Цасчихэр олны нүдэн дээр «Мөнхжим-Өргөө» ХХК-иар дамжуулан төсвөөс мөнгө угаасан үйлдлээ нөгөө л төсвөөс олгосон хөрөнгө хүрээгүй хэмээн тайлбарлажээ.

Мэдээж аймгийнхаа Засаг даргын орлогч буюу ирээдүйн Засаг даргынхаа өмнөөс «Яг яагаад хөрөнгө хүрээгүйгээ нарийн тайлбарла» гээд хэлчих бөх зүрхтэй хүн олдоогүй бололтой. Харин Э.Цасчихэрийн «өстөн» болчихоод байгаа аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч М.Оюунцэцэг «Мөнхжим-Өргөө» ХХК-ийн гүйцэтгэсэн барилгыг ашиглалтад хүлээж авахгүй боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Гэсэн ч Э.Цасчихэр сурсан зангаараа М.Оюунцэцэгийг ажлаас нь түр халж, тэр хооронд нь барилгаа ашиглалтад өгсөн байдаг. Засаг ноён нэг бус удаа мөнгө угаах бизнест нь саад хийсэн М.Оюунцэцэгийг ажлаас нь бүрмөсөн халчихмаар байвч халах хууль зүйн үндэслэлгүй тул түр хугацаагаар халж, сануулах арга хэмжээ авсаар өдий хүрчээ.

Э.Цасчихэрийн барилга барих нэрээр хэдэн зуун сая төгрөг луйвардах боломжийг Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Норовсамбуу, Барилга захиалагчийн албаны дарга Б.Цэвээнсамбуу нар олгож байв. Тэдний хувьд тендерийн үнэлгээний хорооны хурлаас эхлэн Э.Цасчихэрийн «Мөнхжим-Өргөө» ХХК-ийн талд үйлчилсэн нь хурлын протокол дээр тэмдэглэгдэн үлджээ.

24 айлын орон сууц барих ажлыг «Увс барилга», «Мөнхжим-Өргөө» гэсэн хоер компани гүйцэтгэхээр саналаа өгсөн боловч Б.Норовсамбуу, Б.Цэвээнсамбуу нар «Мөнхжим-Өргөө» ХХК-ийг илтэд дэмжсэнээр Э.Цасчихэрийн компани тендерийн эрхийг авсан байна.

Тухайлбал тендерийн үнэлгээний хорооны хурал дээр Барилга захиалагчийн албаны дарга Б.Цэвээнсамбуу хэлэхдээ «Бид хоёр компанийн материалыг хянаж үзлээ. «Увс барилга» ХХК нь «Хүрд-Оргил», «UFC» гэсэн хоёр компанитай түншлэлийн гэрээ байгуулж орж ирсэн.

Материалд гарын үсэг дутуу байгаа тул гэрээг хүчин төгәлдер гэж үзэхгүй. «UFC» групп барилгын чйглэлийн компани биш бол «Хүрд-Оргил» компани маш хариуцлагагүй. Харин «Мөнхжим-Өргөө» ХХК-ийн хувьд машин механизм хангалтгүй боловч гайгүй хоёр компанитай түншилсэн. Үнийн санал болон техникийн нөхцөл нь бидний шаардлагыг хангаж байна» гэсэн байв.

Харин Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Норовсамбуу «Увс барилга» компанийн банкны тодорхойлолт, гэрээ зэрэг баримт бичиг зөрчилтэй байгаа нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхэд хүргэж байна. Иймд «Мөнхжим-Өргөө» ХХК-ийг шалгаруулмаар байна» гэжээ.

Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар «Мөнхжим-Өргөө», «Ундарга констракшн», «Арвижихуй-Ус» ХХК нь тендер шалгаруулалтын материал бүрдүүлэхдээ Увс аймагт үйл ажиллагаа явуулдаггүй ИТА-ын материал хавсаргаж, хуурамч материал бүрдүүлсэн нь тогтоогдсон байна. Бүр дээрх компаниуд бусад байгууллагын нэрийг ашиглаад тендер худалдаж авсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Э.Цасчихэрийн компаниа дэмжүүлэх гэж хамтарсан «Ундарга констракшн» ХХК нь ч гурван давхраас дээш барилга барих эрхгүй байжээ. Гэтэл «Мөнхжим-Өргөө» ХХК нь «Ундарга констракшн» ХХК-иар нийт барилгын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, БХБЯ-ны нөлөө бүхий том даргаар зөвшөөрүүлсэн аж. Ингэснээр Э.Цасчихэрийн төсвийн мөнгө угаах хууль бус үйл ажиллагаанд БХБЯ-ныхан ч оролцсон болж таарч байна.

Энэ мэтээр Б.Норовсамбуу, Б.Цэвээнсамбуу нар «Мөнхжим-Өргөө» ХХК-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийгнь мэдсээр байж тендерийн хорооны хурал дээр нэг талыг барьж, төрийн албан хаагчийг ёс зүйг ноцтой зөрчсөн болох нь хурлын протоколоос харагдаж байгаа юм.

Үүнээс үзэхэд Э.Цасчихэр албан тушаалтнуудаа хэрхэн «барьж», өөрийн талд шийдвэр гаргуулдаг нь илт ажиглагдаж байна. Э.Цасчихэрийн 24 айлын орон сууц барих ажлыг ямар аргаар гардан гүйцэтгэсэн талаар мэдээллээ.

Дараагийн дугаарт түүнийг хэрхэн төрийн томоохон албан тушаалтнуудтай үгсэн тохирч, төсвийн мөнгө шам¬шигдуулсан тухай, энэ баримтат нийтлэлд нэр нь гарч буй албан тушаалтнуудаас авсан тодруулгаа хүргэх болно.

Т.Энхмөнх
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 24, 2011 10:37:59 pm )

    Bugdiin shorond hiih heregtei muu hulgaich nariig

antalya rent a car