Оюутолгойн гэрээг алдаатай байгуулсан хэмээн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баярцогт гишүүнийг дуэлд дуудаж байгаагаа зарлаад байв. Гэтэл өнөөдөр болох байсан С.Ганбаатар, С.Баярцогт нарын Оюутолгойн асуудлаар халз мэтгэлцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон юм. Мэтгэлцээн хойшлогдсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, Г. Уянга, Баасанхүү нарын гишүүд мэдээлэл хийсэн юм.
Оюутолгойн гэрээ зүгээр нэг баримт бичиг төдий зүйл биш, Монголын нийгмийг хааш залах, хэрхэн явах вэ гэдгийг шийдэх чухал баримт хэмээн мэдэгдсэн. Тиймээс ч УИХ-ын дэд дарга С.Баярцогт гишүүнийг мэтгэлцье хэмээн урьснаа тайлбарласан юм.
Харин С.Баярцогт гишүүн өнгөрсөн баасан гарагт хойшлуулах хүсэлтийг тавьж, Засгийн газар Оюутолгойн асуудлаар хэлэлцэж байгаа, тиймээс энэ үед нь нийгмийг доргиож мэтгэлцэхээ түр хойшлуульяа хэмээн тайлбарласан юм байна. С. Ганбаатар гишүүн энэ тайлбарыг хүндэтгэн үзэх шалгаан гэдгийг хэлсэн. Тэгэхлээр гэрээг байгуулалцсэн гэх Ц.Баярцогт гишүүнийг яллах гээгүй харин нийгэмд үүссэн Оюутолгойн гэрээний талаар олон янзын хоёрдмол асуудлыг тодотгож, иргэдэд тодорхой ойлголт өгий гэсэн зорилготой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн “Оюутолгойн” гэрээтэй холбоотой Засгийн газарт дөрвөн шаалдлага хүргүүлж байгаа юм байна.
Нэгдүгээрт. Оюутолгойн гэрээний асуудлаар мэтгэлцээн хийхэд бэлэн байна. Эрдэмтэн судлаачдыг оролцуулсан нээлттэй мэтгэлцээнийг ойрын үед явуулна уу гэдгийг хүсэж байна. УИХ-ын Тамгын газар дараагийн мэтгэлцээнийг МҮОНРТ-ээр зохион байгуулна уу гэж хүсэж байна.
Хоёрдугаарт. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 25 гишүүн Оюутолгойн гэрээг засварлахыг шаардаж байгаа. Эдгээр гишүүн УИХ-д Шударга уул уурхайн төлөөх түр хороог нэн даруй байгуулах болно. Үүний дэргэд Монголын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн шинжилгээний багийг ажиллуулна. Засгийн газар гадаадуудтай ярихаасаа илүү дотоодынхоо ойлголцлыг нэг мөр болгох ёстой. Тэгэхээр гишүүдийн байгуулах түр хороо болон эрдэмтэдтэй хамтран ажиллахыг шаардаж байна.
Гуравдугаарт. Улаанбаатар хот даяар 71:29 хувийн ашгийг монголчууд хүртэнэ гэсэн сурталчилгааны самбарыг харж байгаа. Монголчуудыг талх, сүүгээр ухааруулах гэж оролдож байна. Гэтэл 71 хувийг монголчууд авна гэсэн ямар ч судалгаа байхгүй. Ийм хуурамч сурталчилгааг өнөөдрөөс эхлээд би шүүхэд өгч байна. Оюутолгой ёс зүйн алдаа гаргалаа. Оюутолгой энэ зар сурталчилгаагаараа Монголын ард түмнээс уучлалт гуй гэж шүүхдэнэ.
Дөрөвдүгээрт Оюутолгой Өмнөговьтой хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна. Монгол Улс бол нэгдмэл улс. Зөвхөн Өмнөговьтой гэрээ байгуулж байгаа нь ямар учиртай юм бэ.Мөн Байгаль орчин нөлөөллийн судалгааг гаргасан байгаа. Байгаль орчныг судалгаагг аравдугаар сарын 20- гэхэд дуусгасан байх ёстой гэсэн дөрвөн үндэслэлийг гарган тавьлаа.
Ингэж мэдээлэл хийж байхад УИХ-ын гишүүн С.Баярцогт гишүүн хуралдаанд орж ирсэн.
Ц. Баярцогт: Мэтгэлцээнд би бэлэн байна. Гэхдээ долоон жилийн хугацаанд энэ гэрээн дээр ажилласан. Тиймээс зарим хүмүүс мэдээлэл бага байна гэж бодож байна. Мэтгэлцэх хүнтэйгээ ижил мэдээлэлтэй байж мэтгэлцэх ёстой болов уу” хэмээн тайлбарлалаа.
Ямар ч байсан нийгэмд үүссэн хоёрдмол ойлголтыг нэг болгох , иргэдийн дунд нээлттэй байлгах зорилго бүхий мэтгэлцээн ойрын үед товлогдох бололтой. Хоёр тал мэтгэлцээнд хэн хэн нь бэлтгэлтэй байгаагаа ч ийнхүү илэрхийллээ.
Г.Туяа
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 08, 2012 3:30:32 pm )
BAJRCHOG GEGCH LUIVARCNIIG TOROOS ZAILUUL
-
Anonymous (October 08, 2012 4:26:14 pm )
bayartsogt bolon busad ni mongolin undesnii erh ashgin esreg ajillasan.
-
Anonymous (October 08, 2012 6:09:40 pm )
Naad С.Баярцогт chine uuruu 7-n jil Oyutolgoigoos idsen gedegee huleegeed baigaa yum bishuu? kkk
-
Anonymous (October 08, 2012 6:59:46 pm )
metgeltsehed yunaasn aidag bnaa. uls ornii ireeduig heleltseh gej bhad harinch duun deern za gedeg bgaadaa.
-
Anonymous (October 08, 2012 7:03:13 pm )
ganbaatar ta chadnaa
-
Anonymous (October 08, 2012 9:09:12 pm )
Nuuts amrag ni gehed l tom businesmanii avch chadahgui bairand amidardagiin shde ongiroo sanaa ya sanaa gd mongotei humuus odjargal ah bugd mednede
-
Anonymous (October 08, 2012 9:50:04 pm )
Shvvh gdg gazar cheni vadyygiini shorond ni elgeedeg,bavanuudni mongooroo stohiod gargadag,esvel Yates stohiod boll ..iim bj bolohgvu biz dee
-
Anonymous (October 08, 2012 10:11:37 pm )
so ymda
-
Anonymous (October 10, 2012 12:49:41 am )
Chi shvv Ganbaataraa shudarga aaviin huvguud baigaa tsagt mongolchuudiig uher gej doromjilohoo bolih heregtei gadniihan…hen bolohoo haruulaad ug! chinii ard myanga myangan zaluuchuud baigaa bi oyu tolgoid ajildag gehdee ene gadniihan dendej baina dotor n baidag boloheer buur sain medjiina..neg gadaad sard heden myangan dollar advgiig medeh uu 30 myangan dollar tegehed 3 myanga avdag mongol hun baigaamuu end chin..baihgui l baihgui yu bolimoor yum
-
Anonymous (October 10, 2012 10:19:41 am )
Одоо наадуулын үнэн нүүр царай нь ил болох гээд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л юм болж байгаа.Ер нь Баярцогтод хандаж хэлэхэд энгийн тэнэг хүүхэд ч ойлгох юмыг худлаа хэлж Монголчуудыг баалж байгаад үнэхээр гайхаж байна. Чамаас ганц л юм асууя аливаа барааг дэлгүүрээс авахад урьдчилгаа төлбөр гэж дэлгүүр аваад түүндээ хэзээ ч хүү боддоггүй л байхгүй юу чи Монгол хүнийг хүмүүсийг тэнэг гэж бодоогүй биз дээ энэ гэрээг Баяр, Зоригт, Гансүх та дөрөвтэй л Монголын ард түмэн ярих болохоос өөр хэн ч ярихгүй яагаад гэвэл та нар Фрийдландын гар хөл нь болцгоосон улс ядаж байхад нөгөө шудрага гэж юм яриад байдаг ерөнхийлөгч нь хүртэл чив чимээгүй шүү
12 Comments