antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 8, 2012 4 comments

Н.Түвшинбаяр: Нутагтаа очиж унагаа тамгалаад ирлээ

нийтлэсэн Admin

Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Уран зургийн

галерейд нээгдсэн “Үл мартагдах агшин” гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхохоор ирсэн байхтай нь таарч ярилцсан юм.

-Лондоны олимпод таны ялалт, ялагдал гээд бүх л торгон агшныг гэрэл зурагт буулгасан үзэсгэлэн ямар санагдаж байна вэ?

-Өөрийнхөө зургийг хараад сайхан сэтгэгдэл төрж байна. “Гэр тань шатвал хамгийн түрүүнд юу авч гарах вэ” гэж асуухад “Альбомоо авна” гэж хариулсан гэдэг. Үнэн бололтой. Хүний хамгийн үнэтэй зүйл бол зураг байх. Зуун жилийн дараа ч зураг түүх өгүүлнэ. Ч.Ганбат ахын үзэсгэлэн олон хүнд нэгийг бодогдуулах байх аа.

-Саяхан таныг нутаг явлаа гэж байсан. Ямар ажлаар яваад ирэв?

-Намрын дунд сарын шинийн 17 буюу билэгт сайн өдөр гэр бүлээрээ нутагтаа очиж унагаа тамгаллаа. Нутаг минь сайхан намаршиж байна билээ.
-Аваргынх бүл нэмнэ гэх яриа хэр ортой вэ?

-Одоо ч хүн болгон мэдлээ дээ. Амны билгээс ашдын билэг гэж үг байдаг. Бүл нэмэх гэж байгаадаа баяртай байлгүй яах вэ.
-Охин хүлээж байна уу, эсвэл хүү юу?

Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий  гэж монголчууд ярьдаг биз дээ. Тийм байгаасай, ийм хүүхэд байгаасай гэж ярих нь арай эрт байна. Гурван хүүтэй болсон ч сайхан шүү дээ.
-Хоёр хүү том болж байгаа биз дээ?

-Том том. Эр өсч эсгий сунана гэгчээр хэл ам нь гүйцэгдэхгүй том болж байна. Миний хоёр хүүг Манлай, Мандах гэдэг.
-Таны хөл гайгүй юу?

-Дажгүй ээ, яваад л байна.
О.Сайханцэцэг
Эх сурвалж: ” Өдрийн Шуудан”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 08, 2012 4:10:00 pm )

    Saihan nambalag zaluu shu amjilt husey

  • Anonymous (October 08, 2012 9:42:31 pm )

    amjilt husey

  • Anonymous (October 09, 2012 11:08:59 am )

    Avargadaa Amjilt husey

  • Anonymous (October 09, 2012 3:37:47 pm )

    амжилт хүсье бие сайн эмчлүүрэй

antalya rent a car