antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2012 1 comment

Үйлдвэрчний эвлэлийн газрыг ашгийн төлөө ашиглав уу?

нийтлэсэн Admin

Замын цагдаагийн газартай хаяа дэрлэн орших шинэ замын дагуух Монголын үйлдвэрчний эвлэлийн өмчийн газар

дээр одоо өндөр сайхан орон сууцны барилга сүндэрлэж байгааг ойр хавиар нь явсан хүмүүс харсан биз ээ.

Энэ барилгын оронд автобусны компаниуд үйл ажиллагаа явуулж байсан ч Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ахмад настнууд, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, орон сууц авах боломжгүй хүмүүст зориулсан бага хүүтэй зээлээр өгөх барилга барих нэрийдлээр газраа чөлөөлөн барилгаа эхлүүлсэн түүхтэй. 2013 оны 06 сард ашиглалтад орох тус барилга гэвч очих ёстой эзэддээ очихгүй байгаагийн дээр гүйцэтгэл хийж байгаа компанийнхан захиалга авч тус байрны хаалга, тоотуудыг борлуулан, гэрээ хийж, иргэдээс урьдчилгаа төлбөр авсаар байгаа аж. Харин үүнийг мэдсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүд өөрсдөө байргүй ч хоцорч мэдэх нөхцөл байдалд хүрээд байгаа гэнэ.

Нийслэлд баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл хийгээд зөрчил, дутагдлын талаар судлах, арга хэмжээ авах УИХ-ын гишүүдийн төлөөлөл болсон багт үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн С.Ганбаатар ажиллаж байгаа билээ. Тэрбээр мэргэжлийн хяналтынхан болон бусад холбогдох хүмүүсийг барилгын шалгалтуудыг дутуу хийлээ хэмээн шүүмжилж байгаа ч үнэндээ өөрөөр нь овоглосон бас нэгэн барилга иргэдийг ялгаварлан, үйлдвэрчний эвлэлийн бус байр авахыг хүссэн иргэдэд өндөр үнэтэйгээр ашиг олох хэмжээгээр байраа зарж борлуулан захиалга авч байна. Тус барилгын хувьд Замын цагдаагийн газартай хаяа дэрлэх байршил сайтай, нийслэлийн ганц түгжрэлгүй, чанарлаг гэх Нарны замын дагуу байршилтай учраас иргэд ихээр сонирхож захиалж байгаа аж.

580 айлын гэх энэхүү орон сууцны хувьд үйлдвэрчний эвлэлийн гэдэг нэрийн хүрээнд зөвшөөрлүүд нь төвөггүйхэн бүтсэн нь дамжиггүй. Хэдийгээр зөрчилгүй гэх хаяг зүүх боловч зарж, борлуулахын тухайд бол анхнаасаа зориулалт нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн, тэнд олон жил алба хашиж үйлдвэрчдийн эрх ашгийн төлөө тэмцсэн дарга нарыг хөнгөлөлттэй зээлэнд хамруулах зорилгын хүрээнд зөвшөөрлөө авсан хэр нь ийнхүү дурын иргэдэд зараад байж болох уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирэх юм.

Жишээ нь, наймдугаар сард тус байрны 1 квм нь 1,7 сая төгрөг байсан бол өнөөдөр 2,1 сая төгрөг болж ханшаа нэмсэн, ингэсэн хэдий ч тус байрыг сонирхож, сонгон захиалах хүмүүсийн тоо буурахгүй байгаа юм байна. Тэр ч бүү хэл, үйлдвэрчний эвлэл байрны энэ асуудалд төдийлөн оролцохгүй, гүйцэтгэгч компани өөрсдийнхөөрөө бүхнийг шийдэж, 100 мянган айлын зээлээр хүртэл танил талаараа дамжуулан үйлдвэрчний гэх тодотголтой байрыг худалдаад дуусч байгаа бололтой. Их хуралд шударга байдлыг уриалж, ил тод шударга байхыг гишүүдэд сануулж, алхам тутамдаа шударга ёсны тухай ярьж байгаа С.Ганбаатар гишүүн өөрийн мэдэлд бариулж байгаа үйлдвэрчний эвлэлийн байрыг үйлдвэрчний эвлэлийн мөнгө төлж, үнэнчээр гишүүн байсан хүмүүстээ шударгаар хуваарилах байлгүй дээ. Харж л сууя.
Б.Ану (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 05, 2012 11:28:25 am )

    МӨНГИЙГ НЬ ХУВДАА АВААГҮЙ БОЛ ХУДАЛДАХ НЬ ЗӨВ ҮҮЛДВЭРЧЭНИЙ ЭВЛЭЛ БАЙРААР
    ЯАХ ЮМ ДАРГА НАРЫН ХООЛ БОЛНО ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ АЖИЛЧАДЫН ЭРХ АШГАД ЗАРЦУУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ

antalya rent a car