“Тусгай салаа”-ны Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг зуурдаар бурханы оронд заларсан гэх мэдээллийг өнөөдөр түүний дотны найзуудаас манай сайтад “Энэ сарын 1-ний өдөр жүжигчин А.Алтанхуяг Сэлэнгэ аймаг руу хуриманд явж байгаад автын осолд орсон. Осол гарсан газар нь Дархан-Уул аймгаас 30 гаруй км-ийн алсад гэнэ. Тэрээр ослын улмаас тархиндаа битүү гэмтэл аван ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байна. Гэвч тархины битүү гэмтлийн хагалгаагаа даалгүй цэл залуугаараа хорвоог орхисон” гэх мэдээлэл ирсэн. Энэ асуудлыг тодруулахаар залуу жүжигчин А.Алтанхуягийн гэр бүл рүү утас цохиход утсаа урдаас салгах үйлдэл удаа хийж байлаа. Тиймээс залуу жүжигчний тухай мэдээллийг нийтэд түргэн, шуурхай, хүргэх үүднээс нэг талын эх сурвалжийн мэдээллийг барьж, хүргэсэн билээ.
Тэгвэл дөнгөж сая “Тусгай салаа”-ны Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг бидэнтэй утсаар холбогдлоо.
-Сайн байна уу. Таны биеийн байдал ямар байна. Хэзээ эмнэлгээс гарах вэ?
-Миний биеийн байдал сайн байгаа. Хагалгаа маань амжилттай болсон. Одоогоор боолт хийлгээд л байж байна. Хэд хоногоос эмнэлгээс гарна.
-Таны тухай эвгүй мэдээлэл манай сайтаар цацагдсанд хүлцэл өчье…?
-Ийм мэдээлэл гарсан нь тун харамсалтай байна. Гэхдээ найзууддаа баярлалаа. Би мөнх амьдрах юм байна.
-Хамт явсан гурван бүсгүйн биеийн байдал хэр байна вэ?
-Тэд сайн байгаа. Дор бүрнээ эмчилгээ хийлгэж байгаа” хэмээн залруулга хийлээ.
Ямартаа ч монголчууд бидэнд “Тусгай салаа” олон ангит киногоор танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг болон түүнтэй хамт явсан найзуудад нь эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Б.Дэжид
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 03, 2012 6:38:36 pm )
ashguidee aij bla shuu
-
Anonymous (October 03, 2012 7:15:48 pm )
ашгүй дээ тийм байлгүй дээ
-
Anonymous (October 03, 2012 9:28:34 pm )
Манай залуус машин бариад хажуудаа хүүхэн суулгачихаараа сагсуураад олон хүний аминд хүрч байгаа шүү Машин барихдаа болгоомжтой байх хрэгтэй
-
Anonymous (October 03, 2012 11:15:06 pm )
eryyl enhig hysie!Hyrdan edgeerei zalyy hyn zygeeree,tsaashid bolgoomjtoi bna shyy?
-
Anonymous (October 04, 2012 9:19:27 am )
tiim blgui de
-
Anonymous (October 04, 2012 9:29:26 am )
zamd osol 1-rt bvren bus texnik olshirson 2-rt shene esvel vvreer 3-rt boroo cas orson ued 3-rt xurd xetervvlsen ued 4-rt zam deer mashin buruu bairlal ezlej zogsson xvn mal tom chuluu baisan 5-rt zamiin cagdaa nariin ajliin xariuclagatai shuud xolbootoi svld ug ni ireeduitei jvjigchin amjilt
-
Anonymous (October 04, 2012 2:28:09 pm )
za ashgvdee. tsaashid yr ni manai zaluuchuud bolgoomjtoi bh heregtei shvv dee
-
Anonymous (October 05, 2012 4:37:10 pm )
хүүхэн суулгаад хурд хэтрүүлнэ үү хэнд хамаа бгаан. хотын замд бөглөрдөг хүмүүс тийм зам дээр давхимаар машиныхаа хурд хүчийг үзмээр санагдана биздээ. 3 хүүхэн ч юм уу 3 эгч нь ч юм билүү сонин Юм бичиж бхын
-
Anonymous (October 19, 2012 9:09:00 am )
Sn jvjigchin amjilt
-
Anonymous (November 05, 2012 10:00:25 am )
bi enetei amritad showdoj bgaad hamt gants udaa honosiin jaahan hunshgui zaluu eswel jijken boowtoigoosoo sanaa zowsiimuu sunjee bna chamd minii dugaar bgaa unshuul zalgaarai huurhunuu
-
Anonymous (November 05, 2012 10:01:46 am )
enen shig naiztai bolmoor bna tasraaj bgaad neg saihan hoshnogdchood l haaya saikhan zaluu bn enend yumaa hohuuluul saihan bhdaa xaxaxax
11 Comments