antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 1, 2012 14 comments

Цэвэрхэн дээрэм

нийтлэсэн Admin

Сүхбаатар дүүргийн IV хороо, Чин ван Ханддоржийн гудамжинд буюу ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын зам

дагуу орон сууцны хоёр байрны дунд талын аркийг таглан барьсан “Сарнайх” гоёлын студи гэж бий. Зургаан давхар энэ саарал барилга бол Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцын эхнэр Ү.Сарнайн эзэмшлийнх. Угтаа Б.Хурцынх гэсэн үг. Түүний эхнэр нь энэ барилгад гоо сайхны салон, үсчин, маникюр, педикюр, цэцгийн дэлгүүр ажиллуулдаг. Баригдаад таван жил орчим болж байгаа энэ барилгыг гаднаас нь харахад осолдохгүй дээвэр, хаалга, цонхтой “дөрвөлжин сав”.
Дөрвөлжин сав гэсний учир нь арк байсан зайг ашиглаад, хажуу талын хоёр байртай залгуулан барьсан. Уг нь энэ аркаар өмнө нь авто машин чөлөөтэй орж, гардаг байлаа. Тэр хавийн орон сууцанд амьдардаг иргэд ч замаа товчилж явдаг байж. Харин одоо машин явах зам нэгэнт үгүй болж, хоёр хүн зөрж өнгөрөх төдий аюултай нарийхан хонгил үлдээсэн байна. Байрны оршин суугчид энэ харанхуй хонгилоор нэвтрэхээ ч больжээ. Осолдохгүй өдрийн цагаар л орж,гарахаас биш харанхуй болсон хойно үүн рүү зүглэх зоригтон үгүй гэнэ. Аркийг таглаж барилга барьснаар тойроод байгаа орон сууцнууд руу гал, түргэн тусламж, цагдаагийн машин шуурхай очих боломжгүй болжээ. Холуур тойрч, хугацаа алдаж очих ашиггүй боломжийг Б.Хурц бий болгосон байна.

Шинээр барилга барихдаа барилгын норм ба дүрэмд зааснаар тухайн барилгын суурь болоод өндөр нь зэргэлдээх барилгуудтай адилхан байх ёстой. Гэтэл Б.Хурцын энэ барилгын хувьд хажуу талын хоёр орон сууцнаас хоёулангаас нь өндөр юм.

Б.Хурц өлөн нүд гаргаж, хэсэгхэн зайг ч олж цэвэрхэн гэгч нь дээрэмджээ. Уг нь Улаанбаатар хотод явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон авто машин, дугуйтай хүн явж болох газруудыг хааж барьсан барилгыг цэгцлэн, улмаар дүрэм журамд харшилсныг нь нураах тухай ч яригдаж байгаа. Хэрвээ энэ тушаал, захирамж хэрэгжвэл Б.Хурцын ард иргэдээс цэвэрхэн гэгч нь дээрэмдэж авсан энэ аркийг таглаж боссон саарал байшинг нураах ёстой. Тэгээд ч барилга ашиглалтын дүрэмд зааснаар аливаа барилга авто машин болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хаах зэргээр бусдад саад учруулахгүй байх ёстой. Мөн ус, дулаан, эрчим хүчний алдагдал гаргах, инженерийн шугам сүлжээнд хэт ачаалал өгөх ёсгүй.

Гэтэл Б.Хурцын цэвэрхэн аргаар дээрэмдэж авсан газар дээрээ босгосон энэ байшин хажуу хавийнхаа хуучны барилгуудын ус, дулаан, эрчим хүчнээс “хумсалж” байгаа юм. Цаасан дээр бичигдсэн энэ мэт дүрэм журам ноён Б.Хурцад хумсын чинээ ч хамаагүй бололтой. Хөрөнгө, орлогын мэдүүлгээс нь харахад Б.Хурц “Сарнайх” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Энэ компанийн нэлээд хэдэн үл хөдлөх хөрөнгө буюу барилга хотын энд тэнд бий. Бараг бүх барилгаа хууль, дүрэм зөрчиж босгосон тухай хэвлэлүүдээр бичдэг билээ.

Ц.Шижир

Эх сурвалж :”Өдрийн шуудан”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (October 01, 2012 11:11:14 am )

    Арк таглаж хүн,машина явах замгүй бологсон барилгыг нураах шаардлагатай,ямар аймаар луйвар хийжээ.Хотын дарга БАТҮҮЛ дарга амархан учрыг олж буулгуулж л таарна даа,шудрага ялж таарна,барилгы нь нураагаад хогийг нь ХУРЦААР ШҮҮРДҮҮЛЖ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛГЭЖ МАШИНА,ХҮН ЯВХАД АЮУЛГҮЙ ОРЧИНГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (October 01, 2012 11:35:11 am )

    ккккк ягашдэээ УБ 1 см газар ч гэсэн ашигтай ажиллагалдэээ хөөөө

  • Anonymous (October 01, 2012 11:36:14 am )

    HUnii shunlaa gej, [[[

  • Anonymous (October 01, 2012 11:43:59 am )

    òýð àðêààð õýçýý ìàøèí ÿâäàã áàéñûí ¿ðãýëæëýñýí øàòòàé áàéñàí ø¿¿ äýý. Íààäàõ ÷èíü áîë ºíãºðñºí àñóóäàë îäîî ººð øèíýýð áàðèãäàæ áàéãàà áàðèëãóóäûã ë ø¿¿ìæë

  • Anonymous (October 01, 2012 11:46:18 am )

    Ene ch ih nugel hiisen judaggui er hun de Yamar uhseniih n chekist bdgin! Arin haalgar tagnuuld ajild orson gej yaridag yum bilee odoo neg l ih ardin baatar tsaraitai gar yawaad bdgin uruvdmuur ch yum shig

  • Anonymous (October 01, 2012 11:46:35 am )

    Тэгээд яачаав ашигтай ажилуулахын тулд л нураах ёстой юм байгаа биз дээ. 1 хүний эрх ашигаас нийтийн эрх ашиг нь илүү шүү хүмүүс ээ. Арк ямар зориулалттай баригдсан тэр зориулалтаараа ашиглагдах ёстой юм шүү. Иймэрхүү хууль бус ү/ажилгааг хотын дарга маань эхнээсээ цэгцэлж байгаа.

  • Anonymous (October 01, 2012 12:18:21 pm )

    eeeee yaj bga uym be

  • Anonymous (October 01, 2012 2:34:03 pm )

    nuraax xeregtei ene xurtc cheni ix oodgvi muu xvn dee bas ix shunaltai ene ooroo abilgachin baij yaj ene gazriig tolgoilox be dee

  • Anonymous (October 01, 2012 4:09:57 pm )

    энэ захиалгын бичээч нар болиосой. Хїн єєрийнхєє хєрєнгєєр барайл биз.Та нар тэр арк битгий нэл арван хэдэн тэр бумаар минь тоглоод санаа амар яваа Хїрэлсїхтэнгїїддээл санаа зов.

  • Anonymous (October 01, 2012 4:14:26 pm )

    Хурцаа битгий санаа зов Ардын намын авилгачдыг алаад єг. Нийгмийг маань ийм муухай болгосон улсуудад хатуу шийтгэл оноо. Тэрний їр дагавар хор нь одооч їйлчилж байна. Бид хордоод байна тэднээс салмаар сайхан амьдармаар байна. 10 хїний 9 нь авилгалаас салахыг хїсэж байна.

  • Anonymous (October 01, 2012 5:20:10 pm )

    ene ootei hun bish ee

  • Anonymous (October 01, 2012 5:20:57 pm )

    hurts dargad amjilt hvsey.

  • Anonymous (October 02, 2012 11:17:49 am )

    mashin ch yavdag zam baigaagui ee

  • Anonymous (October 02, 2012 11:39:21 am )

    Yalaa gej dee, Elbegdorjiin hunii baishin haana ch barisan zovshooroltei, esvel buren erkhtei sh dee. Uuniig yu gej nuraah tushaal gargah zorigtoi hotiin darga haana baih yum be, bolohgui bol nuraah gesen huniig shorond hiij, shond duujilne sh dee, humuusee!

antalya rent a car