Дорнод аймгийн хэсэг иргэд өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр авилга өгч,
хууль бусаар сонгогдсон тухай хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Эдгээр иргэд нь Дорнод аймгийн Эрдэнэ сум, Цагаан-Уул, Цагаан-Овоо, Халх гол зэрэг сумын оршин суугчид аж. Тэд “2012 оны УИХ-ын сонгуулийн VII тойрогт МАН-аас нэр дэвшигч, НХХ-ийн дэд сайд асан Н.Номтойбаяр өөрийн тойргийн 335 иргэнд хувьцааны төлбөр нэрээр тус бүр нэг сая, нийт 335 сая төгрөгийг 2012 оны зургадугаар сарын 25-ны өдөр бэлнээр олгосон баримт бидэнд байна. Уг мөнгө олгох шийдвэрийг НХХ-ийн сайд асан Т.Ганди, Сангийн сайд асан Д.Хаянхярваа нар “Хувьцааны төлбөр олгох дараалал тогтоох тухай” А/75/146 тоот тушаал нэрээр 2012 оны зургадугаар сарын 25-ны өдөр гаргасан юм билээ. Хэдийгээр энэ баримтанд 335 иргэн /өрхийн тэргүүн/-ний нэрс бичигдсэн байх ч тус өрхийн гишүүн бүрт сая төгрөг олгосон байхыг үгүйсгэхгүй.
Түүнчлэн, уг тушаалын хавсралт буюу “Иргэдэд хувьцааны төлбөр олгох жагсаалтын товчоо”-г мөн тэр өдөрт нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргаж, ХААН, Хадгаламж банкинд мөнгө нь бөөнөөр орсон байсан. Энэ бол УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнөх өдөр, сурталчилгааны оргил үе. Гэвч хувьцааны төлбөрийг олгож эхлэх талаар манай аймгийн бүх иргэд битгий хэл олон нийтэд ч мэдээлэл өгөөгүй, харин мөнгө авах иргэдийг Н.Номтойбаярын сонгуулийн сурталчилгааны сүлжээгээр дамжуулан бүртгэж, зөвхөн өөрсдөд нь мэдэгдсэн юм билээ. Энэ мөнгийг манай аймгийн 335 иргэн /өрхийн тэргүүн/ бэлэн болон бэлэн бус /карт/-аар авчээ. Эдгээр хүмүүсийн нэрсийн жагсаалт, утасны дугаар энд байна. Энэ хуувь бус үйл ажиллагаанд НХХ-ийн сайд асан Т.Ганди, Сангийн сайд асан Д.Хаянхярваа болон Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга н.Энхболд, зарим сум, багийн нийгмийн ажилтан зэрэг төрийн албан хаагчид, “ХААН” банк , “Хадгаламж” банкны салбарын захирлууд зэрэг арилжааны банкны ажилтнууд оролцжээ. Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллага, Авилгалтай тэмцэх газар энэ асуудалд анхаарлаа хандуулна уу.
Мөн манай аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд одоог хүртэл үлдэгдэл 340 мянгаа аваагүй байгаа. Тэрбүү хэл, “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд сар бүр бэлнээр олгож байсан 21 мянган төгрөгийн үлдэгдэл 23 мянган төгрөгийг Дорнод аймгийн Халх гол, Цагаан-Овоо сумын 7000 гаруй иргэн өнөөг хүртэл аваагүй байна. Сангийн яамнаас эдгээр хүмүүсийн үлдэгдэл 23 мянга, 340 мянган төгрөгийг лавлахад “ Танай аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 1700 иргэнд олгох 1,7 тэмбум төгрөг, Халх гол сум, Цагаан-Овоо сумын 7000 иргэнд олгох 150 сая төгрөгийг гаргасан” гэж хэлээд халгаахгүй байгаа. Энэ их мөнгө хэний гараар, хаашаа алга болов? Гэтэл сонгуулийн үеэр хөдөлмөрийн чадвартай, бололцооны амьдралтай 335 өрхөд тус бүр нэг сая төгрөгийг хувьцааны төлбөр нэрээр бэлнээр нь, нэг өдөрт шийдэн олгосон нь “гайхшрал” төрүүлж байна. Эндээс дүгнэхэд НХХ-ийн дэд сайд асан Н.Номтойбаярын сонгуульд өрсөлдөхдөө албан тушаалаа урвуулан ашигласан тодорхой үйлдэл юм” хэмээж холбогдох баримтуудыг дэлгэв.
Уг нэг сая төгрөгийг олгох жагсаалт бүхий баримт, бичиг сонгуулийн дараа Дорнод аймгийн ХХҮХ-ээс олдсон байна.
Э.Амар
sonin.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 27, 2012 3:18:13 pm )
МЭДСЭЭР БАЙЖ СОНГОЛТОО ХИЙСЭН ТЭДНИЙ ХОХЬ. ОДОО ТЭГЭЭД ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ.
-
Anonymous (September 27, 2012 5:12:37 pm )
ene ch nomtoi gehese iluu ner n hundettsen zaluu da, homgui hooson bayar gevel yaag taarna, nomtoi hun nomooroo l garah yostoi shd
-
Anonymous (September 27, 2012 5:47:16 pm )
Avilga Estée shorond ni Ogson,,Teged oorsdiinhoo hediige eych hiij ogohgvu,oogshvvled bga g ard tvmen shudraga tor vawj bna geh hyvi shvv de,gain aj bna,vneniig helehed elbegdorj tanaa,ta niigem iin bulingariig gazar Avilga geh em vgvi tanii derged suugad bga hvmvvsee ta ey helehed ve
-
Anonymous (September 27, 2012 10:52:25 pm )
hohi nee
-
Anonymous (October 01, 2012 4:06:01 pm )
man-iihan ch neeree durakuud yum aa.mongoloos zailaad ogooch. neg esvel bugd uheed, shorondoo yavtsgaagaad ogooch. ta nart odoo gishgeh gazar bhgui bolson shuu.
-
Wilfredo Mastromarino (September 12, 2013 11:18:05 am )
I simply want to say I am just beginner to blogs and truly loved your blog. Almost certainly I’m planning to bookmark your blog post . You actually come with fabulous article content. Cheers for revealing your web site.
7 Comments