antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2012 15 comments

Монголын тэргүүн баячуудын эд хөрөнгийн жагсаалт-5

нийтлэсэн Admin

Монголын тэргүүн баячуудын эд хөрөнгөний жагсаалт цуврал нийтлэл энэ дугаартаа “Макс” группын

Ерөнхийлөгч Д.Ганбаатарын эд хөрөнгөний жагсаалтаар  үргэлжилж байна.

Макс Групп нь анх 1992 онд “Дөргөн” ХЭАА нэртэйгээр 2 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан. Үүсгэн байгуулагч нь Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд.Их сургуулийн хажууд ажиллуулдаг байсан хуушуурын ТҮЦ-ээ  Берлин бургерийн нэртэй зоогийн газрын сүлжээ болгон өргөжүүлж, Герман, Чехээс хуучин мебель тавилга хийж авчирдаг байсан бол Евро мебель дэлгүүр нээж чадсан “Макс” Ганбаатарыг амьдралын ухаантай, бас тун сүйхээтэй эр гэж бүгд шагшдаг. Элдэв тендерээс хол, улс төрөөс ангид байдаг энэ эрхэм жинхэнэ ядуу даржин амьдралаас бизнест хөл тавьж, амжилтанд хүрч чадсан нэгэн.

“Макс Өргөө” ХХК

2006 оны 4 дүгээр сард барилга угсралтын “Макс Өргөө” ХХК-ийг  байгуулсан. Үүсгэн байгуулагдсанаас хойш 4 жилийн хугацаанд тус компани барилгын салбарын тэргүүлэгчдийн нэг болж  их хотын бүтээн байгуулалт, өнгө үзэмжид нэмэр болохуйц олон барилга барин ашиглалтанд оруулсан. Манай компанид нийт  220 гаруй ажилтан, албан хаагчид ажилладгаас 70 хувь   нь дээд боловсролтой,  20 хувь  нь мэргэшсэн инженер, техникийн ажилтантай. Тус компани Ганбаатар захирлын хувийн өмч болох  Сүхбаатар дүүрэгт худалдаа үйлчилгээний зориулалт  бүхий   “Макс-32” хүнсний сүлжээ дэлгүүрийн барилга.Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Амгаланд худалдаа үйлчилгээний зориулалт   бүхий  “Макс  Амгалан” хүнсний сүлжээ дэлгүүрийн барилга.Чингэлтэй дүүргийн 4-р хороонд орон сууцны зориулалтаар “ Хийморь” цогцолборын  96 айлын орон сууцын 9 давхар 2ш барилга. Сүхбаатар дүүргийн 8-р хороонд худалдаа үйлчилгээний зориулалт  бүхий Оюутны худалдаа, үйлчилгээний төвийн 5 давхар барилга.Чингэлтэй дүүргийн 4-р хороонд конторын зориулалт  бүхий “Макс Цамхаг”  13 давхар оффисийн  барилга.Хан-Уул дүүргийн 3-р хороонд орон сууцны зориулалттай  “Хийморь 19”  цогцолборын 108 айлын 9 давхар 1, 2-р байрны  барилга.   Хан-Уул дүүргийн 3-р хороонд орон сууцны зориулалтаар  “Хийморь 19” цогцолборын 120 айлын 12 давхар 3-р байрны барилга. Баянзүрх дүүргийн 3-р хороонд орон сууцны зориулалт  бүхий  “Хийморь 12”  орон сууцны 60 айлын 10 давхар  барилга.   2010 онд Сүхбаатар дүүргийн 7-р хороонд орон сууцны зориулалтаар “Хийморь 11”  цогцолборын  108 айлын 12 давхар 1-р  барилга зэрэг барилгуудыг барьж ашиглалтад оруулсан. Одоо Сүхбаатар дүүргийн 7-р хороонд орон сууцны зориулалтаар “Хийморь 11”  цогцолборын  108 айлын 12 давхар 2-р  барилга,      Баянгол дүүргийн 17-р хороонд  дэлхийн стандартад нийцсэн худалдаа үйлчилгээ, зочид буудал, орон сууцний  цогц байгууламж MAX CENTER-ийг барьж байна.

“Топ бүлэг” хамгаалалтын алба

“Топ Бүлэг” хамгаалалтын алба нь Макс Группын нэгжүүдэд хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2006 онд байгуулагдсан юм. Өнөөдөр тус компанийн хянан шалгагч болон хамгаалагчид нь нийт 28 обьектыг гурван байнгын болон нэг тусгай ангиар 24 цагийн турш хамгаалж байна.

“Макс цонх” ХХК

2003 оноос “Макс Цонх” үйлдвэрийг нээн ажилуулсан. Тус үйлдвэр нь Германы тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Герман технологиор вакуум цонх хаалга болон модон эдлэл үйлдвэрлэдэг ба дотоодын захиалагч томоохон компаниудтай хамтран ажиллаж, дотоодын зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх зорилтоо биелүүлэн ажиллаж байна.

Тус үйлдвэр нь экологийн цэвэр бүтээгдэхүүн болох модон вакуум цонх, хаалга болон мебель модон эдлэлийг таны хүссэн загвар хэмжээгээр захиалгын дагуу үйлдвэрлэж байна.

“Сүү”ХХК

Тус компани 2006 онд “Сүү” ХК-ийн хувьцааны хяналтын багц буюу 51 хувийг худалдан авч тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хийсэн.

“Бүрэн Бургалтай” ХХК

Тус компанид Макс групп хөрөнгө оруулалт хийснээр 4560 га газарт тариаланг эрхлэж байгаа.

“Ramada Mongolia”

Олон улсын зочид буудалын сүлжээг Монголд анх удаа байгуулсан.

Макс Майнинг ХХК

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших алтны үндсэн ордыг ашиглахаар төсөл хэрэгжүүлж байгаа.

Хөхсэрхийн алтны шороон орд

“Макс” группын охин компани болох “Макс Майнинг” ХХК нь 2009 оноос эхлэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь Хөхсэрхийн алтны шороон ордыг ашиглаж эхэлжээ.

“Арж Капитал” ХХК

Зам гүүрийн энэ компанийг “Макс” групп 2004 онд байгуулжээ.

  “Макс импэкс” ХХК

Энэ компани нь “Макс” хүнсний сүлжээний 6 салбар дэлгүүр,”Берлин бургер” түргэн хоолны 7 салбар газартай.

Хүнсний бүтээгдэхүүний импорт худалдааны бөөний төв, Гэр ахуй болон албан тасалгааны тавилгын худалдааны “Евромебель” дэлгүүр, Европ хоолны 2 ресторан, Брэнд хувцасны худалдааны Маx fashion 2 салбар дэлгүүр, Budweiser Pub-ын 3 салбараа хариуцан ажилладаг.

 

Хүнсний бөөний худалдаа

Макс группын ууган салбар болох Евромаркет бөөний худалдааны төв нь өргөн хэрэглээний хүнсийг Европын орнуудаас импортолж хэрэглэгчиддээ хүргэж байна. Одоогоор ХБНГУ, Франц, Итали, Польш, Кипр, Латви, Тайланд, Испани, Болгар, ОХУ, Турк зэрэг орнуудаас 300 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлон худалдаалдаг ба ХБНГУ-ын  `Piasten`, “Hainich”, Чехийн `Будвайзер` фирмийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр, New Sevegep, Mira зэрэг Европын фирмүүдийн албан ёсны борлуулагчаар  ажиллаж байна.

“Budweiser”

Макс Групп 1994 оноос эхлэн дэлхийд алдартай Чехийн Budweiser пивоны албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.

“Макс супер маркет”

1998 онд анх Сонгино Хайрхан Дүүргийн I хорооллын 2-р үйлчилгээний төвийг худалдан авч хөрөнгө оруулалт хийж 24 цагаар ажиллах Евро маркет-1 хүнсний худалдааны дэлгүүр, түргэн хоолны газрыг нээн ажиллуулж эхэлснээр манай хүнсний сүлжээ дэлгүүрийн суурь нь тавигдаж өдгөө УБ хотод 6 салбартай, 300 шахам ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

“Макс Фейшн”

Макс Группын салбар Макс Фейшн дэлгүүр нь 2008 онд  анх эрэгтэй эмэгтэй бэлэн  хувцасны төрөлжсөн дэлгүүрээ нээн  дэлхийд алдартай брэндүүдийн бараа бүтээгдэхүүнийг  Монголынхоо хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүргэдэг томоохон компаниудын нэг нь болсон.

“Евромебель”

Макс Групп нь 1992 онд Герман улсаас анх тавилга импортлон “Евромебель” үзэсгэлэн худалдааг нээн ажиллуулснаар Монголын зах зээл дэх мебель тавилгын худалдаанд анхдагч болж байсан бол одоо бид Герман, Итали, Франц, Бельги, Чех, Испани, Малайз зэрэг улс орнуудын пүүс компаниудтай хамтран гэр ахуйн болон албан тасалгааны иж бүрэн тавилгыг импортлон, зах зээлд нийлүүлж байгаа.

“Берлин бургер”

1996 онд Берлин рестораныг нээж ХБНГУ-аас мастер тогооч урьж ажиллуулан шинэ, чадварлаг мэргэжилтнүүдийг тогоочоор бэлтгэн Европ хоолны ресторан болон түргэн хоолны үйлчилгээ ажиллуулж эхэлснээр одоо Берлин бургер сүлжээ нь Нийслэлийн дүүрэг бүрт хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн үйл ажиллагаа явуулж, найдвартай, чанарын баталгаатай, эрүүл, амт чанар сайтай хоол, хүнсээр үйлчилж байна. Берлин төвийг анх Улаанбаатар хотод  гуанзны зориулалтаар ашиглаж байсан 800м.кв бүхий байрыг худалдан авч хөрөнгө оруулалт хийн  “Берлинбургер” цогцолборыг 1996 оны 1-р сард 37 ажилтантайгаар “Берлинбургер”түргэн хоолны газар, Берлин ресторан, Budweiser бар нээн ажиллуулсан.

 “Maxipot” халуун тогооны ресторан  

Төв Хятад болон Зүүн өмнөд ази, эх газартаа 40 гаруй салбартай бөгөөд Бээжинд зөвхөн халуун тогооны хоолоор үйлчилдэг хотхон бүхий хамгийн нэр хүндтэй энэхүү сүлжээ рестораныг  Улаанбаатар хотод нээсэн.

“Будвайзер” паб

Будвайзер паб  2003 онд 3 салбартайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж хэрэглэгч үйлчлүүлэгчийн үйлчлүүлэх дуртай газар болсон байна. Будвайзер паб нь Макс Импекс компанийн импортлон оруулж ирдэг дэлхийн номер нэг пиво болох Чех улсын Budweiser шар айргаар үйлчилдэг.

http://shudarga.mn/?dazo=news&newsid=13076&catid=1


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (September 26, 2012 11:15:17 am )

    iTOP.mn Аймар сонирхолтой…

  • Anonymous (September 26, 2012 1:06:47 pm )

    СҮҮ ХХК-с гаргасан сүүг уухаар тараглаад байхын. энэ лав ноотой. хашилхаараа үмхий үнэртэйг нь яана. МХЕГазар авлига авсан

  • Anonymous (September 26, 2012 1:07:40 pm )

    сэтгэгдэл гаргаачэээ сүү нь таргалуулдаг хортой

  • Anonymous (September 26, 2012 3:52:15 pm )

    ok

  • Anonymous (September 26, 2012 5:08:22 pm )

    ats spirteer bayjsan luvirchin

  • Anonymous (September 26, 2012 5:24:05 pm )

    Fucking gahai

  • Anonymous (September 26, 2012 10:21:12 pm )

    Ганбаатар бол эр хүн харин ах нь гээд байгаа Цэрэнжигмэд л хүн чанар муутай хүн дээ

  • Anonymous (September 26, 2012 10:22:47 pm )

    энэ байгууллага чинь 1000 гаруй ажилчдийн ар гэрийг тэжээж байгаа бас том байгууллага

  • Anonymous (September 27, 2012 9:18:00 am )

    рестраны ажилчид маш муу цалинтай ажилчин ангиа хармаар юм

  • Reviews (February 19, 2014 5:32:37 am )

    This website was… *** do I say it? Relevant!! Finally I have found something that helped me. Thank you!

  • Viagra (February 19, 2014 5:58:32 am )

    I could not refrain from commenting. Exceptionally well written!

  • ceas fossil dama (February 19, 2014 7:28:20 am )

    Having read this I believed it was rather informative. I appreciate you spending some time and effort to put this short article together. I once again find myself personally spending a significant amount of time both reading and commenting. But so what, it was still worthwhile!

  • Viagra (February 19, 2014 10:05:11 am )

    What is a good over the counter alternative to adipex?

  • Valium (February 19, 2014 10:20:44 am )

    If you want full control over your content, advertising, and customization… Self-Hosted WordPress is the best choice.. . Blogspot and WordPress.com have too many restrictions, and neither are good for SEO.

  • dalaman taxi transfers (February 19, 2014 11:37:01 am )

    A fascinating discussion is definitely worth comment. There’s no doubt that that you need to write more about this topic, it might not be a taboo subject but usually people don’t speak about these topics. To the next! Best wishes!!

antalya rent a car