antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2012 1 comment

“Сонгдо” эмнэлгийн хоол өттэй

нийтлэсэн Admin

“Сонгдо” эмнэлэг хэвтэн эмчлүүлэгсэддээ өчигдөр үдээс хойш өттэй хоолоор “дайлжээ”. Тус эмнэлгийхэн өчигдөр ногоотой шөл өгсөн бөгөөд тус хоолонд нь өт байсан байна.

Хоолонд өт байсныг мэдсэн үйлчлүүлэгч “Энэ юу болж байна вэ. Өттэй материалаар хоол хийдэг юм уу, Ийм байж яаж хүмүүсийг эмчилдэг байна аа” гэхэд “Юун сүртэй юм бэ.

Өт байж л байдаг биз дээ. Тогооч оо үүнийг хар даа” хэмээн тоомжиргүй ханджээ. Өттэй хоол идсэн эмчлүүлэгч эмнэлгийн менежерт нь хандаж гомдол гаргажээ. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ч хандахаа ч мэдэгдсэн байна.

“Сонгдо” эмнэлэг өвчтнөөс өндөр төлбөр авч эмчилдэг атлаа ийнхүү эрүүл ахуйн шаардлага хангахгүй үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлгийн 6 дугаар давхарын люкс өрөө өдрийн 29 мянгаас 69 мянган төгрөгийн төлбөртэй юм байна. Үүн дээр эмчилгээ, хоолны төлбөр нь нэмэгддэг гэнэ. Зарим хүмүүс долоо хоног эмчлүүлэхдээ сая төгрөгийн төлбөр төлөх нь энүүхэнд аж.

chuhal.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 25, 2012 10:17:39 pm )

    Kk balai ym munguur ot idej dee

antalya rent a car