Хэтэрхий их идвэл хоол биш хор болдог гэдэгсэн. Үүн шиг “Мобиком” монголчуудыг шулж, шуналтан идсээр байгаад удахгүй хагарах гээд байх шиг.
Тэд Монгол Улсад 16 жилийн турш үйл ажиллагаа явуулж, хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх хөрөнгийг Японы хөрөнгө оруулагчид руу урсгасан. Бага багаар хумсалдаг учраас бидэнд мэдрэгддэггүй.Энэ удаа “Мобиком”-ын зөвхөн мессэж үйлчилгээнээс олдог цэвэр ашгийг сонирхъё. Эднийх сурталчилгааны мессэжээр бут бөмбөгдөнө. Мэдээж, өөрсдөд нь асар их ашиг авч ирдэг учраас хэрэглэгчид залхаж байгааг ер анзаарахгүй. Мессэж зараа хэрэгжүүлдэг үйлчилгээг нь “теле маркетинг” гэдэг аж. Нэг мессэжийн үнэ 15 төгрөг. Үүнээс хэр хэмжээний ашиг олдог талаар ганцхан жишээ татъя.
Шинэ жил, цагаан сар, наадмаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав үүрэн холбооны операторуудаар дамжуулж, монголчууддаа мэндчилгээ илгээдэг уламжлалтай. Харин “Мобиком” зөвхөн энэ гурван хүний илгээсэн мессэж мэндчилгээнээс 58.5 сая төгрөгийн цэвэр ашиг олдог нь судалгаагаар тогтоогдсон юм. “Мобиком”-ын оператораас сүлжээндээ мессэж илгээхэд ямар ч хөрөнгө, хүч шаардагдахгүй. Иймэрхүү байдлаар өдөр бүр уван цуван ирэх мессэж сурталчилгаанаас секундэд хэдэн саяын орлого олдгийг тооцоолоход бэрх. Асар их ашиг. Тэгсэн атлаа улам их шулах гээд байдаг. Энэ тэгэхээр шударга өрсөлдөөн мөн үү.
Бас “Hi Tone” үйлчилгээнд нь сануулга гэж байхгүй. Хугацаа нь дуусаад 24 цаг болчихвол хөөрхөн хэдэн төгрөг төлж байж худалдаж авсан өмнөх дуунууд маань бүгд устчихна. Үйлчилгээгээ дахин сунгуулсныхаа дараа нэг дууг хамгийн багадаа 400 төгрөгөөр худалдаж авна. Ингээд л бөөн мөнгө төлж, дахин, дахин шулуулж байгаадаа хэрэглэгчид бухимддаг. Яагаад “Хэрэглэгч та 24 цагийн дотор “Hi Tone” үйлчилгээгээ идэвхжүүлэхгүй бол таны эрх хаагдаж, өмнө сонгосон дууны цэсүүд автоматаар хүчингүй болохыг анхаарна уу” гээд сануулга мессэж илгээчихэж болдоггүй юм бол. Ерөөсөө хэлэхгүй байж байгаад албаар хугацааг нь дуусгаж, шулах бодлого барьдаг бололтой.
Ганц “Hi Tone” ч биш. Иймэрхүү бусад үйлчилгээг цуцлахдаа анхааруулга, сануулга өгдөггүй. Учир нь хэрэглэгчдэд анхааруулга өгчихвөл шударга бус шулалт нь байхгүй болж, “Мобиком”-ын ашиг буурах учраас тэр.
Бас нэгэн башир аргыг нь өгүүлье. “Мобикомын сүлжээнд үнэгүй” нэртэй сурталчилгааны самбарууд хаа сайгүй бий. Харин бодит байдал дээр энэ нь огт үнэгүй биш. Тодорхой цагийн хязгаарлалттай. Цагийн хязгаарлалтаа “Мобикомын сүлжээнд үнэгүй” гэсэн текстээсээ бараг 3-4 дахин жижиг бичнэ. Нөгөө хошин шогийн Бооёо Ундармаад бичсэн захидал бүртээ Амбийгийн нэрний хажууд жижигхээн “Бооёо” гээд биччихсэн байдаг гэдэг шиг. Үүнийг нь автобус унаагаар явахдаа хальт харсан хүмүүс төөрөлдөж, жинхэнэ “төөрсөн сонголт” хийж, бөөн асуудал ургана.
Тэгээд л бухимдсан хэрэглэгчид “Миний нэгж гүйчихлээ, шулаач минь” гээд л 2222-т хандана. Үйлчилгээний зөвлөхүүд нь харин соёлтойгоор амыг нь таглаж сурсан хүмүүс байдаг. “Уучлаарай, доод талд нь тайлбар нь байгаа, та хараагүй юу. Хараагүй бол та харааны шил зүүх хэрэгтэй юм байна” гэх мэтээр шулуулж ядаж яваа хэрэглэгчийг “чимхэнэ”.
“Мобиком”-ын үндсэн лавлах 2222-т өдөрт дунджаар 40 мянган хэрэглэгч ханддаг аж. Бүгд л үйлчилгээ нь таалагдахгүй, шулаад байгаа талаар гомдоллодог. Өөрөөр хэлбэл “Мобиком” нийгмийн энэ их стресст ихээхэн хөрөнгө оруулж байгаа корпораци гэхэд болно.
“Мобиком” өөрсдийгөө нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, хүндэтгэдэг гэж магтуулах дуртай. Тэгвэл 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Мобиком” ганц удаа ч болов мессэж бичих нэгдсэн танилцуулга гаргаагүй.
Тэгээд бас өөрсдийгөө үүрэн холбооны анхдагч оператор гээд байгаа. Нэг ч удаа латин галигийн талаар “сургалт мессэж” явуулаагүй. Ядаж ийм үсгийг латинаар ингэж бичнэ гэдэг хэдэн мессэж явуулж болно оо доо. Мессэж илгээлээ гээд ямар ч мөнгө хөрөнгө зарцуулахгүй шүү дээ.
“Мобиком”-ын энэ хариуцлагагүй байдлаас болж эхэндээ мессэж бичиж, унших гэж хэрэглэгчид “хөөрхөн” зовдог байлаа. Гэхдээ монголчууд л юм болохоор буруу ярьж, зөв ойлгосоор байгаад аргаа олчихсон. Энэ бол “Мобиком” анхдагч байж чадаагүй, хэрэглэгчдийн төлөө сэтгэл гаргаж байгаагүйн нэгэн илрэл.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 25, 2012 12:46:32 pm )
UNEN SHUU, MOBICOM UNEHEER SHINE HEREGLEGCH L NEMEHEE BODOHOOS BISH, HUUHCIN OLON IL HEREGLEJ BGAA HEREGELECHIDDEE UZUULJ BGAA HONGOLOLT, URAMSHUULAL GEJ YER ALGAA. DENDUU L IH SHULJ BNA DAA. OLON JIL BARISAN DUGAAR BOLOHOOR L SOLIJ CHADAHGUI BNA. GEHDEE SOLIHOD CH YADAH YUM ALGAA.
-
Anonymous (September 26, 2012 5:43:10 am )
solinoo ji mobail ih zugeer yum bna
-
Anonymous (September 26, 2012 12:08:08 pm )
bvx xereglegchid mobicomiig orxi tegeed monopol baixiig ni xaraya
-
Anonymous (September 28, 2012 4:43:09 pm )
deerees ni daraa tulburt hereglegchid yamar ch uramshuulal bhgui .
-
Anonymous (September 29, 2012 11:38:03 am )
gartsaagui unen shu. hamgiin ondor yrianii tariftai ni mobicom shu de tegsen xernee hamgiin ih hereglegchtei ni gj baigaa. hamagui baga hereglegchtei busad suljee ni hamaagui hymd bgaad bdag. daraa tolbortiig shulahiig neg uzuulj baigaam da ulaaaaaaaan shulaach.
-
Anonymous (September 29, 2012 11:40:32 am )
mongolchuud bugd l 2 suljeend baidag bugdeeree 2 odor mobicomiig hereglehgui untraahad l sonin bolno doo.
-
Anonymous (September 29, 2012 7:51:42 pm )
tulburuu tulchuud bhad ahiad hetersen gd 10 minuriin daraa haachij bn mobicom arai dendvv
-
Anonymous (September 29, 2012 8:30:54 pm )
unenshde arai denduu iim bj bolohgui magnai darga ahij sain nuhatstai shalgaj uzeh hergetei
-
Anonymous (September 30, 2012 9:23:03 pm )
сүлжээндээ-70, бусад сүлжээнд-100 төгрөг ш дээ
-
Anonymous (September 30, 2012 9:26:30 pm )
cardplus үйлчилгээ нь сард 18,000 төгрөг байхад бусад үүрэн холбооных skytel 10,000 байдаг юм
-
Anonymous (October 02, 2012 8:27:49 pm )
bi mobi dugaaraa skyteliin dugaaraar solichihson
-
Anonymous (October 04, 2012 7:21:55 pm )
mobig buh niiteeree barihaa bolivol taarna, gmobile, unitel, skytel gd uuren telefonii suljeenuudee demjih heregtei…
12 Comments