Олон жилийн дараа хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэж, хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн алаг нүдэн Одноо нэвтрүүлэгч болоод эргэн ирсэн. Тэрбээр UBS2 сувгаар “Odno`s talk show”-г хөтлөн хүргэж байна. Одноогийн ток шоу бямба гариг бүрт үзэгчдийн хүртээл болж буй.
Анхны дугаарт нь МУГЗ зохиолч Ч.Галсан гуай орсон.Харин дараагийн дугаарт ятгачин Мөнх-эрдэнэ оролцсон бөгөөд тэр 2-ын яриа халуун дулаан, сэтгэл хөдөлгөсөн сайхан ярилцлага болж өнгөрсөн юм.Адилхан эмэгтэй хүмүүс тэр дундаа урлагт хамтдаа зүтгэж буй бүсгүйчүүд, хүний амьдарлын жаргал ,зовлонг ярьсаар тэдний яриа улам оргилж байлаа. Жүжигчин хүн болоод ч тэрүү их сайхан чөлөөтэй ярилцаж зочныхоо нүднээс нулимс хүртэл унагаад амжсан.Энгүүн ярианы төгсгөлд ятгачин Мөнх-эрдэнэ ахиад яриад л суугаад л баймаар байна гэсэн үгээр нэвтрүүлгээ өндөрлөж байлаа.
Дараагаар нь жүжигчин, зураач С.Балданпүрэв оролцож алаг нүдэн Одноог нэвтрүүлэг дуусан дуустал уйлуулав. 10 хүүхэд төрүүлж өгсөн эхнэрээ хөөцөлдөж байж хойд хөрш рүү 1.6 сар сургуульд явуулжээ, гэтэл эхнэр нь тогоон чинээ том гэдэстэй буцаж ирэхэд хэрхэн уучилсан, гэргий нь удалгүй хүүхэд, нөхрөө хаяад явахад яаж хөл алдаж явсан, амьдралдаа сөхрөлгүй хэрхэн хатуужсан, ТҮЦ байгуулж, доор нь нүхэнд гэр барин амьдарч байсан гээд сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Хөтлөгч бүсгүй ярианд нь автаж асуулт асуухдаа мэгшин уйлж харагдсан. Ток шоунд хөтлөгч нь их уйлаад байхаар тиймхэн л юм билээ.
Ер нь жүжигчин Одноо их уйланхай гэсэн. Тэрээр “Би дэндүү уйлхай хүн. Манай Х ТҮЦ хамтлагийн хамт олон сайн мэднэ. Одноо уйлаад, инээгээд явж байдаг хүн” гэцгээдэг гэж тодотгоно лээ.
Ц.Баяр www.times.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 24, 2012 7:35:42 pm )
Одноо уйлаад нэг бол тас тас инээгээд тэгснээ зочин ярьж байхад яриаг таслаж урдуур нь орж яриад, өндөр настай эмгэн залуу цагийн танилтайгаа тааралсан юм шиг онцгүй санагдсан.
-
Anonymous (September 25, 2012 2:37:42 am )
хахаха лайтай хэлсэн
-
Anonymous (September 25, 2012 12:07:46 pm )
zonochihej.esvel setgetsiin gajigtai yum bn.uul ni sain jujigchin
-
Anonymous (September 25, 2012 1:14:49 pm )
odnoo oroltsogchiinhoo yariag guitsed yariulahgui mash ih tasalj baisan. negent asuusan bol hariultiig ni guitsed sonsoh heregtei shuu dee. bas uuriinhuu sonsson gesen zuilee ih yarih yum
-
Anonymous (September 25, 2012 1:38:55 pm )
yooox oorsdoo hiij bvteesen ymgvi bj urlagiiin gawyatai hvniig shvvmjlehdee yr ichehgvi ymaa
-
Anonymous (September 25, 2012 10:14:28 pm )
Ter ih uilah ch uneheer setgetsiin hongon helberiin oorchlolt shuu
-
Anonymous (September 26, 2012 5:28:18 pm )
Zochiniihoo yariaag tasalalgui sons, mon ooroo baga yari, busdaar dajgui shuuuu odnooo
-
Anonymous (November 23, 2012 10:12:16 pm )
үнэхээр чадалтай жүжигчин шүү сайхан ч эмэгтэй амжилт хүсье
8 Comments