antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2012 21 comments

Сумогийн дэвжээнээ 70 дахь ёкозуна төрлөө

нийтлэсэн Admin

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башё өндөрлөж, озэки Харумафүжи Д.Бямбадорж макүүчи зиндаанд дөрөв дэх түрүүгээ авлаа. Башёгийн эхний өдрөөс эхлэн 100 хувийн амжилтаар тэргүүлж байсан озэки сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалтай учраа тааран барилдаж, шитатэнагэ мэхээр яллаа.

Өнөө цагийн сумогийн өнгө төрхийг тодорхойлж буй Монголын хоёр сумочийн барилдаан дэндүү өрсөлдөөнтэй болж, Харумафүжи ялснаар 15-0 гэсэн амжилтаар башёгийн түрүү бөхөөр тодорлоо. Өнгөрсөн долдугаар сарын нагоя башёд мөн 15-0 гэсэн амжилт үзүүлж, түрүүлсэн озэки ийнхүү ирэх арваннэгдүгээр сарын башёд ёкозуна цолтой барилдах болж байна. Ийнхүү арлын орны сумо бөхийн дэвжээнээ Монголын гурав дахь ёзозуна төрөх нь тодорхой болж байгаа юм. Долдугаар сарын нагоя башё өндөрлөсний дараа Сумогийн холбооны дэргэхэд Ёкозунагийн зөвлөл хуралдаж, Харумафүжи Д.Бямбадорж аки башёд түрүүлэх, түрүүлэхгүй байсан ч түрүүлэх хэмжээнд өрсөлдөж, 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол хүртээх болзол тавьсан юм. Гэхдээ башёгийн явцад Баруто, Котоошю, Котошогикү нарын озэки гэмтлийн улмаас башёг орхисон тул болзолт 13 давааг 14 болгон ахиулсан. Харумафүжи Д.Бямбадорж башёгийн эхний өдрөөс л урамтай, уран, дайчин барилдаан үзүүлж, 14 дэх өдөр нутгийн бөх, озэки Какурюү М.Анандыг давснаар ёкозуна цолны болзол хангасан билээ. Харин өнөөдөр буюу башёгийн сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалыг давж, Японы Эзэн хааны цомыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Аваргыг давж дэвжээнээс буухад нь хамгийн түрүүнд түүний харьяалагддаг Исэгахама дэвжээний сумоч Аминишики баяр хүргэж буй нь харагдав.

Наран орны үндэсний спортын дэвжээг эзэгнэн, сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржоос хойш ийнхүү Монгол Улсаас гурав дахь ёкозуна төрлөө. 68 дахь ёкозуна Асашёорюү, 69 дэх ёкозуна Хакухо, 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж…

Макүүчи зиндаанд зодоглосон Монголын бусад сумочдын тухайд их аварга Хакухо М.Даваажаргал 13-2, озэки Какурюү М.Ананд 11-4, Кёкүтэнхо Н.Цэвэгням 10-5, Токитэнкү А.Хүчитбаатар 6-9, Шотэнро Д.Нямсүрэн 6-9 гэсэн амжилтаар аки башёг өндөрлүүлэв.

Аки башёгийн түрүү бөх Харумафүжигийн барилдааны дүнг танилцуулъя.

Эхний өдөр: Аойяма /ёрикири/
2 дахь өдөр: Аран /ёрикири/
3 дахь өдөр: Шохозан /ёрикири/
4 дэх өдөр: Кайсэй /уватэдашинагэ/
5 дахь өдөр: Точиношин /ёрикири/
6 дахь өдөр: Хомашо /хатакикоми/
7 дахь өдөр: Гагамару /шитатэнагэ/
8 дахь өдөр: Мёогирюү /күбинагэ/
9 дэх өдөр: Тоёоношима /сотогакэ/
10 дахь өдөр: Такаяасү /шитатэнагэ/
11 дэх өдөр: Окиноуми /уватэнагэ/
12 дахь өдөр: Гоэйдо /цүкитаоши/
13 дахь өдөр: Кисэносато /ёрикири/
14 дэх өдөр: Какурюү /ёрикири/
15 дахь өдөр: Хакухо /шитатэнагэ/

Барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (September 23, 2012 5:56:15 pm )

    ama sain blaa 70 dahi avarga bolsond bayr hurgie.mongol huniig bohiin bosoo tsagaan hiimori iveej mongol bohiin gaihamshigiig uzuulej ih naran ulsad eh orniihoo neriig ondor orgoj yavhiig husie.

  • Anonymous (September 23, 2012 6:09:39 pm )

    bayar hurgi

  • Anonymous (September 23, 2012 6:13:24 pm )

    Ama daa bayr xvrgie.amjilt xvsie.

  • Anonymous (September 23, 2012 7:14:05 pm )

    mongolchuudiin noerholoo gej saikhan bnaa unehneer saikhan bna

  • Anonymous (September 23, 2012 7:34:53 pm )

    bayrhurgie chamd

  • Anonymous (September 23, 2012 8:10:58 pm )

    7 тэр бум хүнтэй хятадаас хүн барилдаад дээшээ гарахгүй байхад 2сая хүнтэй монголчуудаас 3 ёкүзено төрлөө. Энэ бол монголын бахархал гэхээс юу гэхэв. Одоо харин японы их их аваргын амжилтыг эвдэх хэрэгтэй. Дагваад эвэдэх боломж байсныг япончууд хавчсаар байгаад зайлуулсан шүү дээ. Амжилт хүсье Амадаа баярлалаа

  • Anonymous (September 23, 2012 8:43:37 pm )

    bayr hurgie zuvhun mongolchuud shuu

  • Anonymous (September 23, 2012 9:01:52 pm )

    hyatad 7 huntei bish, 1terbum 300 say orchim, delhiin hun am niileed 7 terbum, saihan shaahiima, medej medemhiireech

  • Anonymous (September 23, 2012 9:19:50 pm )

    Aamaadaa. Bayr. Hurgii. Saihanbnaa. ..dagvaa avragiig mini muu novshiin kukshuzan. Yoponchuudad. Mash ih muulj. Muug ni uzdef. Baisan. Yustoi. Sumochiin dotroos. Hamgiin muu ni shdee

  • Anonymous (September 23, 2012 9:32:28 pm )

    bayar hurgee.

  • Anonymous (September 23, 2012 10:43:58 pm )

    bayar hvrgii.ta mundag shvv.

  • Anonymous (September 24, 2012 12:52:15 am )

    bayar xvrgii mongoliin neriig ilvv ondort xvrgej ywaarai

  • Anonymous (September 24, 2012 8:43:33 am )

    янзтай

  • Anonymous (September 24, 2012 9:05:08 am )

    Гуйж биш гуядаж авна гэдэг энэ дээ хөө

  • Anonymous (September 24, 2012 9:27:01 am )

    Даваанямын Бямбадорж танд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Алтай нутгийн хүчит заан аавынхаа удмыг залгаж яваа танд болон танай гэр бүлд сайн сайхныг хүсье.

  • Anonymous (September 24, 2012 9:28:34 am )

    Харумафүжи Даваанямын Бямбадорждоо баяр хүргэе. Монгол түмнээ олон жил баярлуулж явахыг ерөөе.

  • Anonymous (September 24, 2012 12:42:01 pm )

    mundag yuma,bayar hurgeye!

  • Anonymous (September 24, 2012 1:35:41 pm )

    uneheer sain yumaa barildaanch. amjilt husie uur yu gehew.

  • Topsail Island Real Estate For Sale (September 06, 2013 2:37:37 am )

    603066 269424Quite good style and amazing content material material , absolutely nothing else we want : D. 460662

  • Laptop (September 10, 2013 8:14:11 pm )

    778011 596580Some truly good and utilitarian information on this internet internet site , besides I feel the layout holds amazing attributes. 647227

  • Malik Steenberg (September 12, 2013 11:21:27 am )

    I simply want to mention I am just very new to blogging and site-building and actually loved you’re blog site. Likely I’m planning to bookmark your blog . You really have amazing stories. Regards for ***ring with us your blog site.

antalya rent a car