“Хямд үнэ, чанартай сонголт” гэж ирээд л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол сурталчилдаг “Миний дэлгүүр”-ийн сүлжээ дэлгүүрүүд үнэн хэрэгтээ луйврын арга хэрэгжүүлдэг гэвэл хэтрүүлсэн болохгүй биз. Үйлчлүүлэгчдээ хэрхэн хулхидаж, хэдэн төгрөг ахиухан салгахаа тэд хэнээс ч дутуугүй мэддэг. Саяхны нэгэн өдөр “Миний дэлгүүр” сүлжээний гурван ч дэлгүүрээр орж үзлээ. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд ялгарах зүйлгүй тэдгээр газарт үйлчлүүлэгчээ хулхидах арга нь ч мөн яг адилхан байсан гээд бод доо. Эхний удаад 11 дүгээр хороололд байрлах “Миний дэлгүүр”-т орж, 4800 төгрөгийн үнэтэй амтат бялуу худалдаж авлаа. Гурван ч касс байгаа атал хоёр машиных нь эзэн алга. Арга буюу нэг кассны ард дугаарлаж арайхийн тооцооны машинд хүртэл мөнөөх бялууны маань үнэ 8000 болтлоо “өсчихдөг” байгаа. Учир байдлыг лавлавал, үйлчилгээний ажилтнууд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг сольж амжаагүй юм гэх. Шинэ бараа байрлуулах, үнийн шошго тавих гэх мэт ажил нь ар араасаа ундраад “хөөрхий” ажилтнууд нь зарим зүйлээ ор тас мартчихсан байхыг үгүйсгэх арга алга. Гэхдээ үйлчлүүлэгчид тэдний андуурал, ажлын алдаанаас болоод хэтэвчээ хоослох албагүй байлтай. Ард дугаарлаж байгаа үйлчлүүлэгчдээсээ ичээд кассын ажилтны мөнгө нэхсэн харц, өндөр үнэ бичсэн талоны хавчлага дор хэлсэн тоогоор нь хэтэвчээ сэгсрээд гарах хүн цөөнгүй байдаг гэж сонссон. Харин миний хувьд, иймэрхүү байдалд өмнө нь ч бас орж байсан учраас энэ удаа бууж өгөхийг хүссэнгүй.
Тухайн бүтээгдэхүүнийг тэр даруйд нь буцаагаад лангууны дор огт байгаагүй үнийн шошгыг “буруу харсан” хэрэгт буруутгагдсаар гарч одлоо. Мэдээж хэрэг, надад харааны шил зүүлгэх шахсан “Миний дэлгүүр”-ийнхэн гэмгүй мэт царайлаад ээлжит үйлчлүүлэгчээ хулхидаад үлдсэн нь тодорхой. Дараа нь хорооллын “Ачлал” их дэлгүүрийн доод хонгилд байрлах “Миний дэлгүүр”-т орж үзлээ. 2500 төгрөгийн үнэ бичсэн лангуун дээрээс цаасан ууттай жигнэмэг аваад кассны бүсгүйд өгсөн биш баахан доромжлуулах нь тэр. Жигнэмэгийн “жинхэнэ үнэ” нь 4000 төгрөг гэх бөгөөд тооцооны ажилтан маань үйлчлүүлэгчээ “Ийм хямдхан жигнэмэг та хаанаас худалдаж авна гэж санаа вэ” хэмээн толгой түрүүгүй загнаж байх юм. Хэн ч гэсэн, хэтэвчиндээ байгаа мөнгөнийхөө хэмжээнд тааруулж юу худалдаж авахаа шийднэ биз дээ.Тэндээс гараад “Өргөө” кинотеатрын урд байрлах “Миний дэлгүүр”-т орохдоо “Одоо бас ямар үнээр яаж хулхидах бол” гэсэн багахан айдастай байсныг нуугаад яах вэ. Хүүхдийн баяр ойртож байгааг ч хэлэх үү, жаал зугаа юм сонирхох санаатай явтал гэрлэн чимэглэл бүхий сэнстэй тоглоом анхаарал татлаа.
Олон янзын загвартай, чихэр багтаасан эдгээр тоглоомын доод талд “1700 төгрөг” гэсэн үнийн шошго тодоос тод харагдаж байна. Арай л дэргэдүүр өнгөрсөн өвөөгөөс харааных нь шилийг гуйж авсангүй. Худалч хүнд, тэнд бараг сохор хүн ч олж хармаар томоор бичсэн байна лээ. Ингээд уг тоглоомыг тээшний савандаа хийгээд тооцооны машин дээр иртэл ахиад л хэрэг бишидлээ. Худалдаж авсан бараа бүтээгдэхүүний маань тооцоо бодож байснаас минь бүр хэтрээд явчихлаа шүү. Кассын ажилтны хэлсэн үнийг төлчихөөд талоноо авч үзтэл, өнөөх гоё тоглоом чинь 1700 биш 5770 төгрөгийн үнэтэй гэж бичигдэж. Арга ядаад тооцооны ажилтнаас учрыг лавлахад “Угаасаа л ийм үнэтэй шүү дээ” гэж хоёр гараа энгэртээ зөрүүлчихээд пээдийж байна.
“Тэгвэл яагаад 1700 төгрөг гэсэн шошго хадсан юм бэ” гэвэл “Тэр чинь зөвхөн батарейны үнэ” гэдэг байгаа. Бодвол, мөнөөх завгүй ажилтнууд нь батарейны үнийг бичээд уймарч явахдаа тоглоомынхоо үнийг бас л “мартчихсан” бололтой. Гэтэл ард зогсож байсан хоёр эмэгтэй тохойноос минь нударч “Өчигдөр би бас хууртсан юм. Хямдхан үнэтэй юм байна гэж бодоод автал ийм их мөнгө нэхдэг байгаа” гэж нэг нь ундууцахад нөгөөх нь “Би ч гэсэн, өндөр үнэ төлөх шахсан. Наадахаа буцаа” гэж дэм өглөө. Хажуунаас нэг бяцхан охин “Эгч ээ, та аваад хэрэггүй ээ. Ээж бид хоёр бас буцаасан юм чинь” гэхэд нь сая л юу болохыг ухаарлаа. “Миний дэлгүүр”-ийн хулхи арга бүх салбарт нь хэрэгждэг юм байна шүү дээ. Хамгийн сонирхолтой нь, надаас өмнө хэд хэдэн удаа ийм гомдол гарч байсан гэхэд уг дэлгүүрийнхэн алдаагаа ер засаагүй байх юм. За даа, ер нь засах гэж оролдоо ч үгүй биз. Ийнхүү кассын дэргэд үүссэн үйлчлүүлэгчдийн бухимдлаас болоод тус дэлгүүрийнхэн удаан гэдийж чадсангүй. Худалдаж авсан барааны минь талоныг хураан авч, надад 5170 төгрөг өгөөд цаашаа харсан. Инээд ч хүрэх шиг.
1700 төгрөгийн үнэтэй тоглоомыг нь “андуурч” аваад 5770 төгрөг төлсөн биш, буцааж өглөө гээд намайг 600 төгрөгөөр торгож байгаа юм байх даа. Өнөөх сэтгэлд хүрсэн үйлчилгээ, чанартай сонголт нь хаачив аа. Харин ч бүр хулхи үйлчилгээ, хуурамч сонголт гэж нэрлэмээр юм даа, “Миний дэлгүүр”-ийнхэн. Тээшний саваа дүүртэл бараа бүтээгдэхүүн худалдаж авсан үйлчлүүлэгч тооцооныхоо хуудсыг шалгах завгүй гарах юмуу аль эсвэл нэрэлхүү зантай эрхмүүд хэлсэн үнийг чинь төлөөд гарах үе олон л байдаг байх.Гэхдээ хэлэхэд ч ичмээр энэ болхи аргаа орхихгүй бол өөрсдийгөө мянга сайхан сурталчлаад ч нэмэргүй болох вий дээ. Ганцхан өдрийн дотор “Миний дэлгүүр”-ийн гурван ч салбарт орж үзлээ. Гурвуулаа л үнийн андуурал, ажлын алдаатай байна гэдэг нь ердийн үзэгдэл гэж үү, таминь. Үүнээс үзвэл “Миний дэлгүүр”, цаашилбал “Мэхний дэлгүүр”-ийн түгээмэл аргуудын нэг биз ээ. Өнгөрсөн жил тус дэлгүүрээс нэг килограмм цагаан будаа худалдаж авахаар очсон эмэгтэй ойролцоох жингээр шалгаж үзэхэд даруй 150 грамм дутуу байсан аж. Гайхсан тэрбээр хагас болон нэг килограммаар нь ууталсан цагаан будаа, гурил, элсэн чихрийн жинг шалгаж үзтэл мөн л ийм хэмжээний дутуу байж таарчээ. Тиймээс дэлгүүрийн зохион байгуулагчийг дуудаж, “Хэрэглэгчдийг хуурсан энэ үйлдлээ зогсоохгүй бол Мэргэжлийн хяналтын газарт хандана” хэмээн хэлсэн биш, хорионд орсон хэрэг гарсан. Айж, бас гайхаж балмагдсан эмэгтэй “Миний дэлгүүр”-ийн зохион байгуулагч нэртэй тэрхүү “хянагч”-аас болгоомжлон сиймхий гарсан даруйд нь телевизийнхэнийг дуудсанаар байдал бүр хурцдах нь тэр. Эмэгтэйг олны нүднээс холхон байлгаж, 30 минутын турш хорионд байлгасан учраа огт тайлбарлаагүй “Мэхний дэлгүүр”-ийн ажилтнууд телевизийн ажилтнуудыг ч дотогш нэвтрүүлээгүй. Үнэн байдлыг нь илчилснийхээ төлөө хоригдох дээрээ тулсан уг эмэгтэй гар утсаараа дамжуулан сэтгүүлчидтэй холбоо барьж, удирдах ажилтнууд нь ирснээр энэ хэрэг тэгсхийгээд намжсан. “Хулгай хийж байгаа хүний үйлдлийг илчилбэл нүдээ сохлуулна” гэж бие биедээ сэрэмж өгөөд сурчихсан монголчууд хэтэвчээ хоослуулж байгаа нэгнээ хараад хэлгүй, дүлий, сохор мэт царайлдаг. Тэгвэл одоо хуураад байгааг нь мэдсээр байж үйлчлүүлээд байгаа “Миний дэлгүүр”-тээ үнэн байдлыг нь мэдэгдчихвэл хорионд орох нь байна шүү, таминь ээ.
Р.Есүй
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 22, 2012 11:45:15 am )
haanaas zahialsiin,chamd hediig ogsiin 20 myanga uu hehe
-
Anonymous (September 22, 2012 12:06:17 pm )
Yostoi hogiin delguur dee. minii delguuriin kart unegui olgono geheer ni boon bayr avchihsan . margaash ni heden yum avaad bichuulsen chini 2000 tog iluu neheed, gaihaad asuusan chini ha ha ha kartnii mongo suutgaj baigaa yum gedeg baigaa…..unegui olgood , yum avahaar uniig ni suutgachihajbaigaa yum bna lee kkkkk mon zalitai baigaa biz..novshnuud
-
Anonymous (September 22, 2012 12:57:07 pm )
Unen shu kassan deer ochihod l nemegdchihdegiin minii dalai eej bas tiimee
-
Anonymous (September 22, 2012 1:17:25 pm )
yostoi luibarchid yum bnaa zaisand bairlah minii delguur ch yalgaagui hyamdarsan une bichij tabichihaad kassan deer ochood bichuuleheer naad une chini bish geed iluu ih unetei bolchihdog. kompot hyamdarsan une 3240 tug gej bichchiheed kassan deer 5740 geed hyamdaraagui yum uu geheer manaihan unee buruu bichsen bn gedeg yum aa. minii delguur tegbel bugd adil luibarchid yum bn daa. humuusee bitgii minii delguureer uilchluulj baigaarai. zohih gazar ni uuniig shalgaj uguurei
-
Anonymous (September 22, 2012 1:28:47 pm )
Угаасаа муудсан бараа зарах нь энүүхэнд байдаг. Гэхдээ номинг бодвол арай үнэ багатай байдаг сүү тараг ундаа гээд тиймэрхүү… Номин бол угаасаа бүүр шулаач шампунь, оо энэ тэр дээрээ 50-100 төгрөг нэмээд зарчиж болно шдээ. Тэгэхгүй гэж байгаам чинь…Үнийг нь ч харахгүй авдаг баячууд ихэнхидээ ордог байх л даа /Их дэлгүүрийн салбар/ Р.Есүй гэж эмэгтэй уул нь их зөв сэдэвээр бичиж гэхдээ уучлаарай 4,800 ₮-өөр бялуу авдаг үе аль дээр дууссан гэдгийг мэдэхгүй байх шиг байна. Хамгийн муу амт муутай үйлдвэрийн бялуу л 8,000 ₮ орчим байгаа. Касс дээр очихоор үнэ нэмдэг нь үнэн. За тэгээд авах гэж байгаа барааныхаа үнийг 2-3 дахин асууж байж авах юм байна даа.
-
Anonymous (September 22, 2012 1:29:39 pm )
4000n byaluu gej uy bsiin . 1700 n togoloom gej uy bsiin . avch bgaa uymniihaa uniig ch haraad abch chadahgui hajuudah baraaniih n uniig harchdag uymuu haashain . uym uzeegui teneg uymnuud zahaasaa ochij abahad ydagn
-
Anonymous (September 22, 2012 1:34:46 pm )
нээрээ тийм ш дээ 4000 торт 1700 тоглоом гэж би лав сонсоогүй Киндерийн дотороо тоглоомтой өндгөн шоколад гэхэд 1650-1700 гэж байгаа. би хүүхэддээ дандаа л авч өгдөг 1700даа таарсан хөөрхөн тоглоом гарч ирдэг юм. үйлчлүүлж байгаа хүмүүст уул нь ойлгомжтой үнээ бичиж тавьсан байх хэрэгтэй л дээ гэхдээ хүмүүсээ бодитой сэтгэж юм аа ав л даа…
-
Anonymous (September 22, 2012 2:16:34 pm )
Nomin delguur bas hulhi shdee
-
Anonymous (September 22, 2012 2:44:11 pm )
za deer mantuu awaad gertee zadlaad vztel hogzorson baisaniig butsaaj ogoh getel bvr bi buruutan boloh shahsan shvv er ni mongoliin ali ch delgvvr vilchilgeenii soel bol baihgui sh dee vne asuuhaar dugarahgui er ni yaah gej languunii ard zogsoj bgaa ni medegdehgui hvmvvs olon bn
-
Anonymous (September 22, 2012 2:48:28 pm )
Торт үнэтэй болоод Удаж байна ш дээ. бусад хулхидуулсан бараа чинь бол мэдэхгүй ээ. МД барааны нэр төрлөөрөө эрс муудсан газар даа.
-
Anonymous (September 22, 2012 3:18:31 pm )
zig zagiin hajuud bdad ter tom bol aimar uilchilgee muutai ertuud hugatsaa duussan tarag butsaah getel zb ni genuu neg yamarch haritsaa bhgui neg buduun avgai kassaa hashgichij zagnaad hunii hajuud daraa ni delguuriin yu ni ch yumbe dee neeh tom bietei avgai garch ireed bas kassaa zagnaad yag yaagaad bgaan eostoi sumtai garuud bi gaihaad manai nuhur ajilchdaa uvguntuus avdiin bn daa gej heleed garsan
-
Anonymous (September 22, 2012 3:25:17 pm )
Ene zun Dalai eej delguuriin hajuugiin minii delguurees yum avlaa. Ger buleeree 2 huuhedteigee orson yum. Baga ohin maani garch ireed talonoo harj baisanaa, ene suunii uniig bicheegui baina gedgiin bgaa. Bi huuhduuddee zuv humuujil olgoh uuregtei hunii huvid mungii ni tuluh sanaatai kassruu ochood heltel toosongui, hed hed heleed nuguu kass ni suuldee uurlav, 10 aad minut bolloo. Amindaa tanai delguuriig hohirolgui bolgoh sanaatai bgaan. Suuldee zagnuulav. Ter havias sanal gomdliin utsiig ni avaad heltel yu bolson geech. Yun surtei yum tegeed l yavaachdee gedgiimdaa.Suuldee huts ulidaa hureed, bi ch hevleld handanaa gesen chine, chi muu tegj surduuldeg hen yum bee p….. mine gedgiimdaa.
-
Anonymous (September 22, 2012 3:28:37 pm )
Hervee deerhi uil yavdliig lavlaj asuudliig huuchirlaa geltgui shiidehiig husej bgaa bol commentod hariltsah utsaa uldeegeerei tanai delguuriinheen.Er ni bol tanai uilchilgee mash muu shuu. Hunee zov songoj avahgui bgaa yum shig bgaa shuu.
-
Anonymous (September 22, 2012 3:41:39 pm )
Оргил төв мөн адил 3000 төгрөгний өглөөний хоол автал касс дээр 9000 гэж бичээд 6000 төгрөг илүү бичээд авсан байхыг хэлтэл та 3 ширхгииг авсан юм биш үү гээд аз болоход ууттуй юмтайгаа байлаа Ер энэ 1 удаа биш олон удаа мэдэн будиллаад илүү авах гэснийг мэдээд одоо квитанцаа дандаа шалгаад бгаа урьд сонин их гараад бхад илүү авдаг гэж санаанд ороогүй Энэ бол ХУД шинэ өглөө байрны баруун урьд бдаг Оргил төв кассчид солигддоггүй будилахгүй бмаар юм цаанаасаа илүү бич гэдэг бх Анхаар энэ сулэрмаркэт нэртэй луйварчдаас
-
Anonymous (September 22, 2012 5:40:21 pm )
¿éë÷ë¿¿ëýã÷ áè÷èæ áàéíà. Ýíý äýëã¿¿ðèéí ëóéâàð àðàé äýíäýæ áàéãààã áàðèìòààð õýëüå Çóíæèí äýëã¿¿ðýýñ 400ãð áóéöàà àâòàë êàññàíä 37000 òºãðºã ãàð÷ ÿìàð ó÷èðòàéã àñóóõàä ìàíàé íîãîî ãàäààäààñ èðäýã òýãýýä èéì ¿íýòýé ãýæ òàéëáàðëàñàí áºãººä òóõàéí ¿åäýý õýð¿¿ë õèéãýýä íîãîîã îðõèæ ãàðñàí ò¿¿íýýñ õîéø óã äýëã¿¿ðò îðîîã¿é þì. Ãýòýë õààãäàõààñ ºìíº íýã îðëîî. Òýãýýä îîéð çóóðûí õýäýí õ¿íñ àâààä áè÷¿¿ëòýë 87 000 òºãðºã ãàð÷ áàñ ë ãàéõøðàëä õ¿ðãýñýí áºãººä þó íü èéì ¿íýòýé áàéãààã êàññíààñ íü õàðòàë 500ãð-ààð áîîñîí îðîñ õàòóó ÷èõýð 45 000 áèë¿¿ 47 000 áèë¿¿ áàéäàã áàéãàà äàõèàä ë Ẻí õýð¿¿ë õèéõýä óó÷ëààðàé ìàíàé õ¿ì¿¿ñ ¿íèéã øèâýõäýý àëäñàí áàéíà ãýæ õýëýõýýð íü äàõèàä ¿íèéã íü ëàâëàæ õàðòàë 1700 ãýæ ëàíãóóí äýýð áè÷ñýí áàéñàí Èéì áàéäëààð ÿàðñàí ýñõ¿ë ¿íèéí òàëààð ìýäëýãã¿é õ¿ì¿¿ñèéã õè÷íýýí ëóéâàðäñíûã ìýäýõã¿é þì äàà
-
Anonymous (September 22, 2012 5:42:24 pm )
Iimerhuu zuiliig odoo l sain TV-eer gargaj,MHG mataj buulgaj dampuuruulj avah tohiroo hi bureldej bna.Tegej chadval muu buhen bagasna.
-
Anonymous (September 22, 2012 6:20:47 pm )
minii delguur metiin shulaachin suljee delguureer uilchluulehee bolimoor baina arai l denduu meden budilaad chulaad baidag chuu tur zasag ni medej baij uugshuuleed l baidag manai uls chig uls howor baih daa.minii delguurin boss ni ichmeer uymaa
-
Anonymous (September 22, 2012 6:52:29 pm )
luiwarchid
-
Anonymous (September 22, 2012 7:30:27 pm )
haaewal taarna.mergejliin hyanaltinhan ni yugaa hij bdin bol.dandaa muudsan, hugatsaa hetersen, hugzursun, gashilsan baraa zarj bdg. bs hyamdarsan gecheed uneteiigeer ni zarj bdg muusain shulaachid
-
Anonymous (September 22, 2012 8:01:11 pm )
Achlaliin door bas Orgoogiin urd Minii delgvvr baidaggui yum har mal mini. Henii zahialgaar yu bicheed bgaa mal be chi. Tegj hulhidaad luiwardaad bdag ch gazar bish za ta nar tegeed chaddag yum bol haalgachih l da harii golognvvd mini
-
Anonymous (September 22, 2012 8:25:46 pm )
yag unenig olood bichsen bna. nadad ch gesen iim yavdal toxioldoj bsan ichsen nuurendee munguu tuluud avsan zarim baraa ni myydchixsan bdag jimsnuud ytsan zagasnyyd bas samarnyyd tegeed dandaa xayadat xunsni buteegdxuunuud zardag yum bna lee manai angin xuuxed neg salbart ni nayrav xideg sain medne dee
-
Anonymous (September 22, 2012 9:11:33 pm )
minii delguur yaag tegdiin.
bi oroh uneheer durgui Nomin unetei ch gsn chanartai bas shudarga. Minii delguur bol songolt bhgui deer ni hulhi. Haayaa yaaltach gui orhoor uurlaad l, boon nervius bolood gardiin. Yostoi muu yoriin gazar -
Anonymous (September 22, 2012 9:39:35 pm )
kkk mongold bga buh yum hyatad shde nomin ch adilhan minii delguur haa ochij nomingoos bolomjiin unetei bdimshu
-
Anonymous (September 22, 2012 9:50:51 pm )
minii delgvvriinhen hvn bvhnii buhimdliig hvrgedeg ni vnen sh dee
-
Anonymous (September 22, 2012 10:06:30 pm )
bi dadlaga nomind hiisen zb nar ni tseverhen ajil heregch huvtsas umstsun yag tuviig barij zuviig oldog minii delguurt neg 2 l udur deseh yum bilee aiiimar aahstai garuud zahiral gej neg avgai irj nervteed erhelegch daraa ni orilool zb nar bur neg tseverlegch shig humuus ted nar baraanii hugatsaa gej meddeg yumuu yaahavdee chaavaas hudaldagch nar uursduu grushik hiiheer argaguishu dee
-
Anonymous (September 22, 2012 11:18:35 pm )
byluu hed bh chuhal bish gol n uniig n zob tabih heregtei er n dandaa l uniig n buruu tabidag sh dee ene chin zalilj bgaa hereg biz dee yug n omoorood bgaa ym
-
Anonymous (September 22, 2012 11:54:50 pm )
БИ ЗУН СИЛК 00 н ЦААС АВАХАД 870 БАЙСАН КАССАН ДЭЭРЭЭ 1000 БОЛЧИХСОН
-
Anonymous (September 23, 2012 9:56:02 am )
НОМИН Ч АДИЛХАН ШҮҮ ДЭЭ БАРААНЫХАА ДООР ТАВЬСАН ҮНЭ НЬ КАССАН ДЭЭРЭЭ ОЧИХООР НЭМЭГДДЭГ
-
Anonymous (September 23, 2012 10:43:57 am )
Er ni bid bugd jigd amidarmar bga ym daanch hunsiig hedhen oligarhi ezelchihle ard tumeen busaddaa bolomj olgoj jijig hunsnii delguuruudes hunsee avch baiyaa olon ail businestei hooltoi mongotei bh ni erged Taniid ashigtai shu Nomin minii delguur sansar bosa geh met shulaachidas hagatsatsgaaya mongolchuuda
-
Anonymous (September 23, 2012 12:38:41 pm )
Dahij oroh ym bish
-
Anonymous (September 23, 2012 4:01:35 pm )
Сайн асууж авахгүй бол хаа сайгүй үнийг нь нэмээд байдаг юм байна лээ. Түүнээс гадна манай Хархорин зах дээр зарагддаг угаалга цэвэрлэгээний бараануудыг манай баячууд ордог Номин гэх мэтийн дэлгүүрт илүү өндөр үнээр зардаг юм байна лээ. Тэр дээр юмны ханш мэдэхгүй ядуучууд гээд байгаа хүн ийм л бараа авч байгаа даа ха ха ха.
-
Anonymous (September 23, 2012 4:06:24 pm )
Нээрээ өчдөр Бөмбөгөрийн урд байдаг Украйн ресторанд эгч бид 2 хоол идсэн юм. нэг хоол 11,000, нөгөө хоол нь 13,000, 2 аяга цай 3,000, блинчик 5,000 авсан юм, тэгсэн чинь 35,000 төгрөг гээд л үйлчлэгч охин мөнгө авчлаа. Дараа нь бодоод байхнээ 3,000 төгрөг илүү авцан байна лээ. Итгэл даахгүй юм даа энэ хүмүүс.
-
Anonymous (September 23, 2012 4:47:57 pm )
budaan dotroos n dandaa horhoi gardag jims n avah yumgui muudtsan bdag sh dee yuun hyamd une
-
Anonymous (September 23, 2012 5:41:31 pm )
ДЭЛГҮҮРҮҮД ЕР НЬ ХҮН ХУЛХИДДАГ АРГА НЬ ЭНЭ ЮМ БИШҮҮ ЛАНГУУН ДЭЭР ХЯМД ҮНЭ КАСССАН ДЭЭР ХЭД ДАВСАН ҮНЭ,
-
Anonymous (September 23, 2012 6:24:42 pm )
ugaasaa minii delguur chn shal hogiin …er ni kodiig ni dandaa tulgaj avahgui bol ….
-
Anonymous (September 23, 2012 6:30:10 pm )
ugaasaa manai mongold gants ene ch bish hudaldagch nar ni bugdeeree haritsaanii soyolgui … ih delguuriin hudaldagch nar brag bugdeeree l elgee tevertsen bohi zajiltsan l zogsoj bdag shd ee deer haraad buur durgui hursen gj yaavaa … yum asuuhaar homsgoo zangidaj ntr … ystoi heleh ch ug alga
-
Anonymous (September 23, 2012 9:31:07 pm )
Unen shyy neeree l shoshgon derh une ni kassan der ochohooroo nemegddeg uym bna lee bi bur hed heden udaa Minii delguuriin ene arga zalind orj bsan shuu tgd l gaihad l ongorch bsan
-
Anonymous (September 23, 2012 10:23:42 pm )
buh supermarket adilhan doo
-
Anonymous (September 23, 2012 11:39:00 pm )
za ter supermarket yahav gehed the bull -d orohod neg hoolig hoyor bolgoj bicheed iluu mongo toloh gej bsnig yana.
Monosin emiin sand orohod harsaar bj 4 yum avahd neg yum iluu bicheed 8000 tog-oor shatah gej bsan. talonoo harj bhgui bol odoo ued mongol humuus hun hundee itgehed berh bolson bn lee. -
Anonymous (September 24, 2012 3:01:32 am )
4800 byaluu gej yu bhawde herchim bish l bol ih delgur bol hajud n hetsu shd
-
Anonymous (September 24, 2012 8:28:26 am )
тиймээ энэ бүгд үнэн шүү.тэгээд бас хямдралын карт гээд байгаа карт нь хямдралын биш хямралын карт юм байна лээ .
-
Anonymous (September 24, 2012 8:35:15 am )
unenshdee unen
-
Anonymous (September 24, 2012 8:59:11 am )
миний ард түмэн үүнийг туршиж шалгаж үзэцгээе ийм бол шууд ал
-
Anonymous (September 24, 2012 10:46:21 am )
ugaasaa l minii delgvvr shig hogiin zawaan bvdvvleg hulhi delgvvr uur bhkv bhoo
yadjaahad haana uv bgaa ni medegdehkv asuuya ch gesen hvn bhkv -
Anonymous (September 24, 2012 11:09:28 am )
миний дэлгүүрээр би үйлчлүүлдэгүй…
-
Anonymous (September 25, 2012 2:34:32 pm )
Хэдэн оны мэдээлэлийг 2012,09 сард тавиад байна . Одоо Ачлал их дэлгүүр , өргөөгийн урд миний дэлгүүр байхаа болиод миний мэдэхээр 2-3 жил болж байна. Монголчуудын муу мэдээ түгээхдээ сайныг мэдэж байна л да гэхдээ нэг юм хэлэхэд бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй
-
Anonymous (September 27, 2012 1:12:45 am )
zunjin mini deilguur gej avchmaar baraagui ih unetei hogiin delguur bn mah n shivtertei hutsnii mah nogoo n iljirsen zun yum avah gej mon ch ih zovson doo nomin yadaj ter havid n salbar neej boldoggui yumuu unetei gesen arai gaigui baraatai sh dee
-
Anonymous (October 03, 2012 8:07:52 pm )
minii delgvvr gej huuramch zondoo bnoo manai bairnii oiiroltsood minii delgvvr bdag ym zuragtaar hymdral zarlahaar nogoo delgvvreer orloo tegsen chin manaih hydral zarlaagvi oor salbar zaralsan gedeg ym yu tegeed adilhan norm omsson bnlee shal hogiin delgvvr xa xa xa xa xa
-
Anonymous (October 06, 2012 7:24:01 pm )
BI SAY TSIRKIIN HAJUUD BDG MINI DELGUR ORLOO MILASAN 13690TOG GJ BLAA TEGD AWSAN CHIN 15400 BOLSON GJ UU!!! UNEN EEMEER!!!! BI BUUR HARJ HARJ AWSANIIG NI YANA
49 Comments