antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2012 4 comments

Хүний амь & хөрөнгө

нийтлэсэн Admin

Хүний амийг дээдлэх үү эсвэл хөрөнгийг чухалчилах уу. Дахиад л барилга дээрээс төмөр унаж 25-тай цэл залуу зуурдаар амиа алдсан хэрэг гарлаа. Эв эрүүл, сав саруул хүүгээ ингээд алдчихын чинээ ээж аав нь зүүдлээ ч үгүй байлгүй.  Үүнийг шийдвэрлэх цаг болсныг барилгынхны хариуцлагагүй байдал, хэтэрсэн шуналаас болж амиа алдсан гурван ч хүний шил дараалсан эмгэнэлтэй хэрэг анхааруулж байна. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатарт зүү орох зайгүй шигжсэн, болсон болоогүй барилгууд олширсоны балгаар өдөрт нэг хүн зуурдаар амиа алдах нь бараг л хэвийн үзэгдэл шахуу болох нь. Энэ бол нэг хэсэг дуулиан болгоод ч юм уу, харамсаад өнгөрөх асуудал биш юм.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  Улаанбаатарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 79 барилгыг нураах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн нь ард иргэдийн зүгээс энэхүү мэдэгдлээ хурдан түргэн хэрэгжүүлээсэй гэдэг хүлээлтийг бий болгочихоод байна. Аргагүй ч байх л даа. Барилгынхны балгаас болж хэзээ үхчих бол гэсэн айдас хэн бүхэнд байгаа болохоор төр төмөр нүүрээ харуулах  ёстой гэдэгтээ зуун хувь санал нэгтэй байгаа. Харин хүний амь эрсдээд байхад өөрсдөө буруугүй хэмээн мэдэгдэж буй барилгынханд мөнгө л олж байвал бусад нь хамаагүй болсон бололтой. “Би захиалагч болохоор гүйцэтгэгчийн буруугаас болсон асуудал надад хамаагүй” гэж хариуцлагаас мултрахыг оролдох захиалагчид, “бидний биш ханган нийлүүлэгчдийн буруу” хэмээн асуудлаас бултах гүйцэтгэгчид, “гүйцэтгэгч, захиалагч нараас болсон” гэх ханган нийлүүлэгчид бүгдэд нь Монгол Улсын хууль ямар байдгийг мэдрүүлэхгүйгээр барилгын салбарт байгаа  бохир асуудлуудыг цэгцэлж чадахгүй байх.

Зөвшөөрөлгүй гэгдээд буй 79 барилгын олонх нь хотын “А” зэрэглэлийн бүсэд баригдаж байна.  Тэгэхээр нийслэлийн “А” зэрэглэлд байшин барих эрх хэн дуртай аавын хүүд олдохгүй. Нийслэлийн “А” зэрэглэлд байшин барих нь битгий хэл орон сууц худалдан авах бэл бэнчинтэй хүмүүс тун цөөхөн дөө. Тэгэхээр эдгээр барилгуудын ард эрх мэдэл, албан тушаалтангууд, эсвэл аймаар баян гарууд л байгаа гэдэг нь  ерөнхийдөө ойлгомжтой байгаа юм. Тийм болохоор л хууль хяналтынхан нь хичнээн шаардлага тавиад ч хүч хүрдэггүй байх. Хотын мэрийн хувьд нийслэлд зөвшөөрөлгүй барилга барьсан компаниудтай хариуцлага тооцохын тулд нураах хүртэл арга хэмжээ авна гэдгээ зарласан. Ард иргэдийн талархлыг хүлээсэн энэхүү шийдвэр яагаад хэрэгжихгүй удаад буй нь хэн нэгэн өнгө мөнгөтэй нөхдүүдийн эрх ашгийг хамгаалсан нэг  хэсэг бүлэг хүмүүсээс шалтгаалаад байгаа аж. Нийслэлийг олон жил монопольчилсон, нийтийн эрх ашиг гэхээс илүү хэн нэгэнд үйлчилдэг, дураараа авирлах явдлыг нь халаасанд нь орох мөнгөний хэмжээгээр өөгшүүлдэг төрийн албан хаагчдаас болоод шинэ мэр ажлаа ч хийж чадахгүйд хүрээд байгааг юу гэх вэ.  Ямар сайндаа л “Барилгын бизнес албан тушаалтнуудын оролцоотой, зохион байгуулалттай гэмт хэрэг болчисхон байна шүү дээ” хэмээн халаглаж суух билээ. Хараад байхад хотын дарга үүрэг өгдөг ч олон жил төрийн албыг хувийн компани шигээ санаж ирсэн нөхдүүд нь төдийлөн хэрэгжүүлдэггүй бололтой юм. Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг цэгцлэх асуудлыг хэлэлцэх гэхээр НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн ажлаа хаяад алга болчихно.  Ажил хийх гэхээр нь амбицлаад саад тавьчихдаг, шал өөр юм өмнөөс нь тулгадаг МАН-ынхан улс төрийнхөө амбицыг  орхиод улс орныхоо төлөө ажиллах цаг нь бас л болоогүй байна уу. Хичнээн хүний амь эрсдэж байж НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн сонгогчдынхоо төлөө иргэдийн төлөө ажиллах юм бол. Тэднийг сонгосон сонгогчид ажлаа хийгээсэй гэж хүссэн болохоос алдар нэр, албан тушаалын хойноос хөөцөлдөөд ажил цалгардуулаад бай гэж л сонгоогүй байх.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан судалгаагаар бол Сүхбаатар дүүрэгт 16, Сонгино хайрхан дүүрэгт 17, Чингэлтэй дүүрэгт тав, Баянзүрх дүүрэгт 18, Баянгол дүүрэгт 12, Налайх дүүрэгт нэг барилгын ажлыг хууль зөрчин барьж байсан байна. Зураг төслөө бүрэн гаргаагүй хэрнээ хэдэн давхар барилга барьж байсан зөрчил ч нэлээд илэрсэн байх юм. Цаашлаад эдгээр барилгууд улсын экспертизээр магадлал хийгдээгүй байсан бөгөөд зарим барилгыг мэргэжлийн хяналтынхан акталчихсан байхад гүйцэтгэгчид нь дур мэдэн үргэлжлүүлж байжээ.  Хууль бусаар, зөвшөөрөлгүй барилга барьж байгаа “Гацуурт”, “Авзага трейд”, “Орчлон констракшн”, “Өндөр буян”, “Жугамт өргөө”, “Наран урт”, “Эдшил”, “Бат трейд”, “Саруул шилтгээн”, “Гандирс од” зэрэг барилгуудын эзэд нь  ихэнх нь МАН-ын нөхдүүд гэгддэг юм билээ. Хэн мэдэх вэ. Ямарч байсан НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн хурал хаяж солиороогүй байсан бол  зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг цэгцлэх шийдвэр хэдийн гарч, энэ залуу ийм эмгэнэлтэйгээр хорвоог орхихгүй байсан биз.

Одоо хотын дарга өөрийн захирамжаа гаргаад хууль бусаар барилга барьсан нөхдүүдтэй хатуухан тэмцэж, болохгүй бүтэхгүй байгааг нь нураах хүртэл арга хэмжээ авах ёстой. Зөвшөөрөлгүй барилга барьсан  нь тэдний хохь. Хүний аминаас чухал хөрөнгө байдаггүй юм гэдгийг эрх мэдэл, хөрөнгө мөнгөөрөө түрий барьсан хүмүүст мэдрүүлэхгүй бол барьж байгаа барилгаас унасан зүйлд өртөж нийслэлийнхэн нэг нэгээрээ үхээд барагдах нь байна шүү, таминь.

Ж.НЯМСҮРЭН

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (September 19, 2012 4:33:21 pm )

    МАН-ын махан толгойтнуудыг зөвшөөрөлгүй барьсан барилга дээрээс түлхэн унагая. нэг хоёрын гурваа.

  • Anonymous (September 19, 2012 5:05:35 pm )

    за да нэг шуугиад л монгол зангаар тэгсхийгээд өнгөрнө биздээ харин наад байшин чинь нураагдахгүй жижигхэн чипакнуудын амбаар явна да энэ чинь хуульгүй хугацаагүй төхгүй түмэн нь хүчгүй болсон жунглийн хууль баабар хошин шог элбэгдорж 3 од болсон улс шүү дэ таминь ээ

  • Anonymous (September 20, 2012 8:51:01 am )

    хэцүү л байна. дахиад л нэг залуу нас барчихсан. Авзага-ын Мэндбаяр мэтийн хулгайч луйварчид мөнгөний шуналтангуудыг авилгалдаад газар авдаг. Ж. Алтай центрийн хажууд баригдаж буй барилга нэг нь ашиглалтанд орсон ухаантай. Нөгөө нь 1996 оноос одоог хүртэл дуншаад л. ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулаад л. дээрээс юм унана. одоохондоо хүн үхээгүй л байна. хэзээ оногдож үхэхийг бурхан, шулга Мэндбаяр 2 л мэдэх байх.урьд шөнө гэхэд л том машин тачигнаад амруулсангүй.хүүхдийн тоглоомын талбай хөгшдийн нарлагааны газрыг тэр үед хотын мэр байсан М.Энхболд Мэндбаяраас авилга аваад зарсан газар шүү. оршин суугчид өчнөөн тэмцээд яах ч арга байгаагүй, мөнгөтэй нь ялдаг юм билээ.

  • Anonymous (September 20, 2012 9:28:25 am )

    МОНГОЛ ГАЗАР НУТГААРАА САЯ ГАРАН ХАВТГАЙ ДӨРВӨЛЖИН ГЭЭД БАХАРХААД БАЙДАГ АТЛАА ЭНЭ ОЛОН ӨНДӨР БАРИЛГА БАРЬЖ НАРАА ХААГААД ЯАХ ВЭ ДЭЭ ТӨЛӨВЛӨСӨН САЙХАН ТАРХСАН 3 ДАВХАР БАРИЛГА БАЙХАД БОЛМООР ХӨГЖИЛТЭЙ ОРОН ХҮРТЭЛ НАРАА ХААЖ БАРИХАА БОЛСОН БИЗДЭЭ

antalya rent a car