antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2012 48 comments

Хүүгийн үхэлд хэн буруутай вэ?

нийтлэсэн Admin

“Тэнгис” кинотеатрын зүүн урд зөвшөөрөлгүй баригдаж байсан 11 давхар  барилгын дээрээс өнгөрсөн даваа гаригт

16.20 цагийн үед тулгуур багана унаж хүний амь хохирсон. Замаар хоёр найзын хамт алхаж байсан 25 настай оюутан Ч хоёр метр урт төмөр трубанд цохиулж газар дээрээ ухаан алдсан байна. Харин хэргийн газарт цагдаагийн байгууллага 20 минутын дараа, түргэн тусламж 30 минут болоод иржээ. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч Ч нь осол гарах үед чихэвч зүүн хөгжим сонсч явсан. Хажуу талын машин төмөр унаж байгааг мэдэн сигналдаж, орилсон боловч анзаараагүй бололтой. Залуугийн толгойноос юу юугүй л нэлийтэл цус асгарсан гэнэ. Түүнийг Яаралтай тусламж буюу 103-ийн машин Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн боловч анхан шатны тусламж ч үзүүлж амжаагүй байхад амьсгал хураасан байна.

Дахиад л зөвшөөрөлгүй барилга байжээ

Иргэн Колъя овогтой Пүрэв гэгч нь энэ газарт нийтийн эзэмшлийн усан оргилуур барина гэж анх газрын зөвшөөрөл авсан байна. Гэтэл түр хугацааны дараа 16/24-ийн хэмжээтэй барилгын хамт усан оргилуур барихаар болсон байгаа юм. Үүнийг нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас бас найр тавьж зөвшөөрсөн юм байх. Ингээд л НМХГ-ыг нүдээ аниад сууж байхад барилга  нөгөө усан оргилуур нь үйлчилгээний төв болон хувирч 30/24 хэмжээтэй 16 давхар барилга болсон байна. Анх барина гэж амласан усан оргилуурыг Чингэлтэй дүүргийн V хороонд барьж байгуулсан гэнэ. Гэхдээ барилгын компаний бус орон нутгийн төсвөөр шүү. Бас энэ ажилд Чингэлтэй дүүргийн Өмчийн газар хамтарсан нь үнэхээр хачирхалтай.

Уг барилгын гүйцэтгэгч компани гэх “Модун спеакэл” ХХК-ийн захирал Х.Батбилэг, менежер М.Очирпүрэв нар сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийсэн юм.  Тэд “Манай компанийн ажилчдын хариуцлага, болгоомжгүй байдлаас болоод хүний амь нас хохирсонд харамсч байна. Хохирогчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Тус барилгатай “Эко констракшн” ХХК холбоогүй. Бид тэднээс зөвхөн бетон зуурмагаа авдаг байсан” гэв. Харин тэд захиалагчаа нууцалсан юм.

Энэ талаар НМХГ-ын албан тушаалтнаас лавлахад “Сонин юм аа, энэ барилгын гүйцэтгэгч нь “MS Build гээд компани байх ёстой. Ямар “Модун спеакэл” ХХК бас гараад ирчихвээ” гээд гайхаж суух юм.

Энэхүү барилгыг 11 давхар болтолоо сүндэрлэж байхад НМХГ-ын байцаагчид юу хийж байсныг НМХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Ням-Очироос тодруулсан юм.

/Тэрээр Нийслэлийн Засаг даргын Удирдах зөвлөлийн хурал дээр “Манайх хариуцлагаа биелүүлээгүй нь үнэн. Ажлаа хийж чадсангүй” гэж учирласан мөртлөө сэтгүүлчдийн нүдэнд дээр бид ажлаа маш сайн хийдэг гэсэн юм. Түүний хуурамч байдалд Э.Бат-Үүл дарга ихэд дургүйцэж харагдсан/.

-Зөвшөөрөлгүй барилгын жагсаалтыг танай байгууллага гаргасан байсан. Гэтэл даваа гаригт  осол гаргасан барилга энэ жагсаалтад багтаагүй байх юм?

-Жагсаалтад багтаагүй нь үнэн. Биднээс энэ барилгад 16/24-ийн хэмжээтэй барилгын хамт усан оргилуур барина гэж зөвшөөрөл авсан. Бид  зөвшөөрөл өгсөн болохоор нь энэ жагсаалтад оруулаагүй юм.

-Зөвшөөрөлгүйгээр хэмжээ хэтрүүлэн хууль бусаар барилга 11 давхар баригдсан байхад танайхаас юу ч мэдээгүй гэсэн үг үү?

-Бид нийслэлд баригдаж байгаа бүх барилгын хажууд манаад зогсоод байж чадахгүй. Манайх 20 гайруйхан байцаагчтай. Бид ноос ноолуурын үйлдвэр, талх нарийн боов, арьс шир, үйлчилгээний байгууллага гээд бүхий л салбарт шалгалт, хяналт хийдэг. Тиймээс бид үүнийг анзаараагүй. Гэхдээ нэг удаа манай байцаагч тэр барилгыг 250 мянгаар торгож байсан юм билээ.

-Зөвшөөрөлгүй барилга барьсан гээд 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн гэсэн үг үү?

-Үгүй ээ, тэр байцаагч бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг л шалгасан. Ажлын бээлий, малгай хувцас хэрэглэл өмссөн зэргийг шалгасан гсэн үг. Алдаа дутагдал илэрсэн болохоор 250 мянган төгрөгөөр торгож тухайн үедээ зөрчлийг арилгуулсан гэсэн. Тиймээс барилгын хэмжээг анзааргүй байх. Гэхдээ манайхаас тус барилгад энэ сарын 14-нд шалгалт хийсэн. Тэгээд л зөвшөөрөлгүйг нь мэдсэн гэсэн. Эргэн бичиг цаасаа харах шаардлагатай байсан болохоор шууд үйл ажиллагааг нь зогсоогоогүй юм.

-Өөрөөр хэлбэл үүргийн дагуу танайх энэ барилгын үйл ажиллагааг 14-нд зогсоосон бол нэг залуугийн амь эрсдэхгүй байсан гэж ойлгож болох уу?

-Ойлгож болно оо.

Ямартай ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар замын цаана нүднийх нь өмнө хууль бусаар сүндэрлэж байгаа барилгаа олж хараагүй нь гэж мэлзэж байна. Үүнийхээ тайлбарыг бид цөөхөн ажилтантай, нэг удаа 250 мянган төгрөгөөр торгосон гэхээс өөр хариулт алга. Та мартаагүй байх, энэ сарын 03-нд III эмнэлгийн хажууд баригдаж байсан барилгаас бетон зуурагч машины хошуу 12 настай охин дээр унан амийг нь авч одсон. Мөн энэ сарын 08-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд зүүн талд баригдаж буй Хурд группийн захиалгаар баригдаж байгаа “Рапид харш” орон сууцыг барьж байсан барилгын кран хугарч 26 настай жолооч залуу амиа алдсан. Энэ бол зүгээр л жишээ. Хөдөлмөр, аюулгүй байдлыг хангаагүйгээс 2007 оноос хойш нийт 109 хүн санамсаргүйгээр амиа алдсан байх юм. Гэтэл Нийслэлийн удирдлагууд, барилгын эзэд, Мэргэжлийн хяналтын газрын дархтанууд тоосон шинжгүй, дулаан хөнжилдөө дугжирсаар л байж.  Харин одоо л тэднийг сэрээж цаг нь болжээ. Учир нь зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоох талаар өчигдөр Нийслэлийн Засаг даргын Удирдлагуудын зөвлөлийн гишүүд, холбогдох байгууллагын удирдлагууд ээлжит бус хуралдаан зарлаж хаалттай хуралдсан юм. Хурлын дараа Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүлээс дараах асуултад хариулт авлаа.

-Таны бодлоор өчигдрийн осолд  хэн буруутай вэ?

-Нийслэлийн Засаг даргын Удирдах зөвлөлөөс энэ сарын 7-нд зөвшөөрөлгүй эхэлсэн барилгуудын үйл ажиллагааг таслан зогсоохыг үүрэгдсэн. Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, барилгын ажлаа зогсоохгүй байгаа барилгуудад нэмэлтээр арга хэмжээ авч цахилгааныг нь таслах арга хэмжээ авахыг үүрэгдсэн. Гэтэл өнөөдөр энэ захирамжийн биелэлт үнэхээр хангалтгүй байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар үүргээ биелүүлж ажилласангүй.

-НМХГ ажлаа хийж чадаагүй гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав, өнөөдрийн хуралдааны үеэр НМХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Ням-Очир өөрөө үүргээ гүйцэтгэж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа 79 барилгаас 53 барилгад акт бичээд, удирдлагуудаар нь гарын үсэг зуруулсан байна. Харин нөгөө цахилгааныг нь тасалж үйл ажиллагаа явуулахыг нь хязгаарлах үүргийг эс биелүүлэн дөнгөж 14 барилгын цахилгааныг тасалсан байна.

-Ямар учраас цахилгааныг нь таслаагүй юм бол?

-Энэ талаар сая хурал дээр холбогдох албан тушаалтнуудаас асуусан. Гэтэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжэээний дарга нь хэлэх үггүй л сууж байна лээ. Эдгээр удирдлагуудад хандан “Яг одоо гараад зөвшөөрөлгүй баригдаж байгаа бүх барилгын цахилгааныг таслах” үүрэг өгөөд байна.

-Барилгуудыг арав гаруй давхар болтол нь ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад байхад холбогдох байгууллагууд үнэхээр анзаарахгүй байна уу? Эсвэл?

-Хөдөлмөрийн аюлгүй байдлыг хангаагүй мөн зөвшөөрөлгүй газар дээр баригдаж байгаа барилгуудыг өөхшүүлэх зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох үүргийг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга н.Батжаргалд үүрэг болгосон. Сүүлийн үед барилгын бизнес нь албан тушаалтнуудын зохион байгуулалттай, бизнесийнхний оролцоотой өргөн цар хүрээг хамарсан гэмт хэрэг болон хувираад байгаа юм.

-Барилгуудад ямар арга хэмжээ авах вэ?

-Дахин дахин давтан хэлээд байхад үүргээ биелүүлэхгүй байгаа барилгын компаниудад эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцох болно. Өнөөдрөөс эхлэн цахилгааныг нь шууд тасалснаар барилгын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм.

-НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхгүй их удсан.  Ямар учиртай юм бол?

-Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн хажууд баригдаж байсан зөвшөөрөлгүй эмнэлгийн барилгаас унасан бетон шахагч унаснаас 12 настай охины амь үрэгдсэн. Энэ хэрэгт НМХГ-ын дарга л.Бямбасүрэн тодорхой хэмжээгээр хариуцлага алдсан. Тиймээс түүнийг нь ажлаас чөлөөлөх захирамжийг гаргаад арав гаруй хонисны дараа тэрээр арайхийж суудлаа тавьж өглөө. Үүнийг өөхшүүлсэн хүн бол Шадар сайд  Д.Тэрбишдагва буруутай.

-Д.Тэрбишдагва сайд НМХГ-ын даргыг томилгоонд оролцох үндэслэлгүй биз дээ?

-Тиймээ, хуулинд зааснаар Шадар сайд Д.Тэрбишдагва энэ томилгоонд оролцох ямар ч эрхгүй. НМХГ-ын даргын томилгоонд МХЕГ-ын дарга Р.Содхүү болон бид хоёр л оролцох ёстой. Л.Бямбасүрэн хал гээд захирамж гаргасаар байтал НМХГ-аас “Өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөөлөлөв” гэсэн байна лээ. Энэ ямар учиртай болохыг үнэндээ мэдэх юм алга. Уг нь тэр хүн ажлаа хийж чадаагүй, үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Харин ч ажлаас нь халаад л өнгөрч байна.

-НМХГ-ын даргаар хэнийг томилох вэ?

-Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжтилгээний хэлтсийн дарга  В.Эрдэнбатыг томилохоор түүний танилцуулгыг хүргүүлсэн. Гэтэл д.тэрбишдагва түүний танилцуулгыг аваад явсан гэнэ. Энэ ажилд Д.Тэрбишдагва оролцох ямар ч эрхгүй.

-МХЕГ-ын дарга Р.Содхүү зөвшөөрөлгүй барилгуудад мэргэжлийн хяналтын газар  яадах чинээгээр хяналт тавьж байгаа гэж мэдээлэл хийсэн. Таны бодлоор?

-Би бол хангалтгүй ажиллаж байна гэж бодож байгаа. Гэтэл тэр Р.Содхүү гэгч нөхөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл өгөөд яваад байгаа юм. НМХГ аливаа зөвшөөрөлгүй эхэлсэн, баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагааг хянах, түр зогсоох, таслан зогсоох, шаардлагатай бол нураах ч эрхтэй шүү дээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

48 Comments

  • Anonymous (September 19, 2012 10:04:23 am )

    ХҮҮГИЙН ҮХЭЛД БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН ДҮҮРГИЙН ДАРГА УДИРДЛАГУУД БУРУУТАЙ
    ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛАА ХАНГАЖ АЖИЛЛАГҮЙ БАРИЛГЫН ХХК БУРУУТАЙ
    ХҮН ГАРАА ХӨДӨЛГӨӨД АВРАЛ ЭРЖ БАЙХАД ЯНДАГНАЖ ХӨДӨЛЖ ЯДСАН ЧАДВАР МЭДЛЭГГҮЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧ НАР БУРУУТАЙ
    ХҮНИЙ АМЬ ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР БАЙХАД ТҮРГЭНИЙ МАШИН УДАЖ ХАРИЦУЛАГА АЛДСАН ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ ТӨЛӨӨ ЯАЖ АЖИЛДАГ НЬ БУРУУТАЙ

  • Anonymous (September 19, 2012 10:04:38 am )

    Логикоор нь эргэцїїлвэл буруутанг олох тївэггїй, Барилга дээрээс юм унах магадлалтай, тиймээс хамгаалалтын бїс їїсгэдэг, энд хамгаалалтын бїс байгуулах гэхээр тэртэй тэргїй явган хїний зам дээр барьж байсан байшинд юунынх нь тийм боломж байх вэ дээ, машин зам хаалтай биш. Тэгэхлээр ийм юм тєлєвлєж чадаагїй, газар олгосон авилгачин хамгийн том хариуцлага хїлээнэ, дараа нь хєдєлмєр аюулгїйн дїрэм биелїїлээгїй тулгууо багана хийсэн хїмїїс гээд л їргэлжилнэ дээ, гэхдээ мэдээж алтан амийг яагаад ч тєлж чалахгїй дээ, уг нь энэ хэргийг ил тод телевизээр мєрдлєгє явуулж, буруутанг олох, тїїнийг шийтгэх ажиллагааг нээлттэй хийвэл мєн ч олон хууль зєрчсєн, авилгалын асуудлууд, тїїний механизм илэрнэ дээ, даан ч тэгэх хїсэл зорилго їїл баатарт ч байхгїй гэдэгт мурийцсан ч бэлэн байна

  • Anonymous (September 19, 2012 10:07:24 am )

    teneg awilgalchdaa ta naraas bolj ider zaluuhan, byatshan balchir urs chini uheed duuslaa mash ih haramsaj ba ta nar ajlaa huuliinhaa daguu hiisen bol end yah gej barilga bosgohiin be barilga bariulj bgaa nowshnuud shunaj duusahgui yumdaa ta naraas bolj engiin ard huuhed zaluus chini uheed duuslaa

  • Anonymous (September 19, 2012 10:36:37 am )

    hairan zaluu hashrahgui yuma naad barilguuda tsegtselmer yuma heleh ug algaa.

  • Anonymous (September 19, 2012 10:43:18 am )

    Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр эхнээсээ л хууль дүрмээ мөрддөг байсан бол ийм юм болохгүйээ. Монгол хүний гүндүүгүй гэгддэг энэ хэнэггүй зан орчин цагт хоцрогдоод байна.

  • Anonymous (September 19, 2012 10:48:11 am )

    Buur uur hureed baihiimaaa, bas tegeed ter barisan usan orgiluuriigeeee, arai ch deee ,urid ni bas ch gej gaigui usan orgiluur baisan san, ter bairniii ard hun ichmeer yum barisan bnaaa,buh usan orgiluur chini USUG burtgeltei hotiin medeld baidag biz deee, hotiin ongo uzemj bolson usan orgiluur bari geheer ineedtei yum hiih yumaaa, arga hemjeee ab l daa,yugaaa hiigeed baidgiim be,yadarsan neg ard ni tegej baigaaa bol ter huuli ni uilchleed shorond oroh biz deee,naaduulaaa alaad og l dooo, ene hot chini ezentei yum baigaa biz deee, bodohoor l booj uheh geed baihiimaaaa

  • Anonymous (September 19, 2012 10:50:39 am )

    buzar luvirchinguudaa hudluud uguuchee,hairan saihan mongoliin ur sad uheed duuslaa ,ta nar eugaa hiigeed bgaa em be?nuguu l hahuulaa hulegeed l suuj bgaa biz.hiij bgaa em unheer alga mongold hunii ami unheer husur hayagdaj bna,uneguidej bna,hairan saihan ger buliin jargal ugui bl bna,ta nariin ur huuhed ingeed uhvel ta nar ingeed duugui suuhgui l bh,mongolchuudaa odoo duugui suuhaa bolieoo bugedeeree bosieoo jigsaal tsuglaan hiigeed ch bltgaui in barilguudiig nuraaya,unheer haramsaj bna,mongolchuud mini tsuuruud duuslaa,

  • Anonymous (September 19, 2012 11:03:56 am )

    Zavaan yumnuudiig shiitgeed barilgiig nuraa . Hairan saihan zaluu .

  • Anonymous (September 19, 2012 11:05:30 am )

    um ma ni bad mi hum, burhanii orond ochih boltugai, arail aimaar yumaa tuslaltsaa uzuulj bga n ch ter 30 minutiin dara ireed bhda yahavde

  • Anonymous (September 19, 2012 11:20:24 am )

    ymar haramsmaar zuil ve buruutai hubuusiig bugdiig shiitge ene heel hahuul avdag darga nar idej tsadaj hanadaggi yum bhda ene hotiin udirdlaga iim hereg garaagui bol bas l medehgui l suuj bna shde hudlaa 2 nuur gargasan yumnuud darga naraas bolj gemgui morooroo yvj bga engiin ard irged hohirsoor baih uu negiig uhaarah tsag bol jee …………………..

  • Anonymous (September 19, 2012 11:30:02 am )

    daanch dee bid tsuun hun amtai tiim bj ene avilgalchdaas bolj 1 sard barilgaas bolj 3 hun nas barlaa. Ene arai dendenee. Ard tumniig taivan amidrah tal deer batalgaa gargaj ogoh turiin alban haagchid bna uu

  • Anonymous (September 19, 2012 11:30:19 am )

    Ер нь ямар ч хуульд төв зам, явган хүний замаас дор хаяж50 м ийн зайд л барилга барих ёстой. Өнөөдөр машины явган хүний замтай тулгаад барьсан энэ олон барилгууд хамгаалалтын дээвэр ч байхгүй болсон байна лээ. Анхнаасаа газраар бизнес хийсэн Нийслэлийн газрын алба, М.Энхболдоос эхэлсэн хотын хуучин даргууд бүгд үүнд буруутай. Одообас замын уулзварын хажууд 100 айлд Цогоо гээдг нөхөр 12 давхар байшин барих гээдл шүүхдээд явж байна. Тэгэхэд Газрын албаны дэд дарга Ариунжаргал ч билүү нөхөр хуулийн дагуу зөвшөөрөлтэй гээдл өмгөөлөөд явж байна. Газрын албаныхныг бүгдийг нь ажлаас нь халах хэрэгтэй. Биднийг явах газаргүй, хүүхдүүдийг минь тоглох тоглоомын талбайгүй, машин зогсох зогсоол ч гүй болгосон нь тэдний буруу

  • Anonymous (September 19, 2012 11:31:53 am )

    uneheer haramsmaar ymaa id hiij buteeh nasandaa yvaa zaluus yu ch medehgui guij yvsan ohin hurtel uregdeh gej uneheer halaglaj bna. Bid eh orondoo taivan amidarmaar bna tor zasgiinhaan

  • Anonymous (September 19, 2012 11:48:15 am )

    MAN bolon ECO nar l buruutai shuu dee

  • Anonymous (September 19, 2012 1:00:27 pm )

    МХГ-ыг татан буулгах хэрэгтэй, ажлаа огт хийж чадахгүй байна, хариуцлага ч алга байна.

  • Anonymous (September 19, 2012 1:03:30 pm )

    НМХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Ням-Очирыг шууд огцруулж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Ямар ч хариуцлагагүй ийм мэтийн хүмүүсийг төрийн албанаас даруй зайлуулах хэрэгтэй.

  • Anonymous (September 19, 2012 1:11:24 pm )

    ХОЛБОГДОХ БҮХ ХҮМҮҮС ДОР ДОРИЙН ҮҮРГЭЭН БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БАЙНА ЦӨМ БУРУУТАЙ
    ШАЛГАЖ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ ЗАХИАЛГАЧ ХОТЫН ДАРГААС ӨГСӨН БАРИЛГА БАРИХЫГ ТӨР ЗОГСООХ ЗАХРАМЖИЙГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ ХЭРЭГИЙН ГОЛ ЭЗЭН БОЛНО ХҮН АМИЙН ГОЛ ХЭРЭГТЭН ГЭСЭН ҮГ ЗОГСООХ ШИЙДВЭРТ ХАМААГҮЙ БОЛ ГҮҮЦТГЭЖ БАЙСАН БАЙГУУЛАГ
    ГОЛ БУРУУТАН ТҮҮН ДУНДААН ХӨДӨЛМӨР ХАМГААЛЫГ ХАРИУЦСАН ХҮН ГОЛ БУРУУТАН

  • Anonymous (September 19, 2012 1:13:24 pm )

    БАРИЛГА БАРИХ БОЛОЛЦООГҮЙ ГАЗАР ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БАЙНА ШӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ХҮН МӨН БҮРҮҮТАН БОЛНО МАШ ОЛОН ХҮН ХАМААТАЙ БОЛНО

  • Anonymous (September 19, 2012 1:17:37 pm )

    kolya ovogtoi purev gedeg chn Eco construction ii ?Nyamdavaagiin tursun egchiin nuhur shuu dee…

  • Anonymous (September 19, 2012 2:02:51 pm )

    òýð çàëóóãèéí àìèéã íýõýæ áàðèëãûí êîìïàíèéí ýçäèéíõ íü ãàäàà î÷èæ æàãñàæ ýñýðã¿¿öëýý èëýðõèéëüå Õàéðàí çàëóó áîäîõîîñ ºðºâä캺ð õàðàãäñàí Òýíä õàðæ çîãñîöãîîæ áàéõààð öààä áàðèëãà ðóó ÷óëóó í¿¿ëãýõ ç¿ðõ çîðèãòîí òýíä çîãñîæ áàéñàí õ¿ì¿¿ñýýñ ãàðàõã¿é ë áàéñàí äàà Áè òýð ¿åä õîë áàéñàí çóðàãòààð õàðñàí óéëààä ñóóæ áàéõ äàà ìîíãîë÷óóä ÿìàð àð÷ààã¿é þì áý íýã íýãèéãýý ºìººð÷ òýìöýõ ÷àäâàð óõààí áàéõã¿é áàéãààä õàðàìññàí

  • Anonymous (September 19, 2012 2:10:18 pm )

    xaramsaltai bn zaluug alsan! shunaltai luivarchid bolon ajilaa xiij chadadgui emch tsagdaa nariin amiin amiar ni solix xeregtei

  • Anonymous (September 19, 2012 2:15:52 pm )

    end xaraad zogsoj bga ene olon hunees yagaad yaralt tuslamj uzuuleegui yum boloo hogiin yumaa daanch deee hairan zaluuchuud humuuseee ingej tsag busaar aldaj baix ch gej dee xereg alga

  • Anonymous (September 19, 2012 2:26:33 pm )

    haramsaltai bna.odoonii huuhduud oyutnuud chihevch zuucheed teneg yum shig zam hondlon tuuj yavah yumaa.signaldaad bhad ergej harahgui.ter hogjim duugaa ger orondoo sonsoj boldoggui yum uu.iim aimshgiin zambaraagui hotod zaluuchuud huuhduud maani oorsdoo bolgoomjtoi yavj ooroo oorsdiigoo hamagaalj sonor seremjtei yavahgui bol hetsuu shde.yavgan hun yavah yamarch zam talbai bhgui bolloo.barilga dooguur zam dagaad mashintai ene zeregtseed yavj bna shuu de.

  • Anonymous (September 19, 2012 2:37:47 pm )

    minii huu ingeed uhsen bol bi ene barilgiig n shuud delbelne.muu amid ybahaar sain uh gedeg ym

  • Anonymous (September 19, 2012 2:51:45 pm )

    хотийн хууяин дарга Энхболд Мөнхбаяр нарийн буруу шүү дээ,Содхүү г буулгаж арга хэмжээ авах хэрэгтэй

  • Anonymous (September 19, 2012 3:12:04 pm )

    ene neg turgenii emch gesen hachin medleg muutai humuus hun uheh gej bhad yamar ch sandarsan zuilgui hodolj yadaad ter emchid bas unheer hariutslaga tootsoh heregtea unheer durgui hurmeer haragdaj bna lee ug ni ooroo zaluu l hun bna lee

  • Anonymous (September 19, 2012 3:52:11 pm )

    30/24-n hemjeetei geed yu bicheed bnaa? Harbaas yynees hamaagyi tom barilga bnash dee??!! Hed dahin gazaraa tomruulsniig zub tootsoj arga hemjee abaach dee!!

  • Anonymous (September 19, 2012 3:56:48 pm )

    mash ix xaramsaj bna xairan zaluu

  • Anonymous (September 19, 2012 4:10:29 pm )

    Хайран сайхан залуу хүн, амьд явах баталгаа алгаа Монгол улсад

  • Anonymous (September 19, 2012 4:16:19 pm )

    teneg emch nartaa yamar hariutslaga tootssnoo ard tumend il todoor heleerei maliin emch naraas door amitad uursduu uhej bval taarna
    araich dee bj bgaag ni harahaas durgui hureed almaar sanagdsan shuu

  • Anonymous (September 19, 2012 4:35:00 pm )

    алаач наад луйварчингаа барилгыг шууд нураа

  • Anonymous (September 19, 2012 4:39:39 pm )

    монголчууд гэж нэг иймэрхүү зохион байгуулалттай хүнд гарууд үр хүүхдээ алсан шиг ертөнцийн буг болж архи янхан луйвар авилгалаараа л толгой цохиж байх шив хайран сайхан хүү барилгыг бариулж байгаа тэр новшийн 13 үе цусанд нэвт будагдаг үхээрийн хараал эзэндээ очиж үеийн үед яс нь цайж сөнөн балрах болтугай

  • Anonymous (September 19, 2012 5:06:41 pm )

    НМХГ -н дарга нэрээр орон тоо бөглөсөн тэр амьсгааг нэн даруй огцруул,нийслэлчүүд дэмжие!!!!!!

  • Anonymous (September 19, 2012 5:39:52 pm )

    enend xamgiin byryytain niisleliig svvliim 20 jil ydirdsan man iin noxdvvd byryytai tednii mongonii toloo ajilsanaas xot d xeregtei um uy ch xiigeegvi g bid medej bga tednii xiisen geed bga zvil n zvgeer bsan ybgan xvnii zam xais xashlaga zamiin borjyriig jil bolgon solij mongo ygaadag l bsan biz dee ted naraas xariytslaga tootsox xeregtei

  • Anonymous (September 19, 2012 5:47:47 pm )

    НИЙСЛЙН МЭРГЭЖЛИЙН ХАЯЛТЫН АЛБА

  • Anonymous (September 19, 2012 5:49:41 pm )

    ХҮНИЙ ТӨЛӨӨ АЖИЛДАГ ГҮЙ ЯАРЛАТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧ ЖОЛООЧ НАР 100 % БУРУУ ШҮҮ

  • Anonymous (September 19, 2012 7:19:51 pm )

    chingeltei duurgiin gazriin alband ajil uureg guitsetgej bga bsan ganbolg turbat altantsetseg uildver uilchilgeenii bulgan end dargaar ajillaj bsan odoo ulsiin ih hurliin gishuun ochirbat m enhbold edgeer humuusiig alijaas ne halaa batuul darga mine yagaad gevel olon jiliin yalzarsan avilgal zogsoo zaigui yavagdaj bna
    bid medneee
    ta nar udahgui deelee numurnuu
    ih olon huniig luivardaj yavaa uls zagalmailsan etseg ne miegombiin enhbold shuu ta mine tsadna hanna gej ugui ulsuud aimshig tegsen murtluu m enhbold shuvt gandan k k k bolimoor yum

  • Anonymous (September 19, 2012 7:22:52 pm )

    ene barilga ehneesee luivar heruul haraal mungu tugrug bolj hulhinii bosson hairan huugiin altan amind hurlee ene barilgiin humsiin huugiin suns ta nartai shuvt hamt bnaaa

  • Anonymous (September 19, 2012 10:21:50 pm )

    ху намын авилгын сүлжээ буруутай
    хуулиар биш найраагаар амьдардаг хувалзнууд буруутай
    хулгайгаа бизнес гэж ярьдаг эвэртэнгүүд буруутай
    хуучин нийгмийн шаарнууд шинэ нийгмийн толгойд гарсан парадокс буруутай
    буруутай буруутай бухан бяруунууд буруутай
    буруутай буруутай ухна ишигнүүд буруутай
    буруутай буруутай гутгаарын гулигдаснууд буруутай
    буруутай буруутангуудад үйлийн үр нь ирэх болтугай

  • Anonymous (September 20, 2012 9:48:12 am )

    lalariin darga nar buruutai ta nariig ard tvmen bvgd amandaa xaraaj yvaa .ta nariig viliin vr chini barix bolno doo.TA NARIIG ARD TVMEN MINI VEIIN VED CHINI XARAAX BOLNO .XVNII ZOVLONGOOR JARGASAN JARGAL CHINI UDAXGVI TAM BOLJ IRNEE TA NART .AJILAA XIIJ MEDEXGVI BUSDAD GAI BOLJ BGA DARGA NART ENIIG BICHLEE .

  • Anonymous (September 20, 2012 9:53:14 am )

    BARILGIIG N NURAAGAAACHEEE ODOO NAAD LALARUUDTAI YU YRIDGIIN BEE SHUUD BARIILGIIG N DELBELJ NURAAAGAAAACH.TEGEEED ZOVSHOOROLGVI YUM BARIVAL YAJ NURAALGADAGIIG BUSDAD N XARUULAAACH .NURAAGAAACH .XOLDVV TSARAILSAN MAN NAMIIN MALUUDAAA .YUM XIIGEEEECH MALUUDAAA .OLON JIL MONGOLIIG SHULSAN ULS TORCHDOOO MALUUUDAAAA TA NAR 2 XON SAY XVN ARDAAA OLIGTOI AMIDRUUULJ CHADAXGVI BGA MALUUUD SHVVDEEEE .ENE BARILGUUDIIG NURAAAGAAACHEEEEEEEE .

  • Anonymous (September 20, 2012 9:59:01 am )

    Herev ene barilgiig nyraaj ysan orgilyyr barihgue um bol.bi olon ylsiin hunii erhiin baigyyllagt buh medeeliig hurgej.am nasaarai.!!!!!gevch bi yahiig harj baina ard tumen.bid tataj dyyssan tamhnii ishuu.alsguul bid hunuu gedegee.uzuuleh chag boljee.haarrn huurhun huu.!!!!!!

  • Anonymous (September 20, 2012 10:05:52 am )

    Иргэн К.Пүрэвийг олж шалгаачээ, цалингаараа барилга бариулаад байгаа хүн үү айн

  • Anonymous (September 20, 2012 10:14:40 am )

    МОНГОЛЧУУДАА, АВЛИГАЧ ЛУЙВИРЧДИЙН ЭСРЭГ БҮГД САНАА НИЙЛЖ ТЭМЦЭХГҮЙ БОЛ НЭГ ЗАЛУУ ТӨМӨРТ ЗОХИЛУУД НАС БАРСАН, НӨГӨӨ ТАЛД НЬ ТЭР ТӨМРИЙГ ГАРААСАА АЛДАЖ УНГАСАН ЗАЛУУГ ШИЙТГЭЭД НӨГӨӨ ДАРГА, АВЛИГАЧИД ЦЭВЭР ҮЛДЭНЭ, ТЭД ЦААШ ЛУЙВИРАА ХИЙСЭЭР Л БАЙХ БОЛНО. БИД БҮГД НИЙЛЖ ТЭР БАРИЛГЫГ НУРААЯА НУРААЯА

  • Anonymous (September 20, 2012 1:23:12 pm )

    muusain erh medeltnuudiin ene bohir ajiluudaas bolj gemgui humuus ortoj uhej horogdoj bnashtee. ta naryg bish umaa gehed ta naryn huuhediig burhan shiitgeh bolnoo gaigui!!!!!!!

  • Anonymous (September 21, 2012 6:26:19 pm )

    xairan saixan zaluu xaramsaltai bna aa muusain luiwar chid oorsdoo vxliin muugaar vxeesei

  • Anonymous (September 21, 2012 8:24:05 pm )

    jihewj zuuj ywaagui gsen sh dee emneleg ruu ywah zamdaa nas barsan gsen sh dee

  • Anonymous (September 22, 2012 11:19:45 am )

    bulgan shuba zah zeeliin vnees mash hymd zarna.mun borluulagch ajild awna.utas 91915043 91914197

antalya rent a car