Баригдаж байгаа барилгын хажуугаар өнгөрч явсан хүмүүс караны хугархай, тогтоогч төмөр, тоосгонд даруулж нас барах нь бараг энгийн үзэгдэл болж байна. Өчигдөрхөн л гэхэд “Тэнгис” кино театрын урд талбайд барьж байсан барилгын хажуугаар өнгөрч явсан 20 гаруй настай залуу тогтоогч төмөрт даруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Талийгаач залуу надтай нас чацуу байсан юм билээ. Тэгэхээр тэрээр над шиг л хийж бүтээх их хүсэл эрмэлзлээр жигүүрлэсэн нэгэн байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Найзуудтайгаа кино үзэх гээд л явж байсан хүн шүү дээ. Гэтэл хэн нэгэн эрх мэдэлтний хайнгаас болж тэрээр хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсангүй. Өөрийн гэсэн орон зайгаа үлдээгээд зүгээр л яваад өгчихлөө. Түүн шиг харамсалтай тохиолдлоор нас барсан хүмүүс энэ сард хэдэн арваар тоологдож байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ангийнхантайгаа уулзаж зуны амралтынхаа сонин хачинг ханатлаа ярилцаж амжаагүй бяцхан зүрхэндээ эрдмийн баяр тээсэн 12-хон настай охин бас л баригдаж буй барилгын хажуугаар өнгөрч яваад харамсалтайгаар амиа алдсан. Талийгаач охины ангийнхан түүний зуны амралтын сонин хачинг үргэлжлүүлэн сонсож амжаагүй юм. Тэр бяцхан охин хорвоод 12-хон жил амьдрахдаа өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгочихсон байсан гэж бодохоор л цаашид ямар их зүйл хийх байсан бол гэж бодож харамсдаг юм. Ажлаа хийж байгаад хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны XIV хороонд “Хурд” компанийн барьж буй “Рапид харш” орон сууцны хороололд өргөгч караны толгой салснаас болж 26 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсны хариуцлагыг өнөөдөр хэн хүлээж байна вэ гэж асуумаар байна. Хууль бусаар зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргачихаад байхад үйл ажиллагаагаа нууцаар явуулсаар байсан барилгын компанийн эзэд хүлээх үү. Хотын даргын шийдвэрийг эсэргүүцэж барилгынхаа ажлыг үргэлжлүүлэх боломж олгосон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар хүлээх үү. Аль эсвэл хөрөнгөтний өмнө бөхөлзсөн мэргэжлийн хяналтын байцаагч нар хүлээх үү.
Дээрх тохиолдлуудаас гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд дутуу баригдсан цахилгаан шатны нүх рүү хүн унаж гэмтсэн хоёр тохиолдол гарсан аж. Тодруулбал Баянзүрх дүүргийн XXV хороо “Хос” гутлын захын хажууд баригдаж байгаа “Гангар инвест“ ХХК-ийн барилгын дутуу баригдсан лифтний нүх рүү туслах ажилтан нь унасан бол мөн л тус дүүргийн IV хороо Хил хамгаалах ерөнхий газрын ард баригдаж буй барилгын цахилгаан шатны нүх рүү нэгэн эмэгтэй унасан тохиолдол гарсан байна. Тиймээс л амьд үлдэхийн тулд гэртээ бүгцгээе гэсэн юм. Гэхдээ энэ байдлаар барилгын ажил цаашид өрнөх юм бол бид гэртээ байж байгаад л харамсалтайгаар амиа алдах бололтой. Бороо ороход дусаал гоожиж, өвлийн хүйтэнд паар хагарч, зундаа мөөгөнцөртөж, өдөр бүр болж байдаг мэдэгдэхгүй шахам хэмжээний газар хөдлөлтөд хана нь цуурч байдаг орон сууцанд айж амьдардаг хүмүүс шүү дээ бид. Улаанбаатар хотын хэмжээнд баригдсан нийт барилгын 50 орчим хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг юм билээ. Гэхдээ үүний хариуцлагыг хэн ч хүлээхгүй нь бүр ч харамсалтай. Ингэхэд бид цаашид хэрхэн амьдрах ёстой юм бэ.
Р.Сарангоо
Таньд манай сайт таалагдаж байвал LIKE хийнэ үү. Баярлалаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 18, 2012 11:02:18 am )
БАТҮҮЛ БААТАРАА ГАРАГСАН ЗАХИРАМЖ ЧИНЬ ЯААСАН ВЭ ҮҮНИЙГ ЧИНЬ БАРИЛГЫН ЭЗЭД
ТООЛГҮЙ АЖЛАА ХИЙСЭЭР ХҮНИЙ АМЬ НАСАНД ХҮРЛЭЭ ИРГЭД БАРИЛГЫН АЖИЛ ЗОГССОН
ХЭМЭЭН БОДОЖ ТАЙВАН ЯЛХАЖ ЯВСАН ЮМ ШҮҮ ТУХАН БАРИЛГЫГ ЗАХИРАМАЖ ЗӨРЧӨН БАРСААР ХҮНИЙ АМЬ ХОРООСОН БАРИЛГЫН ЭЗЭНИЙГ ХҮН АМИЙН ХЭРЭГЭЭР ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ
БЭШ ГЭЖ ҮҮ ЭЗЭН НЬ ЭНЭ ХҮН ШҮҮ МӨНГӨТЭЙ ХҮНЭЭС МОНГОЛ ТӨР МОНГОЛЫН ШҮҮХ АЙДАГ ЮМ ХАХУУЛ ИХ ӨГДӨХ БОЛХООР -
Anonymous (September 18, 2012 11:54:10 am )
shat shatand ni hariutslaga tootsoh heregtei…barilgiin com-ii ezdeees nas barsan hohirogchidiin amiig neh
-
Anonymous (September 18, 2012 11:56:23 am )
gertee bugeed cn nemergyidee, shanargyi barilgiin ttaz n nuraad l chad
-
Anonymous (September 18, 2012 12:00:13 pm )
bat uuliin maani chadal hyreh yum bolovuudaa, gazriin naimaanii aalznii tor bol odoo diildehgyi baihoo, zagalmailsan etseg miegombiin luivarchnaas ehleh heregtei, ard tumnii demjleg ch gesen
-
Anonymous (September 18, 2012 12:02:45 pm )
үхэл нь ирээд л үхэж дээ болох ёстой цаг хугаца болох ёстой газар болох ёстой чихэвчний хөгжим зүгээр л үхэх ёстой л байсан байхгүй юу. тэгэж үхэхгүй байсан бол машинд дайруулаад л үхэх байсан
-
Anonymous (September 18, 2012 12:37:14 pm )
Hotiin darga zahiramj gargay gesen, Getel MAH-iin gishuud 14 honog hugtsaag sungasan. Teghdeer MAH-iinhan Huuli bus zviliig demjij, hvnii amind hvrsen.
-
Anonymous (September 18, 2012 12:56:34 pm )
house horoolollold amidartsgaaya jihshig
-
Anonymous (September 18, 2012 1:47:09 pm )
chamaig gertei bugeed baij baih hoiguur chine ih yum bolno do
-
Anonymous (September 18, 2012 2:30:45 pm )
БИД НАР ЧИНЬ НЭГ ТОМ БАРИЛГЫН ХАШААН ДОТОР АМЬДРААД БАЙГАА ЮМ БИШҮҮ
-
Anonymous (September 18, 2012 4:21:54 pm )
Ийм хүний аминд хүрсэн муу ёрын барилгуудыг битгий аваарай гэж иргэддээ уриалъя. Ийм байранд амьдраад ажил амьдрал үйлс ч бүтэхгүй, амьдрал ахуй ч өөдлөхгүй.
-
Anonymous (September 18, 2012 7:42:48 pm )
orosoos orj irsen bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna,mun borluulagch ajild awna,tsalin 4g zarah tutamd say tugrug olgono.utas 91915043 91914197
-
Anonymous (September 18, 2012 8:11:52 pm )
ХҮН ТЭЭЖ ТӨРҮҮЛЭЭД ТҮҮНИЙГЭЭ ЭРҮҮЛ САРУУЛ ӨСГӨНӨ ГЭДЭГ АМАРГҮЙ ЗҮГЭЭР Л ЯВЖ БАЙГААД ХҮНИЙ ХАРИУЦЛАГАГҮЙГЭЭС БОЛЖ ИНГЭХ ГЭЖ БАЙХ УУ ХӨӨРХИЙ ЭЖИЙ ЯАЖ ЭНЭ ЗОВЛОНГ ДААЖ ГАРАХ ЮМ БЭ
-
Anonymous (September 18, 2012 9:22:55 pm )
Bur uneheeeer hetsuu baina. Yaay da? dulii um shig hezee boltol bh ve?? Ene barilguudiin uneheer bitii avarai. Ene tendees holuur yav. Hedule bie biede hairtai l bh heregtei. Um hiisen j busdiiga bod l do, Huuli yosoo daga l da! Gants l amidrana shdee!
-
Anonymous (September 18, 2012 9:37:26 pm )
um maani bad mi hum. sain turliig oloh boltugai. ar geriihend n gvn emgenel ilerhiiliye. hetsvv bainaa.
-
Anonymous (September 19, 2012 2:19:17 am )
oo tsaaduuliig chin medehgui bish uursdiin h n l biznes shu de.Yaj hamag ajilaa zogsooh ve. Barilguud barigdaad l baij de hehe. Unen hugiin yumaa. Ug n uzuulen mayagaar JINHNEESEE JINHNEESEE SHUU ANDUURAV ENDUUREV hehe hereg tuvug tarisan heden nuhdiig talbai deer shongoos ulguj uzuulen bolgohguin baih da. Tegval aidaggui zarim hunuus aidag l bolno do
-
Anonymous (September 19, 2012 9:03:54 am )
Мэргэжлийн хяналт, цагдаа, прокурорын байгууллага хамтраад эдгээр барилга бариулсан, барьсан буруутай хүмүүсийг тогтоож тавих хариуцлагаа чангатгаж хуулийн зүйл заалтуудыг хүндрүүлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Тэгэхээс бүх зүйлийг хотын дарга ганцаараа шийдэж чадахгүй байхаа. Барилгын компаний үйл ажиллагааг зогсоох ямар арга байна түүнийгээ одоо л хийх хэрэгтэй. Болохгүй бол хэдэн байшин дэлбэлээд буулгаад өгөхөд хашрах байлгүй.
-
Anonymous (September 19, 2012 10:27:12 am )
ene ch yahav medegdej baigaa osluud ni, 9 sar garaad 11 hun osoldson bna,ihenh barilgiin com nuud nuuj haagaad unguruudug
-
Anonymous (September 19, 2012 3:32:05 pm )
har zaluugaaraa horboog orhin gedeg haramsaltai yuma heleh ug ch alga da taiban amidarah arga alga mongolchuuda
-
Anonymous (September 19, 2012 9:56:14 pm )
bid gertee bvgej suuh bishee bid oorchlolt hiih tsag ni boljee. ard tvmen bid oroltsoj oorchlolt hiihgvi yum bol biniig taiwan bailgahgvi nee. eleg negt mongolchuudaa negiig bodoj hoeriig tungaah tsag ni bolsoon.
-
Anonymous (September 19, 2012 9:58:45 pm )
mergejliin hynalt,tsagdaa, prokuroriin baiguullagaas shiidwer hvleeh bish edgeer baiguullaguudiig tatan buulgaj shineer baiguulah bolsoon.
-
Anonymous (September 19, 2012 9:59:09 pm )
bid hend naidaj yund itgej ywaa yum be
21 Comments