antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2012 5 comments

НО.АЛТАНХУЯГ САНДАРЧ БАЙНА

нийтлэсэн Admin

Дэд сайд нарын томилгоо золтой л Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрыг тараагаад тавьчихсангүй.

Засгийн газар анх байгуулагдах үед Сангийн яамыг заавал гартаа авна гэж зүтгэсэн МАХН-ынханд хариу цохилт өгөх гэж АН-ынхан энэ удаа оролдож үзлээ. Тэд “Шударга ёс” эвслийн бүлэгт хандан “Намын бүлэг завсарлага авахтай холбоотой хуулийг батлахгүй бол хохь чинь шүү.Дэд сайдуудыг чинь хүлээж авахгүй” гэж мэдэгдсэнд нөгөөдүүл нь бас л гэдийгээд суучихаж. “Шударга ёс” эвслийнхэн   “Та 75 хувийн бодлогоо тодорхойлно шүү, бид 25 хувийн бодлогоо тодорхойлно” хэмээн зүтгэж, бүхий л яам агентлагийн ажилд хошуу дүрж, танайх, манайх хэмээн илт дайрч давшилж эхэлсэнд АН-ынхан бухимдуу байна. Тэр ч бүү хэл 25 хувийн бодлогоо тодорхойлохын тулд манайд эвсэлд дэд сайд өг, хэрвээ та нар дэд сайд өгөхгүй гэвэл бид 25 хувийн бодлогоо яаж тодорхойлох юм.

 

Тодорхой хүмүүс санал болгоно” гэж тэд зүтгэж эхэлжээ. Хэдхэн суудлаараа барьцаалан Хамтарсан Засгийн газраа ч унагахад бэлэн байгаа ч АН-ынхан яаж ч бадахгүй тэдний аясыг дагаж байна. Үнэндээ тэгэхээр ч өөр арга байсангүй. “Шударга ёс” эвслийнхэн Орон нутгийн сонгуулийн хуулиар шалтаглан завсарлаг авч, мАН-ын дарга нартаа хошуу амаа нийлүүлж эхэлсэн учраас Но.Алтанхуяг сайд яарч сандран Зөвшилцлөх уулзалт зарлаж, тэдэнд бууж өглөө. Үнэндээ өнөөдөр УИХ-д хамгийн их суудал авсан АН бус харин 11 суудалтай “Шударга ёс” эвслийн санаачлагаар төрийн алба хөдлөх болчихоод байна. Хэрвээ тэднийг аргадаж суухгүй бол Шинэчлэлийн Засгийн газар тарна. Тиймээс Но.Алтанхуяг сайд тун их сандарч байгаа сурагтай.

 

http://shudarga.mn/?dazo=news&newsid=13015&catid=4


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (September 17, 2012 9:42:52 pm )

    t1 altanhuyag

  • Anonymous (September 18, 2012 7:29:11 am )

    хохь чинь

  • Anonymous (September 18, 2012 9:05:18 am )

    Зовсон адъютант гарчээ Энэ засаг удахгуй нь бололтой ум мани бадми хум

  • Anonymous (September 18, 2012 1:14:54 pm )

    Yna daa,jil hagas teschih yumsan,Altanhuyag said aa??

  • Anonymous (September 19, 2012 3:27:57 pm )

    mash zuw sain baina

antalya rent a car