antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2012 1 comment

Улсын цэцэрлэгийг эцэг, эхчүүдийн мөнгөөр камержуулах ёстой юу Л.Гантөмөр сайд аа

нийтлэсэн Admin

Хан-Уул дүүргийн 72 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Алдармаа гэгч «Цэцэрлэг камержуулах үйл ажиллагаа явагдаж

байгаа тул хүүхэд тус бүрээс 40 мянган төгрөг авна» хэмээн өнгөрсөн мягмар гарагт эцэг эхчүүдэд хэлж, бухимдуулсан тухай бид мэдээлсэн. Гэтэл мөнөөх мөнгөний хэрүүл үргэлжилж, Алдармаа эрхлэгч мөнгө өгөхгүй гэсэн эцэг, эхчүүдэд «Хүүхдийг чинь цэцэрлэгтээ хүмүүжүүлж чадахгүй» хэмээн дарамталжээ.

Хамгийн гол нь Алдармаа цэцэрлэг камержуулах тухайгаа холбогдох албаныханд хэлээгүй бөгөөд эцэг, эхчүүдтэй ч хэлэлцэж, зөвшилцөлгүй шууд тулгасан байна. Хүүхдүүдийн ар гэрийнхэн нэг хүүхдээс 40 мянган төгрөг авах нь хууль бус үйлдэл, тэгээд ч камержуулахад энэ хэмжээний мөнгө орох ёсгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Энэ үйлдэл нь «Боловсролын байгууллага, их, дээд сургууль, цэцэрлэгүүдэд авлига цэцэглэсэн» гэх яриаг батлах шиг. Ажил ихтэй, завгүй эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд захиралд нь мөнгө төлж, багшийнх нь гарыг цайлгах зэргээр аль байдгаа бардаг. Тэр ч бүү хэл багшийнх нь хэлсэн бүгдийг гүйцэтгэх ёстой болдог.

Цэцэрлэгийн багш нар хүүхдийн тоглоом, ширээ сандал, ном, сурах би4иг авах, засвар хийх зэрэг арай цэвэрхэн нэрээр мөнгө татдаг. Гэтэл одоо бүр даварч «камержуулах» гэсэн үгээр өнгөлж их хэмжээний мөнгө нэхдэг болжээ. Энэ талаар тус цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс тодруулахад, « 40 мянган төгрөгтэй холбоотой асуудал яригдаад хэд хонож байна. Боловсролын тухай хуулийг бодсон ч эрхэм эрхлэгч Алдармаа гаргасан шийдвэрээ эргэж харах хэрэгтэй болжээ. Энд хамгийн сонирхолтой нь саналаараа өгч болно гэж байгаа юм. Эхэндээ бүх хүүхдийг өгөх ёстой гэж байсан. Гэтэл эцэг эхчүүд хэл ам хийгээд ирэхээр «Та бүхнийг албадаагүй байхад зохиож байгаа ажилд битгий саад болоод бай» гэсэн утгатай зар тавьсан байна. Хэрвээ манай хүүхэд өгөөгүй байлаа гэхэд хүүхдийг минь «шоглоод» зүгээр байлгахгүй. Тийм учраас өгөхөөс өөр арга алга. Ард түмний амьдрал хэцүү байхад улам зовоосон шийдвэр гаргаад байх юм. Боловсрол шинжлэх ухааны шинэхэн сайдын сонорт нь энэ асуудлыг хүргэмээр байна » гэлээ. Ямартай ч нэлээд олон эцэг эх ийм байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан.

Сүүлийн үед цэцэрлэг ховор байгааг далимдуулж цэцэрлэгийн эрхлэгч нар «орчноо тохижуулна», «хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ» гэх нэрийдлээр эцэг эхчүүдийг залхааж байгаа нь үнэн. Гэхдээ үнэхээр л анги танхим, өрөө тасалгаагаа камержуулах гэж байгаа бол хүүхэд тус бүрээс ядаж 10 мянган төгрөг аваач гэсэн эцэг эхчүүдийн саналыг яагаад сонсоогүй юм бол. 72 дугаар цэцэрлэг ийм хэмжээний мөнгө татсан гэх асуудал яригдаж байхад БЗД-ийн гуравдугаар цэцэрлэг хоосон анги тохижуулах нэрээр хүүхдүүдээс 35 мянган төгрөг авч байна. Хичээлийн шинэ жил орохоос өмнө БШУ-ны сайд Л.Гантөмөр «Багш, эрхлэгчдэд авлигаас ангид байх мэдэгдэл хүргүүлнэ» гэж ярьж байсан санагдах юм. Гаргасан шийдвэр тань амьдрал дээр хэр хэрэгжиж байгааг эргэж нэг харах цаг нь болжээ.

Р.Саруул

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 17, 2012 11:22:40 am )

    сургууль цэцэрлэгийн төлбөр хэрээс хэтэрч байна шүү энэ хувийн сургуулиудыг хянадаг захирдаг газар байна уу амандаа багтсан төлбөр нэхэж байна сайд аа111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111

antalya rent a car