Монголын толгой баячуудын нэг, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн 100 хувь эзэмшдэг “Хурд групп”-ийн захиалгаар
барьж буй “Рапид харш” орон сууцны хорооллын 26 дугаар байрны арваннэгдүгээр давхарт ажиллаж байсан краны цамхаг нурснаар уг краныг жолоодож байсан 26-хан настай идэр залуу хорвоог орхисон билээ. Барилга дээр нь хүн амиа алдсаныг мэдээгүй, сураг л сонссон гэж Б.Чойжилсүрэн гишүүн жишим ч үгүй хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ. Монгол даяараа шуугьж байхад Б.Чойжилсүрэн мэдээгүй байна гэдэг гайхалтай. Мэдээж тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хариуцлага хүлээж сураагүй, тийм чадвар ч байхгүй түшмэдүүдийн амнаас л ийм үг гардаг.
“Мэдээгүй” гэж хэлчихээд нүдэн балай, чихэн дүлий өнгөрнө гэж эрхэм түшээ тооцоолж байвал харамсалтай л байна. Эрхэм гишүүн таныг парламентад барилгын ажлынхаа чөлөө заваар суудаг. Барилгын талбай дээр байнга эргэлдэж байдгийг мэдэх хүмүүс нь мэддэг л юм. Барилга бариулаад олсон орлого нь танд очдог бол гарсан осол нь ч гэсэн хамаатай байх бус уу. Ослын газар ажилласан холбогдох байгууллагуудын дүгнэлтээр осол гарахад хяналтын инженер, оосорлогч, дохиочин зэрэг хүмүүсийг өнгөрсөн долдугаар сард ажлаас халсан нь нөлөөлсөн гэсэн байна билээ. Хэрвээ хяналтын инженер, оосорлогч, дохиочин гэдэг ажлын байр хэвээрээ байсан бол кранчин залуу амьд гарах ч байсан байж мэднэ. Орон тоо хэмнэж, олох ашгаа нэмэгдүүлэх гэсэн явуургүй арга эцэстээ хүний аминд хүрчээ. Кранчин залуу цамхаг нурахад эхний цохилтоор кранаасаа зүүгдэж байсан ч хоёрдох цохилтод гараа алдаж унасан гэдэг. Үнэхээр харамсалтай. Хэн нэгний мөнгөний төлөө үхэн хатан зүтгэсэн шуналын гайг мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан нөгөө нэг нь үүрнэ гэдэг байж боломгүй. Гэвч манайд ийм юм нүүрлэчихэж.
“Рапид харш” хорооллын нэг метр квадратын үнэ нь хоёр мянган ам.доллар. Ийм их мөнгө олж байж орон тоогоо хэмнэж, ажилчдаа халаад байдаг нь хачирхмаар. Зарим туслах ажилчидтай гэрээ хийлгүй, цагийн 1800 төгрөгөөр тооцон цалин өгч, хоол ундгүй ажиллуулдаг гэнэ билээ. Нарийлж болно. Гэхдээ хэмжээ хязгаар, хяналт гэж байх ёстой биш үү, эрхэм гишүүн ээ. Цаашдаа “Мэдээгүй, мэдэхгүй” гээд дахиад хүний амиар наадах гээгүй л юм бол эзэн хүний ёсоор анхаарлаа хандуулж, хариуцлагатай байна уу. Дахиад хэлье. Олсон орлогыг нь авдаг юм бол гарсан осол ч гэсэн танд хамаатай шүү. “Хурд групп” өөрсдийгөө орон сууц, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга угсралт болон хөрөнгө оруулалтын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын томоохон компанийн нэг гэж тодорхойлдог юм билээ. Том юм бол том л бай л даа. Хүний амиар мөнгө олохоо больж үз.
Ц.Эрдэнэцэцэг
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 17, 2012 10:27:03 am )
shorond ortohiin tsondon dopo
-
Anonymous (September 17, 2012 10:53:28 am )
tiim l bna iim yumnuudiig shorond ni sain hataaval taarnoo
-
Anonymous (September 17, 2012 12:34:37 pm )
Чойжилсүрээн??? чамд дээд тэнгэрээс сануулга өгөөд байгаа юм бишүү???…Дотроо бодолтой , доороо суурьтайхан шиг шуналаа нь хязгаарлаад, тайванхан алдаа оноогоо дэнслэх ЦАГ чинь болсон юм шигээ??? Бурханы гэсгээл их ирвэл чи бултаж чадахгүй шүү дээ. Тэр үед цусаар уйлаад ч нэмэргүй л болов уу???
-
Anonymous (September 17, 2012 3:29:37 pm )
huurhii duu chaavaas uchyyhen ertuntstei hymyys
-
Anonymous (September 17, 2012 4:35:05 pm )
ЯМАРЧ ЯМАНД ХЭМЖЭЭ ХЯЗГААР БАЙДАГ ЮМ ДҮҮ МИНЬ
-
Anonymous (September 17, 2012 4:40:23 pm )
НҮХТ Д БАС ХҮНИИ АМЬ ЭРСЭДСЭН БАЙХШҮҮ ЭНЭ НӨХРИИН БАЙШИНГААС
-
Anonymous (September 17, 2012 10:35:17 pm )
Nugel ni nudeer ni garch bna.xogiin tsarai muutai shavar ovoolj ard tumniig shulaxaa boli.ichix ch ugui duulaagui gej xutcaxaa boli xunii amiig uygaar tulux yum be chi.uuruu uxvel taarna
-
Anonymous (September 18, 2012 12:11:29 am )
харах царайны пиздаа байна
-
Anonymous (September 18, 2012 2:11:44 am )
umhii durvud tochogo
-
Anonymous (September 18, 2012 7:51:05 am )
shunaliin tuiam bolj baihaar ajllchdaa ayaulgvi baidlaa anhaarmaar yum aa negl odor tengeriin gesgeel irne shvv tengerees chamd olon udaa anhaaruulaad bga yum bish vv dee hairan saihan zaluu horvoog orhiloo doo choijilsvreeeeen
-
Anonymous (September 18, 2012 8:45:12 am )
эрхэм ерөнхийлөгчөө, эрхэм ерөнхий сайдаа, эрхэм хотын даргаа эрдэнэт хүний тэр тусмаа өсөж яваа залуус ингээд барилгын төмөрт цохиулаад нас бараад байх уу.Танай АН төр засгийн толгойд гарснаас хойш өчнөөн хүүхэд залуус ертөнцийн мөнх бусыг үзлээ. Авч байгаа арга хэмжээ чинь хаана байна вэ?арай дэндэж байна. Барилгын компаний шуналтай захирлуудаас болж байна.талийгаач хүүгийн гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ум мааний бдми хум.
-
Anonymous (September 18, 2012 9:09:45 am )
ZAILAASAI MUU bIZDA. BAT-uul ENE MUUSAINUUDIIG JURMAND NI ORUULAASAI
12 Comments