-ТЭРБЭЭР СҮҮЛИЙН ҮЕД НАМЫНХАНДАА ИЛААРШ САНАА ДУУЛГАХ БОЛОВ-
УИХ-ын гишүүн асан С.Баяр Канадаас дөрөв хоногийн өмнө иржээ. Тэрбээр гадаадаас ирэнгүүт ШШГЕГ-аас Н.Энхбаяртай уулзах зөвшөөрөл хүссэнийг эх сурвалжууд өгүүлж байна.
Уг нь С.Баяр, Н.Энхбаяр хоёрын улс төр хийгээд хувь хүний хоорондын харилцаа нь ихэд тааламж муутай байсан. АНУ руу явахаасаа өмнө С.Баяр Н.Энхбаяртай хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй “тулалдсан” Шууд хэлэхэд “Долдугаар сарын 1”-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэх чиглэлийг хэн, хэрхэн өгсөн талаар тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр нар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж битүүхэн нэгийгээ буруутгаж байсан. Хурандаа нарыг шүүх хурлын үеэр гэрчийн мэдүүлэг өгөх гэж хамт Очихдоо ч мэндийн зөрүүгүй шахам сууж байгаад салж одоцгоосон билээ. Үүний дараа С.Баяр эмчилгээ хийлгэхээр АНУ-ыг зорьсон. Тухайн үед Ашигг малтмалын газрын дарга Д.Батхуягийг хууль бус лиценз олгосон гэх үндэслэлээр баривчилсан байдаг. Түүнийг С.Баяртай холбоотой гэх мэдээлэл ч үүнтэй зэрэгцэн цацагдаж байсан юм. Учир нь Д.Батхуягийг баривчилсан өдөр С.Баяр АНУ руу ниссэн.
С.Баяр АНУ-д очоод мэс засал хийлгэхийн тулд Сиэтл хотод охиныхоо нэр дээр байдаг хувийн байшингаа худалдсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Тодруулбал, Сиэтл хотын Куйн Энн дүүргийн Кондо хорооллын “WA 981193” тоот байшингаа нэг сая шахам ам.доллараар худалдсан байгаа юм. С.Баяр тус байшингаа өнгөрсөн онд худалдаж авсан гэдэг. Хотынхоо хамгийн тансаг гудамжинд байрлах энэхүү элит хаус зүг бүрт харсан цонхтой, цонх бүр тагттай байсан аж. Түүний хаусыг нэгэн эмэгтэй өнгөрсөн тавдугаар сарын дундуур худалдаж авчээ.
Ерөнхий сайд асан С.Баяр хаусаа зарсны дараа буюу өнгөрсөн зургадугаар сарын 6-нд АНУ-ын Сиэтл хотод зүрхний хүнд мэс засалд орсон. Тодруулбал, түүний зүрхний титэм судсанд төмөр цагираг суулгаж өргөсгөх мэс ажилбар хийхэд дөрвөн цаг зарцуулсан гэдэг. Хатуу дарс олон жил ихээр хэрэглэснээс үүдэн зүрхний титэм судас нарийссан гэдгийг зарим хүмүүс хэлж байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө тэрээр элэгний мэс засалд орж багагүй хугацаанд гадаадад эмчлүүлсэн билээ. Харин зүрхний мэс засал хийлгэснийхээ дараа сар гаруй дэглэм сахиад наадмын дараа Монголд иржээ. Намынх нь нөхөд түүнийг наадмаас өмнө эх орондоо ирж, эрүүл саруул болсноо харуулна гэцгээж байсан. Түүнчлэн түүнийг улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ гэсэн яриаг ч гаргасаар байсан. Гэвч С.Баяр наадмын дараа намынхандаа бүү хэл ойр тойрны хүндээ мэдэгдэлгүй их л нууцлагдмал иржээ. Эх орондоо ирснээсээ хойш Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Элсэн тасархайн амралтад хэд хоног бүгсэн байна. Харин өнгөрсөн сарын дунд үеэс намынхаа нөхөд рүү утас цохиж “Бие эрүүл саруул болоод ирсэн шүү. Бүрмөсөн илааршсан. Миний зүрх хэвийн цохилж байгаа” хэмээн ярих болжээ. Ингэж намынхандаа биеийн байдлаа илтгэж, өөрөө мэнд мэдэж байгааг нь Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байгаа нь тэр гэж тайлбарлах хүмүүс ч гарч байна. Энэ тайлбарууд нь түүнийг биеийн байдлаасаа болж улс төрөөс нэгмөсөн гарч байгаа гэсэн яриаг үгүйсгэх гэсэн оролдлого болов уу. Гэхдээ эх сурвалж түүнийг байнга эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байх шаардлагатайг хэлж байсан. Харин энэ байдлаа тэрээр ихэд нууцалж эрүүл саруул болсон гэдгээ тунхаглаж яваа гэнэ.
С.Баяр Монголдоо ирж сар шахам гам сахиад үе, үе гадагшаа гардаг болжээ. Хамгийн сүүлд тэрбээр Канадад хэд хоноод ирж байгаа нь энэ юм байна. Ирсэн даруйдаа намынхаа бүлгийн хуралд сууж, улс төрийн идэвхээ сэргээж, ил далд уулзалт зохион байгуулах болсон байна. Мөн ял эдэлж буй Н.Энхбаяртай уулзах хүсэлтээ ч ШШГЕГ-т хүргүүлсэн нь хачирхалтай. Нэг үе журмын нөхөд байсан хоёрт гэнэт уулзах ямар шалтгаан байгаа юм бол. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төр гэх мэтээр хор найруулах олон л зүйл байгаа биз ээ.
Л.ТӨР Ц.ӨРНӨХ
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 15, 2012 8:51:42 pm )
Bavar ta er khvnii esoor Stengel gargasand bavarallaa.vadarch vawaa er khvn zygtaj vawaa mori 2 iig bvv zogsoo gdg bha tanid hyvi hvnii irgen hvnii mongoo bavarallaa.tevdej vawah ad teven gr gj vg bdg,khvnii aldaagarni vhtel ni muu bga,monk hod bodokh boloogvi.hvn hvnde Saihkan Setgel gargah heregteu
-
Anonymous (September 15, 2012 9:01:39 pm )
bayar hvnii mosgvi balair hvn songuuld orsoldon genee ene bizdag hen songoh yum hvn vheh geed baihad duugai suuj baisan man darga bieiin asuuj baaihad hvrelsvh uuralj baisan c batbold hvnii mosgvi enhbayariin dalbaand baisan ulsuud muuhai ulsuud
-
Anonymous (September 17, 2012 9:48:25 am )
urd n neg namin nuhduud bsan uulzad bie bienee oilgoh tsag esen. tegehgui bol naad ardgchlsan nam chin ene uls ornig orvongoor n erguulj bna shude. odoo bur davarsan hamaatan sadan ah duugee hurtel darga said bolgoj tuslahaa hurtel hiilgej ard tumnii tatavain munguur tsalinjuulj bn
-
Anonymous (September 17, 2012 9:50:06 am )
bayarig demjij bna. huuchin andtaiga evlerch dahin negdej neg huch uzeh bolson.
-
Anonymous (September 17, 2012 4:57:15 pm )
БИ ТИГИЙ ДАВАР
-
Anonymous (September 17, 2012 6:33:49 pm )
bayar er hun. bolj baina,
-
Anonymous (September 17, 2012 10:48:54 pm )
хүмүүсээ та нар ийм гэнэн юмуу эсвэл тоглоод байгаа юм уу. баяр хүн чанартаа юмуу эсвэл долдой нарын хөөрөгддөг мужикдаа энхбаяртай уулзах нь гэж бодоо юу. ухаандаа хуланг гуйж хэдэн хуушуур хайруулаад аан. битгий сэрүүн зүүдэл. хэнийг ч ард түмнийг ч золиослож мэдэх том хор найрагдана. товчхондоо.
-
Anonymous (September 18, 2012 2:03:07 am )
хорчин ажилдаа оржээ гэж монголыг заяа нь хаяагуй байлтаа энэ новш оюу толгойгоор баахан тоглож ашиггуй гэрээ хийгдвэл би толгойгоороо хариуцана гэж байгаад гэрээ хийлгээд маргааш нь бие овдоод яг ухлээ энэ еронхий сайдаа ав зугээр байгаа хунийг еронхий сайд болгоод алах гэж байнаш дээ гээд эзэд руугээ гадаад руугаа зугтаа биздээ одоо оюу толгойн гэрээг оорчилож монгол улсад ашигтай болгох талаар ярьж байна ногоо толгойгоороо хариуцах хун хаана байна муу новш
-
Anonymous (September 20, 2012 4:35:11 pm )
С.Баярт итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг үнэн юм. Наад Баяр гэдэг нөхөр чинь эх орны баялаг,газар шороог лецинз нэрээр худалдсан урвагч амьтан шүү дээ. Харин шоронд хийж шонд дүүжлэх хэрэгтэй.
9 Comments