“Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэдэг үнэн бололтой. Монголын урлаг, соёлын нүүр царай болсон бүсгүйчүүд амьдралаа аз жаргалтайгаар эхлүүлсэн ч нэг л өдөр салж, энгэртээ тэврэх үртэйгээ хоцорсон бүсгүйчүүдийн тоог нэмсээр байна. “Өрх толгойлсон олны танил ээжүүд” цувралийн хоёрдугаар хэсгийг уншигч танаа толилуулж байна.
“Азийн модель” агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа
Монголын сайхан бүсгүй Ч.Содтуяаг онцгой төрсөн бүсгүй гэдэг. Загварын ертөнцийн сайхан бүсгүй гэхээсээ амьдралд хандах хандлага, аливааг өөрийнхөөрөө хийж бүтээх гэсэн эрмэлзэл нь бусдын нүдэнд ил байдаг түүний хувийн амьдрал харин ээдрээтэй. Одоогоос дөрөв таван жилийн өмнө өөрөөсөө дүү залуу Чингүүнтэй гэрлэж, охин үртэй болсон. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжилсэнгүй загвар өмсөгч Чингүүн “Их засаг” их сургуулийн Ням-Осорын охинтой дэр нэгтгэсэн. Харин Монголын мисс, “Азийн модель” агентлагийн захирал Ч.Содтуяа охин Содонгоогоо ганцаар өсгөж, өрх толгойлсон олны танил эмэгтэйчүүдийн жагсаалтад бичигдэж байна.
Азийн топ модель, “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа
Азийн топ модель, “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа гэх хатагтай хүүгийнхээ ааваас өрх тусгаарласныхаа дараа нэрд гарах замналаа эхлүүлсэн. Тэрээр 10 жилийн сурагч байхдаа л “Би нэртэй загвар өмсөгч болно” гэж ангийнхаа хүүхдүүдэд шоолуулдаг байж. Тухайн үедээ даруухан үсээ хоёр салаа самнасан өндөр бор охиныг хэн ч ийм нэртэй загвар өмсөгч болно гэж санаагүй гэдэг. Тэрээр угаасаа заавал хийнэ гэснээ хийж байж санаагаа амраадаг зантай. Тиймээс ч өөрийг нь басамжилдаг байсан арван жилийнхээ ангийн хүүхдүүдэд амласнаа биелүүлж хэн болохоо харуулаад байгаа. Харин хүнтэй суудаггүй шалтгаан нь сэтгүүлчид. Түүнийг анхныхаа ханиас салаад нэрд гарсныхаа дараа учирсан залуухан амрагтай нь янз бүрээр бичсэнээс болж тэдний харилцаанд цав гарч Баярсайхан нь АНУ явж топ хатагтай ганцаараа үлдсэн. Тэгэхдээ “Миний амьдрал эдэнд ямар хамаатай юм бэ. Тэгвэл би насаараа ганцаараа байгаад байя. Тэгээд юу гэж бичихийг нь харъя л даа” гэж шазуур зуугаад одоо ч өөртөө тавьсан тэр амлалтандаа үнэнч яваа. Анхны нөхрөөсөө салсныхаа дараа загвар өмсөгч Б.Баярхүүтэй амьдралаа холбох гэж байсан ч сонин хэвлэл элдвээр бичсээр байгааг тэднийг салгачихсан гэдэг. “Тэгвэл хүнтэй суухаа больчихъё. Тэгвэл юу гэж бичихийг нь харъя л даа” гээд одоо хэр эрд гарахгүй, хүүгээ ганцаар өсгөж, эрийн цээнд хүргэж байна.
МУГЖ, “Зууны манлай поп дуучин” Б.Сарантуяа
МУГЖ Б.Сарантуяа сайн дуучин, хөдөлмөрч эмэгтэй. Бас дүр эсгэдэгүй, шулуухан үгтэй. Хувийнхаа амьдралыг нууцлаад ч сүйд болдоггүй. Сэтгүүлч асуувал шулуухан л хариулчихна. Түүнээс телевизийн хөтлөгч хүүхдүүдийнхээ аав нартай холбоотой юу хэмээн асуухад “Миний ард асаалттай хоёр танк зогсч байгаа шүү. Манай Эрхэмээгийн аав Л. Болдхуяг намайг “my darling” гэж дууддаг юм. Бид хоёр хүний хийдэггүй зүйлийг хийгээгүй болохоор бусдаас санаа зовоод л дуугарч ядаад л хэн хэнээсээ нүүр буруулаад байдаггүй. Хүүхдийнхээ амьдралд тохиолдож байгаа баярт үйл явдлууд дээр уулзаж хамт байдаг. Болдхуягийг ирэхэд нь сайхан хуушуур хайр ч өгөөд л явуулдаг. Тэрнээс биш хүмүүсийн бодож байгаа шиг асуудал бид хоёрын дунд байхгүй. Хүүхдүүдийнхээ санхүүгийн асуудлыг би өөрөө шийддэг. Яахав эцгүүд нь өөрсдийн санаагаараа туслая гэвэл миний зүгээс хүлээн авна. Би хүүхдүүдийнхээ эцгүүдийг сайн яваасай, сайхан амьдраасай гэж боддог. Охины аав ч ялгаагүй ” гэж хариулж байсан билээ.
Топ модель Э.Одгэрэл
“Мөнхийн залуу” Э.Одгэрэлийн сайхан байхын нууцыг тайлах гэсэн хүсэл хүн бүхэнд байдаг гэвэл хилсдэхгүй. Тоолох нас нь тавь дөхөж байгаа гэхэд 18-т шиг харагддаг түүний араас “санаа алдаагүй” эрчүүд ховорхон. Тэрээр сэтгэл судлаач С.Энхболдтой гэр бүл болж 10 жил ханилжээ. Энэ хугацаанд охинтой болж ээж, аав болцгоосон. Гэвч өөрөөс нь нилээд олон ах нөхөр нь түүнийг загварын ертөнцөөс өөр сонголт хийхийг нэг бус удаа сануулсан нь эцэстээ салах шалтгаан болсон гэгддэг. Энэ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч удаан шуугисан. Ер нь Э.Одгэрэлийн тухай мэдээлэл голцуу эх үүсвэр тодорхой бус, ихэвчлэн одоо цаг дээр, сураг ажиг, цуу ярианд тулгуурласан байх нь олонтаа байдаг нь түүнийг тойрсон анхаарлыг улам бүр домгийн шинжтэй болгодог мэт. Топ модель Э.Одгэрэлийн охин нь 1992 онд төрсөн. Нөхөр нь салсныхаа дараа охиноо өөр дээрээ авсан ч 10 нас хүрээд ээж дээрээ ирсэн. Охинтойгоо олдсон боломж болгоноо хамт өнгөрөөхийг хичээдэг. Охин нь өдгөө хилийн чанадад суралцдаг.
“Алтжин”-гийн Г.Алтан захирал
Нэгэн үе монголын баян гэр бүлд тооцогдож, мөнгөөр туйлж байсан “Алтжин”-гийн Г.Алтан, “АПУ”-гийн С.Жамъянсүрэн нар сүр дуулиантайгаар арван жилийн өмнө салсан билээ. Салах болсон шалтгаан нь мөнгөтэй холбоотойгоос гадна Г.Алтан хатагтайн элдэв паянтай холбоотой гэдэг. АПУ-аас САПУ-г өрх тусгаарлуулан мандаж явсан энэ хоёр хүн хоёр тийш болсноосоо хойш ч амар холдоогүй. Түүний нөхөр С.Жамъянсүрэнг Г.Алтангийн мэдэлд үлдсэн Бөмбөгөр худалдааны төвийг шатаасан хэрэгт хүртэл сэрдэж байсан юм. Харин С.Жамъянсүрэн гэр бүлээ цуцлуулах үедээ Г.Алтангаас 507 сая төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргуулсан боловч одоог хүртэл нэг төгрөгийн ч бараа олж хараагүй гэнэ лээ. Харин тэдний дундаас төрсөн хүү өдгөө ээжтэйгээ хамт амьдардаг аж.
“Эра”-гийн Д.Эрдэнэтуяа
“Эра” Загварын ертөнцийн удаах ганц бие эмэгтэй бол “Эра” төвийн захирал, хатагтай Д.Эрдэнэтуяа. Чамгүй ухаалаг, чамбай энэ бүсгүй ашиг хонжоо хараад ч юм уу, олон залуугаас сонголтоо хийж чадаагүйдээ нөхөрт гардаггүй юм биш. Зүгээр л ганцаараа амьдралдаа хэтэрхий дассан гэнэ. Тэрээр Э.Бишрэлт хэмээх ганц хүүтэй бөгөөд хүү нь өгдөө нэгэн нэр хүнтдэй хувийн сургуулийн ахлах ангид суралцдаг гэнэ лээ. “Эра”-гийн Эрдэнэтуяагын хувьд нэг хэсэг “Женко” Х.Баттулгын хүү Б.Жавхлантай хайрын романс үүсгэж байсан ч нэг гэрт орж бас л зүрхлэлгүй салсан.
Б.Дэжид
Холбоотой мэдээ
-
-
DUI (February 19, 2014 8:05:13 am )
I quite like looking through an article that can make men and women think. Also, many thanks for allowing me to comment!
-
dalaman transfers (February 19, 2014 9:43:22 am )
I blog frequently and I truly thank you for your information. This great article has truly peaked my interest. I’m going to take a note of your blog and keep c****ing for new information about once per week. I subscribed to your Feed as well.
-
Reviews (February 19, 2014 10:01:32 am )
Right here is the right webpage for anyone who really wants to understand this topic. You know so much its almost tough to argue with you (not that I actually would want to…HaHa). You definitely put a new spin on a subject that has been written about for a long time. Great stuff, just excellent!
-
ceas fossil barbati (February 19, 2014 10:28:49 am )
Hello there! This post could not be written much better! Looking through this post reminds me of my previous roommate! He always kept preaching about this. I am going to forward this article to him. Fairly certain he’s going to have a good read. Thank you for ***ring!
5 Comments