antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2012 6 comments

Хотын дарга аа, “Гацуурт”-ын Л.Чинбатад ямар хариу өгөх вэ?

нийтлэсэн Admin

Сүхбаатар дүүргийн VI хороо, “Бага тойруу”-гийн орон сууцнуудын ус дамжуулах төвийн барилгын газарт 14

давхар барилгыг зөвшөөрөлгүй барьж байгаатай 2010 оноос оршин суугчид тэмцэж эхэлжээ. Ус дулаанаар хангах төвгүйгээс гадна нар салхи үзэх боломжгүй болсон тэдний тэмцэл одоог хүртэл үр дүнд хүрэхгүй байгаад гомдолтой байгаагаа хэлсээр байна. “Гацуурт”-ын Л.Чинбатын гэгдэх тус барилгын талаар сурвалжлалаа.

Хоёр жилийн өмнөөс хэл ам татлах болсон ба­рилга аль хэдийнэ 13 дав­хар болтлоо сүндэрлэжээ. “Бага тойруу”-гийн эргэн тойрны орон сууц, албан газарт ажиллаж, амьдарч буй 1500 гаруй хүнийг ус дулаанаар хангах “ЦТП” төвийг байгуулахаар 2010 онд Нийслэлийн ИТХ-аар төсвийн зохицуулал­тын хөрөнгөөс 120 сая төгрөгийг баталжээ. Үүний дагуу тендер зарлан ус, дулаан дамжуулах ба­рил­гын ажлыг эхлүүлсэн ч “Гацуурт” компанийн­хан үйл ажиллагааг нь зогсоож, өөрийн мэдлийн байраа сүндэрлүүлсэн бай­­на. Барилгынхан ам­ралт­гүй ажилладгийг ор­шин суугчид хэлж байна. Энэ нь тэдний тав тухыг алдагдуулж, нийтийн эзэмш­лийн талбайг нь эзлэн түрэмгийлж байгаад гомдолтой байгаагаа илэр­хийлж байв. Тус барилга­тай хаяа залгах байрны оршин суугч Ц.Батаа ийнхүү ярьж байна.

ЗОЧИД БУУДАЛ БАРИВАЛ БИЕЭ ҮНЭЛЭГЧДИЙН ГАЗАР БОЛНО ГЭСЭН ҮГ

“Гацуурт”-ын гэх энэ барилга оршин суугчдыг шөнө амраахгүйгээр ба­рах­гүй, тоос шороо бос­гож, иргэдийн амгалан тайван байдлыг алдаг­дуул­саар байна. 13 давхар энэ барилга ямар зориу­лалтаар баригдаж байгаа нь мэдэгдэхгүй. Хэрэв айл орох юм бол хэчнээн айл орох вэ. Тэд мэдээж ма­шин­тай. Хаана тавих юм. Явган хүний зам байхгүй. Ийм орчинд барилгын ажил явуулсаар байгааг гайхаж байна. Магадгүй зочид буудал баривал биеэ үнэлэгчдийн газар болно гэсэн үг. Барьж эхэлж байхад л бид тэмцэж эхэл­сэн. Гэвч одоог хүртэл бидний гомдол шийдэг­дэхгүй байна. Сүүлийн үед барилгын осол маш их гарч байна. Тиймээс энэ барил­­гаас айгаад хажуу­гаар нь явдаггүй. Явж бай­гаад өртчих юм бол манайд хариуцлага хүлээдэггүй болсон цаг. Харин сүүлийн үед хүний үнэ цэнийг тоо­цож болох тухай манай хуульчид ярьж эхэлж бай­на лээ. Тэр саналыг дэм­жиж байна. Хэрэв хүний амийг үнэлдэг болчихвол хариуцлага өндөрсөнө.

 

“ГАЦУУРТ”-ЫН БАРИЛГА СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛАВ

13 давхар барилгын эргэн тойронд цэцэрлэг, дээд сургууль, эмнэлгийн байгууллага үйл ажилла­гаа явуулах аж. Барилгаас нэг метр орчим зайд хаяа дэрлэн орших Олон улс судлалын дээд сургуу­лийн­хан хичээлээ үргэлж­лүүлж чадахгүй байгааг дуулаад тус сургуулийн захирлаас дараах зүйлийг тодрууллаа. 20 орчим жил үйл ажиллагаа явуулж байгаа Олон улс судлалын дээд сургуулийнхан 400 гаруй суралцагчтай. Сур­гуулийн II байрны лек­цийн танхимд хичээллэх боломжгүй болжээ. Учир нь нэг алхамын зайд сүн­дэ­р­лэх “Гацуурт”-ын барил­га агаар, салхи орох цонхыг нь хаагаад зогсох­гүй хэд хэдэн удаа хагал­сан аж. Түүнчлэн харан­хуй хонгил мэт лекцийн танхимын цонхыг барил­гынхан цементээр “буд­чихаж”. Барилга дээр ажиллаж байгаа хятад, солонгос ажилчид оюут­нуудыг өдөж, хоргоогоод байгаад эмзэглэж буйгаа сургуулийн захирал Д.На­рандулам хэлж байна. Өдөр шөнөгүй амралтгүй ажиллахдаа мотор ажил­луулж, цутгалтын маши­нууд ээлжлэн ирж эргэн тойрны хүмүүсийн тав тухыг алдагдуулдаг байна. Тэрээр “Оршин суугчдын хамт Нийслэлийн Мэр­гэж­лийн хяналтын газар хандаж шалгуулахад хууль, дүрэм зөрчиж бай­гааг баталсан хариу өгсөн. Хууль зөрчөөд байгаа талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хан­дахаар хариу өгөхгүй юм. Ялангуяа хотын Ерөнхий архитектур Э.Хүрэлбаа­тарт гурван удаа бичиг хүргүүлсэн. Одоог хүртэл хариу ирүүлээгүй. Барил­гынхантай уулзаж, учрыг лавлах гэхээр харилцах хүн байхгүй. Сүхбат авар­гын сургуулийн хүүхдүүд гээд том биетэй залуу­чуудаар хамгаалуулж бай­гаад л барьж байсан. Хотын өмнөх удирдлагууд ямар ч арга хэмжээ авдаг­гүй байсан. Ард түмний­хээ эрх ашгийг өчүүхэн ч боддоггүй. Бид нийслэ­лийн өмнөх удирдлагуудад олон удаа хандсан ч хэн ч арга хэмжээ авдаггүй. “Гацуурт”-ын Л.Чин­батыг Монголын төр дийлдэггүй юм байна. Нийслэлийн шинэ удирдлагууд үүнийг шийдэж өгөхийг л хүлээж байна.

НИЙСЛЭЛИЙН УДИРЛАГУУДЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалан тэмцсээр байгаа “Эрдэм” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Н.Бумбараас дараах зүйлийг тодрууллаа.

-Ус, дулааны төвийн газарт барьж байгаа энэ барилгын талаар удаа дараа шүүхэд хандсан гэсэн. Ямар хариулт өгч байна вэ?

-Нийслэлийн захир­гааны хэргийн шүүхээс ус дулаан дамжуулах төвийг барих нь зөв гэсэн 2010 оны нэгдүгээр сарын 22-ны 48 тоот шийдвэр гар­сан. Гэтэл барилгын ажил эхлээд байтал “Гацуурт”-ынхан нураагаад, бөөн хэл ам болж өдийг хүртэл шийдэгдэхгүй, барилга ч баригдсаар байна. Бид удаа дараа шүүхэд хандаад барилгыг албадан зогсоох шийдвэр гаргуулсан. Шүү­хийн албадан гүйцэт­гэх захирамж хоёр удаа гарсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Б.Мөнхбая­рын 2011 оны 295 тоот захирамж гаргуулчихсан юм байна лээ. Техникийн нөхцөлгүй ажлаа үргэж­лүүлсээр байна.

-Барилгын ажил оршин суугчдын тав тухыг алдаг­дуулж байна гэж гом­доллох хүн цөөнгүй байна. Энэ талаар компанийн­хантай ярилцаж байв уу?

-Биднийг дотогшоо нэвт­рүүлдэггүй. “Ус ду­лаан дамжуулах төв нь инженерйин томоохон бай­гууламж. Түүнд хэн ч халдашгүй онцгой обьект” гэж холбогдох хууль тогтоомжид заасан байдаг. Олон хууль зөрчиж байна. Газар нь нийслэ­лийн өмч. Барилга нь ч нийслэлийн өмч байх ёстой.

-Энэ талаарх бичиг баримтыг нийслэлийн шинэ удирдалгуудад хүргүүлсэн гэсэн. Хариу ирсэн үү?

-Ирээгүй. Гурван долоо хоногийн өмнө шүүхийн захирамж, барилгыг албадан зогсоох тогтоол бүхий 43 хавтаст материал хүргүүлсэн. Судалж бай­гаа гэсэн. Нааштай хариу гарахыг хүлээж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (September 15, 2012 1:17:33 pm )

    ZUGEER L DELBELCHIHEY

  • Anonymous (September 15, 2012 2:09:59 pm )

    za yu gj yanhanii gazar boldog yum bidchin 21 r zuund bna shdee setguulchee hen naadhchin itgeh yum kkk shaal teneg gj boddogoo boloi bid undesnii businesmanuudee demjeh heregtei estoi gazuurtiin chinbat genko ged there are smart than us thats why have to respect that guys

  • Anonymous (September 16, 2012 12:50:02 pm )

    АЖИЛ ХИЙХДЭЭ ХУУЛИЙН ДАГУУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЧИНБАТ ГЭЖ НӨХӨР ИХ ДУРААРАА ЮМ ДАНДАА Л ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ДУУЛДДАГ МӨНГӨӨР ШИИДДЭГ ҮЕИЙГ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ

  • Anonymous (September 16, 2012 1:00:10 pm )

    АЖИЛ ХИЙХДЭЭ ХУУЛИЙН ДАГУУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЧИНБАТ ГЭЖ НӨХӨР ИХ ДУРААРАА ЮМ ДАНДАА Л ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ДУУЛДДАГ МӨНГӨӨР ШИИДДЭГ ҮЕИЙГ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ

  • Anonymous (September 16, 2012 5:04:20 pm )

    энэ луйварчин чинбат хууль зөрчиж олсон мөнгөө энэ тэнд цацаж хор найруулж явдаг гардаа сэтгэцийн гажигтай гэж нэг эмч хэлсэн шүү

  • Anonymous (September 17, 2012 10:00:46 am )

    энэ ч их даварсан хулгайчдаа С Баярт л их хэмжээний хахууль өгсөн мөнгө цацаж хахууль их өгдөг гэнэлээ

antalya rent a car