Сүүлийн үед сонин хэвлэлээр Э.Бат-Үүлийн, Д.Батцогтын, Г.Уянгын гэсэн мэдэгдлүүд цувах боллоо. Эдгээр улс одоо мэдэгдэл гаргадаг биш мэдэгдэл гарддаг эрх баригчид болсон гэдгээ хэдий хугацаанд ойлгох юм бол. Мэдэгдэл бичиж суух биш мэдээд шийдэж суух сандал дээр очсон шүү дээ. Гэтэл өнөөх цөөнх байсан, гудамжинд байсан байр сууринаасаа хандан хоёр гурван цочмог мэдээлэл гаргасан нь гайхшрал төрүүлж байна. Юу гэсэн мэдэгдлүүд гаргачихав аа! Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн мэдэгдэл. “…Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгууд дээр бүрэн бус техник ажиллуулсан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс хоёр хүний эрдэнэт амь эрсдлээ…” гэж ирээд цааш нь …дүрэм журам биелүүлдэггүй байдал хавтгайрч,… ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтнууд хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой,… шаардлагатай гэж үзвэл барилгын компаниудын барилга барих тусгай зөвшөөрлийг цуцалж болно…” гэхчлэн дурдаж өдөр тутмын бүх сонинд нийтлүүлжээ. Ийм мэдэгдлийг эрх баригч хийдэггүй юм. Эрх мэдэл нь хүрэхгүй байгаа, гудамжинд байгаа хүмүүс хийдгийг Үүл баатар мэдэх ёстой. Та мэдэгдлээр гоншигнох биш шууд хийж хэрэгжүүлэх ёстой, тийм эрх мэдэлтэй хүн. Монгол Улсын хоёр дахь Засгийн газрын тэргүүн хүн. Та хоёр ч хүний эрдэнэт амь нас эндлээ гэж дурджээ. Энэ үйл явдал нь таны яриад байгаа хариуцлагагүй компани, албан тушаалтнуудаас болсон нь нотлогдсон юм бол Та шууд “Хүний амь эрсэдсэн учраас тийм хүмүүст тийм хариуцлага хүлээлгэж хуулийн байгууллагад шилжүүллээ, тусгай зөвшөөрлийг нь өчигдөр цуцалж хохирсон иргэдэд нөхөн төлбөр төлүүллээ” гэсэн шийдвэртэй, хурц, тод захирамж гаргах ёстой. Тэрнээс эхнийх шиг бөөрөнхий юм ярьж болохгүй. Ингэж байж л хууль журамгүй байдал арилна. Барилга барих зөвшөөрөл, газар өгөх эрх мэдэл зөвхөн Э.Бат-Үүл даргад бий. Өгөхөөр барах уу хураах, зогсоох эрх нь түүнд бий. Э.Бат-Үүл баатар бол эрх баригч мөн. Гэтэл энэ бүхнийг хэнээр хийлгэх гээд мэдэгдэл гаргаад байгаа юм бэ. Мөнхбаярыг эргүүлж авчраад хийлгэх гэсэн юм уу. Үнэндээ “…Шаардлагаа эрс өндөржүүлэн ажиллана” гэж төгссөн мэдэгдэл гаргах нь ажил хийхээс хамаагүй амархан. Ширээний ард хэдэн минут бодоод л биччихнэ. Сүүлийн 20 жил хуучин ху нар таны бичсэн мэдэгдлийг бичсэн юм. “Ийм юм болсон нь нэн харамсалтай, цааш анхааръя” гэдэгтэй муухай адилхан сонсогдож байна. Энэ үгийг ард түмэн “Ард элч”-ээс ч сонссон, Ардын намаас ч олонтаа сонсож хууртсан.
Г.Уянгын мэдэгдэл, хэвлэлийн бага хурал байна. Уг нь УИХ-ын гишүүн болсон, эрх баригч болсон гэж түүнийг харж байсан юм. Тэгсэн юу гэнэ вэ? Амлалт нэхэх ард түмний холбооныхоо нэр дээр Ерөнхий сайдад бас мэдэгдэл хүргүүлснээ зарлаж байна. “Оюу толгойн гэрээг өөрчлөх, Хангай нутагт ашигт малтмал олборлуулахгүй байх, шатахууны үнийг төрөөс зохицуулдаг байх, намыг гишүүнчлэлгүй болгох…” гэхчлэн баахан асуудал шийдэхийг хүсчээ. Тэгэхээр Г.Уянга бол эрх баригч бас мөн юм. Мэдэхгүй л яваагаас биш. Оюу толгойн гэрээг өөрчлөх эрх мэдэлтэн нь Г.Уянга, Хангай нутагт ашигт малтмал олборлуулах, олборлуулахгүйг нь шийдэх хүн Г.Уянга, шатахууны үнийг төрөөс зохицуулах эсэхийг шийдэх хүн нь Г.Уянга. Өөр тэгээд хэн гэж. Жирийн иргэн Дорж шийдэх юм уу. Ингэхээр Г.Уянга өөрөө өөртөө зориулж мэдэгдэл гаргасан байна. Гудамжинд тэмцэж явснаа санаад байх шиг байна. Д.Батцогт та нар чинь гудамжинд байхдаа л эдгээр асуудлыг үе үеийн УИХ-ын гишүүдэд хаягладаг байсан биз дээ. МАН-ынханд хаяглаж гудамжинд жагсдаг байсан биз дээ. МАН-ын засаглал энэ бүхнийг чинь хийгээгүй. Хийгээгүй учраас ард түмэн та хэдийг хий гээд төрийн эрх мэдэх дээд байгууллагад сонгосон юм биш үү. Сонгогдсон дөрвөн жилийн чинь нэг жил нь дуусах нь. Гэтэл өөрсдийгөө гудамжны байр сууринаас харагдуулаад байгаа чинь үнэхээр жижигхэн харагдуулж байна. Төрийн сэнтийгээс хэдүйн буучихсан МАН-ынхан эргэж ирж шийдэх юм болов уу. Их хурлын гишүүн гэдэг бол энэ улсын Ерөнхийлөгчөөс эрх мэдэлтэй албан тушаал. Хотын дарга бол бүр том. Э.Бат-Үүл баатрын эрх мэдлийн дэргэд улсын Ерөнхийлөгч ямар ч эрх мэдэлгүй хүн. Энэхүү гоншгоносон, мэдэгдэл шидсэн байдал чинь та нарыг эрх мэдэл барьж үзээгүй юмнууд гэж хэлэгдэхэд хүргэж байна, ард түмний дунд.
Баатар л гоншгоноод байвал Монгол Улсад гоншгонохгүй хүн байхгүй болно. Эрх мэдэлтэн гэдэг бол гонгинож суудаг албан тушаал биш. 1996 онд Ардчиллынхан эрх авчихаад яг ингэж улцаганаж, шалчганаж, эргэж хургаж байгаад 2000 онд ганц суудалтай үлдсэн. Ард түмэн та нарт эрх мэдлийг чинь өгсөн одоо бух шиг л зүтгэцгээ. Жингийн цуваа явдгаараа явна, жингэрийн гөлөг хуцдагаараа хуцна.
Хуучин сурцаараа юун түрүүнд мэдэгдэл гаргахаа боль. Та нар дарга болсон, та нар асуудлыг шийддэг болсон. Та нарт харин хүмүүс мэдэгдэл өгч байх ёстой. Өнөөдрийн хамгийн гол аюул бол эрх баригчид та нар эрх баригчид болсноо мэдэхгүй байгаад байна. Мэдэхгүй болохоороо эрх барьж чадахгүй байна. Бүх хөрөнгө мөнгө, хүч чадал та нарт байгаа. Та нар өөрсдөө бүх асуудлыг шийд. Хэрэв та нар эрх барьж чадахгүй байгаад байвал та нараас өөр эрх барих хүчин, хүмүүс гараад ирнэ. Хамгийн гол аюул энэ шүү гэж улс төрийн ажиглагчид хэлж байгаа юм. Хэлээд зогсохгүй эрх барьж сураасай хэмээн халаглан байгаа нь олонтаа харагдах боллоо.
П.ХАШЧУЛУУН
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 14, 2012 12:20:30 pm )
МАН_ын мангар гарууд өмнө нь хариуцлага тооцох эрхийг алван тушаалтандаа өгдөггүй нэг нэгнийгээ бойкотолж, шантааж хийж мөнгө цохиж өөрсдөө баяжих сүлжээ бий болгосон шүү дээ. Энэ сүлжээгээ амь тавин хамгаалж байгааг ард түмэн ойлгодог болсоон авлигалчин, алуурчин комунистуудаа. Өвгөд буурлуудын минь бий болгосон хуучин МАХН, одоогийн МАН-ын нэрийг луйварчид ард түмний тархийг угаахад ашиглаж өөрсдийгөө баяждаг, бас хамгаалдаг зэвсэг болгон ашиглаж байнааа. Иймд МАН-ыг татан буулгах цаг нь болсоон.
-
Anonymous (September 14, 2012 1:37:25 pm )
uyanga chin harin alah mal bn shuu.tsaazaar av geed bnuu daa
-
Anonymous (September 14, 2012 9:22:55 pm )
нээрээ уул дарга минь шууд л шийдбэрээ гарга,та чини эрх мэдэлтэм болсон шуу дээ, амжилт
-
Anonymous (September 15, 2012 7:03:06 am )
unen um bichsen bna batuulee odoo dairaad
-
Anonymous (September 15, 2012 2:13:35 pm )
za za zugeer l teneg propagnondoo bna shdee ene setguulch nertei bie unlegch nar bolimoor yum bid 21 zuund amidarch bna shuudee hen itgeh yum 7 doljin emeech itgehgui kkk
-
Anonymous (September 15, 2012 2:15:40 pm )
baatartai itgej bgaa ub shaal uur boloj bgaa hedehen udriin dotor just go ahead my hero
-
Anonymous (September 16, 2012 6:27:45 am )
Үүлээ чи өөрийгөө 40мянгатын элиит гэж хуцдаг ч үнэндээ бол 2-р 40 мянгатын новш байсан ш дээ. Жинхэнэ элитүүд 1-р 40мянгатад байсан юм. Одоо чи тэр 40 мянгатаа хар даа … Чиний эцэг найзуудтай уулзаад нарлаж суудаг байсан газар, алхаж явсан гудамж мөн үү? Чиний эцэг ийм хөгийн, хогийн, новширсон Улаанбаатарын дарга болсон хүүдээ юу гэж хэлэх байсан бол оо? Чамд уул нь мөнгөнөөс илүү эрхэм нэр төр бий дээ. Чамд энэ бүхний өөрчилж чадах ухаан, зориг, чадал ч бас бий шдээ, ГОНГИНОХОО БОЛЬ… ХУДЛАА ЖАВЬЖЛАХ ХЭРЭГГҮЙ … ХИЙЖ ЧАДАХ АЖЛАА ХИЙ … ЗОРИГТОЙ УРАГШАА …
-
Anonymous (September 16, 2012 12:57:53 pm )
Үүлээ дэмжиж байгаа шүү. Замын нохой хуцалж байдаг шүү дээ.
-
Anonymous (October 04, 2012 4:12:24 pm )
eee ene uyanag maliig gargatsn bgamdaa
9 Comments