antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 13, 2012 11 comments

Н.Энхбаяр гадагшаа явж эмчлүүлэх шаардлагагүй

нийтлэсэн Admin

Өнгөрсөн сарын 2-нд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 4.6 жилийн ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр

хорихын эмнэлгээс Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжиж ирээд гурван долоо хоног болж буй. Тэрбээр хорихын эмнэлэгт татаж унаснаас биеийнх нь байдал муудаж, нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад орох шаардлагатай болсон юм. Гэвч сүүлийн үед түүнийг эмнэлэгт дахин өлсгөлөн зарлахаар болсон, эмчилгээ нь үр дүнд хүрэхгүй, онош нь тогтоогдохгүй байгаа учраас гадагш явуулж эмчлүүлэх шаардлагатай байгаа гэх янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Түүнчлэн түүний ар гэрийнхэн болон намыхан нь өдөр бүр түүнтэй уулзаж байх хүсэлтийг Нийслэлийн шүүхэд гаргаад байгаа юм.

Тэдний хүсэлтийг хангах боломжтой эсэхийг тус шүүхээс лавлахад, “Н.Энхбаяр онцгой дэглэмд эмчлүүлж байгаа өвчтөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч байсан хүн болохоор төрийн тусгай хамгаалалтаас гараагүй. Дээрээс нь анхан шатны шүүхээс ял сонссон хүн болохоор шүүхийн шийдвэрийнхний давхар давхар хяналтад байдаг. Тэгээд ч эмчилгээ нь тайван орчин хийгдэх ёстой гэдгийг эмнэлгийн зүгээс хэлсэн. Тиймээс ийм боломж байхгүй” гэсэн юм. Түүнчлэн экс Ерөнхийлөгчийг эмчилж буй эмнэлгийн дарга Г.Баясгалангаас сүүлийн үед хэвлэлээр ярьж буй шиг үнэхээр гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай болоод байгаа эсэхийг лавлахад, “Н.Энхбаяр манай эмнэлэгт өнгөрсөн сарын 20-нд ирсэн.

Түүнээс хойш бид шаардлагатай бүх эмчилгээг хийж байна. Нарийн мэргэжлийн эмч нарын баг түүнд шинжилгээ хийж, хэд хэдэн дүгнэлтэд хүрсэн. Нэгдүгээрт, энэ хүн удаан хугацаагаар хуурай өлсгөлөн зарласан учраас олон эрхтний дутмагшлын хам шинж өвчтэй, дээрээс нь хүчтэй стрессээс үүдсэн эрхтэн тогтолцооны хам шинж өвчин илрээд байгаа. Бид эмч нарын багийн оношийн дагуу шаардлагатай гэсэн бүхий л эмчилгээг хийж байгаа. Анх ирснээ бодвол эмчилгээ тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байна. Харин гадуур яриад байгаа шиг гаднын оронд явж эмчлүүлэх талаар манай эмч нарын багаас тийм дүгнэлт гаргаагүй, тэр тухай ч яригдаагүй. Тэгээд ч анхан шатны шүүхээс ял сонссон хүнийг тийм амар гадагш нь гаргадаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямартаа ч бид тэр хүнийг ялтан бус үйлчлүүлэгч, өвчтөн гэдэг үүднээс хүлээж аваад хэрэгтэй гэсэн эмчилгээг хийж байна” гэсэн юм.

Тэрбээр цааш нь хэлэхдээ ар гэрийнхэн болон намынхан нь яриад байгаа шиг хордуулсан шинж тэмдэг илрээгүй гэдгийг хэлсэн. Харин хордлого нь дотоод болон гадаад гэж байдаг байна. Н.Энхбаярын хувьд дотоод хордлого байгаа гэнэ. Гэхдээ энэ нь хордсон, хор өгсөн гэсэн үг биш аж. Өөрөөр хэлбэл, олон хоногийн өлсгөлөнгийн дараах бодисын солилцооны хямрал буюу идэж, хэрэглэж байгаа зүйлсийн хордлого байна. Түүнчлэн Н.Энхбаярыг цаашид хэдий хугацаанд эмчилж байж хэвийн байдалдаа орох эсэхийг тодруулахад, тодорхой хугацаа хэлэх боломжгүй гэсэн юм. Учир нь удаан хугацаагаар хуурай өлсгөлөн зарласан хүн тайван бөгөөд агаар сайтай нөхцөлд эмчлүүлэх шаардлагатай байдаг байна. Гэтэл түүний хувьд хуурай өлсгөлөнгийн дараах бодисын солилцооны өөрчлөлтөд орсон байгаа учраас багагүй хугацаа шаардлагатай байгаа аж. Нөгөөтэйгүүр экс Ерөнхийлөгчтэй холбоотой сүүлийн үеийн бас нэг мэдээлэл байгаа юм. Энэ нь тэрбээр II нэгдсэн эмнэлэгт ирснээсээ хойш дахин өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн тухай мэдээлэл.

Энэ талаар экс Ерөнхийлөгчийн эмчлүүлж буй эмч болон намынхных нь хэлж буйгаар тэрбээр албан ёсоор ийм зүйл яриагүй гэдгийг хэлсэн. Түүнчлэн Н.Энхбаярт шүүхээс ял өгсний дараа МАХН-ынхан шүүхийн шийдвэр хууль бус, улстөрийн хэлмэгдүүлэлт байсан хэмээн мэдэгдсэн. Ингээд “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хилс хэргээс аврах ард түмний гарын үсэг” аяныг өнгөрсөн сарын 24-нөөс өрнүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 35 мянга гаруй хүн уг аянд нэгдэж, гарын үсгээ зураад байгаа ажээ. Уг гарын үсгийг МАХН-ын удирдлагуудад хүргүүлээд байгаа бөгөөд өнөөдрөөс Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон гэнэ.

М.ӨНӨРЖАРГАЛ

unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (September 13, 2012 7:10:24 pm )

    bachtai,baashtai,shudarga busaar bayajsan nuhduuded mgl huuli shuuh ter baitugai yal ch hamaagui baidag ym baina

  • Anonymous (September 14, 2012 3:57:39 am )

    Mongil hund baihgui hogiin zan gargaad l muudsan deer muulah geed yadchih yum. Ta nar dotor yadaj 5 honog olschihoj chadah gar bna u? Bhgui l. Hgui. Teheer tald ni ch hurehgui bj ataarhahdaa ingej eldveer heldgee bolitsgooxo. Ene chini mongol zan bish shuu. End tendhiin erliizuud heterhii ih bolj de

  • Anonymous (September 14, 2012 6:11:23 am )

    Ene neher shorongoos zugataah gehdee eeree yanz buriin um uugaad baigaan bishuu.Songuuliin ued zuv zugeer maliigaad l yavj baisnaa shorondoo ochinguutaa l tataj unaad ch geh shig.Bie muudlaa enee teree uhlee hatlaa bugd hudlaa.Bugd hudal mehlen huuralt.

  • Anonymous (September 14, 2012 6:31:49 am )

    Mongol zan gej yag yamar zang heleed bna.Mongolchuud bid ataarhuu,het tsailgan genen taldaa,hudalch eneeder yarij tohirson zuil margaash ulger boldog,huviramtgai,bie biendee tusalsan minii ih oron gesen uzel baihgui,menge unetei huvtsas l baival eneeder bolloo.Denduu omog shartai 10 huntei gantsaaraa siihgui tsus nejee gartal zodoldood baihaar.Eer yamar garah zam bna gej tolgoigoo ajilluulahaasaa emne ana mana uzeltsehee l bodno.Muu sanaa baihgui.Zovlon uzeegui,dain hiij baisnaas ,daind zovj uzeegui,elsej uzeegui ,unen iig helehed busad Aziin ornuudiin hajuud bayan ih tal gazartai zovlon uzeegui erh ard tumen.
    Bid Mongoldoo hairtai Mongol ard tumen.Bukh Mongol erkhed az jargal husii.

  • Anonymous (September 14, 2012 7:27:47 am )

    Монгол зан заншилыг мэдэхгүй болтлоо эрлийзэжсэн нь туйлын харамсалтай байна. Ахас ихсээ хүндэлж үгий нь сонсохгүй явах, гадныхныг хэт их шүтэн биширч дууриах нь ийнхүү ДЭНДҮҮ ГЛОБАЛЧЛАГДЖээ. Тиймээс ч ард түмэн маань ухамсар дорой, ухаан дутуу ерөнхийлөгчийг сонгож, аялдан дагалдах болжээ. Цөөхөн монголд нэг хүн ч гэсэн эрдэнэ. Түүний дундаас Энхбаяр бол Алтан дэлхийг гийгүүлэх нар мэт амьд НАР. Монголчууд минь УХААРЦГАА, СЭРЦГЭЭ, СЭРГЭЦГЭЭ, ХИЧЭЭЦГЭЭ, ЭХ ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛЫН асуудал шүү, Энхбаярын ард юу хийж, юу болж байгааг бид яаж мэдэх юм бэ? ГАдны гар хөл яваад байгаа нь илт байна. Энхбаярыг цагаатгадаггүй юм бол монгол түмэн босохоос өөр замгүй. Босох босохдоо муу санаатнуудыг дахин сэргэхээргүй нам дарах хэрэгтэй.

  • Anonymous (September 14, 2012 10:50:56 am )

    Enxbayar nar bolloo yu? Bitgii doromjlood bgaarai, iim nartai bsnaas yxsen ni deer bx shyy. Namaig turyylj usgusun aav eej mini minii nar, amidraliin mini yrgeljlel bolson yr xyyxdyyd mini minii nar. Naad enxbayar chini bol yostoi amidraliin zamd taarsan bul xar chuluu, eroolgyi xar nyx l bx shyy.

  • Anonymous (September 14, 2012 1:09:21 pm )

    amid nar ch geh shid. chinii l nar yum bgaa biz bitgii sotsalizmiin uyiin yum chalchaad bai. neg huniig tahin shuteed darluulj doromjluulaad yavj bhdaa taarsan teneg gar uu ugui yu

  • Anonymous (September 14, 2012 1:43:38 pm )

    ЭРҮҮЛ ЭНХ БАЙЖ БАЙГААРАЙ

  • Anonymous (September 15, 2012 9:06:26 pm )

    tord garsan erliizvvd yadargaatai bna bolioroi ard tvmen harj baigaa

  • Anonymous (September 24, 2012 9:00:47 pm )

    Энхбаяр та бидэнд яг ямар гэм хийсэн юм бэ хүмүүсээ. Томхон мэдэлтнийг л хазаарласан төдий юм бишүү. Харин таксичин, гуталчин оюутан ажилгүй энгийн биднийг яасан гэж бид үзэн ядаад байгаа юм бол. Зарим хүмүүс ядарсан нэгэндээ яасан ч дээрэнгүй болоов дээ. Бид цөөхүүлээ шүү дээ. Унасан дээр нь өшиглөдөг ядруухан эрчүүд олшроо л байна даа. Тэгсэн хэрнээ мөнгө барьсан хэн нэгний нүдэн дээр ухаантай болж харагдах гээд өөрийгөө эвгүй байдалд оруулаад л… Цаашаа харахаар нь нулимаад л … Яах юм бэ цөмөөрөө хүн шиг л байя л даа… Тэр нь хамаагүй амар.

  • Anonymous (September 24, 2012 9:10:29 pm )

    Найзуудаа бид адилхан нэг л агаараар амьсгалж байна. Үхэхээрээ адилхан л нүцгэн буцацгааж байна. Гудманд нэгэндээ зай тавиад өгөхийн оронд сүнсийг нь зайлтал шахаж түүнээсээ кайф аван инээгээд явж байна. Дараа нь аягүй бол нэг өвгөний оршуулганд хамт уйлаад зогсож байгаа, эсвэл хуримын ордонд зэрэгцээд зогсчихсон батиардуулж байгаа шүүдээ. Бид цөөхүүлээ. Монгол монголоо бичгэн бичгээн хайрлацгаая.

antalya rent a car