antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 13, 2012 14 comments

Төрийн албаны цус ойртолт

нийтлэсэн Admin

Гурав, дөрөв дэх үеийн цусан төрлийн холбоотой хүмүүс гэр бүл болохыг монголчууд цус ойртлоо гэцгээдэг. Тиймдээ ч төрөл саднаа мэдэлцэж, ургийн бичиг хүртэл хөтлөхийг чухалчилж иржээ. Хэрэв цус ойртсон хүмүүс гэр бүл болж, үр хүүхэд төрүүлбэл хүн амын удмын санд аюулын харанга дэлдэх нь тодорхой билээ.

Гэвч тэр бүр угийн бичгээ хөтөлдөггүй, ураг төрлөө мэддэггүйн хар гайгаар монголчуудын заримд цус ойртолт бодит аюул болсныг эрдэмтэд судалж тогтоосон байна. Ийм аюулын уршгаар хүний оюун ухаан хомсдолд орж, бие бялдрын хувьд давжаардаг нь хамгийн энгийн жишээ. Ийм хүмүүс хар амиа бодох, амиа хоохойлохыг тэргүүн зэрэгт тавьдаг бэртэгчин сэтгэлгээтэй нэгэн болдог гэнэ. Тэгвэл түмэн олны төлөө үйлчлэх учиртай төрийн албанд ийм гаж үзэгдэл хавтгайрвал юу болох вэ. Төрийн албаны “цус ойртолт” өнөөдөр бодит аюул болж эхэллээ. Улстөрд ужгирсан ураг төрлийн барилдлагыг яахав гэж бодъё. УИХ-ын сонгуульд аав охин, хүү, эхнэр нөхөр гэх мэт ураг төрлийн холбоотой хүмүүс дөрөө харшуулан өрсөлдсөнийг байх л зүйл гэж үзье.

Аавынхаа тойргийг хүү нь өмчилж аваад насаараа “эзэн” суух гэсэн их хүслийг нь ч бас хүндэтгэж болох юм. Яагаад гэвэл улстөрийн талбар гэдэг хэн дуртай нь юу хүссэнээ хийж болдог газар. Тэднийг харин төрд илгээх эсэхийг сонгогч түмэн шийддэг учир бас ч гэж шүүлтүүр байна гэсэн үг. Гэтэл түмний төлөө үйлчлэх төрийн алба Ардчилсан намын угшилтнуудын ах, дүүгээр дүүрч, жинхэнэ утгаараа цус ойртож байна.

Ах дүү, хамаатан садан, танил тал, найз нөхөд, намын харьяалал, хөрөнгө мөнгийг ажилд авах гол шалгуур болгодог эл гажиг жишгийг Ардчилсан нам засгийн эрх барьж эхэлсэн цагаасаа хойш тогтоолоо. Өдөр алгасахгүй шахам аль нэг байгууллагад хийгддэг томилгоог харвал тухайн албан тушаалд тавигддаг наад захын шаардлага, хууль дүрэм, энэ тэр бол ердөө чихрийн цаас лугаа адил үнэ цэнэгүй болчхож. Фракцуудынхаа ашиг сонирхолд нийцүүлэн танхимаа бүрдүүлснээс хойш тус намынхан төрийн албанд байж болох бүхий л дарга гэсэн албан тушаалд өөрийн хүмүүсээ тавьж цус ойртуулж байна.

Парламент доторх гишүүдээсээ хальж чадаагүй сайд нарын томилгоог ёстой л тулга тойрсон гэж нэрлэхээс өөр аргагүй. Парламентын гаднаас сайд нарыг оруулах Ерөнхийлөгчийнхөө байр сууриас зөрөн байж хийсэн эл томилгоо засаглалын хуваарилалтыг
гажуудуулах сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Албан тушаал нь хуулиар хамгаалагдсан, сонгон шалгаруулалтын үр дүнд томилогддог яамдын төрийн нарийн бичгийн дарга буюу ерөнхий менежерийг Төрийн албаны зөвлөлийн саналаар бус хуульд дур мэдэн өөрчлөлт оруулан эвтэйхэн гэгч нь зайлуулав. Уг нь Засгийн газрын тогтоолд зааснаар энэхүү сул орон тоог нөхөж, томилох хүртэл тухайн байгууллагын хамгийн ойр чиг үүрэг гүйцэтгэдэг нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх ёстой. Гэтэл яамдад томилогдсон төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид энэ шалгуурыг хангаагүй бөгөөд яаманд ч ажилладаггүй хүмүүс аж.
Хуулийн өөрчлөлтөөр шалтаглан дуусдаггүй томилгоо өдгөө яам, агентлагийн газар, хэлтэс, албадын дарга, нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагуудын халаа сэлгээгээр ид үргэлжилж байна. Төрийн албаны наад захын мэдлэггүй, туршлагагүй, хуульд заасан шалгуур болзлыг хангаагүй залуус сүүлийн үед яамдад газар, хэлтсийн дарга гэсэн местэн дээр тухлах болсон гэнэ. Өнөөх төрийн албанд анх ороход өгдөг хүндхэн давааны нэг болох шалгалт шүүлэг бол ийм хүмүүст огтхон ч хамаагүй. Дээрээс юу гэж зарлигдана, хууль журам тэдний талд л бөхийж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, төрийн албаны шалгалт өгөөгүй, төрд алба хашиж үзээгүй сайн дурынхан л хөлхөлдөж байна. Хамгийн сүүлд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл даваа гаригт харьяа зарим байгууллагын удирдлагыг өөрчилжээ.

Нийслэлийн өмчийн харилцааны даргаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн ах Ш.Төмөрбаатар, “Улаанбаатар зам засвар, арчлалт компани” НӨҮГ- ын даргаар эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ах Ц.Арсландорж нарыг томилсныг лав нүдээ олсон сонголт гэж хэн ч хэлэхгүй. Журмын нөхдийнхөө ах нарт тал зассан эл томилгоо тулга тойрсон, цус ойртсон томилгоонуудын тоог л нэмснээс цаашгүй. Үүгээр ч зогсохгүй Ерөнхий сайд Н. Алтанхуяг хүргэн дүү Г.Дэнзэнгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилуулжээ.

Авто замын газрыг татан буулгаснаар 200 гаруй хүнд гудманд гарч доголон нулимстай гомдол нь тасраагүй л байхад энэ байгууллага нэрээ сольсон төдийхнөөр шинэ даргын мэдэлд очлоо. УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн туслах н.Оюунцэцэг ч Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-мониторингийн газрын дарга болж суга дэвшсэн гэнэ. Энэ мэт хамаатан садан, тойрон хүрээлэгчдээ дарга даамал болгох их аян тус намд жинхэнэ утгаараа өрнөж байна. Тиймдээ ч бэлтгэгдсэн хүний нөөц тэдэнд ус агаар мэт дутагдаж байгааг шил дараалан хийгдэж буй томилгоонууд харуулж байна.

Төрийн алба, төрийн албан хаагчдыг нүд үзүүрлэх бодлого баримталж буй энэ Засгийн газрын тулга тойрсон бодол улсыг хөгжүүлэхгүй, цус ойртсон томилгоо үр дүн авчрахгүй. Төрийн албыг нийтийн алба болгож өөрчлөх л юм гэнэ. Нэрийг нь өөрчилчихвөл өргөс авсан мэт бүх зүйл зөв гольдрилдоо орно гэвэл түүн шиг эндүүрэл үгүй. Олон жил улстөрийн хүсэл зорилгын бай болж явсан төрийн алба арай чүү хөлөө олж, хуулиар дархлаажих эхлэл тавигдсан байсан сан. Засгийн газрыг айл гэртэй зүйрлэвэл түших тулгуур багана нь төрийн алба юм. Мэргэшсэн, туршлагатай төрийн албан хаагчдыг сайн дурынхнаар орлуулбал энэхүү тулах, түших гол үүргээ гүйцэтгэж чадахгүй нь тодорхой. Баганагүй гэр удаан тогтож чадахгүй.

Харамсалтай нь, Н.Алтанхуягийн Засгийн газар суурь баганаа өөрсдөө л нураагаад байна шүү дээ.

Н.Цэцэрлэг

сонинмн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (September 13, 2012 10:06:30 am )

    энэ засаг удахгүй огцорно биз ЭНЭ МЭТ ЗАВХРАЛ ДАХИН ГАРВАЛ ТӨРИЙН АЛВЫГ ҮГҮЙ ХИЙЖ ӨӨРСДИЙН ЮУЧ МЭДЭХГҮЙ ХОГНУУДЫГ АЖИЛТАЙ БОЛГОЖ УЛС ДАМПУУХУУЛАХ ДЭЭРЭЭ ТУЛААД БАЙГААГ АРД ТҮМЭН ХАРЖ БАЙГААГ ОЙГООРОЙ ГЭЕ

  • Anonymous (September 13, 2012 10:22:29 am )

    AN-iinhnii gants hiij chaddag zuil sh dee. Zavhaniig Sanjmyataviin ah duus hamaatan sadan8 nuuts amraguud ni ezelsen. Bie biedee Shaardlaga tavij chadahgui mungunii mashinuud l zavhanchuudiig huurch bna. Bas bhgui yavahdaa uuriin nagats duugee aimgiin orlogch bolgood yavsan geech. Ard tumniig teneg gej bodoj bga bh da. Umnuus ni ichij bna

  • Anonymous (September 13, 2012 10:36:49 am )

    Erunhiilugch, erinhii saidaasaa abahuulaad sonirholiin zurchild orchihloo odoo yah be uursduu huulia zurchuud bga yum chini nuguu sonirholiin zurchliin huuliig hen heregjuuleh yum be

  • Anonymous (September 13, 2012 10:40:45 am )

    Hurungu orlogiin meduulegee yaj gargaj uguh bol kkkkkkkkkkkkkk ashig sonirholiin zurchiltei humuusee meduuleh shaarlagatai bdagiig medmeer yum da kkk

  • Anonymous (September 13, 2012 11:53:14 am )

    ZALUUSIIN HUGJLIIN TSOGTS SURGALT BOLOH ZALUU HATAGTAI NOYODIIN SURGUULI 9 SARIIN 17 EHLEH GEJ BN.. 2laa irvel 20% hunglulttei. 11317989,, 91195713, 99046352, 99039673, 99043671

  • Anonymous (September 13, 2012 2:35:41 pm )

    Mongol ulsiig bulshilahaas ni umnu ene zasgiin gazriig ogtsruulyaaaaaa odoo uls ornii baidal unuudriig boltol sanhuujiltgui hundreh shatandaa orloo yanaa ta min ee

  • Anonymous (September 13, 2012 2:37:28 pm )

    huuhduud tsetserlegt ulsuj ajil ni shatahuungui gatsaad humuus ni itgelaldarch aidast daragdsan aimaar tsag irlee yah vee ta miniee

  • Anonymous (September 13, 2012 2:40:18 pm )

    Neeren,negee mundag herenge orlogyn Temyyjingiin reklamddag aldart huuliar Erenhiilegch,EC,TBD,Tuvdendorj geed l medyylgee egeh uej zovoh uls garch irlee dee… ATG yana daa,yaj shalgana?? Hurc l eeree shalgahgyi bol busad n chadahgyi ee,kkk

  • Anonymous (September 13, 2012 2:40:44 pm )

    erunhiilugch ELBEGDORJ EHNER BOLORTOIGOO NIILEED BZDUUREGT BAIDAG UNCHIN HUUHDIIN GAZRIIG DEEREMDEJ BAAHAN HUJAA NAR AVCHIRCH DAVHAR BAIR BARIULAAD DUUSCH BN SHALGAJ CHADAH UU BAT UUL BBATARAAAAAAAAAA

  • Anonymous (September 13, 2012 4:46:22 pm )

    zugeer l ajlaa yaj hiihiig ni har l daa

  • Anonymous (September 14, 2012 12:43:44 pm )

    moyegombo enhbold badamjunai alim batbayar nar bazuud gedgiig ta nar medeh uu?

  • Anonymous (September 14, 2012 8:47:49 pm )

    Manai shuuxiin shiidveriin darga Xurelsuxiin nagats ax ni odoo boltol ochnoon xorigdol orgood l xun alaad bxad bj l bn

  • Anonymous (September 15, 2012 1:24:42 pm )

    MONGOLIN TOR GEJ YU BAIDGIIN?! DANDAA TSUSAN TORLIIN GAJIGTAI BAAGII NAR. UVS,HOVSGOLIIN HONHORT BAIGAA TSUS OIRTSON AH,DUU NARAASAA OORTSGUI.

  • Anonymous (September 16, 2012 4:30:07 pm )

    Hu namynhniig zailuulah l heregtei. Odoo yay gehev.

antalya rent a car